Saturday, July 20, 2013

“Хор чойнжун буюу Хорын нутагт Бурханы шашин дэлгэрсэн”


“Хор чойнжун буюу Хорын нутагт Бурханы шашин дэлгэрсэн” нь хэмээх Төвд-Монголын уран зохиолын нэгэн сонирхолтой төрөл бий. Энэ төрлийн олон зохиолууд байдаг. XIII-XX зууны үеийн Төвдийн эрдэмтэд Төв Азийн улсуудыг ерөнхийд нь “Хор” хэмээн нэрийдэж байсан бөгөөд энэ нь одоогийн Монгол угсаатнуудыг нэрлэж байжээ. Чингэхлээх энэ "ХОР" гэсэн үг нь ямар утга агуулж байгаа бол? тайлбарлаж өгөөч? ...Хэмээх мэргэжлийн төвд судлал талаас нь зохих хүмүүсээс асуух Хор Монголын эргэн тойронд.  
.Like · · Unfollow Post · 5 hours ago


Nyamochir Gonchog Хор гэдэг нь хоромсог саадагны нэр гэдэг.
4 hours ago · Unlike · 1

Batchuka Bodonguud Утгийг цааш нь хөөвөл Монгол үг биш болох магадлал бий юу?
4 hours ago · Like

Batchuka Bodonguud "Хор" гэх язгуураар цөөнгүй утга салаалдаг... Тус утгаар эргэцүүлвэл их сонин байна. Сонирхолтой санагдаад байна.
4 hours ago · Like

Nyamochir Gonchog Gavalaa ajilluul. Korea gedeg yg jishee ni so helend utga zaadaggui. Ertnii yg. Num sum agsagch gsen yg sh dee. Bid harvah namnahdaa iluu l bsan bhgui yu. oilgoj yadah yuj bna
56 minutes ago · Unlike · 1

Batchuka Bodonguud за за
39 minutes ago · Like

Gantuya Olhunoud Utsaarlahqui yarij baiya l daa. Bi ch bas medehqui sh dee.
22 minutes ago · Edited · Like

Batchuka Bodonguud Ойлгомжтой л доо жаахан утга хөөж үзэх гээд... Уурлуулсан бол уучлаарай. Би гавал биш тархиа ажиллуулаад бодоход хэхэ... нэг ийм таамаглал байна. Хор Монгол,
“Хүнхээр”
Хоромсог саадаг,
Хар хорин, Хороо, Хүрээ, 
Хорь Буриад
ХАРИЦУУЛСАН ХЭЛ ШИНЖЛЭЛ: Орчуулга
-ki-ir-¯é (< *Ker-) ‘хотын дээд ханан хэрэм’ (Catsanicos 1996) *Ker-/*Kor-/*kr-, *KerH- /*KorH-/*KrH- ‘бүхэл юмсын хамгийн дээд (ямар нэгэн юмны): Эвэр, толгой эсвэл тэргүүн, гавал, тэргүүний титэм; үзүүр, оргил, дээд хэмжээ, уулын оргил; эвэрлэсэн бодгаль’ (Pokorny 1959:574—577; Walde 1927—1932.I:403— 408; Mann 1984—1987:609— 610, 611, 612, 613, 614, 638, 638—639, 639, 640; Puhvel 1984— .4:77—79; Kloekhorst 2008:446—447) 

