Sponsered

Wednesday, December 21, 2011

Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ.


Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм.Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг.

Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон ангилж хүмүүст хүргэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вед нь Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваагджээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний буурьтай тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүст хүргэхийн тулд бичиж үлдээжээ.
Ведийн соёл нь өөрийн нэрнээсээ Ведийн зарчмууд дээр тулгуурласан болох нь харагдана. Энэ соёлын гол үнэ цэн нь хүний амталж болох аз жаргал юм. Аз жаргалыг үндсэн гурван ангилалд хуваадаг. Үүнд:
Мэдрэхүйн эрхтэн мэдрэхүйн объекттой хүрэлцсэнээр амсах аз жаргал(жишээ нь хүн маш гоё сайхан зүйлийг харснаар нэгэн төрлийн цэнгэл эдлэдэг.).
Мөнхийн ахуй, ертөнцийн үндэс, Шалтгаан Бүхний шалтгаанаас цацран гарах туяа, хольцгүй сүнслэг ахуй буюу Брахманыг таниснаар амталж болох аз жаргал(буддын шашинд үүнийг нирванд хүрэх гэдэг).
Шри Кришнад(Дээд Бурханы Бодгаль) үйлчилснээр амталж болох аз жаргал
Нэг дэх төрлийн аз жаргалын хязгаарлагдмал байдлын талаар тайлбарлах нь илүүц биз. Материас ханамж таашаал авах гэсэн оролдлогыг өөрөөр хэлбэл бидний мэдрэхүйгээ цэнгүүлэхээр тэмүүлж буй байдлыг Ведэд тарианы хоосон хальсыг тээрэмдэхтэй зүйрлэсэн байдаг. Чингэвч энэ төрлийн аз жаргал хүмүүсийн дийлэнхийнх нь сонирхлыг татаж байдаг. Ведэд хүмүүс нь хэрхэн зөв амьдрах хийгээд яаж байж болох таашаал ханамжийг эдэлж болох талаар маш олон заавар сургамж байдаг. Материаллаг аз жаргалыг Ведэд хоёр ангилсан байдаг. Нэгт, энэ төрөлдөө эдлэх аз жаргал, хоёрт нь үхсэнийхээ дараагаар эдлэх аз жаргал. Ведийн заавар журмын дагуу амьдарснаар хүн энэ хоёр аз жаргалыг аль алиныг нь амтлах боломжтой болдог. Энэ амьдралд нь аз жаргалыг амтлуулахын тулд Вед нь хүмүүст варнашрам-дхарма гэж нэрлэгдэх нийгмийн бүтцийн загварыг өргөн барьсан байдаг. Варна гэдгийг санскритаар орчуулвал “мэргэжлийн буюу төрөлхийн дур сонирхол “ гэсэн үг юм. Заримдаа энэ үгийг каст гэж орчуулах нь бий. Гэвч энэ нь буруу юм. Ведийн судар бичгийн гол бүтээл “Бхагавад-Гита” сударт:
чатур-варнйам майа сриштам 
гуна-карма-вибхагашах 
тасйа картарам апи мам 
виддхй акартарам авйайам
“Кришна(Бурхан) айлдахдаа, материаллаг байгалийн гурван гуна буюу мөн чанар болон тэдэнтэй холбоо бүхий үйлтэй нь холбогдуулж Би вээр хүний нийгмийг дөрвөн ай бүлэгт хуваасан билээ. Гэвч энэхүү системийг үндэслэгч нь Би хэдий ч Би Өөрөө мөнхийн, өөрчлөгдөшгүй, алив нэг үйлд оролцдоггүй билээ” хэмээсэн байдаг.
Энэ шүлэгт, хүн нийгмийн аль нэг анги давхаргад гарал үүслээрээ бус харин өөрийн байгалиас заяагдсан дур сонирхлоороо аль нэг ангид хамаарагдахыг тов тодорхой өгүүлжээ. Энэ дур сонирхол нь материаллаг байгалийн гуна буюу мөн чанараас хамааралтай байдаг. Материаллаг аз жаргал нь хүн өөрийн мөн чанарт үл тохирох үйлийг хийхээр зүтгэх биш харин өөрийн байгалиас заяагдсан үйлийг гүйцэтгэж буй тохиолдолд л боломжтой юм. Ийм үйлийг Ведийн соёлоор бол дээд зэргийн зөв үйл гэсэн байдаг бөгөөд үүнийг батлан “Бхагавад Гита” сударт:
све све карманй абхиратах 
самсиддхим лабхате нарах 
сва-карма-ниратах сиддхим 
йатха виндати тач чхрину
“Өөрийн мөн чанарт тохирох үйлийг үйлдсэнээр хүн бүр төгс төгөлдөрт хүрч болно(…)” гэжээ.
Ингэж нийгэмд амар амгалан байдал тогтдог. Учир нь хүн өөрийн байр сууриндаа сэтгэл ханаснаар өөр хэн нэгний байр суурийг эзлэх гэж оролдохгүй. Ийм байр суурь нь зөвхөн нэг л нөхцөлд буюу атаархал гэгч зүйл бүрэн дүүрэн байхгүй байсан нөхцөлд л боломжтой юм. Чухамхүү ийм учраас ведийн нийгэмд атаархлыг хүний нэгдүгээр зэргийн дайсан гэж тооцдог. Атаархлыг шунал тачаал, уур хилэн, хомхой сэтгэл, хоосон хуурмаг, ухаангүй байдал зэрэг муу муухай араншингийн цогц гэж үздэг. Вед нь атаархлаас ангижрах маш найдвартай арга хэрэгслийг олгодог. Энэ нь Бурханд өөрийн бүхий л үйлээ зориулах арга юм.
Үхсэнийхээ дараагаар эдлэж болох аль ч төрлийн аз жаргал нь Бурханд мөргөөгүй, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлээгүй бол боломжгүй юм. Хүний амьдралын үнэ цэн нь үнэхээр зүйрлүүлэшгүй аугаа. Амьдралын 8400000 хэлбэр байдаг бөгөөд тэдэн дотроос хүний амьдралын хэлбэрт төсөөлж болшгүй боломжийг олгодогоороо гайхамшигтай. Нэгдүгээрт, хүн өөрийн хувь тавилангаа(карма)өөрчилж болно. Харин адгуус амьтдад тийм боломж байдаггүй. Адгуус амьтад нь байгалийн дуудлагыг л дагадаг байхад харин хүмүүн нь сонголт хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хүнд сайн мууг ялгах хангалттай оюун ухаан заяагдсан гэсэн үг. Хоёрдугаарт, зөвхөн хүний амьдралд л амьд амьтан нь уур хилэн, шунал тачаал гэх мэт муу муухайгагаас ангижрах боломжтой байдаг. Сүнс нь дээр өгүүлсэн муу муухай болгоноос ангижирмагц түүнд тэнгэрийн оронд хүрэх үүд хаалга нээгддэг. Шөнийн тэнгэрт бидний нүдэнд үзэгдэх үйл олон од эрхэс нь бүгдээрээ оршин суугчидтай. Тэр гаригсын дийлэнхийг диваажингийн гэж нэрлэх ба амьдрах хугацаа хийгээд амтлах жаргал нь манай дэлхий дээрхи амьдралтай зүйрлэшгүй.
Эцэст нь зөвхөн хүний амьдралын хэлбэр нь л амьд амьтанд дээдийн дээд цэнгэл буюу Бурханд үйлчлэх аз жаргалыг амтлах боломжийг олгодог. Тантра-Шастирт Шива Бурхан өөрийн эхнэр Сатид:
“Хайрт эхнэр минь, Бурхан Говиндагийн(Кришна)бадамлянхуан өлмийд өмөг түшиг олж өөртөө цэвэр Кришнагийн ухамсрыг хөгжүүлж чадсан хүн нь имперсоналист буюу хоосон чанарыг даган баримтлагчдын хүрэхээр тэмүүлж буй бүхэнд маш хялбараар хүрэх ба хамгийн өндөр түвшинд хүрсэн вайшнавын(Кришна Бурханы чин бишрэлтэн)эдлэж болох аз жаргалаар цэнгэж чадмуй” гэсэн байдаг.
Материаллаг цэнгэлийн үргэлжлэх хугацаа нь бурханлаг цэнгэлтэй харьцуулахад маш өчүүхэн юм. Бурханд цэвэр чин бишрэлээр үйлчилснээр амсах аз жаргал нь аз жаргалын дээд хэлбэр юм. Яагаад гэвэл ийм аз жаргал нь төгсгөлгүй байдаг. Мэдрэхүйгээр хүртэж эдлэх аз жаргал болон Брахманыг таних буюу нирванд хүрснээр эдлэх аз жаргалыг доод хэлбэрийн аз жаргал гэдэг. Учир нь тэдгээр нь эхлэл болон төгсгөлтэй байдаг юм.

Бутран сүйрч буй дэлхий Сүүлийн үед олон хүн, дэлхий ертөнц маань экологийн, геологийн, эдийн засгийн хүрээнд сүйрүүлэх процессыг амсаж буй хэмээн тооцож байгаа. Хүрээлэн буй орчны бохирдол нь нэг муж, нэг улс орон, нэг тивийн асуудал биш харин гариг эрхсийн хэмжээний гамшиг болоод байна. Бараг өдөр бүр манай гариг дээр галт уул дэлбэрч, хөрсний гулгалт, хар салхи, усны үер, ган гачиг болж олон олон хүмүүст хийгээд амьд оршнолуудад гамшиг зовлонг авчирсаар байна.



Бид бүгдээрээ л нийтийг хамарсан өөрчлөлт хувирал, аюул гамшгийн тухай сонссон. Ялангуяа сүүлийн үе буюу хоёр мянганы зааг дээр. Зарим нэг  янз бүрийн шашны уламжлалын төлөөллүүд болсон эрдэмтэд, орчин үед юмсын байр суурь гайхалтай байдлаар, хүн төрөлхтнийг хүлээж буй нийтийг хамарсан эрс хувиралтын нөхцөл байдлын тухай өгүүлсэн судар номын зөгнөлүүдийг тодхон санагдуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ.
Өөр зарим нэг нь гайхалтай үнэн мэт санагдах ид шидийн үзэгдлийн гэрч болсон гэж баталцгаадаг. Гэвч зөгнөлүүдийн цөөн бус нь фанатик этгээдүүдийн амнаас гарсан гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. ..Зарим нэг хүмүүс зөгнөлийг, бид маш аюултай замд хөл тавьсан бөгөөд эдгээр сэрэмжлүүлгүүдийн мөн чанарыг сонсон ойлгоод үүний хамт өөрийн байдал төлвөө засвал сүйрлээс зайлж чадна гэдгийг бүх хүн төрөлхтөнд сануулсан сануулга гэж хүлээж авах ёстой гэсэн үзэл хандлагатай байдаг.
    Ингээд бидний өмнө хүлээж буй он жилүүдийн тухай хамгийн ихээр тархсан зөгнөлүүдэд дүн шинжилгээ хийж, тэдний бидний амьдрал дээр илрэх илрэлийг мөшгин, дэлхий ертөнцийн нүүр царайг эерэг сайн тал руу нь эргүүлэн өөрчлөхөд бурханлаг дайчид болсон бид чухам зайлшгүй юу хийх нь чухлыг шийдье.

