Sponsered
Wednesday, December 21, 2011
Материаллаг амьдрал бол бидний анхдагч жинхэнэ төлөв байдал биш. Сүнс (жинхэнэ эго, жинхэнэ “Би”) бол цэвэр бурханлаг эрчим бөгөөд чанарын хувьд бүдүүн ч тэр, мөн нарийн ч тэр материас ялгаатай. Сүнсний зориулалт буюу дхарма бол үйлчлэн зүтгэх явдал. Анхдагч жинхэнэ төлөв байдалдаа бол бие даасан сүнс эрчмээ үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект Дээд Сүнс буюу Дээдийн дээд Бодьгалд зориулдаг.

Ухамсрын гажуудсан төлөв байдалд орсон сүнс алдагдсан, гээгдэж цөхөрсөн байдалтай болдог бөгөөд түүний бүхий л эрчим нь сүнсний материаллаг төсөөллийн биелэл— хуурамч эгоны эрхшээл захиргаанд ордог. Шримад Бхагаватамын (11.28.15)-д: “Уй гашуу уйтгар гуниг, баяр хөөр, уур хилэн, хомхойрол шунахайрал, төөрөгдөл эндүүрэл болон шунаг сувдаг хүслүүд, мөн тэрчлэн төрөлт болон үхэл— энэ бүгдийг цэвэр ариун сүнс биш, харин хуурамч эго л амсаж эдэлж, тэсэж туулдаг.”
Өөрийгөө материтай эндүүгээр адилтгасан энэхүү жам ёсны бус төлөв байдалд сүнсний эрчим нь материаллаг мөн чанарын гурван гунуудын янз бүрийн байдлаар зохицон нийцэж холилдсон холилдоон сүлжилдээний бүхий л, олон янз бүхий хий хуурмаг байдалд үйлчлэн зүтгэхэд үрэгдэн шамшигддаг.
Сүнсний энерги буюу эрчим гэж юу вэ? Сүнс бол бодьгал. Тодорхойлолтоор бол, мэдрэхүйтэй хийгээд шийдвэр гаргах чадвартай амьд оршнолыг бодьгал гэдэг. Шийдвэр гаргах болон мэдрэхүйтэй байх гэсэн энэ хоёр зүйл нь сүнсний үндсэн хоёр эрчмийг тодорхойлдог. Шийдвэр гаргах гэдэг нь мэдлэгийн эрчмийг, харин мэдрэхүйтэй байна гэдэг нь цэнгэл жаргалын эрчмийг заадаг. “Би бол мэдэх, ойлгох чадвартай.” болон “Би бол цэнгэн жаргаж, хайрлаж чаддаг.” гэдгээ хэн бүр ойлгодог.
Эдгээр эрчмүүд нь, тэдгээрийг юугаар ч хязгаарлаж, арилгаж үгүй болгох боломжгүй гэдэг утгаараа үндсэн эрчмүүд юм. Эдгээр эрчмүүд нь итгэл бишрэл зэрэг сэтгэл зүйн олон ойлголтуудыг тодорхойлох болон сэтгэл зүйн үзэгдлүүд хийгээд феномен (онцгой гойд зүйл)-г гүн гүнзгий ойлгоход туслах эхлэлийн цэг нь болж өгдөг.
Эдгээр хоёр эрчим нь хуурамч эго-гоор нэвтрэн гарснаар гажуудсан хэлбэртэй болдог: 1) Цэнгэл жаргалын эрчим нь бүдүүн түвшний буюу бие махбодийн таашаал ханамж эдлэх болон нэр цуутай болох, алдар хүндэтгэлд хүрэх, бусдаас ялгарч товойн гарах гэх мэтийн нарийн түвшний эрмэлзэл гэсэн хэлбэртэй хүсэл тачаал, шунахайрал хомхойрол болон хувирдаг.
2) Мэдлэгийн эрчим нь материаллаг ертөнцийг таньж мэдэх болон ийнхүү таньж мэдсэнээр түүнийг эзэмшин захирах гэсэн эрмэлзэл болж өөрчлөгддөг. Энэ бол мэдлэгийн тусламжтайгаар материаллаг мөн чанарыг буюу байгалийг эрхшээлдээ оруулах гэсэн шунал юм.