Самгард śíras- (< *KrHes-) ‘ тэргүүн, гавал’, ś1yga-m ‘ямар нэгэн амьтны эвэр; зааны соёо; оргил буюу уулын оройн цэг, оргил; бүтээн байгуулалтын хамгийн өндөр хэсэг, шовгор орой, харш; ямар нэгэн оргил, өөрөөр хэлбэл тусах цэг, дээд зэргэлэлт байдал, өндөрлөг, үзүүр хэсэг, төгсгөл, туйлын’, śīr[á-‘ тэргүүн толгой, гавал; дээд талын хэсэг, үзүүр, оргил (ямар нэгэн юмны)’, śīr[án- (< *KrHsen-) ‘толгой тэргүүн’; ...............................................................................Гэх үгс тус бүр утга салаалаад эхэлсэн юм. Гэтэл Монгол хэлний үгсийн санд буй үгийг түүж үзвэл сонирхолтой байна. Миний судалгаанд эртний Энэтхэг тэр дундаа Төвдүүд нарын үгийн Хор гэсэн нь Монгол хүмүүсийг /Монгол газар/ нэрлэсэн нэрлэгээтэйнэгийг бодогдуулам. Эртний Энэтхэгийн умард биеэр оршигч Төвдүүд түүхэндээ дундад эртний Монголчуудыг хор Монголчууд хэмээн нэрлэж байсан нь нилээд сонирхолтой нэрлэгээ, зүйрлэл байж болох юм. Хор Монгол хэмээх нэрийн утга гарвал талаас нь эрдэмтэд янз бүрийн санал гаргаж хэлэлцдэг бөгөөд эдүгээ тийм ч нарийн шийдвэрт хүрсэн зүйлгүй байгаа учир нь танаас авч буй хоромсог гэх гэх нийтлэг боловч төдийлөн цэг тавих зүйлгүй. Тэгээд ч наана гавалаа ажиллуул энэ тэр гэх зүйлгүй. .............................Жишээлбэл: С. Дулам гуайн бүтээлд дурдсанаар бол “...Бид өөрсдийн нэрийг “нарны хүмүүс”, “нарны үр сад” гэсэн маягаар аль алиных нь утгыг ч давхар хадгалан нэрлэсэн байж болох юм. Монгол ардын оньсгонд монгол нэрийг “Хүнхээрийн хаан хүнээр бөөлжинө” гэж оньсгологолдогийн “Хүнхээр” гэдэг үгийн утгыг бид “Хүнхорын хаан” гэж тайлж болох бөгөөд энэ нэрийн эхний хэсэг нь хүн/нү/ гэдэг нэрийн “хүн”, сүүлийн “хор” гэдэг нь төв азийн Төвд, Тангад зэрэг угсаатнаас Монголчуудыг нэрлэдэг нэр буюу “Хор Монгол” гэдэг үгийн “хор” (HOR) болно. Өөрөөр хэлбэл, нийт эсгий туургатныг нэрлэсэн нэрийдэл нь “хүнхээр” буюу “хүнхор” болой. Энэхүү “Хор Монгол” гэдэг үгийн “хор” нь зарим монгол угсаатан тухайлбал Хорь Буриадын нэрийн нэгэн хэсэг болоод уламжлан явж байдаг.” Гэжээ. Үүнд мэдээж эргэлзэх зүйл байгаа. Гэхдээ нээлт бус таамаглал. Индо Иран нутгийн овог аймаг тэдний нэгэн хотыг Хор----езм гэх агаад Хор гэх утгаар нь үзвэл "Тэнгэрт буй наран---эсхүл гал бутарсан гэрэлт илч" хэмээн тайлдагч биднийг хэлсэн Хор Монгол, Хордохын хор-хорлол---эсвэл Индо Европын язгуур HORN--HOR etc ---Эвэр, эвэрлэг, эвэртэн... үзвэл бас л сонин. ...............Зарим судалгааны эх бүтээл дээр “Хор” гэх үгийн утгыг тайлахдаа “хор саадаг”, “хоромсого”, “зэр зэвсэг” гэсэн утгаар авч хэлэлцсэн нь миний хувьд үгүйсгэмээр санагддаг. 
““Хорий-а-гоор дэгүрин хонитой
Хойар мүнгтэн йорху-а-тай”
гэсэн Буриадуудын дунд хэлэлцэж байсан нэг оньсого байх бөгөөд тааврын хариу нь “одон мүчин, наран, саран” юм” . Гэсэн оньсого “хоорий” гэх үг нь их том дайд зүйл бөгөөд түүн дотор од, нар, сар багтаан хамруулсан нь үлэмж хэмжээний зүйл мэт санагдмаар. Эсхүл Хороо хорин /Орд харш/ ***Алтан Орд-Hord***гэх утга шилжсэн мэтээр үзэж болохыг бас нэгэн эрхэм судлаач таамаг дэвшүүлсэн байдаг нь оновчтой байж болох юм. .......Миний энэ асуултын зорилго бол Төвд судлаач бас бичиг үсэг номын дууг нь мэддэг хүмүүс энд байж магад гэх үүднээс Мэргэжлийн тайлбар авах горьдлогтой байлаа. Хор Чойнжун гэх зохиолыг мэдээж та бүхэн мэдэх байх. Тус зохиолын Хор гэх үгийн утга миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ. 
Би мэргэжлийн төвд судлал талаас нь зохих хүмүүсээс тусламж хүсэх дүүрэн горьдлогийг энэ хүртэл өвөрлөж байлаа. 
Хойшид судалгаандаа Төвд-Самгард хэлний үгсийн санг нэхэн хөөж үзвэл зохих судалгааны шаардлага хангах боловуу гэж бодлоо. Надад туслаач. Баярлалаа үзэл бодлоо хуваалцсанд.

