Thursday, November 22, 2012

Монгол Алтайн уулсаас генийн холбоог “олов”


Барселоны Автономийн их сургуулийн (БАИС) удирдсан хэсэг эрдэмтэд, европ болон азичуудын генийн холилцооны талаарх анхны шинжлэх ухааны баталгааг хоёр мянгаад жилийн өмнө Монголын Алтайн бүсэд амьдарч байсан эртний скифийн дайчдын үлдэгдлээс олжээ.
Өнөөг хүртэл гол гэгдэж байсан таамаглалыг өөрчлөх тэдний судалгааны талаар PLoS ONE хэвлэлд нийтлэгдсэн байна. Төв азичуудын хүн ам зүйн түрэмгийллээс болж европчууд зүүн зүгт нүүсэн. Мөн Скифийн соёл иргэншлэлийн дэвшлээр Ази болон европчуудын гений холилцоо бий болсон гэж эрдэмтэд үзжээ. http://world.news.mn/content/126349.shtml
Алтай уулсын баруун хэсэг нь Орос, Казахстанд зүүн үзүүр нь Монгол, Хятадад байдаг. Төв Азийн тал нутаг нь Ази, Европ хүн амын нүүдлийн гол зам байсан учраас өнөөдөр ч олон янзын үндэстэн ястнууд амьдарч байна.
Тал нутгийн дунд орших Алтайн их уулс нь хоёр талд нь амьдардаг хүн амыг нийлэн холилдоход нь том саад болж байсан. Эдгээр уулсын “буян”-аар баруун хэсгийн европчууд, зүүн талын азиуд хэдэн мянган жилээр тусгаарлагдан амьдарч ирсэн. Гэхдээ европ болон азичуудын генийн төстэй байдал эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн.
Харин одоо БАИС болон Мигель Крусафонтын нэрэмжит Каталоны палентлогийн дээд сургууль, Биологийн хөгжлийн дээд сургуулийн (UPF-CSIC) эрдэмтдийн судалгаа нь Евроазийн гений холилдооны цаг хугацаа ба нөхцөл байдлыг тодруулан өгч байна.
БАИС-ийн палегентикийн лабораторийн эрдэмтэд хүрэл зэвсгийн үеийн (МЭӨ VII-X зууны), Төмөр зэвсгийн үеийн (МЭӨ II-VII зуун) 19 шарилын, ба шүдний үлдэгдлээс авсан митохондриалийн (эхийн удамшлалын өвөг дээдсээ мэдэх) ДНК-ийн шинжилгээг хийжээ. Эдгээр үлдэгдлүүдийг долоон жилийн өмнө малтаж гаргасан скифийн дайчдын хиргисүүрээс гарган авсан байна.
Шинжилгээний үр дүнд Алтайн ууланд амьдарч байсан скифүүдийн цагт хамаарах Төмөр зэвсгийн үеийн хүн амын Европ ба Азийн митохондриалийн эсийн шугам буюу Днкийн дараалал нь 50:50 хувьтай байсныг нотолжээ. Үүнээс өмнөх үеийн хүн амд нь ийм эсийн холилцоо байгаагүй. Тухайлбал, Орос ба Казахстан дахь булшны ДНК нь европ хүнийх, Монголын зүүн хэсгийн булшны шарилынн ДНК нь Азийн хүнийх байсан юм.
Европоос скифийн соёл иргэншлэлийн түрэн орж ирснээр уулсын хоёр талын хүн амын генийн холилцоо эхэлсэн болж таарлаа гэж эрдэмтэд дүгнэжээ. Алтайн хязгаарын эртний ДНК-ийн дээжийн судалгаа нь Европ, Азийн цус холилдсон анхны том ард түмэн бол скифүүд байсан гэдгийг харуулжээ. Евроазийн тал нутгийн баруун хэсгийн ястан үндэстнүүд Европын хүн ам зүүн тийш нүүснээс үүдэлтэй гэж өмнө нь үзэж байсан юм.
БАИС 2005-2007 онд Франц, Монголын эрдэмтэдийн хамт Монгол Алтайгаас олдсон хиргисүүрт малтлага хийж бйасан. Тэд гурван улирлын турш 20 гаруй булшинд малтлагийг хийсэн бөгөөд эд хогшил, морь, малынх нь хамт оршуулсан ихэнх нь хөлдөөгдсөн, занданшуулсан скиф дайчдын булш байсан юм. Өмнө нь эрдэмтэд Алтайн баруун хэсэгт малтлаг хийсэн байжээ. Скифүүд нь морь мал тэжээдэг нүүдэлчид байв. Скифүүд МЭӨ 2-7 зуунд Төв Азийн тал нутаг руу нүүж эхэлсэн ба тэдний суурьшлал МЭӨ 7-10 зуунд бүрэлдэн тогтжээ. Скифуудын тухай хамгийн их мэдээлэл Грекийн түүхч Геродотын бичлэгүүдэд байдаг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР

No comments:

Post a Comment