Цэвэр ариун сүнсэнд мэдлэгийн болон цэнгэл жаргалын гэсэн энэ хоёр эрчим мөн л угийн байж байдаг. Гэхдээ түүнд байдаг эдгээр эрчим нь үл ялих буюу хязгаарлагдмал хэмжээтэй болно. Харин Кришнад бол тэдгээр эрчмүүд хэмжээлшгүй хязгааргүй их хэмжээтэй байх бөгөөд байнгад өсөн нэмэгдэж байдаг.
Сүнс өөрийн танин мэдэхүйн (Бурханыг таньж мэдэхийг эрмэлзэн байгаа) болон цэнгэл жаргалын (Бурханы мэдрэхүйд хайр дүүрэн үйлчлэн зүтгэхийг эрмэлзэн байгаа) үл ялих өчүүхэн бага чадвараа Кришнад зориулах аваас Тэрээр ийм сүнсийг мэдлэг болон цэнгэл жаргалын Өөрийн хэмжээ хязгааргүй эрчмээрээ дүүргэн бялхаадаг. Ингэснээр сүнс цэнгэл жаргалын болоод ойлголт ухаарлын далайд умбадаг. Бидний зориулалт бол энэхүү далайд сэлэн умбах явдал. Ийн умбаж байгаа төлөв байдлыг Бурханыг хайрлах хайр гэж нэрлэдэг. Санскритаар бол кришна-према-бхакти. Энэ бол бидний амьдралын жинхэнэ зорилго.
Кармын үндсэн үзэл баримтлал.
Карма гэдэг үгийн ерөнхий утга бол “үйл ажиллагаа”, “үйлдэл”, “үйл” эсвэл “ажил хөдөлмөр”. Карма гэдэг үг нь кри буюу “бүтээх, үр дагаврыг бий болгох” гэсэн утга бүхий санскрит үндэснээс гаралтай. Өөрөөр хэлбэл, карма нь тодорхой үр дүн, үр дагаварт хүргэдэг үйл.
Амьд оршнол материаллаг ухамсартай байгаа цагтаа материаллаг бие махбодид орон материаллаг ертөнцөд үйл хөдлөл хийдэг. Эдгээр үйл нь оршин байгаа тухайн бие махбодийн нь амьдралын үргэлжлэх хугацааны дотор боловсорч гүйцэн илэрч гарахааргүй тийм үр дагавруудыг ч бий болгодог. Иймэрхүү төрлийн үр дагаврууд нь хуримтлагдсаар амьд оршнолын ирээдүйн амьдралуудынхаа аль нэгэнд авах шинэ бие махбодийн хувь тавилангийн үзүүлэлтүүдийг тодорхойлж хэлбэржүүлэн бий болгодог. Ийнхүү сүнс одоогийн энэхүү бие махбодидоо оршин байхдаа өөртөө зориулан ирээдүйд аван төрөх шинэ бие махбодио аажмаар бий болгодог хэрэг. Үүнийг карма гэж нэрлэдэг. Карма бол материаллаг ухамсрынхаа хүчээр материаллаг шинэ бие махбодио аажмаар бүтээж бий болгох явдал юм. Ийм амьд оршнол хуучин бие махбодио үхсэний дараагаар шинэ бие махбодид шилжин ордог.
Кармендрийа.
Энд бид “карма” гэдэг нэр томъёог зөвхөн, материаллаг бие махбодийг аван төрсөн амьд оршнолуудтай холбоотойгоор авч үзэх болно. Материаллаг эрчим бидэнд 1) ам (ярих, идэх гэсэн хоёр үүрэг бүхий), 2) гар, 3) хөл, 4) генитал болон 5) анус буюу шулуун гэдэс гэсэн үйлийн таван эрхтэн бүхий бие махбодийг өгдөг. Мэдрэхүйн эдгээр эрхтэнгүүдийг мэдрэхүйн үйлийн буюу ажлын эрхтэнгүүд гэж нэрлэдэг (Санскритаар кармендрийа гэдэг.).