Бутран сүйрч буй дэлхий
    Сүүлийн үед олон хүн, дэлхий ертөнц маань экологийн, геологийн, эдийн засгийн хүрээнд сүйрүүлэх процессыг амсаж буй хэмээн тооцож байгаа. Хүрээлэн буй орчны бохирдол нь нэг муж, нэг улс орон, нэг тивийн асуудал биш харин гариг эрхсийн хэмжээний гамшиг болоод байна. Бараг өдөр бүр манай гариг дээр галт уул дэлбэрч, хөрсний гулгалт, хар салхи, усны үер, ган гачиг болж олон олон хүмүүст хийгээд амьд оршнолуудад гамшиг зовлонг авчирсаар байна.
    Энэ талаар бид эргэцүүлэн бодох ёстой. Дэлхий маань маш ихээр өвдөн шаналж байна гэж бүрэн хэлж болно. Урьдын төрхөө олохын тулд, тэнцвэрт байдлаа сэргээхийн тулд тодорхой зарим нэг цэвэрлэгээ зайлшгүй чухал. Олон тооны байгалийн гамшгийг судар номуудад Дэлхийд өөрт нь угаас байдаг өөрийгөө ариутган цэвэрлэх хэрэгсэл хэмээн зөгнөн хэлсэн байдаг.
    Зөвхөн 1998 онд л гэхэд 300 сая хүн газар хөдлөлт, усны үер, хүчит хар салхинаас болж толгой хоргодох орон гэрээ алдсан хийгээд 50 000 хүн олон тооны гамшгийн золиос болж амиа алджээ. Эргэлзээгүйгээр бид энэ бүх шинж совингуудад анхаарал хандуулах хэрэгтэй ба харин болж буй бүхнийг нүдээ анин өнгөрүүлэх ёсгүй юм.

Хамгаалагдмал байдлын талаархи хуурмаг мэдрэмж
   Зарим хүмүүс эргэн тойронд болж буй бүхэнд үнэхээр нухацтай анхаарал хандуулдаг ч өөр бусад нь учирч буй нөхцөл байдалд маш өнгөц ханддаг. Харамсалтай нь мэдээллийн агентлагуудын мэдээлэл бидний анхаарлыг асуудал болгон дээр төвлөрүүлэн дэлхий дээр болж буй үйл явдлын ерөнхий дүр төрхийг харах боломж олгодоггүй. Зөн совингоороо бид энэ бүхэн бидэнтэй бус харин өөр хэн нэгэнтэй учран тохиож байна даа гэж л бодож байдаг. Бид тусгай хэдэн модыг ой гэж хүлээн авдаггүй бөгөөд Байгаль-Эх олон олон амь насыг авч одож буй тэр баримтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна.
    Байгаль эмх замбаараагүй бус, бодлогогүй бус. Тэрбээр зөвхөн бидний үйлийг л зохицуулж байдаг. Хүн төрөлхтөн түүнтэй маш түрэмгий харьцах байдлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд түүний анхны, хамгийн эгэл хариу үйлдэл бол өөрийн тусламж, дэмжлэгтэйгээр биднийг арилган зайлуулах, үгүй болгох явдал. Хэрэв түүн дээрхи хүчирхийлэл эс таслан зогсвоос тэрээр сэргэн өндийж, өөрийнхөө төлөө сөрөн зогсож чадна. Чухамхүү ийм явдал л биднийг тойрон болоод буй юм.

Яагаад энэ бүхэн болно вэ?
   Энэ бүх улигт гамшиг, сүйрлүүд биднийг зөвхөн мухардалд л хүргэнэ. Хэрэв манай дэлхий дээр бүх зүйл эв зохистой байгаа юм бол хаанаас ядуурал, хоосрол, гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах үзэл, шунахай сувдаг сэтгэл, хүчирхийлэл гарна вэ? Хэрэв үнэхээр орчлон ертөнцийн универсаль сансрын эмх цэгц байдаг юм бол яагаад үе үе бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн сүйрэхэд хүрнэ вэ?
   Эргэцүүлэн бодох чадвар бүхий амьтас болсон бид жам ёсоороо л мөнхийн, цаг зуурын бус үнэн хийгээд дээд материйн тухай асуултуудыг тавьдаг. Гэвч энэ асуултуудынхаа хариултыг хайх явцдаа  тодорхой хэмжээгээр асуудал проблемоос өөрөөс нь холдож, материаллаг ертөнц дээр болж буй бүхэн зайлшгүй давтагдах ёстой юм гэдгийг ойлгохыг оролдох хэрэгтэй. Энэ материаллаг ертөнц дээрхи амьтай хийгээд амьгүй бүхэн төрөхүйн, оршихуйн, устан сүйрэхүйн хуулиудад уягдан болзолдсон байдаг. Энд юу ч энэ шатуудаас зайлж чадахгүй. Энэ үзлийн үүднээс Дэлхий дээр болж буй бүхэнд нэг их гайхах зүйл байхгүй юм.

Хүлээгдэж буй асар том өөрчлөлтүүд
   Бид түүхийн хугарлын цэг дээр амьдарч байна. Нэг эрин түүхийн нугачаанд ард хоцороход үүний хамт нөгөө нэг нь хөшгөө нээн, үүдээ онгойлгодог. Энэ нь хүмүүст өөрсдөд нь хийгээд тэднийг хүрээлэн буй орчин тойронд нөлөө үзүүлдэггүй. Энэ бол хүний ахуйг Ном гэж тооцвол дараагийн бүлэгт нь хөтлөн оруулж буй Бурханы өршөөл билээ.
     Бурханаас ангижран холдохуйн вирусаар өвчилсөн хүн төрөлхтнийг Өөрийгөө удаан хүлээлгэлгүйгээр Түүний чин сүсэг бишрэлтнүүд зовон шаналахгүй байх, гэм зэмгүй хүмүүс жинхэнэ зам мөрөөсөө халин гажихгүй байх арга хэмжээг Тэрээр даруй авдаг. Бурхан Өөрөө Түүнийг хайрлан шүтэгчийн амьдралд түгшүүр шаналлыг авч ирдэг. Учир нь энэ бэрхшээлүүдийг амсснаар чин бишрэлтэн сүнснүүд нь улам улам хүчтэй болж, бат итгэл, орчлонг донсолгосон алдарт хүрдэг. Энэ саад тотгорууд нь хүмүүст, Байгаль-Эх, Бурхан-Эцэг бидэнд тоомсоргүй ханддаггүй юм гэдгийг, Тэд биднийг орхиогүй, Тэд биднийг мартаагүй юм шүү гэдгийг баталж өгдөг. Энэ нь бидний зүрхэнд найдвар горьдлогын очийг асаанам.
     Хүн төрөлхтөний бүх зовлонгийн чухамхүү үнэн шалтгаан нь хүмүүсийг сүүлчийн шалгалтанд бэлтгэхэд оршино. Бид бүгдээрээ л хүнд бэрх шалгалтуудыг туулж байна. Эдгээрийн мөн чанар нь хэрэв бидэнд аз тохиох аваас, хүн төрөлхтөн хэдий хир амжилттайгаар, угтан ирж буй өөрчлөлт хувислыг даван туулж чадах вэ гэдгийг харуулахад оршино. Бидэнд угаас өөрчлөлт хувисалд орох чадвар бий. Гэвч биднээс өөр хэн ч үүний тулд зайлшгүй хийх ёстой шийдвэрийг гаргахгүй.
    Ээ хөөрхий, бидний дийлэнхи нь тулан ирж буй нөхцөл байдлын анхаарууштай байдлын талаар өчүүхэн ч сонирхол хийгээд ойлгоц байдаггүй. Эцсийн дүндээ бидний хувийн амьдралын хэв маяг нь нийгмийг үл анзаарах байдлаас илүүтэй ихээр түгшээн сандраах болном. Өөрийн иргэдээ эгэл амьдрал, байгальтай эелдэг зөв хандах хүмүүжил, амьдралдаа сэтгэл хангалуун байх зарчимд сургаагүй бүхэл нийгэм маань хувь тавилан болоод донслол цочролын хүндээс хүнд цохилтонд өртөх болно. Өөрт нь урган цэцэглэж буй тансаг байдалд дурлах дуршлаа хорьж үл чадах “хатаж хорчийсон” хүмүүс орчин үеийн ертөнц дахины өмнөх бодит байдал руу бүдүүлгээр эргэн хандаж, тэднээс олонхи нь энэхүү тун нухацтай шалгалтуудыг даван гарах эр зориг сэтгэлийн хүчин дутах буй заа..

Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна. Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг.

Дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.
    Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй  Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба итгэл найдварын очийг бадраанам. Мөн бидэнд үгээр өгүүлэх аргагүй аугаа чанарууд болон өөр бусад зүйлсийг хайрлана. Гэвч хүмүүс зөвхөн тодорхой хэмжээгээр л Бурханлаг хийгээд олон зүйл биднээс өөрсдөөс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
    Дээр өгүүлсэн зүйлүүдээс аль нь ч бурханлаг дайчныг самууруулж, гайхашруулж чадахгүй. Бурханлаг дайчин нь хүний ухааны мөн чанарыг мэддэг, хүрээлэн буй орчиндоо оновчтой дүгнэлт өгөх хандлага, угийн чадвартай. Болзолдсон ухааны санаа бодлын цутгал нь цаг үргэлжид өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ухаан нь тухайн зүйлийн тов тодорхой байдлыг үл харгалзан, түүний таагүй байдал, аймшигт үнэнээс айн аливааг үгүйсгэх, үл хэрэгсэх мөн чанарыг агуулсан байдаг.

