Wednesday, January 26, 2022

NFT дүрслэх урлагийн шинэ трэнд үүсчихсэн бужигнуулж байна. Цаагуур чинь ....


Бид #XRP, #Doge, #MANA, #SAND, #Gala, #FTM зэрэг олон тооны зооснуудыг өсөх, унах юм байна гэж ярих хооронд #NFT дүрслэх урлагийн шинэ трэнд үүсчихсэн бужигнуулж байна. Цаагуур чинь ....
Тэрхүү гайхалтай наймаа нь Англи хэлээр #NonFungibleToken гэх үг. Монгол хэлнээ буулгавал орлуулшгүй token юм. Энэ нь ямарваа нэгэн үнэт зүйл гэж үзсэн бараа материалыг илэрхийлэхдээ блокчэйн технологи ашиглаж үнэ цэнийг дахин давтагдашгүй болгоно.
Саяхан хүртэл NFT салбар нь #CryptoPunks, #BoredApes гэх мэт дижитал NFT аватаруудын үлгэрээр том жишээ болж байв.

Гэвч бид юунаас нь дутах вэ

Хэрэв танд уран зураг зурах авьяас, гэрэл зураг авдаг хобби бий бол яг танд тохирох онцгой боломж NFT юм.

Дандаа зоос өсөхүү, буурах уу гэж ярих нь тийм ч чухал биш.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

01.26.22

Биткойн гэж...



    Биткойн үүссэн цагаас хойш амаргүй үеийг давсаар ирсэн. Энэ утгаараа биктойны бий болгосон үнэ цэнэ үлэмж өсөж хүмүүсийн дунд хаан биткойн хэмээн ярих болсон.
    Тун удалгүй дижитал хөрөнгийн салбарт төлбөрийн орон зайг нөхөж хамгийн урт хугацаанд ноёрхож байгаа бөгөөд эдүгээч хэвээр. Гэвч сүүлийн үеийн сонин, содон мэдээллүүдэд олон нийтийн анхаарал хаан койноос илүүтэй алткойныг төлбөрийн хэрэгсэл валют болгож сонгох явдал илүү их давамгайлах болов. Өөрөөр хэлбэл алткойнууд биткойны зах зээл дэх дангааршлалд зохих нөлөөллийг өгч өөр өөрийн байр суурийг эзлэх болсон.
       
    Үүний нэг тод жишээ нь Элон Маскийн үүсгэн байгуулсан технологийн үйлдвэрүүдээс гарах бүтээгдэхүүнийг DOGE зоосоор арилжах боломжтой болсон явдал юм. Мөн тооны цахим зооснууд шинээр гарч ирсэн нь Метавэрс трэндийг дагаж цоо шинэ арилжааны хэрэгсэлүүдэд байраа эзэлсэн. Энэ мэт шинээр гарсан зоос, токенжуулсан уралдааны үр нөлөөгөөр байдал улам бүр өөрчлөгдөх болжээ. Улмаар биткойн зоосны хувьд 2020-2021 оны хооронд доминант нөлөөлөл нь 27 хувь буурсан байдаг.
    
    Тодруулбал 2020 онд арилжааны платформ апп-ууд дээр хийгдсэн нийт дижитал төлбөрийн 92 хувийг биткойн бүрдүүлж байсан бол 2021 оны сүүл гэхэд энэ тоо ойролцоогоор 65% хүртэл буурч биткойноор төлбөр хийх хандлага эрс буурах төлөв руу орсон.

    Харин этэриумыг илүү сонирхох болсон бөгөөд мөн тооны тогтвортой зоосыг ихээр хэрэглэх болов. Хойшид цахим зоосны хаан суудалд залрах биткойны ирээдүй хэрхэх бол?

#cryptocurrency #forex #bitcoin #bitcoinprice #entrepreneur #forextrader #bitcoins #trading #investment #business #forexsignals #bitcoins #followforfollowback #forextrading #invest #forexlifestyle #investing #investor #stocks #bitcoinprice #nftsstories #nfts #millionaire #nftart #nft #daytrader #forexlife #rich #altcoins #binance


Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

01.26.22

NFT нь өнгөрсөн 2021 оны хувьд тэсрэлттэй жил байсан.



NFT нь өнгөрсөн 2021 оны хувьд тэсрэлттэй жил байсан. Харин энэхүү салбарын хөгжилд тодорхой манлайлалтай ажилласан сайт бол #OpenSea бөгөөд 2021 онд бүртгэгдсэн NFT бүтээгдэхүүний нийт борлуулалтын 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ https://infinity.xyz/connect төвлөрсөн бус платформыг битгий мартаарай.

Харин энэ жил буюу 2022 он бол NFT зах зээл рүү орох цаг. Тэнд маш их зүйл болж байна. Метавэрс төсөлийн олон талт засаглалын нэгэн том бүтээгдэхүүн бол NFT юм шүү.
Эрт тусмаа сонирхолтой.


Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM


01.26.22

Thursday, January 13, 2022

Блокчэйн хувьсгал

Блокчэйн бол их энгийн бөгөөд асар их боломжийг өгсөн интеграци суурьтай эдийн засгийн ямар ч холиовор худал хуурмаггүй шийдэл гэж ойлгож болно.

Нэгээс нөгөөх хэтэвч рүү доллар шилжүүлэх шаардлагатай боллоо гэхэд банк гүйх шаардлаггүй юм. Хүн төрөлхтний хувьд энэхүү програмчлалын тогтолцоог нээж олсон нь зах зээлийн эдийн засгийн үндэс, хүний харилцааны итгэлцлийг технологийн давуу талаар ямар ч луйваргүй болгож, шийдэж өгсөн гайхамшиг гэлтэй.