Амьдралын доод түвшний хэлбэрүүдэд эдгээр эрхтэнгүүд мөн л байдаг, гэхдээ тэдгээр нь хүнийхтэй харьцуулахад танигдахын аргагүй өөр, ялгаатай. Энэ тохиолдолд бид тэдгээрийг доорхи байдлаар тодорхойлж болно:
—Хоол тэжээл идэх эрхтэн
—Өөрийгөө хамгаалах болон олз олбор олох эрхтэн
—Явах, хөдлөх эрхтэн
—Үржлийн эрхтэн
—Бие махбодиос ялгадас гадагшлуулах эрхтэн
Адгуусан амьтад ер нь бол дөрвөн хөл дээрээ явдаг бөгөөд урд хөлүүд нь мөн тэдний “гарын” үүргийг гүйцэтгэх нь олонтаа. Гэхдээ үүнийгээ зөвхөн урд хөлөөрөө биш, мөн хойд хөлөөрөө гүйцэтгэх тийм хангалттай чадварыг хөгжүүлсэн байх нь ч бий. Тухайлбал, сүүлнийхээ тусламжтайгаар модноос дүүжлэгдэн байгаа үед тэдний хувьд сүүл нь хөлийнх нь үүргийг гүйцэтгэдэг. Зааны хувьд хошуу нь түүний гарын үүргийг гүйцэтгэдэг. Модны хувьд хоол тэжээлээ авах буюу идэх хооллох эрхтэн нь түүний үндэс. Бактер болон микробуудын хувьд энэ болгоныг нэг эрхтэн буюу мембран гүйцэтгэдэг хэдий ч энэ бүх үүргүүд мөн л бүгдээрээ байдаг.
Бурханлаг сүнс бүрт үйлийн таван мэдрэхүй угийн байдаг. Амьд оршнол өөрийгөө материтай адилтган үзэж эхэлмэгц хуурамч эго түүнээс бүхий л эрчмийг нь, түүний дотор мөн мэдрэхүйг нь сорон аваад материт оруулж шингээн түүнийг амилуулдаг. Эдгээр мэдрэхүйнүүдийн хүний бие махбодид илэрч тодорч байгаа байдал нь тэдгээрийн анхдагч жинхэнэ бурханлаг байдалдаа ямархуу байдагтай онцгой ойр дөхөм.
Кармын хоёр үндсэн тодорхойлолт.
Карма гэдэг үг олон утгатай. Энэ үг хэд хэдэн үндсэн гол утга санааг илэрхийлдэг боловч бид тэдгээрээс зөвхөн хоёр үндсэн голыг нь авч үзэх болно. Бусад утгууд нь бидний авч үзэж буй хүрээнээс халин гарсан асуудлуудтай холбогдох учраас тэднийг авч үзэлгүй орхих болно.
Карма гэдэг үгийн эхний утга бол бие махбодийг аван төрсөн амьд оршнолын үйлийн таван эрхтэнгүүдийнхээ (кармендрийа) тусламжтайгаар хийж үйлдэж байгаа үйл ажиллагаа, үйл буюу ажил хөдөлмөр юм. Энэ үйлийн нийлбэр үр дүн нь карма гэдэг үгийн хоёр дахь утга болно. Үүнийг мөн адил төстэй утгаар “үйлийн үр дагавар”, “кармын хариу үйлдэл” эсвэл зүгээр л “хувь заяа, тавилан” гэж нэрлэдэг.
Хүн амьдралынхаа туршид үйл ажиллагаагаа янз бүрийн гунууд дахь сэдэл шалтгааныг удирдлага болгох хийгээд үйл ажиллагаагаа янз бүрийн гунуудад эрхэлж явуулснаар олон янзын үйлүүд үйлддэг. Амьдралын эцэст, төгсгөлд үр дагавруудын нийлбэр дүн тооцоологдож, бодогдож амьд оршнол дараагийн төрөлтдөө шилжин ордог. Кармын үр дагаврынх нь ихэнх нь цэвэр ариунд оногдож байх аваас сүнс хүнээс илүү дээд оршнол болж дээд гаригууд дээр төрдөг. Нийлбэр дүнгийн ихэнх нь хүсэл тачаалд оногдож байх аваас дунд түвшний гаригууд дээр хүн байдлаар, харин харанхуй мунхагт оногдож байх аваас адгуус амьтан болж эсвэл түүнээс доошхи төрлийг авдаг.
