Генентик судалгааны үр дүн Европчууд америк тивийг
нээхээс өмнө Полинезийн далайн аялагчид нээсэн талаар хэлж байна.
Шинэ генетик судалгааны үр
дүнд амтат төмсийг хамгийн анх тариалсан хүмүүс нь хожуу үеийн далайчид болох
Европын түрэмгийлэгчид бус харин Полинезийн уугуул иргэд болохийгамтат төмсний
генетик үзүүлэлтээр илрүүллээ.
Ихэнхи аман ярианд Америк тивийг хамгийн анх нээсэн
хүмүүс нь 1492 оны үеийн үйл явдалыг дурддаг. Тэртээх цаг үед Христофер Колумбо
цэнхэрлэн харагдах далайн эрэгт хүрсэн үеийг тэмдэглэлийн дэвтэрт анх
нээсэн их газар гэх утгаар бичиж байсан бол орчин үеийн шинжлэх ухааны аргачлал нь эх түүхийн түүчээгээс илүү юмыг нарийн гаргах болжээ. Генетик судалгааны
аргачлал дээр үндэслэсэн эртний түүхийн эрэл хайгуул өнгөрсөн зууны 1960 аад
онд эхэлсэн байна. Эртний судлаачид шинэ олдворыг Канадын New foundland-ийн ойролцоогоос нээсэн байна.
Тус олдвор бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх мэт энэ болжээ. Нээлтийн
хүрээнд маш олон мөхсөн түүхийг сэргээх боломж илрүүлсэн байдаг. Улмаар Колумбаас бүр
өмнөх үе рүү аваачсан бөгөөд Европчууд сууришсан эдүгээх шиг ертөнц байгаагүй бөгөөд харин тэд дахиж давтан нээсэн болохыг Полинезийн далайн аялагчдын
өна эрт үеийн түүхэн үлдэц, эртний судлалын цөөнгүй баримтууд нотолж өгчээ.
Нийт орчин үеийн Полинезчуудын үүсэл гарвал Австралойд
хэв шинжийн далайн аялагчид байсаныг хүн төрөлхтөний түүхэн хүн судлалын судалгаанд илэрхий.
Тэд Полинезийн арлуудыг нээж байх хугацаанд Номхон далайн нийт арлуудад хэдийнэ
суурьшсан агаад тодруулвал Хавай, Шинэ Зеланд, Пасхи арлуудын хязгаарт хүрчээ гэх баримтууд цөөнгүй бий.
Үүнээс гадна Полинезийн уугуул иргэд далайн амьтдыг үржүүлэн хоол хүнсэндээ хэрэглэх
явдал түгээмэл байв. Цөөн тооны онолчдын зоригтойгоор бичиж, таамагладаг үзлээр бол тэд алс
дорно зүгийн эх газруудыг хэдийнэ мэддэг байсан бөгөөд тэрхүү иих, бага газруудад хүртэл
очдог байжээ. Эдүгээч гэсэн энэ онол логихийн хувьд үнэмшилтэй аж.
Улмаар онолд тулгуурласан
шинжлэх ухааны үндэслэлээр эртний нүүдэлчид Полинезийн арлуудад суурьшсан
дариудаа амтат төмсийг тариалж байсан талаархи балар эртний дээж олдсонтой
холбогдуулан тус төмсний үүсэл гарал, үрслүүлж тариалах арга технологи нь эрт үеий хүмүүст ойролцоогоор 8000 жилийн өмнө хэвшмэл байжээ... Өмнөд Америкийн Андийн нуруунд авчирсан тухайн үеийн дээж олдворууд нотолж байгаа билээ. Гэхдээ
Полинезийн үүсэл гарвалтай нэгэн зүйл сортын амтат төмсний тариалалт нь Андын нуруунаас гадна
тархаж ургаагүй бөгөөд энэ нь өөр орон нутгийн чиглэлд хараахан тархаагүй болохыг
гэрчилдэг. Учир нь тэр 1000-500 жилийн тэртээх үед Европчууд Америк тивд хүрч
ирэх хүртэл дэлхий дээр Андын нуруунаас өөр газар амтат төмс өөр хаана ч тархаагүй байжээ.
Өргөн хүрээтэй генетик судалгааны дээжүүдээс амтат
төмсний үүсэл гарвалаас гадна хүнсэнд хэрэглэж байсан нь дэлхий дээр зөвхөн өвсөн тэжээлтний төрөлд хамаатуулан
үздэг. Сонирхолтой нь дээжүүдээс авсан сорьц дээрхи ургамалын нэгэн цуглуулга болох Английн Жэймс
Кукийн 1769 оны үеийн үйл явдал жишээ болдог. Тухайн үед Шинэ Зеланд болон
бусад арлуудад хүмүүс хэдийн тархан суурьшсан байсан бөгөөд амтат
төмсний эх нутаг нь хаана болохыг баталсан төрөл бүрийн цөөнгүй цуглуулгуудыг бий олж байсан бөгөөд анхны Европчууд амтат төмсийг нутгийн хүмүүст үзүүлхэд нутгийн хүмүүс төмсийг аль хэдийн
мэддэг байсан талаархи сурвалжийн мэдээ тухайн үеийн тэмдэглэлийн дэвтэрт үлджээ. Чингэхлээр амтат төмс
нь Европчуудын анх очихоос өмнө Америкт түрүүн үед ирсэн далайчдын цаашилвал уугуул иргэдийн хүнсэнд
хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн байжээ гэсэн үг.
Судлаачдын итгэж байгаа энэ онолын хүрээнд Полинезийн далайн аялагчид Европын далайчдаас түрүүн америк тивд хүрсэнийг бид
археологийн судалгааны үндэслэлээр үзсэнийг уншлаа. Умард чиг дагуу эртний
Европын нүүдэлчид Америк тивийг Кловисийн мөстлөгийн үед мөн үед нээсэн байж
болох цөөнгүй олдворууд бий. Хамгийн гол нь Дундад эртний үед их тивүүдийг
нээсэн бүлэг далайчдын нээлт нэн эртний үеийн нээлтийн хажууд бол анхдагч биш
гэх санааг илэрхийлсэн бололтой. Юутайч түүхийн олон үеийн нээлт хаалтыг хүн
төрөлхтөн анх хөл тавьсан, анх бичиж тэмдэглэсэн гэх үүднээс гадуур баримт тулгуур
дээр үндэслэсэн судалгаа дээр тавьж сая нэг үнэн бодит үндэслэлтэй түүхийг бичих хэрэгтэй.
14.07.03
No comments:
Post a Comment