Түүхийн сургамжууд

     Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна.
    Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг. Энэ бүх ухаантнууд нэгэн дуугаар хүн төрөлхтөнд туссан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн байдаг. Тэдний олонх нь жишээ нь, Олдос Хаксли өөрийн “Brave new world”хэмээх бүтээлдээ хэдийгээр орчин үеийн материслист үзэл энэ ойлголтонд маш болгоомжтой ханддаг ч дорнын мэргэн ухаан, трансцендентализмд хандсан байна.
      Ийм мэт асуултууд ямар ч ухаалаг хүний толгойд буунаа даа. Хэдийгээр бид бололцоот хямралын тухай эргэцүүлэн бодоход бүрнээ автах хэрэггүй ч энэхүү болгоомжлол сэрэмжлүүлэгт анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа урьд өмнөх үеийн зөгнөлүүдийн гэгээн гэрэл байсаар байхад. Ийм учраас бид зарим нэг зөгнөлд хянуур хандаж, зуун зууны тэртээгээс бидэнд дөтлөн ирсэн тэр мэргэн ухааны мөн чанарт нэвтрэн орохыг чармайх хэрэгтэй болов уу.
      Олон тоон зөгнөлүүд янз бүрийн метафизик, бурханлаг уламжлалын үндэс суурь дээр үүсэн бий болсон. Гэвч сүйрэл мөхлийн тухай хэд хэдэн зөгнөлүүд бурхангүй үзэлтнүүдийн амнаас гарсан гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал. Энэ нь бурханлаг хүмүүс л нийтийг хамарсан сүйрэлд өртөх буюу эсвэл тэд л илүү их дотоод гүн гүнзгий хараатай гэсэн үг үү? Энэ асуултанд та бүгд өөрсдөө хариу өгөхийг оролдоосой гэж би хүсч байна.

Далдыг харагчид ирээдүйг зөгнөж байна.
 
  Ирээдүйг харах төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Магадгүй эдгээр хүмүүсийн зарим нь йогчид байсан байж болох хийгээд энэ чадвар нь шинэ бие махбодид нь шилжин үлджээ. Зарим нэг нь ийм чадвар бүхий амьд оршнолууд амьдардаг өөр ертөнцөөс ирсэн байдаг. Гэвч ямартай ч зөгнөн харах чадвар нь маш ховор агаад ийм хүмүүс нь манай дэлхийд төрвөл тэд жам ёсоороо л олон дундаас ялгарч харагддаг.
      Энэ ангиллын хүмүүст зөгнөх чадвар бүхий зарим нэг далдыг харагчид хамаардаг. Тэдэнд байгалиас ямар нэг онцгой чадвар заяагдсан байдаг ба тэд гэрэл цацруулж байдаг нь эгэл бус сайн карма болон урьд төрлийн баялаг туршлага буйг нотлон харуулна. Тэдний олонхи нь богино хугацаанд дээд хүчийг олох бөгөөд эсвэл аль хэдийнээ түүнийг шингээсэн байдаг.
      Мянга мянган жилийн туршид дэлхий дээр хэд хэдэн зөгнөгчид төрсөн бөгөөд тэдний зөгнөл гайхалтайгаар биелсэн байдаг. За ингээд хамгийн чухал зүйлийг сонсоход бэлдэнэ үү. Хэргийн учир нь эдгээр зөгнөгчид ойрын хугацаанд хачин гайхмаар өөрчлөлт хувирлыг зөгнөсөн байгаад оршино. Тэдгээрийн зарим нь ер нь тун удахгүй Дэлхийн хүн амын гуравны хоёр нь сөнөж мөхнө гэдгийг тэмдэглэсэн байна.
      Хүн төрөлхтний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Эдгар Кейс, Нострадамус гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурдагдсан байдаг. Тэдний буянлаг байдал, цэвэр ариун байдал нь тэднийг өөр эринээс зочлон ирэхэд хүргэжээ. Нострадамусын бараг бүх зөгнөлүүд яг биелсэн байдаг.
     Эдгар Кейс мөн зөгнөн хэлэх онцгой чадвартай нэгэн. Виржиня Бич хотын “Судалгаа шинжилгээ, ангижрал гэгээрлийн холбоо”-ны ханан дээр Кейсын трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кейс, Япон улс Номхон далайн усанд автана, шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөд өртөн устана гэх мэтчилэн зөгнөсөн байдаг. Тэрбээр, шинэ зууны эхэн дээр тохиох эрс эргэлтийн тухай өөр олон олон зүйлийг өгүүлсэн байна.

Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийн
зурхайч нарын өгч буй мэдээлэл
  Энэтхэгийн Бангалорт амьдарч буй хамгийн нэр цуутай зурхайч нарын нэг Б.В.Раман маш эгэл бус судалгаа шинжилгээг явуулах үйл ажиллагааг санаачлагч нэгэн. Тэрбээр дэлхийд нэрд гарсан томоохон зурхайч нараас тогтох зарим нэг зөвлөлтэй хамтран зөгнөлийн ном туурвижээ. Бүгдийг гайхашруулсан зүйл нь юу байсан бэ гэвэл тэд бараг бүгдээрээ нэгэн дуугаар, XXI  зууны эхээр маш том сүйрэл, гамшиг болно хэмээжээ. Тэдний зарим нь үүнийг айсуй дайны устган сүйрүүлэх  үр дагавартай, зарим нь газар хөдлөлт, усны үертэй холбон тайлбарласан бол өөр бусад нь тун ойрын хугацаанд Дэлхийн нүүр царай гайхмаар их өөрчлөгдөнө хэмээх дүгнэлтэнд хүржээ. Эндээс тодорхой нэг л зүйл байгаа нь тэд бүгдээрээ сүрдмээр аймшигтай хэмжээ талбайг хамарсан томоохон мөхөл сүйрлийг зөгнөн хэлсэн байна.

Зөн билигт зүүдүүд
     Зүүдийг судлах нь зөгнөн хэлэхийн нэг үндэс суурь байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний бие нь ийм зүйлүүдтэй олонтоо тохиож байлаа. Энэ бүгдийг өөрийнхөө, ном, лекцүүдэд би тусгадаг. Миний шуудангийн хайрцагт ийм туршлага бүхий хүмүүсийн захидал байнга ирдэг. Энэ мэдээллүүд дээр үндэслэн би маш олон хүмүүс томоохон сүйрлийг илтгэсэн зүүдийг зүүдлэдэг болохыг итгэлтэйгээр хэлэх байна. Энэ дашрамд хэдийгээр нэг нэгнээсээ тусдаа, алс хол зайд оршин буй, хэл,  соёл, хүмүүжил өөр хүмүүсийн  зүүднүүдийн агуулга дахин давтагдаж байсан нь сонирхолтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ийнхүү би Чет Шоугийн дүгнэлтийн үнэнд итгэсэн юм. Тэрээр нийтийг хамарсан янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг заасан олон янзын зүүднүүдийг тодорхойлон томъёолсон байдаг.

Хосвдлын үед болон регрессийн төлөвт олж авсан нотолгоонууд
Принстонскийн их сургуулийн оюутан байхдаа л би дорнын гүн ухаан, өрнийн сэтгэл судлалын чиглэлээр курсын ажил бичиж байлаа. Өөрийн судалгаа шинжилгээнийхээ сэдвийн нэг болгож би ховсдлын регрессийн төлөвт олж авсан нотолгоог иш татсан юм. Урьд төрлүүд болон дараа төрлүүдийнхээ тухай ярьсан хүмүүсийн яриа, мөн маргаж боломгүй өөр бусад баримтууд үхлийн дараахь амьдрал байдгийг надад итгүүлж үнэмшүүлж дөнгөсөн юм.
       Дахин төрөл байдгийн баримт нотолгоог үл хүлээн зөвшөөрөгч хүмүүс үүнийг тэмдэглээд аваарай. Дахин төрөлтөд хамгийн ихээр итгэдэг нөхдүүд урьд нь дахин төрөлд хамгийн ихээр үл итгэгчид байсан гэдгийг. Эрдэмтэн Жесс Штерн, түүний өвчтөн роман-зохиогч Жанет Тейлор Колдэлл, нэрт физикч Рут Монтгомери, мөн тэр ч байтугай Эдгар Кейс өөрөө ч маш тодорхой баримт нотолгоотой тулгарахаасаа өмнө дахин төрлийн онолыг огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа.
    Бидний судалгааны өөр нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл байна. Маш эрчтэй ховсдлын процессын үед өвчтөн ирээдүй рүү аялан хөдлөхүйд жишээ нь, XXI, XXII зуун руу аялах үед олон хүмүүс өөрийгөө олж хараагүй байна. Өвчтнүүдийн бараг хэн нь ч XXII зуунд өөрийгөө хараагүй байна.
   XXI зуун руу аялж чадсан зарим нэг нь бараг л бүгдээрээ гайхмаар адилхан өгүүлэмжийг өгцгөөж байлаа. Тэднээс олонхи нь аймшигтай гамшиг, гайхмаар өөрчөлт хувислаас өөр юу ч олж хараагүй аж. Трансын төлөвт оршингоо тэд ирээдүйд бараг хэн ч амьдарч чадахгүй хэмээн баталцгаажээ. Харин ингэж чадсан нэгэн нь технологийн хөгжил дэвшлээр бий болсон урхи занганаас хол, хөдөө аж ахуйн хамтралд тусгаарлагдмал амьдралаар амьдрах ажээ.

Доктор Реймонд Моудигийн психомантиум
Зөгнөн хэлэх өөр нэгэн арга байдаг. Үүнийг психоманитиум гэж нэрлэх бөгөөд ханыг нь толиор хийсэн харанхуй өрөөнд орсон хүмүүс ирээдүйг хардаг бөгөөд энэ толийг харснаар тэд өнгөрч одсон хүмүүстэй харьцаж чаддаг. Энэ бүх гайхамшиг болж болох өрөөг доктор бий болгож чадсан юм. Энэхүү мэдээлэл хүлээн авах арга нь өөрийн давуу талаа батлан харуулсан.  Үүний ачаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ чиглэлийн маш олон материал нийтлэгдсэн юм. Доктор Моудигийн зочдын олонхи нь ирээдүйг ийм байдлаар мэдэрсэн байдаг. Тэд сая сая хүнийг үхэн мөхөж, зовж зүдэрэхэд хүргэсэн аймшигтай гамшиг зовлон, үүний дараагаар цоо шинэ иргэншил үүсэн бий болж байгааг харсан байна.

Үлэг гүрвэлүүдийн илгээмж
Зузаан мөс, цасанд дарагдсан мөстөн царцсан үлэг гүрвэлүүдийн үлдэгдлийг олсон археологчдын саяхны нээлт мөн сонирхолтой. Эрдэмтэд хэсэг хэсэг эрхтнүүдийг олсон төдийгүй мөн үлэг гүрвэлийн бүтэн биеийг олж чаджээ. Мөн тэд арслан зааныг олох аз тохиосон бөгөөд тэдний ходоодонд боловсорч амжаагүй халуун орны ургамал үлдсэн байна.
    Эхлээд эрдэмтэд маш их сандарч мэгдсэн байдаг. Энэ ургамал хэзээ ч ургаж байгаагүй арктикийн районд эртний үлдцийг олжээ. Гэвч эцсийн дүндээ судлаачид энэ мужид уур амьсгалын маш огцом өөрчлөлт болж өнгөрснийг баттайгаар тогтоосон байна. Үлэг гүрвэлүүдийн амьдралд гаригийн уур амьсгал ойлгогдошгүй өөрчлөлтийг буюу халуун орныхоос арктикийн болтлоо өөрчлөгджээ.