Batchuka Bodonguud Хирриан болон Индо Европын шинэ үгсийн дээд, тэргүүн, туйл гэх болгоныг харьцуулах нь, êïñõöÞ ‘Тэргүүн, оргил, хамгийн өндөр оноо; хаан хүний титэм; дов толгодын оройн дээд хэсэг’;
Армен хэлний sar ‘оргил, дээд хэмжээ, үзүүр’;
Латин хэлний cornū ‘a horn’, cerebrum ‘the brain’;
Гот хэлний haurn ‘horn’; Эртний Ландер horn ‘horn’, hjarsi ‘the crown of the head’, hjarni ‘brain’;
Эртний Англи хэлний horn ‘horn’;
Дэд Герман–Эртний horn ‘horn’, hirni ‘brain’;
Хиттите ka-ra-a-wa-ar ‘horn(s),antler(s)’.

Gantuya Olhunoud Khwarezm has been known also as Chorasmia, Khwarezmia, Khwarizm, Khwarazm, Khorezm, Khoresm, Khorasam, Harezm, Horezm, and Chorezm.[1]

In Avestan the name is Xvairizem, in Old Persian Huwarazmish, in Modern Persian خوارزم (Khwārazm), in Arabic خوارزم Khwārizm, in Old Chinese Hūsìmì (呼似密), modern Chinese Huālázǐmó (花剌子模), in Kazakh Хорезм, in Uzbek Xorazm, in Turkmen Horezm, in Turkish Harezm, in Greek Χορασμία and Χορασίμα, by Herodotus.

The Arab geographer Yaqut al-Hamawi in his Muʿǧam al-buldan wrote that the name was a compound (in Persian) of khwar (خوار), and razm (رزم), referring to the abundance of cooked fish as a main diet of the peoples of this area.[2]

C.E. Bosworth however, believes the Persian name to be made up of (خور) meaning "the sun" and (زم) meaning "Earth", designating "the land from which the sun rises".[3] Another view is that the Iranian compound stands for "lowland" from kh(w)ar "low" and zam "earth, land.".[1] Khwarezm is indeed the lowest region in Central Asia (except for the Caspian Sea to the far west), located on the delta of the Amu Darya on the southern shores of the Aral Sea. Various forms of khwar/khar/khor/hor are commonly used also in the Persian Gulf to stand for tidal flats, marshland, or tidal bays (e.g., Khor Musa, Khor Abdallah, Hor al-Azim, Hor al-Himar, etc.)
21 minutes ago · Unlike · 1

Batchuka Bodonguud яг тийм
21 minutes ago · Like

Batchuka Bodonguud Эндээс сонин зүйлс харагдаад байгаа юм.
20 minutes ago · Like

Gantuya Olhunoud Өөрөөр хэлбэл оросууд л Хорезм гэж бичиж байгаа болохоос уул үг нь үнэхээр "хор" язгууртай биш эртний перс хэлний хуваразм гэсэн үг юм биш үү? гэж л гайхаад байна л даа. Орчин цагийн перс хэлэнд "хуаразм" خوارزم гэж бичигддэг юм байна.
15 minutes ago · Like