Тахилга өргөл болон оноогдсон үүргүүдээ цэвэр ариуны гунад биелүүлж байх нь хүний кармыг сайжруулдаг гэж Ведэд заадаг. Тахилга өргөлийн бүхий л хэлбэр төрлийн оргил нь буюу дээд цэг нь зөвхөн л, Бүхний Дээд Бурханд чин бишрэлтэйгээр үйлчлэн зүтгэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг. Ийм үйл ажиллагааг трансценденталь карма буюу наишкарма гэж нэрлэдэг. Ийм үйл ажиллагаанд өөрийгөө зориулж байгаа сүнс төрөлт үхлийн эргэлдэх хүрднэээс бүрнээ мултран ангижирч чадна. Тэгэхлээр, кармын сэдэв нь дахин төрөлт болон ангижралын сэдэвтэй нягт холбоотой.
Дээд Сүнсний үүрэг роль.
Дээд Сүнс бол Бурханы Бодьгалын хувилгаан дэлгэрэл дүр бөгөөд амьд оршнол бүрийн зүрхэнд болон орчлонгийн атом бүрт залран байдаг. Дээд Сүнс бол бие даасан сүнсний удирдлага болгож буй сэдэл шалтгаан болон түүний бүхий л хүсэл болоод үйлүүдийн гол гэрч. Бхагавад Гитагийн (13.23)-д батлан өгүүлсэнчлэн, Дээд Сүнс ажиглах болон зөвшөөрөх (буюу бидэнд бол өөгшүүлэх гэсэн утгаар санагдаж байж болох) гэсэн хоёр үүргийг гүйцэтгэдэг. Дээд Сүнс гэрч болж байгаа үйл (буюу карма) нь кармын үр дагавар хэлбэртэйгээр материаллаг эрчмийн тусламжтайгаар нэг бол урамшуулагддаг эсвэл шийтгүүлдэг. Дээд Сүнс бүгдэд огтын алагчлалгүйгээр, бүрнээ шудрага ханддаг. Бурханы Бодьгалын хувилгаан дэлгэрэл болохын хувьд Тэрээр энэ ертөнцөөс юу ч үл хүсдэг. Түүнд хэнээс ч, юу ч хэрэггүй. Дээд Сүнсний хийж үйлдэж байгаа бүхэн хэнд ч, эсвэл юунд ч татагдах болон үл татагдахын нөлөөн дор оролгүйгээр болзолдож нөхцөлдсөн сүнсэнд үйлчлэх явдал. Иймээс Дээд Сүнс бол ямар ч өө сэвгүй, шудрага.
Сонголт хийх хязгаарлагдмал эрх чөлөө.
Сонголт хийх боломж бол бидэнд үргэлж байдаг. Бид үйлдэх үйлээ эрх чөлөөтэйгөөр сонгодог, гэхдээ харин үр дагаврыг нь сонгох эрх чөлөө бол байхгүй. Үйлийн үр дагаврууд нь өөрийн ээлжиндээ үйлийг сонгох, тэдгээрийг сужать, эсвэл тэр хэвээр нь орхих бидний боломжийг өргөжүүлдэг.
Бурханлаг ертөнцөд л сүнс хамгийн өргөн сонголтыг хийх боломжтой байдаг. Энэхүү сонголт хүслийн хоёр төрлөөс бүрддэг. Хүслийн эхний ангилал— энэ бол Бурханы Бодьгалд үйлчлэн зүтгэх хүсэл. Энэ ангилалд тоо томшгүй олон янзын хувилбарууд багтдаг. Хоёр дахь ангилалд материаллаг ертөнцөд очин тэнд аз жаргалыг эдлэхээр Кришнагаас салан холдох гэсэн хүсэл хамаарагддаг.
Бүхний Дээд Бурханд үйлчлэн зүтгэхийг хүсэж байгаа цагтаа амьд оршнол бурханлаг ертөнцөд оршсон хэвээр байх бөгөөд үйлчлэн зүтгэх гэсэн түүний сонголт үргэлжид хувиршгүй, хэмжээ хязгааргүй хэвээр байдаг. Үйлүүд нь уяж хүлэн цаашдын үйл ажиллагааг бий болгох тийм үр дагавруудыг дагуулдаггүй, авчирдаггүй. Энэ бол жинхэнэ эрх чөлөө.