Пирамидын нотолгоо
Эртний Египетийн пирамидын буурал түүхийг сөхвөл ялангуяа Гиза дахь пирамидыг судалснаар эрдэмтэд орчин үеийн соёл иргэншлийн түүх 2001 онд төгсөнө хэмээх нээлт хийхэд хүрсэн байна.

Эртний Америкийн цаг хугацааны хэмжээсүүд
   Америкийн уугуул оршин сугчид анхлан өвөг дээдсүүдтэйгээ болон мөн байгалийн янз бүрийн хүчтнүүдтэй харилцан байгальтайгаа зохицон амьдрахаар оролдож байсан. Майя омгийн индианууд, нэгэн цагт технологи хүн төрөлхтний эсрэг эргэж, түүнийг залгих болно гэж баталсан байна. Тэдний хуанлиар бол 2012 онд технологи хяналтнаас гарч, бараг бүх дэлхийг устгах болно гэжээ.
    Магадгүй тэдний үгийг анзааран сонсохгүй байх нь тэнэг хэрэг байх вий. Майягийн хуанлийн бүх түүхийг тэдний овгийн ариун гэгээн хүмүүс зөгнөн хэлсэн байдаг нь үүнийг нотлох баримт болно.  Гэвч энэ хуанлиар бол одоо ноёлож буй шашны уламжлалуудыг өөр нэгэн шашин өвлөн авах бөгөөд тэрээр энэхүү жагсаалтын хамгийн сүүлчийнх байх болно гэсэн байна. Дээр өгүүлсэн энэ томъёоллын шалтгаан нь соёл иргэншил мөхөн сүйрэх явдал. Майягийн соёл иргэншлийн ном судрууд, хүмүүс шинэ нөхцөлд амьдарч сурахын тулд огт өөр зарчмаар амьдрах хэрэг гарна хэмээн баталсан байна. Ацтек, Хопи омгийн индианчууд үүнтэй адил төстэй зүйлийг мөн өгүүлсэн байдаг. Энэ ард түмнүүдийн амаар мэдлэг дамжуулах уламжлал нь тун ойрын ирээдүйд томоохон гамшиг болох тухай нэгэн дуугаар зөгнөн өгүүлсэн байдаг.


Будын шашны ирээдүйн дүр зураг
     Шашны уламжлалуудын олон тооны лам хуврагуудын зөгнөлүүд нь дээр өгүүлсэн далдыг харагчид, зөгнөгчдийнхтэй нилээд ижил төстэй байдаг. Жишээ нь, буддизм нь аль эртнээс, буддизм нь 2500 жил оршин тогтнох бөгөөд үүний дараагаар нэг бол нэн чухал шинэчлэлт хийгдэх буюу эсвэл бүр устаж үгүй болно гэдгийг зөгнөсөн. 2000 оны босгон дээр буддынхан өөрийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн байдаг. Төвдийн буддистууд арван дөрөвдүгээр Далай ламыг жанч халснаас хойш түүний сэнтийд хэн ч суухгүй гэж ярьцгаадаг. Одоо буддистууд энэхүү арван дөрөвдүгээр Далай ламдаа мөргөн сүсэглэцгээж байгаа билээ. ..

Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна.

Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн
мөхлийг зөгнөж байна

   Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор.
Дева Марийн сэрэмжлүүлэг

  Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан энэ тохиолдолд л аврагдана гэдгийг өгүүлж байсан байна. Түүний айлдварын хоёр дахь хэсэгт, хэрэв хүн төрөлхтний нүгэл хилэнц нэмэгдээд л байх аваас тун ойрын хугацаанд аймшигтай гамшиг тохионо гэжээ.

Иудей-христийн уламжлалд өгүүлэгдсэн
өөр бусад сэрэмжлүүлгүүд

    Үүнтэй адил төстэй мэдээлэл Зохарын хуулиудын эмхэтгэл Каббалд багтсан байна. Зохар нь томоохон донсолгоон, нийтийг хамарсан сүйрлийг зөгнөн өгүүлэгчдийн нэг. Түүнээс гадна Библи дэхь Иоаннын “Нээн танихуй”-г олж харах боломж тохиосон бүхэн бидний энэ цаг үе бол хамгийн сүүлчийн цаг, мөч хийгээд үүний дараагаар гариг дэлхий маань сүйрэл донслолын ёроолд живэх болно хэмээх баталгаанд өөрийн эрхгүй итгэх болно.

   “Зөнч Элизабет Клар”, “Буун морилсон гэгээн багш нар” гэх мэт шашны хөдөлгөөнүүд энэ баталгаануудыг баталсан мэдээллүүдийг бидэнд хүргэж байна. Энэ бүлгүүдтэй хамт нэр цуутай бүх Мормонууд  XXI  зуунд тохиох үйл явдлуудын тухай өгүүлцгээсэн байдаг.

Ведийн зөгнөлүүд
    “Махабхаратад” өгүүлсэнчлэн, хэрэв богино хугацааны дотор тэнгэрт хоёр хиртэлт ажиглагдвал таагүй үйл явдал тохиохын зөн хэмээн өгүүлжээ. Учран  тохиох үйл явдлын өөр нэгэн таагүй шинж тэмдэг нь долоон гариг нэг “гэрт” буюу нэг ордод жагсах явдал юм. Тэнгэрийн эрхсийн дээрхи хоёр үзэгдэл хоёулаа “Махабхарата”-д өгүүлэгдсэн хамгийн аймшигт дайн эхлэхээс өмнөхөн үзэгдсэн байдаг. Орчин үеийн зурхайчид хоёр хиртэлтийг чухам 2000 онд болно хэмээн зөгнөж буй бөгөөд “Махабхарата” болон “Бхавишья Пуранд” өгүүлэгдсэн долоон гаригийн цуваа нь мөн энэ оны таван сард болно гэжээ.
     Дэлхийн нүүр царайг хувирган өөрчлөх өөр нэг хүчин зүйлийг пралайя гэсэн үзэл ойлголтоор томъёолдог. Санскритаар пралайя гэдэг нь устгал сүйрэл эсвэл ахуй оршин байхаа болихыг хэлдэг. Пралайя гэж мөн хоёр манвантарын/ведийн цаг хугацааны хэмжээс. Орчлонгийн өвөг эцэг болсон нэг Ману нөгөө нэг Манугаар солигдохыг хэлж байна. Орч./  зааг дээр байгаль дээрхи хүчний  нууцлагдмал төлөв байдлыг нэрлэнэ. Пралайаг гамшиг зовлон, сүйрэл мөхөл дагалддаг. Ведүүд Дэлхий дээрхи амьдралын устгал сүйрлийг дагалдах янз бүрийн нөхцөл байдлуудыг өгүүлжээ. Өнөө цагт бид дөхөн ирж буй пралайаг шууд бус байдлаар заан буй зарим нэг үзэгдлийн гэрч болж байна. Мэдээжээр, энэ тухай яг таг хэлэхэд хэцүү ч энэ үзэгдэл нь өөрөө Дэлхий дээрхи амьд хэсгийн томоохон хэсгийг сүйтгэн устгах уршигтай.
     Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна. Нүүрсхүчлийн хий, метан, азотын хүчил хэт ихэссэн нь Дэлхийн агаар мандалд уур амьсгалын дулааралтыг авч ирэн, нарны температурыг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн 50-60 жилийн туршид эрдэмтэд,  хэдийгээр хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах оролдлогоо үл орхисон ч гариг дэлхий маань халж байна гэдгийг тэмдэглэсэн. Хэрэв бид энэ байдлаараа л үргэлжлүүлээд байвал энэ нь хүн төрөлхтнийг мөхөн сүйрэхэд хүргэнэ. Энэ бүхнээс гадна нийтийг хамарсан дулаарал нь туйлын мөсийг хайлахад хүргэх ба энэ нь далай тэнгисүүдийн усны түвшинг нэмэгдүүлснээр усны үер, усан махбодийн гамшиг тохиох бөгөөд энэ нь  бүхэл бүтэн улс гүрэн төдийгүй зарим нэг тивүүд ч усанд автах магадлалтайг харуулж буй юм.
   Озоны цоорхой. Хоёр дахь шинж тэмдгийг озоны цоорхой хэмээн нэрлэж болно. Мэдээллийн агентлагуудын зарим нэг мэдээллээс би иш татъя. Зарим нэг нь жишээ нь: “Озон үгүй болж байна. Энэ нь зөвхөн Өмнөд туйлаар зогсохгүй” гэж мэдээлж байхад өөр зарим нэг нь: “Хүн гариг дэлхийгээ бохирдуулж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь мөхөл сүйрэлд хүргэж болох юм” гэсэн гарчигтай ч байна. Өөр нэг мэдээллийн гарчиг нь: “Парникын эффект эрчимжсэнээр Антаркдид дээрхи озоны цоорхойг нэмэгдэхэд хүргэх ба озоны дахин сэргэх хугацааг удаашруулна” гэжээ.
     Озоны үе давхарга нь Бурханлаг тусгалын элемент байж, гариг эрхсийн маань бүх агаар мандлыг бүрхэж байдаг. Тэрээр өөр бусад зүйлүүдийн хамтаар биднийг үхлийн аюулт нарны туяанаас хамгаалдаг. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй янз бүрийн хиймэл химийн бодисуудын тархалтын нөлөөгөөр болон мөн өөр бусад хиймэл зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хирээр озоны үе давхарга улам улам нимгэрч, агаар мандлын дээд хэсэгт хэт ягаан туяа гүн нэвтрэн орох нөхцлийг өгч байна. Өнөөдөр Антарктидын дээр маш том цоорхой бий бөгөөд мөн гариг дэлхийн маань өөр бусад хэсгүүдэд ч оршин байна. Эхэндээ эрдэмтэд тэр өөрөө алга бочихно доо гэж энэ асуудалд огт анхаарал тавьж байгаагүй ч харин ийм сайжрал болсонгүй, нөхцөл байдал улам улам дордсоор байна. Озоны цоорхой аюултай цацраг идэвхит туяаг нэвтрэх боломжийг олгон нэмэгдсээр байгаа билээ. Аюулын учир нь юунд оршино вэ гэвэл энэ нь сая сая хүмүүс хийгээд бусад амьд бодгалиудыг зовж шаналахад хүргэхэд байгаа юм. Энэ хүчин зүйл нь аль хэдийнээ ил тод болж байна. Үүнийг арьсны хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаагаар холбон тайлбарлаж болно. Цацраг идэвхижил нь мөн үр тарианы үйлдвэрлэл болон өөр бусад хөдөө аж ахуйн соёл иргэншилд нөлөөллөө үзүүлж болох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлснөөр далайн гүний амьтад, өөр бусад амьд бодгалиудад сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.
     Цөмийн дайн. Болзошгүй пралайан гурав дахь шинж тэмдэг нь цөмийн дайны аюул юм. Кубын нутаг дэвсгэр дээр цөмийн цэнэгт хошуунуудтай пуужингууд байрлуулж байхад АНУ нь дэлхийн гурав дугаар дайны босгон дээр зогсож байсан нь нууц биш. Тэр үед нөхцөл ямархуу хурц байсныг бид тун саяхан л мэдсэн. Орос улс Куба руу нэвтрэн орж АНУ руу тулалдахад бэлэн байжээ. Одоо бүх зүйл өөр байгаа л даа. Тэр үеийн коммунист дэглэмд хадгалж байсан хүч нөөц одоо үгүй. ..Гэвч үүнээс гадна өөрийн шинэ олиггүй санаат эздийг нэг их ядах юмгүйгээр олчихож чадах зэвсэг хэрэгсэл, материалуудын асар их нөөц оршсоор л байна.
    Америкын засаг төр дэлхий олон нийтэд аюул учруулах байдлаа эцэст нь хүртэл ойлгохгүй л байх шиг. Учир нь энэхүү үхлийн аюултай төсөл хөтөлбөрүүдэд гурав дахь орны чөлөөт мэргэжилтнүүд оролцох аюул бий. Энэ нөхцөл байдал нь АНУ цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээс татгалзсаны дараагаар л боломжтой болсон юм. Зөвхөн өнөөдөр л бид, тэр нөхдүүд алан хядах байгууллага хийгээд засаг төрд үйлчлээд байна гэдгийг мэдэж байна. ... Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах, боловсруулах үйл ажиллагаанаас татгалзсан гэрээ байгуулж, үүнд нь олон улс орон оролцсон ч үүнийг энх тайвны баталгаа гэж нэрлэж болох болов уу даа. Хэзээ дайн дэгдэх вэ гэдэг нь ердөө цаг хугацааны л асуудал юм даа.
    Хэрэв ийм зүйл болвол бид бүр ч илүү аймшишгтай нүүр тулах хэрэг гарах нь. Ялангуяа дэлхий дээр алан хядлага, хэт даврах үзэл гаарч байгаа энэ цагт. Алан хядагчид цөмийн бөмбөг бүтээж чадах хийгээд энэ нь нэг агшинд л хэдэн арван мянган хүнийг егүүтгэж чадах хүчтэй. Олон олон мэргэжилтнүүд, ийм мэт сүйрлээс биднийг зөвхөн цаг хугацаа л тусгаарлаж байна гэж баталсан байдаг.

