Thursday, April 10, 2014

ЭГОГ УСТГАХ НЬ





Би гэж өөрийгөө дөвийлгөх хүн хэрхэн зөвт замаар амьдрах талаар бодох үеэс эхлэн “Миний доторхи хүн ямар муухай юм вэ?” хэмээн өөрийнхөө дотоод чинад дахь хүнийг таньж эхэлдэг. Улмаар хамгийн хүнд ярвигтай, өөрт тусгүй зүйлстэй тулгарч эхлэх тусам бусдын хийж буй үйлд сэтгэл хангалуун хандахгүй болох тохиолдол цөөнгүй. Сэтгэлд орших нэгэн бие дэх олон хувьсахуйт БИ-үүд таны сэтгэлийн гүнд оршин буйг та нарийн мэдрэмтгий байж өөрийгөө нээж илрүүлэх бүрд тэдгээр үйлүүд таны дотроос гарч ирж буйг анзаарч харах болно. Хэрвээ та өглөөны хүн мэт сэргэг байх аваас тэдгээр Би-үүдийг төвөггүй удирдаж чадна.
“Үйл явдалд хялбархан автаж, өөрийгөө ор тас мартахаас аргагүйд хүргэдэг туйлын ярвигтай хором мөчүүд бидний амьдралд тохиож байдаг. Ийм үед хүмүүс ямар ч хэрэгцээгүй, гэнэн тэнэг зүйлсийг хийдэг. Хэрэв тэгэж ухаангүй авирлахын оронд өөрийгөө санаж, сэргэг байж чадвал өмнө нь өөртөө байдаг хэмээн өчүүхэн ч тааварлаж байгаагүй “БИ”-үүдийг өөрийн дотоодоос илрүүлэх болно”.  
Хүн төрөлхтөны өөрийгөө ажиглах мэдрэхүйн мэдрэмж үнэнхүү сульдан доройтсон ажгуу. Гэвч хоромоос хоромд өөрийгөө анхааран ажиглаж байх юм бол уг мэдрэхүйг урагшлуулан хөгжүүлэх нь эргэлзээгүй. Мэдрэхүйн хүчийг байнга ашиглах юм бол таны дотоод дахь багана хэлвэржин бэхжиж сэтгэлийн тэнхээ хүч, ухаалаг үйлдэл гаргах тийм хэмжээны боловсролыг олж эзэмших болно.
“Амьдралын хүнд бэрх, таагүй ээдрээтэй үеүүдийг ашиглаж, тэр бүгдэд сэргэг байж чадваас хүн өөрийнхөө нэн даруй устган үгүй хийх шаардлагтай, хамгийн илэрхий сэтгэлийн гэмүүдийг илрүүлж чадна”.
Уур, өөрийгөө хайрлах хийгээд бусдыг хайрлах, дур тачаал дээр ч ажиллаж болно. Гэхдээ өөрийгөө эрс өөрчлөхийг хүсч байвал өдөр тутам тохиолдох сэтгэл зүйн төлөвүүдийг анзаарч зохих хэмжээны ухамсарлах хэмнэлийг барих ёстой. Аливаа сайн сайхан сэтгэл хэм хэмжээндээ байж хичнээн сайхан цагаан сэтгэл байлаач хил хязгаараасаа хэтэрвэл МУУ болдог. Бид өөрсдийн сайн чанаруудаараа бусдыг хорлож болохыг энд дурдлаа. Тиймээс байвал зохих түвшиндээ байж нэгэн хэвд байх төлөвийг баримтлах нь зүйтэй ажээ.