Batchuka Bodonguud Yeah There are alot of facts are found from GESAR KING,....include the Gesar epic lies towards the shamanic pole in the continuum of Tibetan culture and religion, which he sees as evincing a constant tension between 'clerical' and 'shamanic' Buddhism,the latter grounded in its earlier Bön substrate. The received versions of the Ge-sar cycle are thickly overlaid with Buddhist ideas and motifs, and detecting the original 'heroic' form is difficult. Historical analysis to sift out an ancient core narrative winnows the archaic folkloric leitmotifs from features that show distinct and historically identifiable Buddhist influences. Samuel, comparing three Gesar traditions, Mongolian, Eastern Tibetan and Ladakhi, that developed relatively autonomously, postulates the following core narrative shared by all three:
(1) The Lha gling episode.
(2) The ′Khrungs gling episode.
(3) The rTa rgyugs episode.
(4) The bDud 'dul episode.
(5) The Hor gling episode.
(6) The China journey episode.
to which one might add
(7) The Srid pa'i le'u cosmogenic prelude. Source from WIKIhttps://en.wikipedia.org/wiki/Epic_of_King_Gesar

15 minutes ago · Like

Batchuka Bodonguud Таны бодол зөв дүрмийн хувьд тийм байх ёстой. Гэх дээ авай зүйн үүднээс төс Төвд, Иран-Перс язгуур нэг мэт. Та юу гэж бодож байна?
12 minutes ago · Like

Batchuka Bodonguud Бичлэгт ялгаа байна хамгийн гол нь авай зүй.
11 minutes ago · Edited · Like

Gantuya Olhunoud би мэдэхгүй ш дээ. бичлэг нь илүү тогтвортой, баримттай зүйл биш үү?
10 minutes ago · Like

Batchuka Bodonguud Хэл өөртөө авай зүй, үг зүй, өгүүлвэр зүйн нарийн хуультай байдаг. Харин Бичиг үсэг хэл сэтгэхүйн томъёо тул тухайн хэлний бүтэцээс хамаарч буудаг дүрст илэрхийлэл болох нь зөв материаллаг баримт. Миний бодолоор жинхэнэ язгуурийг дуудлаг, эх авайгаар нь анхаарч үзвэл оновчтой гэж бодно.
4 minutes ago · Like

Batchuka Bodonguud Мэдээж бүс, орон нутгийн авайн хувьсахуй буйг анхаарахгүй өнгөрч үл болнол доо. Эцэст нь аль аль талаас нь нэхэн судлах туйлийн оновчтой байх.
3 minutes ago · Like


Yesterday at 1:31am · Like

Nyamochir Gonchog pooh yanztai. Ene mayagtai bicheed bval ch chamd nogoo doovtor moovtoriig ni zygeer l ogchii. saihaan. Yneheer ajilladag gaval bna.
Yesterday at 7:40am · Like · 1

Gantuya Olhunoud яагаад цаглабарын сарыг ཧོར་ཟླ (hor sla) гэж байна?
Yesterday at 8:14am · Unlike · 1

Gantuya Olhunoud За за, мэдчихлээ. Phags-pa лам зохиогоод түүнийгээ "монгол сар" гэж нэрлэсэн юм байна.
Yesterday at 8:16am · Unlike · 1


Gantuya Olhunoud Goryeo (Koryo) 고려 нь эртний Goguryeo 고구려 династийн нэрээс үүсэлтэй юм байна. ཧོར (hor) гэдэгтэй яаж холбогдоно гэж?
Yesterday at 12:09pm · Unlike · 1

Gantuya Olhunoud хороо, хүрээ гэдэг (түрэг хэлэнд кораа гэдэг юм билээ) үгийн тухайд хэрэв төвөд үгтэй холбогдох шижим байгаа бол тэр нь утгын хувьд ཁོར (khor) སཀོར (skor) гэдэгтэй л холбогдох байх. Монгол гэдгийн ཧོར (hor) -той холбогдох зүй тогтол харагдахгүй байна.
Yesterday at 1:52pm · Unlike · 1


Gantuya Olhunoud Хорь Буриад буюу Хорь Түмэдийн хувьд энэ тухайн аймгийн холбоо буюу конфедерацид багтсан овог аймгийн тоо байх аа. Хорин овог аймгийг багтаасан том конфедерац байжээ. Хожим Ордос орчим руу шилжихдээ Хорь гэдэг үг нь гээгдэж, зөвхөн Түмэд болсон нь ч бас үүнтэй холбоотой байх. Хорин овог аймаг хориулаа нүүгээгүй байх. Гурван Мэргид, Есөн Татар, Дөчин Татар, Найман, Кыргыз гэхчилэн конфедерацид багтсан овог аймгийн тоогоор нэрлэх заншил түгээмэл байсан.
Yesterday at 2:05pm · Edited · Unlike · 1