    Эрт дээр цагт улс орны удирдагчид эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж бусдын эзэмшилд халдахаас халгадаг байсан. Гэвч манай өнөө цаг хэт үзэлтнүүд энэ тал дээр санаа зовдоггүй. Алан хядагчид өөрийн амь наснаасаа хагацахаас ч айдаггүй тухай мэдээг бид мэдээллийн агентлагуудын мэдээнээс нэг бус удаа сонсож байсан. Манант, цэвэр бус ухамсар нь тэднийг өөрсдийнхөө авралын төлөө бусдад халдахад хүргэдэг. Ийм учраас л тэд өөрийнхөө амь насны үнээр дайснаа устган хөнөөхөд бэлэн байдаг аж.
   Химийн болон бактериологийн дайн. Дэлхийд учирч болох пралайаг илтгэх дөрөв дэхь нөхцөл байдал нь химийн болон бактериологийн дайн. Магадгүй та бүхэн Израиль улс хорт хийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нилээд их хөрөнгө оруулсан тухай мэдээг сонссох байх. Ингэснээр тэд ард иргэдээ боломжит химийн дайны гамшгаас хамгаалах нь. Химийн болон бактериологийн зэвсэг бүтээх нь цөмийн бөмбөг хийхээс хамаагүй хямд өртөгтэй. Химийн зэвсэг нь устган сөнөөх асар их хүчтэй байхад бактериологийн зэвсэг нь маш богино хугацаанд үхлийн аюултай өвчнөөр тоо томшгүй олон хүнийг сүйрүүлэх аюултай. Олон хүмүүс бактериологийн зэвсэг нь хяналтаас гарах вий гэж айн түгшицгээж байна. Хэрэв хяналтаас гарвал энэ нь бүх хүн төрөлхтөнг устган сүйтгэх аймшигт тахал болно.
     Туйлуудын солигдол. Тав дахь шинж тэмдэг нь туйлууд солигдох магадлал. Хэрэв ийм зүйл болвол сүйрлээс бид хаашаа ч зайлж чадахгүй. Хэргийн учир нь Дэлхийн туйл өөрчлөгдвөл энэ нь урьдчилан хэлэхэд бэрх зүйлсийг авч ирнэ. Магадгүй газар хөдлөлт, усны үер, өөр бусад байгалийн гамшгууд. Археологичид ийм мэт өөрчлөлт нь манай гариг дээр хэд хэдэн удаа болж өнгөрч байсныг нотлох чулуулгийг олсон байдаг. Зарим нэг хүмүүс туйл нь байнга солигдож байдаг, туйлын огцом өөрчлөлтөөс биднийг нэг их удаан хугацаа тусгаарлахгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг ажээ.

Солир

    Солир нь мөн гариг эрхсийн хэмжээний устгал сүйрлийн шалтгаан болж болох юм. Солир нь хэсэгхэн чулуулаг ба амьд бус объект биш. Тэд, манай орчлонгийн бусад бүх объектууд шиг Бурханы эрч хүчний илэрхийлэл болсон ухамсартай. Бидний олонхи нь Дэлхий эх маань амьд бодгаль мөн гэдэгт итгэлтэй байдаг. Дэлхий, Нар, Сар, ер нь Галактик өөрөө амьд бодгаль юм. Солир ч мөн л ялгаагүй тодорхой хэлбэрийн ухамсрыг агуулсан амьд бодгаль.

    Тийм ч эрт биш дээ, дэлхийн олон нийт Дэлхий рүү маш аюултай зайнд ойртон ирж буй хэд хэдэн солирын тухай мэдээлэлд автсан байсан. Аюултай утга нь юунд оршиж байсан бэ гэвэл солир нь нэг бол манай гаригтай мөргөлдөж, бүх амьд бүхнийг устган сүйрүүлэх эсвэл түүний тойрог замыг өөрчилснөөр сөрөг үр дагаврыг авчрах явдалд оршиж байв. Энэ гариг дээр маань амьдарч буй хүмүүсийн нүгэл хилэнц нь хүн төрөлхтөнд бүхий л магадлалт зовлон, гамшгийг авч ирнэ гэхэд эргэлзээд байх зүйл үгүй. Заавал нэг солир ч юм уу эсвэл байгалийн гай гамшиг шаардлагагүй. Хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дээрх үзэгдлүүд олонтоо тохиож байсан ч тэд заавал асар том гамшиг сүйрлийг авч ирэх албагүй. Нөхцөл байдлыг арай өөрөөр авч үзэх нь зүйтэй: хэрэв хүн таван янзын үхлийн аюултай өвчин тусаж, зовж байхдаа бүх хүч чадлаараа зургаа дахьтай нь тэмцвэл энэ нь түүнд туслаж чадах уу. Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүнд энэ чухал бус. Учир нь түүний үхэл аль хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон.
     Ийм учраас дэлхийн бүх амьд бүхэнд гамшиг зовлонг авч ирэх, ойртон дөтлөж буй солирын тухайд гайхашрах зүйлгүй. Эдгээр тэнгэрийн эрхсүүдийн олонхи нь бидний ухамсарт нөлөөлөх хүчтэй ба үнэхээр ч маш хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийг үзүүлж чадна. Бид ийм мэт жишээнүүдтэй өдөр тутам л тулгарч байгаа. Жишээ нь тэргэл сартай өдрүүдэд мэдрэхүйн үйл маш хурц болдог хийгээд гэмт хэрэг ирх гардаг. Мөн ноход, хээрийн чононууд улилдан хуцалддаг. Солирууд ч мөн бидний мэдрэхүйг хурцлан биднийг сайн эсвэл муу үйлэнд тэмүүлэх тэмүүллийг маань ирлэж өгөх чадвартай билээ

Эх сурвалж: http://www.veda.mn/content/view/156/1/

Мичид од, түүнтэй холбогдох домгийн задлан шинжлэл, тайлбар

Мичид од, түүнтэй холбогдох домгийн
задлан шинжлэл, тайлбар

Алдар Ю.Болдбаатар

Хүн төрөлхтний эртний шүтлэг бишрэлийн гол суурь шүтлэг болох байгалийг шүтэх шүтлэгийн дотор тэнгэрийн од эрхэс , нар сарыг шүтэх шүтлэг онцгой байр эзлэнэ.


Хүний амьдралын орчин дахь байгалийн бүхий л үзэгдэл ямар нэг хэмжээгээр өдөр шөнө, улирлын хэмнэлээр хувирч өөрчлөгдөн оршдог. Эртний хүмүүсийн ажиглалтаар галт уул дэлбэрэх, газар хөдлөхөөс бусад улирлын шинжтэй үзэгдэх ган, зуд, үер, түймэр зэрэг байгалийн хатуу ширүүн үзэгдэл, түүнчлэн тэдний ан агнах, мал адгуулах, нүүж, суух, үр жимс түүх, тариалан эрхлэх зэрэг аж ахуй, амьдралын гол үйлүүд энэхүү хэмнэлд шууд зохирч байжээ. Энэхүү зохирол нь эртний хүмүүсийн хувьд жам ёсны хийгээд түүнийг эрхшээгч нь юуны өмнө маргаангүйгээр нар, сар, од эрхэс байжээ. Өөрөөр хэлбэл тэрхүү зохирол жам ёсыг хуульчлагч, эрхшээгч эзэн нь тэнгэрт гэрэлтэн үзэгдэгч тэдгээр биетүүдийг хэмээн эртний хүмүүс үзэж төсөөлөн ойлгож асан нь өгүүлэн буй шүтлэгийн үүсэж хөгжихийн үндэс болжээ. Эдгээр тэнгэр дэх гэрэлт биес нь тэр цагийн байгалийн хүрээлэл дунд, эгэл соёлоор оршин амьдрагч тэдгээр хүмүүст юун түрүүнд цаг улирлын хэмнэлийг тогтоогчоос гадна орчлонг гэрэлтүүлэгч /одод гялалзан харагдагч утгаараа/, түүнчлэн орон зай, мөн зүг чигийг гол заагч эрхэм чухал шүтээнүүд байжээ.

Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нар, сар, од эрхсийг шүтэх шүтлэг нь анхнаасаа л байгалийг шүтэх шүтлэгийн чухал бүрэлдэхүүн нь болж байв. Тэрээр тэнгэр шүтлэг цогц байдлыг олж хөгжихөд гол суурь болсон нь эргэлзээгүй.
Энэхүү судалгаанд өвлийн сэрүүн улиралд үзэгддэг мичид одыг онцлон, түүнтэй холбоотой Эрхий мэргэний домгийг задлан шинжилж, эртний нүүдэлчин өвгөдийн танин мэдэхүйд хүчтэй нөлөөлсөн байгалийн үзэгдэл, юмс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, шалтгаан, үр дагаварыг харьцуулан судлав. Ийнхүү онцлон үзсэн нь эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд дээрх од үлэмж байр эзлэн буйгаас шалтгаалсан хэрэг болно.  

Нэг. Мичид од нь олон оддын бөөгнөрөл бөгөөд энгийн нүдэнд харагдах нь зургаа, бидний ярьж заншснаар өвлийн шөнө зулзагласан үедээ долоо болж үзэгддэг бөгөөд монголчуудын хувьд нар, сарны дараа, бүх оддын өмнө яригддаг одод юм. Тиймээс ч монголчууд “од мичид” гэж хоршиж хэлэх нь түгээмэл. Мичид нь намар үзэгдэж эхлээд хавар харагдахыг больдог буюу өвлийн саруудад хамгийн сайн үзэгддэг.

Мичид одны тухай хэд хэдэн хувилбар домог байдгаас доктор С.Дуламын “Монгол домог зүйн дүр” бүтээлд өгүүлсэн нь: “Эрт цагт энэ од нь зургаа биш долоо, халхчуудын дунд яригддаг хувилбарт арван хоёр од байжээ. Өвлийн цагт гардаг сэрүүн од байж. Гэтэл Эрхий мэргэн сэцэн харавдагтаа эрдэж “Би энэ арван хоёр одыг дараалан оновол энэ мичид үгүй болог, алдах юм бол хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болъё” гэж ам гарч харвасаар зургааг нь онож, зургааг нь алдсан учир тэрээр хар ус уухгүй, хагд өвс идэхгүй тарвага  болсон гэдэг. Мөн Г.Н.Потанины тэмдэглэсэн өөр нэг хувилбарт “Урьд мичид долоон од байж, газар дэлхийг хүйтэн жихүүн болгож хүн амьтныг дааруулдаг байв гэнэ. Энэ гай зовлонг зайлуулах гэж газар дэлхийн нэг их сайн харваач Эрхий мэргэн энэ долоон одыг нэгэн сумаар харваад үгүй хийж чадахгүй юм бол эрхий хуруугаа огтолж, тарвага болж хувилаад хар ус уухгүй, халдан (хагд) өвс идэхгүй салхитай өдөр гарахгүй, цастай өдөр босохгүй, эрүүл салхиар унд хийж эр хүний олз болъё гэж ам тангараг тавьсан юм гэнэ. Тэр тангаргийг тавиад Мичид од руу харватал ганцхан оды нь оноод бусдыг нь оносонгүй гэнэ. Тэгээд өнөө хүртэл тэнгэрт зургаан од байдаг. Эрхий мэргэн өөрөө андгай тангаргаа сахиж тарвага болсон юм гэнэ”. (Потанин, 1916, 17-18) Үүнээс үзвэл монголчууд Мичдийг хүйтэн сэрүүн болгодог од гэж үздэг байжээ. (Дулам, 1989, 114-115) Энэхүү домгийн хоёр хувилбарын өгүүлэмжийг задлан шинжилж үзвэл мичид од нь ерөөс хүйтэн сэрүүнийг гол эх үүтгэгч гэсэн эртний нүүдэлчдийн үзэл төсөөлөл тод илэрч харагдах хийгээд тиймээс ч тэдгээр одод үгүй бол хүйтэн сэрүүн улирал үгүй болно гэсэн, үлгэрлэвэл Жангарын туульс дахь Бумбын орны нэгэн адил хүмүүсийн хүсэл мөрөөдлөөс үүдэж буй болсон домог болох нь басхүү илэрхий байна. Чингэхдээ тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхийг зорьсон домгийн дүр нь Эрхий мэргэн харваач байгаад алдаж эндсэний учир ам тангарагтаа хүрч тарвага болсон ажээ. Гэхдээ Эрхий мэргэн чухам яагаад ямар нэгэн араатан амьтан юм уу, өвөл ичдэггүй өвсөн тэжээлтэн, эсвээс жигүүртэн болж хувирсангүй харин тарвага болсон юм бэ? Энэ асуулт ихээхэн сонирхолтой. Тарвага гэж ямар амьтан бэ?

- Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан уламжлалт агнуурын чухал ан болох тарвага нь өвлийн хүйтэн сэрүүн улиралд ичдэг амьтан. Ичинэ гэдэг нь амьдралын хэвийн үйл ажиллагааны нэгэн хэсэг хийгээд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа нь удаашран нүхэндээ олон сараар унтаж өнгөрүүлэхийг хэлдэг. Дэлхийн бөмбөрцгийн умард өргөрөгт орших монгол нутгийн хувьд олон зүйлийн мэрэгч амьтад түүний дотор тарвага, мөн том амьтадаас баавгай ичдэг. Энэ амьтад юунаас ичиж байна вэ? Хүйтэн сэрүүнээс үү, магадгүй энэ бүхнийг нөхцөлдүүлэгч хэмээн бидний өвөг нүүдэлчдийн сэтгэж асан  мичидээс үү? Үүнд домгийн холбоос байж болохыг үгүйсгэх аргагүй утгын сэжүүр ажиглагдаж байна. Монголчуудын хувьд тарвага бол агнуурын маш чухал амьтан бөгөөд манай орны Алтайн уулсаас дорнын их тал хүртэл өргөн тархснаас үзэхэд тэрээр энэ бүс нутагт нутаглаж байсан эртний нүүдэлчдийн амьжиргаанд их чухал үүрэгтэй байсан нь илэрхий. Түүнийг хүнчилж үзэх гол шалтгаан юу вэ? 
Хүн тарвага хоёрын хоорондын ижилсүүлж болохуйц шинж тэмдэг, түүнээс үүдэж хөгжсөн эртний нүүдэлчдийн сэтгэлгээний хөгжил:
    1. Тарваганы морфологи шинж болоод эд эрхтнийг хүнтэй ижилсүүлсэн төсөөлж болох шинж тэмдгийн тухай:
     А. Тарвага хойд хоёр хөл дээрээ босч чаддаг хийгээд орооныхоо үед зодолдож байгаа бурхинууд яг л бөх барилдаж буй мэт /зураг ./ байдаг нь түүнийг хүнчлэн /anthromorph/ үзэж төсөөлөхөд чухал нөлөө үзүүлсэн шинж гэж хэлж болно. Энэ шинж нь баавгайтай ижил хийгээд баавгай хойд хоёр хөл дээрээ хүн шиг зогсож, түүгээр ч зогсохгүй явж чаддаг билээ. Энэ нь хүнтэй төстэй чухал шинж төдийгүй, баавгайг хүншүүлэн үзэж төсөөлөхийн гол эх сурвалж болсон шинж тэмдэг гэж хэлж болох юм. Тиймээс ч баавгайг монголчууд “хүн хар гөрөөс” хэмээн нэрлэх нь буй. /Энэ тухай Амьтныг шүтэх шүтлэг дэх Баавгай шүтлэгийн хэсэгт хойно дэлгэрэнгүй өгүүлнэ/ Тэгвэл үүнтэй ижилсүүлхүйц шинж тэмдэг дээр өгүүлсэнчлэн тарваганд бас байдаг нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээнд тийнхүү хүншүүлэн үзэж төсөөлөхөд, басхүү өгүүлэн буй домгийн уран сэтгэмжид томоохон дүр эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн хэмээн хэлж болох юм.
     Б. Тарваганы сарвуу, тавхайн хэсгийн хүний алга, сарвууны хэсэгтэй адилтгаж болохуйц шинж нь дээрх домогт өгүүлэх Эрхий мэргэн эрхий хуруугаа огтлосон гэх үзэл төсөөллийг төрүүлэх сэжүүр шинж болсон байж болох юм. Өгүүлэгч бээр /Ю.Б/ балчир ахуйдаа өвчиж буй тарваганы сарвууг харж хүнийхтэй төстэй болохыг нь ихэд гайхдаг байсан билээ.
     В.  Тарваганы хаанд байх ягаан өнгийн нэгэн булчирхайг монголчууд бид “хүн мах” гэж нэрлэн ерөөс иддэггүй. Энэ нь хүний мах буюу тодруулвал домгийн баатар Эрхий мэргэнээс үлдсэн мах гэсэн үзэл ойлголт хадгалагдаж ирснийг гэрчилж байна.
    2. Тарвага монгол домог зүйн од эрхсийг хүртэл харвах чадал бүхүй сансрын хэмжээний баатар болох Эрхий мэргэний хувилсан дүр болсон шалтгаанд тэрээр нүүдэлчдийн хүнсний хэрэгцээний чухал ан байсныг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь хүн төрөлхтний амьтныг шүтэх шүтлэгээс үзэхэд эн тэргүүнд дайсан нь болдог, түүнчлэн тэдний хоол хүнс болдог амьтад байдаг. Төв Азийн эртний анчин нүүдэлчдийн аж ахуйд үйлдвэрлэх аж ахуй болох мал аж ахуйн эзлэх байр суурь төгөлдөржөөгүй тэр цагт амьдралын баталгааны нэгэн чухал хүчин зүйл болох хүнс тэжээлийн хуримтлал нөөц баталгаагүй байсныг энд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай билээ.
     3.  Мөн тарвага зуны халуун цагт өдөр идээшлэх нь ховор хийгээд голцуу өглөө, оройн сэрүүнд идээшилдэг. Энэ нь халуунаас дайжиж байгаагийн шинж хийгээд өвс ургамлын шүүсээр ундлах уг амьтны хувьд хэт халуун нь биед агуулагдах усны хэвийн хэмжээгээ алдах аюултайн учир аль болох сэрүүнд идээшилдэг байгалийн зохилдолготой ажээ. Түүнчлэн тарвага намрын сүүлчээс хаврын дунд хүртэлх ид хүйтэн улиралд ичдэг. Энэ үе нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээн дэх өвлийн хүйтнийг үүтгэгч гол одод болох мичид түгэж үзэгдэх сарууд хийгээд чухамдаа эдгээр оддын бөөгнөрөл хүйтний улиралтай таарч тохиодог, басхүү хоол хүнсний чухал ан тарвага энэ л үед газар дорх нүхнээсээ гарч ирэхийг больж ичдэг явдал нь Эрхий мэргэний домгийн сюжетийг нөхцөлдүүлсэн ажээ. Тодруулвал: бидний өвөг анчин нүүдэлчид сэтгэхдээ юуны өмнө өвлийн тэсгим хүйтэн, зуд турхан, хүнс тэжээлийн хомсдол, өлсгөлөн, үгүйрэл эдгээрийг дагалдаж эрчимжих айдас хүйдсийн үндсэн шалтгааныг мичид од хэмээн үзэж, улиралын чанартай энэ бүх гай зовлонгоос ангид үргэлжид хүйтэн бус сэрүүн, дулаан таатай цаг улиралтай байхыг хүссэн гэгээн хүсэл эрмэлзлэл нь энэхүү домгийн сэтгэлгээний үүсэл хөгжлийн үндэс нь болсон буюу  өөрөөр хэлвэл үүний негатив үндэс нь цөхрөл байсан хэмээн үзэж болно. Чингэхдээ хүнсний хэрэглээний гол ан буюу тэдний хүүхэд, эмэгтэйчүүдээс авахуулаад хэн бүхний өвчиж чаддаг, түүгээр зогсохгүй арьсанд нь боож боодог хийчихдэг нүүдэлчдийн ахуйн хүрээнд хамгийн ойр, нэн түгээмэл тархсан амьтан болох тарвагыг хүйтнээс бус мичдээс дайжиж нүхэндээ ичдэг гэсэн үзэл төсөөлөл буй болж, түүнийгээ соёлын баатар мэргэн харваачаар хүсэл мөрөөдлийн сайн үйлсийг эзэншүүлдгийн нэгэн адилаар Эрхий мэргэнийг гол баатар болгосон авч, шийдвэрлэхийг хүссэн бэрхшээл зовлон нь /хүйтэн/ нэг мөсөн төгсгөл үгүй үргэлжийн давтамжит чанартайг туршлагаараа мэдэж, ухамсарласны учир уг домог баатарлагаар бус нэг үгээр байгалийн хүчийг дийлсэнгүйгээр туурвигджээ хэмээн үзэж тайлбарлаж болох байна. Ингэснээрээ байгалийн үзэгдэл, хүчний өмнө хүмүүн хүчин мөхөс болохыг, нөгөөтэйгүүр байгалийн үзэгдэл, хүч нь ертөнцийн жам ёсонд зохирогдож байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг аргадаж, зохицож амьдрах ёстой гэсэн өвөг нүүдэлчдийн ертөнцийг үзэх язгуур үзлийг илэрхийлж байна.
5.  Энд домгийн баатар мэргэнийг Эрхий гэж нэрлэснийг басхүү анхааран үзэж болно. Эрхий хуруу нь дайн тулаан, ан гөрөөнд нумаан татаж, сумаа тавихад бусад дөрвөн хуруутай эн тэнцэх төдийгүй нумын хүчийг гол тогтоон баригч хуруу учир монголчуудад эрт цагаас эрхэмлэгдсэн ажгуу. Тийм ч учраас “Эрхийдээ эрчимтэй” гэсэн үг хэллэг ардын аман зохиолд элбэг байдаг. Гэвч домгийн баатар мичид оддыг харваж чадаагүй нь түүний эрхий хурууны эрчмээс шалтгаалсан гэсэн эрхий хуруунд тохоосон далд буруутгал санаа нь уг домгийн баатрыг төдийгүй домгийг нэрлэх нэр болж кодлогдсон байхыг үгүйсгэх аргагүй.
6.   Бидний өвөг эртний нүүдэлчдийн одыг харваж үгүй хийж болно гэсэн үзлийн үндэс юу вэ? Үүнийг тайлбарлавал: Тэнгэрийн од эрхсийн чөлөөндөх сул биес дэлхийн агаар мандалд нэвтэрч улмаар дэлхийн татах хүчний нөлөөгөөр асар их хурдсалтайгаар галт зам татуулж үзэгддэг үзэгдлийг монголчууд “од харвах” хэмээн нэрлэдэг. Энэ үгийг анхаарч үзвэл уг үзэгдлийг харвасан сумтай ижилсүүлсэн төсөөлөл, түүнчлэн тэнгэрийн түг түмэн оддын нэг нь харваж, тэгснээрээ тэрхүү од мөхөж байна гэсэн үзэл ойлголт ажиглагдана. Энэ л үзэгдлээс үүдсэн үзэл төсөөлөл нь хүний амьдрал ахуй дахь зовлон бэрхшээлийг үүтгэгч хэмээн ухаарсан од эрхсийг мөхөөх хүслийг жигүүрлүүлж, одыг соёлын баатар мэргэн харваач харван мөхөөж болох тухай сэтгэлгээнд хөтөлж хүргэсэн хэмээн үзэж болох юм. Тиймээс л Эрхий мэргэн Мичидийг харвахийн зэрэгцээ Долоон өвгөний домгийн мэргэн харваач тэнгэр өөд харваж, араас нь харуулдан байтал сум нь оддыг асгаруулан бууж ирдэг (Беннигсен,1912, 55-56), (Дулам, 1989, 100) зэрэг нь одыг харваж болох тухай үзэл төсөөлөл хөгжиж дэлгэрсний илэрхийлэл ажгуу. Түүнчлэн монголчуудын томоохон уулсын тахилгын дотор тэнгэр өөд нум сумаар харвадаг зан үйл  уламжлагдан ирсний өдгөө далдлагдаж кодлогдсон утга буюу тухайн цагийн анхдагч утга нь бидний өвөг нүүдэлчдийн сэтгэлгээн дэх тэнгэрийн хур бороог халхлаж буй бүрхүүлийг зад харван задрааж улмаар хур бороо оруулж дэлгэр сайхан зун болгохыг хүссэн утга агуулга бүхүй эртний зан үйлийн улбаа ажгуу. Энэхүү харваа нь бидний эртний өвөг анчин, малчин нүүдэлчдэд үүнтэй ижил мичид өөд өвлийн тэсхэм хүйтнийг байхгүй болгохыг хүсэж харвадаг зан үйл байсан юм биш биз гэсэн үгүйсгэх үндэсгүй асуултын сэжүүрийг төрүүлнэ. Хэрэв ийм зан үйл эрт цагийнханд бодитойгоор байсан хэмээн төсөөлвөөс тийнхүү харвах харваач нь хүмүүсийн дээрх хүслээр, тэгэхдээ ам тангараг тавилгүйгээр харваж буй энгийн ахуй дахь бичил дүр, харин Эрхий мэргэн нь тэрхүү хүсэл, зан үйлээс сэтгэгдэж, хийсвэрлэгдэн буй болсон домгийн үлэмж дүр болно. Чингэхдээ эл домгийн өгүүлэмж нь Эрхий мэргэнийг эр чадал мөхөс хэмээн буруушаасан агуулгатай гэвэл үгүй юм. Харин тэрвээр дараалан сум тавьж Мичидийг харван мөхөөж чадах байсан ч нэгэнт харвах сумны тоогоо хэлж амласан, тэгээд ч алдаж харвасан учир /цээрлэгдэж, шийтгэгдсэн бус/ эртэй чадалтай баатар эр ам тангаргаасаа няцдаггүйг харуулж, хар ус уухгүй хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах тарвага болсон гэсэн нэг талаар харамсмаар авч, нөгөөтэйгүүр үнэндээ нүүдэлчдийн сэтгэлгээний ертөнц дэх эр хүний мөн чанар, жинхэнэ үнэлэмжийн үлгэр болсон бахархалтай дүр юм.
Эрхий мэргэний домогт Эрхий мэргэн ам тангарагтаа хүрээгүйн учир хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах болсон гэдэг нь нүүдэлчин монголчуудын ертөнцийн гурван тивийн тухай үзэл нэн эртнийх болохыг гэрчлэхийн зэрэгцээ доод тивийн амьтадын амьдрах орчины тухай төсөөллийг тодруулан өгч байна.
Түүнчлэн хувь заяаны эрхээр дээд, доод тивд орших болсон монгол домог зүйн хоёр их хөлөг баатар Эрхий мэргэн, Хөхдэй мэргэн хоёрын дүр, өгүүлэмжийг паралель маягаар зэрэгцүүлж үзвэл эдгээр домог нь тус тусдаа бус харин хосолмол байдлаар нүүдэлчдийн ертөнцийн тухай цогц үзлийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хоёр домгийн өгүүлэмж нь бүхэлдээ нэгэн контекст болж бидний анчин гөрөөчин явсан өвөг нүүдэлчдийн үзэж төсөөлж асан дээд, доод, дунд гэсэн гурван тивт ертөнцийн зургийг бидэнд харуулж байна. Чингэхдээ Хөхдэй мэргэний орших дээд, Эрхий мэргэний орших доод тивүүд бол гурван тивт ертөнцийн дээд, доод хоёр туйл ажээ.