Харин материаллаг ертөнц дэх бидний сонголт хийх эрх чөлөө өнгөрсөн үйл ажиллагаануудын үр дагавраас болж хязгаарлагдмал байдалтай болдог. Заримдаа хүн өөрийн “тоглож буй тухайн дүр” буюу оршин байгаа бие махбодиосоо хамаараад урам хугардаг, тэр бүү хэл ичих болон уурлаж бухимдах ч явдал гардаг. Гэхдээ л түүнд өөр сонголт байдаггүй, тэрээр өөрийн байхыг хүсэж байгаа тийм байдлаараа байж чаддаггүй.
Болзолдож нөхцөлдсөн сүнсний тодорхойлолт.
Шрила Прабхупадагийн номуудад “болзолдож нөхцөлдсөн сүнс” гэдэг үг олонтаа тааралддаг. Энэ ойлголт чухам юу гэсэн утгатай үг болохыг тодорхойлох нь чухал.
“Өөрөө л цэнгэн жаргах гэсэн төгс төгөлдөр бус хүслээсээ болоод материаллаг нөхцөл байдлаас хамааралтай болчихсон байгаа бурханлаг сүнсийг болзолдож нөхцөлдсөн сүнс гэж нэрлэдэг.”
Цэвэр бурханлаг сүнсэнд аз жаргалтай байхын тулд ямар ч материаллаг нөхцөл огтын хэрэггүй. Материаллаг дурлан татагдлаасаа салж ангижирснаар сүнс энэхүү материаллаг ертөнцөөс бурханлаг ертөнц рүүгээ буцаж харьдаг.
Сүнс өөрийгөө аз жаргалтай байлгахын төлөөнөө материаллаг нөхцлүүдийг хэдийчинээн ихээр хүсэж хэрэглэж байна, төдийчинээн ихээр болзолдож нөхцөлддөг. Болзолдож нөхцөлдсөн байдлын их эсвэл бага гэдэг нь сүнсний өөртөө бий болгож байгаа хүслүүдээс хамаардаг. “Хүсэл бол амьд оршнолын болзолдож нөхцөлдсөн байдлын нарийн хэлбэр.” гэж Бхагавад Гитагийн (5.15)-ын тайлбарт өгүүлдэг.
Материаллаг болзолдож нөхцөлдсөн байдлын олон хэлбэрүүд байдаг: Тухайлбал, хүйс, нас, яс үндэс, мэргэжил, нийгмийн бүлэг гэх мэт болон өөр бусад. Тэр бүү хэл, хүн ч гэсэн болзолдож нөхцөлдсөн байдлын мөн л нэг хэлбэр. Эдгээр материаллаг нөхцлүүдийн олныг нь бид өөрчлөх чадваргүй. Тэр бүү хэл хичээж чармайгаад ч тэр. Иймд матери бол сүнсийг амьдралын олон орчин, хүрээгээр боож хязгаарладаг.
Харанхуй мунхаг дахь хувь заяаны тухай төсөөлөл.
Тэгвэл, бидэнд ямар нэгэн эрх чөлөө гэж ер нь байдаг юм уу? Бидний сэтгэл зоригийн чөлөөт сонголтын илрэл болох үйлүүд эь угийн урьдаас тогтоогдчихсон, тодорхойлогдчихсон байдаг гэж үү? гэж асууж байж болно. Хэн ингэж урьдаас тогтоож тодорхойлдог юм бэ? Дээд хүч, Дээд Сүнс.
Гэхдээ Дээд Сүнс бүгдийг ийнхүү урьдаас тодорхойлчихдог байх аваас бие даасан сүнс ямар ч хариуцлага үүрэхгүй. Тэрээр өөрөө юуг ч шийдэхгүй байх учраас юунд ч буруудахгүй, хэрвээ шийдэх аваас, түүний бүхий л шийдвэр нь мөн л хэдийнээ урьдаас тодорхойлогдчихсон байх учраас жинхэнэ шийдвэр биш байх болно. Хэрвээ ийм байдаг юм бол энэ ертөнцөд болж байгаа муу муухай бүхний хариуцлагыг хэн үүрдэг юм бэ? Бурхан. Тэгвэл Бурхан бол хувь заяа муутай, золгүй сүнснүүдийг зовлон шаналалд нэрвэгдүүлж байдаг бүхнээс хүчирхэг, харгис хэрцгий тамлагч зовоогч болж таарах нь ээ. Та үүнд итгэж байна уу?
