Thursday, July 3, 2014

Diego_antigen_system----Диего бүлэг (Di) буюу Америкийн уугуул иргэдийн талаар дахин хөндөхүй...

Диего бүлэг (Di) буюу Америкийн уугуул иргэдийн талаар дахин хөндөхүй...
Аливаа ястан, угсаатны хүн судлалд эрдэмтдийн сонирхолыг ихээр татдаг антигенүүдийн бүлэг нь Диего юм. Диего бүлэг нь удамшлын хувьд Di а-в, Di a+bба Di а+в гэсэн фенотип хэлбэршлээр илэрдэг 68. Di*a генийг түүний давтамжийн онцлог тархалтанд тулгуурлан эрдэмтэд Монгол төрхийн ген гэж үзэх болсон байна. Монголын хүн амд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Di*а ген Халх ястанд 0.1273, Буриад ястанд 0.0707, Дарьганга ястанд 0.0392 давтамжтай тус тус илэрсэн бөгөөд генийн давтамжийн хэлбэлзлээс үзхэд Монголын ястнуудын хооронд тодорхой түвшний генетик ялгаршил байх боломж харагдаж байна гэжээ. Монгол төрхтнүүдийн хүрээнд эдүгээ хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд Монгол төрхтний гэгддэг Di*а ген Монголчуудын хамгийн өндөр давтамжтай байгаа нь ихэд сонирхол татаж байна гэж тэмдэглэсэн байна.
Барагцаалбал 25-30 мянган жилийн тэртээ Монгол төвтэй Төв Азиас Умард Азиар дамжин Америк тив рүү нүүж гарсан болох нь олон талаар нотлогдож буй Индайнчуудад Di*а хэмээх ген хамгийн өндөр давтамжтай тархсан байдаг. Энэ нь “Америкийн Индайнчууд Төв болон Умард Азийн өвөг нэгт уугуул хүн амаас олон мянган жилийн турш тусгаарлагдмал байсны үр дүнгээр тайлбарлагдах үндэстэй болов уу” гэсэн дүгнэлт гарч иржээ.

Эх сурвалж

“Монголын хүн судлалын хөгжлийн он цагийн хэлхээ” Ц.Цэрэндаш, М.Туул. УБ 2011. Тал 80.

14.07.03

No comments:

Post a Comment