Gantuya Olhunoud शिर head; शृङ्ग horn
Yesterday at 2:39pm · Unlike · 1

Nyamochir Gonchog 20 000 жилийн өмнө цаа буга маллаж байсан хэсэг улс хөвд дагаад тал руу бууж иржээ. Тэд дээсэн дөрөө хэрэглэж байгаад талд бууж ирэхэд Баруун Азиас төмөрлөг боловсруулах технологи ирээд ингээд анхны дөрөө хийж, морь гаршуулсан байна. Ингээд Хөвдний буюу бугын идэш тэжээл Хянганы нуруу Буйр, Хөлөн, Далай нуурын энд манай зүүн хойхно ирээд салсан тухай нэг Солонгос эрдэмтэн лекц уншиж байсан. Эндээс л анхны хоромсог саадагтан буюу төмөр сумтан бий болжээ. Тэд Эндээс хоёр тийшээ салсан Кореа, Хорь буриад, Хор монгол бололтой гэж дүгнэмээр юм билээ. Ер нь ч их боломжтой хувилбар гэж боддог.
21 hours ago · Like

Nyamochir Gonchog үг хөөцөлдөхөөс гадна ахуйн дэвшил, энэ тэртэй холбоод энэ антропрологи гэдэг ухаан чинь энэ рүүгээ ихсайн хөгжсөн байдаг юм шиг байна лээ. Жишээ нь Төв Азийн хамгийн зүүн захын хүн чулуу ч юм уу. Хайлаарын музейд байдаг юм билээ. Жижгэвтэр Хайлаар Харбины хойт зүгт Эргүнэ мөрөн, Хабул гол гээд байгаа явж үзээд бйагалийн тогтоц, музейг нь үзээд яваад байхад л гадарлана.
21 hours ago · Like

Nyamochir Gonchog Үг авиа бол яах вэ? хэдэн янзаар аяж ч хувирна. Гол нь байгалийн тогтоц эко орчны судалгаа бол бас их урагш нь чирэх бас нэг хүчин зүйл нь шүү. За тэгээд залуус минь сураад судлаад байж дээ. Төвдүүд Хор да-г Вод да буюу төвдийн сар болгосон.
21 hours ago · Like


Gantuya Olhunoud Нумын сумыг "хор" гэдэг байсан гэж уншсан л даа. Энэ нь төвөд хэлний ཧོར үнэхээр болсон уу? Энэ ཧོར гэдэгт ордог ཧ үсэг нь ямар онцлогтой үсэг үү? Тарнид энэ л ཧ үсэг орохоос нөгөө ཁ ордог билүү?
17 hours ago · Like

Д. Ганзориг tovd hor gesen ugiig zaaval mongol helnii ontsgoos harah shaardlaggui. odoo bolj baigaa tovd sudlaliin hurald Indianagiin ih surguuliin Eliot Sperling gej hyatad bolon tovdiig sudlagch hun irsen bgaa. ta buhen tuuntei uulzaj ene tuhai sanal soliltsoj bolno. Urjidar ene huntei harhorin ruu hamt yavahdaa yag ene hor sog gedeg ugnii tuhai asuusan. tuuniiheer hor gedeg bol ert uyedee uiguriig zaaj baisan bol dundad zuunaas mongoliig zaah boljee. ene ner zovhon yuan ulsin uyes chen po hor gyi yul gej mongolvjuudiig nerlesen ner boljee. uyguriig zaasan yuhor gesen ugnees garaltai gej ene erhem tailj baisan. gevch bid 2iin hoyulangiin sanal tovd hor higeed hyatad umardiin nuudelchdiig nerledeg HU gedeg ug 2iin hoorond holboo baij boloh yum gedegcdeer niilsen. SOG gefeg ugiig bol ih sonirholtoigoor tailj baidag shuu ene hun?
13 hours ago via mobile · Like13 hours ago via mobile · Like