Тэртээх 2002 оны үед аймгийн төв номын санд интернэт гэгч өргөн боломж олгосон компьютэртэй учирснаас хойш энэхүү ертөнцийг улам сайн ойлгох болсон. Оюутан ахуй цагтаа цахим шуудан, вэб хандалтын хуудас, сошиал-медиа, хөдөлгөөнт вэб, дата өгөгдөлийн хамгаалалтыг тун их сонирхож байсан ч хувь заяаны эрхээр огт өөр салбарт олон жилийг өнгөрүүлсэнээ бодохоор харамсдаггүй юм аа.

Ямартай ч блокчэйн сүлжээ, интернэтийн олон эерэг өөрчлөлтүүдийг харсаар байна. Технологи хэрэглээнд хувийн нууц гэх юм үгүй болсон мэт хүмүүс амьдралынхаа олон зүйлсийг хуваалцдаг болсон. Өнөөгийн цахим эринд сайн муу гэлтгүй бүх зүйлсийн гол цөмд технологи л байх юм.

Тиймээс шинэ залуу үеийнхэн энэхүү эрин үеийн гайхамшигийг хэрэглэхээс гадна хөгжүүлж, түүний үр шимийг хүртэх цаг нээлттэй болжээ. Бид хамгийн гайхамшигтай, боломж бүрдсэн сайхан үед амьдарч байна.

Болж өгвөл технологийн салбарт мэргэших хэрэгтэй. Үгүй юмаа гэхэд зүрх сэтгэлээрэй ойлгож мэдэрч технологийн хөгжилтэй хамт урагшлаарай...

Харин та энэхүү төсөлийн нэгээхэн хэсэгт багтахын зэрэгцээ төсөлийн гүйцэтгэлд нөлөөлөх хөрөнгө оруулалтаа эртнээс бэлдэж байхад гэмгүй буй за.


Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

01.13.2022

Friday, January 7, 2022

Hong Kong (БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Хонг Конг) - ийг виртуал ертөнц болгоно.


Hong Kong (БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Хонг Конг) - ийг виртуал ертөнц болгоно.

Sandbox нь Метаверс их хотыг бүтээхийн тулд Хонг Конгтой хамтран ажиллаж байна. Азийн бар хот, улсын хувьд Хонг Конг нь соёлын өвөрмөц хэлбэрийг багтаасан олон үндэстний хот билээ. #Метаверс платформ болох
#Sandbox нь Хонг Конгийн соёл иргэншлийг мета ертөнц болгож олон янзын шинэлэг санааг тусгаж, өргөжүүлэхээр ярилцаж байна. Үүний зэрэгцээ цөөнгүй тооны алдартай хүмүүстэй хамтарч ажиллах ба ирээдүйд хийх виртуал #Мега хотыг улам сонирхолтой болгоно гэж зарлав.

Нэмж дурдахад The ​​Sandbox нь эдүгээ 160 гаруй нэр цуутай хүмүүс, бизнессийн байгууллагтай хамтын түншлэл байгуулж ажиллахаар болсон. Тэдгээрийн дотор хамгийн алдартай нь Adidas корпораци, Америк реппер Snoop Dogg, The Walking Dead, South China Morning Post, The Smurfs, Care Bears, Atari, CryptoKitties, Shaun the Sheep зэрэг өнөө цагийн хамгийн нөлөө бүхий хүмүүс, технологи, бизнесийн байгууллагууд байна.

Харин та энэхүү төсөлийн нэгээхэн хэсэгт багтахын зэрэгцээ төсөлийн гүйцэтгэлд нөлөөлөх хөрөнгө оруулалтаа эртнээс бэлдэж байхад гэмгүй буй за.
Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

                                                                                                                                        1.07.2022

Ирэх 5 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг бүхэлдээ криптовалют дээр өрнөх болно.


Ирэх 5 жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг бүхэлдээ криптовалют дээр өрнөх болно. Энэ онд гэхэд блокчэйн технологи дээр суурилсан шинэлэг бизнес 10 тэрбум долларын үнэтэй болно гэх эерэг таамаглал байна. Харин 2026 он гэхэд блокчэйн дэх бизнесийн нэмүү өртөг ердөө 360 тэрбум доллар болж, 2030 он гэхэд 3.1 их наяд гаруй доллар болж өснө гэв.
Харин бүтээгдэхүүний ангилал бүрээр нь тодруулхад
Dapp платформ ба дижитал хөрөнгө: ETH, SOL, AVAX
Тоглоомын платформууд: ENJ, GAFI
Метаверс: SAND, MANA, ENJ
Тоглоомын токен: AXIS, ILV, LORDZ, PLACE, DMLG, DNXC, DARK, MIMI

DeFi: LUNA, UNI
Видео: THETA, VRA
Спорт, бооцоо, зугаа: CHZ, GET
Аж үйлдвэр, Хүнс, Бараа бүтээгдэхүүн: VET
Эрчим хүч: EWT, POWR, WPR
Эрүүл мэнд: SOLVE
Хөгжим: AUDIO ...
Гэх мэтээр голлох салбарыг тоочоод цааш нь нэмж үзвэл 140 гараад явахаар байна.
Жич: Эдгээр зооснуудыг тус бүрт нь зөвхөн жишээ болгож оруулав.



Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

1.07.2022