Сургаал үгсийг эмсийн хүрээлэнд айлдах санваартны талаар, эсвэл гэр бүлээ тэжээхийн оронд хар тамхичдад мөнгө тарааж буй өглөгч өгөөмөр нэгэны талаар та юу гэхсэн бол? Нэгэн тусч хүн алуурчинд чинжаал зээлдүүлжээ гэвэл танд ямар бодол төрөх вэ? Эхнэр охидыг хүчирхийлэхийг завдаж буй зандалчдыг адислах номхон, хүлцэнгүй нэгний талаар та юу гэж хэлэх вэ? Хэрээс хэтэрсэн ийм хүлцэнгүй чанарын талаар та юу гэж бодном?
Уянгат яруу найраг, шүлгийн мөрүүдэд ч нүгэл хилэнц нуугдаж болдгийг эрхэм уншигч та санагтун. Муу санаатанд олон сайн чанар, сайн санаатанд олон муу чанар бий...
Бидний зан төрхийн Сангивиник, Холерник, Плегматик, Мелан Холиг зэрэг сэтгэл зүйн түвшин төрх бүрийг тодорхой төрлийн БИ-үүд тэжээж байдаг. Хэрэвээ бид өөрийгөө ажиглан тандаж үргэлж няхуур нямбай байж гэмээ нь тэдгээр БИ-үүдийг төвөггүй олж илрүүлж чаддаг болно. Дотооддоо өөрийгөө харж илрүүлэх мэдрэхүйг тасралтгүй хөгжүүлснээр ухамсарыг маань дөнгөлөн хорьж буй тэрхүү аймшигт тамын биетүүдийг олж харах боломж бүрдэнэ. Хэрэв хүн эдгээр тамын биетүүдийг устгахгүй бол сэтгэлийн гүн мухарт буй хар элгийн хорон санаат дотоод-хүмүүсийг орогнуулж, тэдний хорлолд дотроосоо идэгдэн ялзарч буй хүний оронцог хэвээрээ үлдэх болно.
ХАМГИЙН АЙМШИГТАЙ ХҮН ЭНЭХҮҮ ӨМХРӨЛ ЯЛЗАРЛАА ОЛЖ ХАРДАГГҮЙ. ТЭРЭЭР ӨӨРИЙГӨӨ ҮЗЭСГЭЛЭН ГОО, ЗӨВ ШУДРАГА ХЭМЭЭН ИТГЭЖ, ТЭРЧ БАЙТУГАЙ –ХҮМҮҮС АЧИЙГ МИНЬ УМАРТДАГ, НАМАЙГ ОЙЛГОДОГГҮЙ, ТУСЫГ МИНЬ УСААР ХАРИУЛСАН- ГЭХ ЗЭРГЭЭР ГОМДОЛ ТООЧИН, ГОНГИНОН СУУДАГ.
Сайн санаа тээж явснаар ариусалд хүрэх боломжтой гэж олон хүн боддог. Гэвч бид дотооддоо тээж яваа “БИ”-үүдээ устгахын төлөө өөр дээрээ эрчимтэй ажиллахггүй л бол тэдгээр “БИ”-үүд мөргөл шүтлэг, сайн сайхан зан байдлын маань ард оршсоор байх нь тодорхой юм. Бид өөрсдийгөө гэгээнтний нөмрөгөөр дүрээ халхалсан чөтгөр, хонины арьс нөмөрсөн чоно, ноёнтны хувцас өмссөн зэрлэгүүд, “Ариун өглөгч” хүний дүрийн ард нуугдсан дарангуйлагч гэдгээ ухаарах цаг хэдийнэ болжээ.
Энэ бүгдийн эцэст БУРХАН-ТЭНГЭР хэмээх сэтгэлээс үүдэх нэгэн төрөл БИ-гийн сургаал биш гэдгийг анхаарч болгооно бизээ.  
Ашигласан эх сурвалж:
Самаэл Аун Веор “Хувьсгалч сэтгэл зүй”
             “Зам мөр ба зөв амьдрал”
Гностик Антропологийн хувийн эх сурвалжууд.
04.11.14

2 comments:

  1. Гоё гоё. Яг энэ товхимолыг уншаагүй юм байна.

    ReplyDelete
  2. Тиймээ. Сонирхолтой сэдвүүд маш их байгаа. Ганц өөрөө уншаад байх биш хүмүүст хүргэж байвал сайн өглөг шиг санагдав. :)

    ReplyDelete