Gantuya Olhunoud sog гэдэг үгийг юу гэж байх юм? Би бас мэдмээр байна?
10 hours ago · Like



 Нөгөөтэйгүүр зарим судалгааны бүтээлүүдэд дурдсан “хороо” гэсэн үгийн санаа нь “XY-XYI зууны үед Зүүн монголд ноёд эздийн орд өргөөгхороо” хэмээдэг байсан аж”[1]. Мөн ганцхан ноёдын орд өргөөг “хороо” гэх төдийгүй бас тэдний орд өргөөнд очиж үйлчлэн ажиллагсад, ноёд эздийн орд өргөөг дагалдан нүүдэллэж, тэдний сүргийг адгуулан маллагсдыг “хороо”, “хорооныхон” хэмээн нэрлэдэг байсан”[2].
Харин Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д хороо /qorii-a. qorog-a/ гэсэн үгийн утгыг ийн тайлбарласан байдаг:
1.    хүрээ, хашаа; малын хороо; хашаа хороо засах;
2.    хот суурин газрын засаг захиргааны нэгж; Нийслэл хотод олон хороо бий; Найрамдлын хороонд оршин суугч; хорооны дарга
3.    дивиз буюу бригадад багтах цэргийн хэсэг анги;
4.    ямар нэгэн ажлыг эрхлэн удирдах байгууллага; төв хороо; бэлтгэх хороо; зохиолчдын хороо; хэвлэлийн хороо; утасны хороо.[3]
Чингэхлээр “Хороо” хэмээх үгийн утга миний төсөөлснөөр “Хор” язгууртай “оо” нэмсэн Алтай хэлний үг болж хувьрсан үг байх гэж төсөөлөхийн хамт “Хүрээ” хэмээх Алтай хэлний үгийн сан болж хувьссан болохыг үгүйсгэх аргагүй. “Хүрээ” хэмээх үгийн утга дараах утгаар тайлбарт гарна:
1.    юмны гадуур хашаалж хороолж хийсэн юм; хашаа хүрээ, хороо хүрээ хорш.; хүрээ хийх; шалны хүрээ;
2.    байран суурин газар; нийслэл хүрээ; хот хүрээ; хийд хүрээ; хүрээ хөдөө;
3.    юмны гадуур захаар тойрсон зүйл; зургийн хүрээ; тоононы хүрээ; сарны хүрээ;
4.    байрлан төвлөх газар байгууллага; цэргийн хүрээ; бичиг шашдар зохиох,хүрээ; эочид буух хүрээ; цэцгийн хүрээ;
5.    юмны гадуурх зах ирмэг, амсар; тогооны хүрээ; аяганы хүрээ; шархны хүрээ; мөөгний хүрээ (мөөг ургах голдуу тал дугараг хэлбэртэй тод ногоон харагдах газар; уулын бэлд байгаа мөөгний хүрээнээс цагаан мөөг түүв)[4]
“Цөөнгүй эрдэмтдийн үзсэнээр бол “хороо” хэмээх үгийн утга энэ утгаар XY-XYI зуун хамруулан авч үзсэн гэж үздэг”[5].  Харин А. Очир гуайн бүтээлд “хорийн хон” нь чухам “...энэ утгаар XIX зууны эцэс хүртэл ямар нэгэн хэмжээгээр Ар Монголд байсан”[6] гэж үздэг. Миний бодлоор бол “Хор”-“Хори”-“Хорийн”-“Хороон” хэмээх үгийн гарвал нь бүр эрт үед хамаарагдах боловуу. 

[1] Ш. Нацагдорж. “Монголын феодализмын үндсэн замнал” УБ., 1978 Тал 137
[2] Төв азийн нүүдэлчдийн угсаатаны түүхийн асуудал. УБ., 2002 Тал 48
[3]  Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь  УБ ... Тал 696
[4] Я.Цэвэл. Монгол Хэлний Товч Тайлбар Толь  УБ ... Тал 749
[5] Ш. Нацагдорж. “Монголын феодализмын үндсэн замнал” УБ., 1978 Тал 137-139
[6] Төв азийн нүүдэлчдийн угсаатаны түүхийн асуудал. УБ., 2002 Тал 48

07.20.13

No comments:

Post a Comment