Хоёр. Мичид хэмээх нэрийн гарвал:
Этимологи талаас шинжилвэл энэ үг нь эртний түрэг, монгол хэлэнд буюу өвөг алтай хэлнээ холбогдох ажээ. Эртний түрэг хэлнээ “bičin” буюу “таслах, зааглах, огтлох” гэсэн утгатай байжээ. /Наделяев, 1968, 105/ Францын түрэг судлаач Базин ч үүнтэй ижил утгаар авч үзсэн ажээ. /Дулам, 1989, 116. Доктор С.Дулам “энэ үг эртний түрэг төдийгүй эртний монгол хэлэнд ч бас буй бөгөөд түүнтэй нэгэн язгуур бүхүй “бяц”,”бяцлах”, “бяцархай”, “бяцхан”, “бичил” гэсэн үгс байна” /Дулам, 1989, 117/ хэмээжээ. Эдгээр нэгэн язгуурт үгс нь алив нэгэн зүйлийн бэсрэг хэмжээ болон дотоод бичил хэсэг, мөн тухайн биетийн жижигрүүлэх үйлийг заасан утгатай байгаа нь зүйтэй бөгөөд монголчууд мал амьтны бие бүтцийн /анатоми/ тулгуур эрхтнүүд болох хөлийг урд хойт мөч, мөн хүний биеийн дээд мөч гэж гарыг, доод мөч гэж хөлийг хэлдэг. Мал амьтны махыг эвдэж янзлахуйд “мөчлөөд тавь” гэх буюу “мөчөөр нь салгаад тавьчих” гэвээс бид хамгийн боломжтой холбоос хэсгүүдээр нь уламжлал ёсоор эвдэж янзалдаг. Мөн цаг хугацааг хэмжих хэмжээст “мөч” гэж буй бөгөөд “цаг мөч” гэхчилэн хоршиж хэрэглэх нь түгээмэл билээ. Үүнээс цааш дэлгэрүүлж тайлбарлах нь илүүц учир Мичид одны нэр нь "Мичин сар, мичин жилийн зуд” хэмээхэд гарах 12 амьтны нэг болох бичин буюу мичинтэй холбоогүй харин цаг улирлыг мөчилж заагладаг гэсэн утгатай үг болно. Харин хэрхэн заагладаг вэ гэвэл жилийн улирлыг дулаан, хүйтэн гэж 2 мөчид хуваадаг од болно. (Болдбаатар, 2006, 154) Гэхдээ 9 сарын дундаас Мичид үзэгдэж, түүнийг дагалдах мэт Гурван марал, Хөхдэй мэргэн шөнө хугаслан ар араасаа гарч ирдэг. Энэ нь хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгааг буюу дулаан цаг улирч, хүйтний улирал эхлэж буйн гол дохио тэмдэг учир мичид нь хүйтний дохиоч од ажгуу. Тиймээс л мичид үзэгдэж эхлэх тэр цагаас эхлэн хүүхдүүд шагайгаар наадаж эхэлдэг. Мөн монголчууд ийнхүү мичид үзэгдэж эхэлсэн, намрын шөнө нь өдрөөсөө уртсах /өдөр шөнийн тэнцэл/ цагаас эхлэн ногоо цухуйх хүртэлх хүйтэн сэрүүн улирлын, ерөнхийдөө өвлийн шөнийн уртад үлгэр, домгоо хуучлан, тууль хайлж оюун сэтгэлгээний уудам ертөнцөөрөө үлгэр домгийн баатруудынхаа хамтаар аялан тоглодог уламжлалтай билээ.
 Энэ бүхнээс үзэхэд Мичид одны нэр нь цаг улирлыг мөчилж зааглагч гэсэн утгатай хийгээд уг од дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт орших монголчуудад хүйтэн сэрүүн улиралд үзэгддэг нь тийнхүү түүнийг хүйтнийг гол нөхцөлдүүлэгч од хэмээн үзэж сэтгэхүйн гол шалтгаан болжээ.


НОМ ЗҮЙ
Болдбаатар Ю. Хөхдэй мэргэн од, түүний домгийн учир холбогдол,
/Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Volume 2.¹1(254) 2006/ УБ., х.152-163
Дулам С. Монгол домог зүйн дүр, Улаанбаатар, 1989
Беннигсен А.П. Легенды и сказки Центральной Азии. сб., 1912
Наделяев В.М., и др., 1968. Древнетюркский словарь. Ленинград
Потанин Г.Н. Ерке-Культ сына неба в Северной Азий.
Материал к тюркомонгольской мифологии. Томск, 1916, 17-18

Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө.../Фридрих Ницше/



Фридрих Ницше
Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө.../Фридрих Ницше/
"Хүмүүс өөрсдийн амьдралаа 5-10 жилийн хугацаанд урьдчилан харж байвал энэ эмх цэгц. Харин маргааш юу болохыг мэдэж чадахгүй байвал энэ хаос" эдийн засгийн тогтвортой хөгжлийн энэ үед урьдчилан таамаглах хязгаар хангалттай байдаг бөгөөд ийм эмх цэгц нь бусад системд ч гэсэн тодорхой хугацаанд хаос, эмх цэгцгүй төлөвт заавал шилждэг. Энэ бол хөгжлийн аяндаа зүгшрэх үйл явцын зайлшгүй нөхцөл. Нийгмийн шинэ хэлбэршил, шинэ үнэлэмж бүхий мэдээлэл, ерөөс шинэ бүхэн хаосын ачаар үүсдэг болой. Хаос төлөв үгүй бол тогтолцоонд юу ч шинээр үүсэхгүй. Фридрих Ницше нэгэнтээ: " Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө. Хаосгүйгээр бүжиглэж буй одод хэзээч төрөхгүй" схэмээсэн байдаг бөгөөд тэрбээр бүжиглэж буй гэсэн нь утгандаа шинэ санаа, шинэ үе, шинэ аксиом, нийгмийн хөгжлийн шинэ, илүү дээд эрэмбэ гэсэн утгыг илэрхийлсэн байдаг. "Синергетик шалтгаалцсан хаос гэдэг ойлголт нь эмх журмыг бүрдүүлэгч, бүтээлч хаос гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрэг дэээрээ хаосыг ч, эмх цэгцийг ч синергетик туйлчлан барьдаггүй бөгөөд тэгэх бололцоо ч бодит байдал д байдаггүй.
Хаос хэзээч хэзээч зуун хувь эмх цэгцэд ордоггүй байна. Эдгээр нь нэг нь нөгөөгийн оршихуйг өөртөө багтаасан, харилцан нөхцөлдсөн шинжтэй үзэгдэлүүд юм. Хаос бол эмх цэгцийн илүү дээд эрэмбийн хэлбэршлийг өөртөө агуулж байдаг. Бас эсрэгээр, эмх цэгцт өөртөө хаос төлөв орох бололцоог мөн агуулж байдаг гэдгийг синергетик онцолдог. Тэгээдч ямарч тогтолцоонд 100% хаос, туйлын 100% эмх цэгцтэй төлөв үүсэх бололцоогүй.
Тэхлээр түүхийн альв бүхэн хүч тэнцвэргүй дайнч үйл явдалаар нөхцөлдөх боломжтой ба энэ нь өөрийн ялалт ялагдалыг туйлчлан зөвөөр гаргаж үл чадна.
Иррационалист Ф.Ницшегийн “эзэрхэх хүсэл зоригийн тухай” сургаалд түүхэнд ямар ч дэвшил, зорилго байхгүй энэ нь нөгөөл хуйларсан хүчний билэг тэмдэг дээр явагддаг. Харин хүчтэй ба хүчгүйн хоорондын тэмцэл үргэлжлэн байдаг гэжээ. Тэрээр эртний Грекийн соёл бол Аполлон, Диониса бурхадын соёлын хоорондын тэмцэл юм хэмээн үзжээ.
Ницше цааш нь хүмүүс адгуусны байдлаас тасран салж хараахан чадаагүй. Түүнийг сөргөлдөөн, өрсөлдөөн, дайн, ухаан бодлогогүй эрмэлзэл гэрчилнэ гэсэн үзэл санаа дэвшүүлэн мөрджээ. Энэ нь түүхэн дэх гутранги үзлийг ноёрхолын тухай бүх үнэт зүйлсийг эргэн харах, үнэлэх нь зайлшгүйн тухай өгүүлэх боломж олгожээ. Ф.Ницшегийн хувьд эзэрхэх хүсэл зориг нь хүний амьдралын нэг гол шинж бол өөрийгөө нэг хэвэнд хадгалан хамгаалах явдал бус, харин улам дээш өгсөн өндийх хүсэл зориг юм. Энэ зоригдол нь өнөөх утга учиргүй бужигнаанаас хар аяндаа үүсэх аж.
Энэ талаар Ф.Ницше “сайн муугийн чанар хязгаар”, “Заратустра тийнхүү ярьж байв” зэрэг зохиолдоо тодорхой өгүүлжээ. Гутранги үзэл бол Европын түүхийн бурханы болон загалмайт бурханы үхлийн зүй ёсны үр дагавар, чин хүсэл, зарчим, хэм хэмжээ, зориулалтын уналт мөн. Иймд Ф.Ницше хүн үл бүтэх санааны утгагүй ертөнцөд хүч чадлаа байнга нэмэгдүүлэн амьдарч сурах ёстой. Энэ утга учиргүй эмхгүй бужигнаанаас хэн нэгэн хандах зүгээн сайнаар эсвэл муу замаар олох нь дамжиггүй гэж өөрийн сургаалыг боловсруулжээ.
12.22.11

Wednesday, December 14, 2011

"Амьдралын мод" tree of life

"Амьдралын мод" tree of life
Хүн төрхтөний зүйлийн талаархи онолын асуудал эрт үеэс маргаантай асуудлын нэг байсан. Өнөөгийн Антропологичдын дийлэнх нь хүнийг биологийн утгаар нэг зүйл болгон үздэг. Энэ онолыг баримтлагчдыг Моногенист онолчид гэж нэрлэдэг.Хүний зүйлийн нэгдлийг баримтлагчид Моногенистүүд хүн төрөлхтөнийг, тухайлбал Негр, Европ, Монголжуу хэмээн тус тусын зүйл гэж үздэг ба улмаар Полигенестидүүдийн хооронд 18-19 зууны онолын хөгжилд маргаан хүчтэй болж ирсэн.
16-17-р зуунд моногенезмын онол нь Адам-Ева хоёроос хүн үүссэн гэсэн шашны үзэл номлолтой нягт холбоотой байсан. Харин шашны номлолыг үгүйсгэгчид дээрхи үзлийг ихэнх нь полигенизмын онолыг баримтлаж байв.
Харин 18-р зуунаас моногенистүүд болон полигенистүүд өөрсдийн онолыг амьд байгалийн ангилал зүйн шинжлэх ухааныг үндэслэн, шинжлэх ухаанчаар батлах оролдлогыг хийж байсан.
02.05.11


“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.


“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.

Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”–оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

ЧИКАЯ БАРД БУЮУ ҮХЛИЙН МӨЧИЙН БАРД
Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч.
Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл аьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.
Хоёр дахь шат:
Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.
ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙН БАРД.
Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь ЧикайяБардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай.
Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март.
Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.
Нэг дэх өдөр.
Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
Хоёр дахь өдөр.
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.
Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
Гурав дахь өдөр.
Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.
Дөрөв дэх өдөр.
Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.
Тав дахь өдөр.
Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.
Зургаа дахь өдөр.
Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй.Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана.
Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.
Долоо дахь өдөр.
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүрнэ.
Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ.
Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.
3.СИДНА БАРД БУЮУ ТӨРӨН МЭНДЛЭХЭЭ ХҮЛЭЭХ БАРД
Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухамсар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зүйлээ үзэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй.
Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тад чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй.
Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ.
Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.
Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм.
Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.
Төрөх дөрвөн арга зам бий.
Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий.
Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.
Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. 
Үүнд: Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.
Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ.
Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор.
Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.
Дахин төрөлт.
Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.
Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.