Гэхдээ хоёр асуулт гарч байж болно: “Ийм бодлыг та хаанаас авч байна? Тэгвэл амьдралд ямар учир утга байна вэ?” Эдгээр асуултанд хариулах нь төвөггүй, хялбархан: 1) Бид үүнийг өөрсдийн ухаанаасаа л авсан. 2) Амьдралд ямар ч утга учир байхгүй. Иймээс хувь заяандаа л гомдоллох болон харамсан гашуудаж гаслан шаналахаас өөр юу ч бидэнд үлдэхгүй. Учир шалтгаангүйгээр гаслан шаналах нь харанхуй мунхагийн гунын шинж чанар. Ийм хүмүүсийг фаталистууд гэж нэрлэдэг.
Хүсэл тачаал дахь эрх чөлөөний тухай ойлголт төсөөлөл
Хувь заяа буюу карма зэрэг ийм зүйлс огт байдаггүй гэж хэлж ярьдаг хүмүүс байдаг. Америкийн кино болон видео бүтээгдэхүүнүүдэд дүрслэн үзүүлдэг дэлхий дээр байж болохын аргагүй хүнд бэрх гадаад нөхцөл байдлуудыг даван туулж буй хүний дүр орчин үед хүмүүсийн дур сонирхлыг онцгой ихээр татаж, маш ихээр алдаршиж байна. Гэхдээ Шрила Прабхупада ийн өгүүлдэг: “Демонууд мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэх явдал бол амьдралын дээдийн дээд зорилго гэсэн бодлыг даган баримталдаг бөгөөд энэ төсөөллөө үхэн үхтлээ хадгалсаар явдаг. Үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт ч тэр, амьд оршнол өөрийн кармагаас буюу энэ ертөнц дэх үйлээсээ хамаараад янз бүрийн бие махбодийг авдаг гэдэгт ч тэр тэд итгэдэггүй. Ар араас нь угсруулан боловсруулах тэдний амьдралын төлөвлөгөөнүүд дуусч төгсөнө гэж хэзээ ч байдаггүй. Би иймэрхүү демонлог ухаан бодол бүхий нэгэн хүнийг таньдаг байсан ба тэрээр үхэл нь ирчихээд байсан үед, дуусгаж амжаагүй байсан гэх төлөвлөгөөнүүдээ биелүүлж хэрэгжүүлэхийн тулд амьдралыг нь цааш дөрвөн жилээр уртасгаж өгөхийг эмчээс гуйж байсан. Эмч амьдрах хугацааг нь тэр бүү хэл агшин зурын төдий хэмжээгээр ч гэсэн уртасгаж сунгаж чадахгүй гэдгийг иймэрхүү тэнэгүүд мэддэггүй. Цаг нь буюу ээлж нь ирсэн л бол хүн юу хүсэж байна гэдгийг хэрэгсэж үздэггүй. Тогтоогдсон хугацаанаас секундын төдий ч гэсэн илүүтэйгээр амьдралыг таашаахыг байгалийн хуулиуд зөвшөөрдөггүй. Демонлог хүмүүс өөрийн хүч чадалд л итгэхээс биш өөрийнх нь хүрч, гаргаж байгаа бүхий л амжилтууд түүний өнгөрсөн үедээ үйлдсэн сайн үйлүүдийн нь хариу, үр шим гэдгийг бол мэддэггүй. Энэ бүхэнд хүрэх боломж түүнд олгогдсон болохоос биш, тэр үүнд өөрийнхөө хүчээр хүрсэн юм биш. Гэвч энэхүү боломжийг өгч олгож байгаа учир шалтгаануудын талаар ямар ч ойлголт түүнд байдаггүй. Энэ бүх эд баялаг бол өөрийнх нь хүч чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн гэж тэр үздэг. Демонууд өөрсдийн үйл ажиллагааны хүчинд л итгэхээс биш, кармын хуульд бол үгүй. Энэ хуулийн дагуу бол хүн өндөр дээд гарал язгуур, байр суурьтай гэр бүлд төрөх, маш баян, маш өндөр боловсролтой, эсвэл маш гоо үзэсгэлэнтэй байх явдал нь түүний өнгөрсөн амьдралдаа хийж үйлдсэн сайн үйлүүдийн нь хариу, үр дүн юм. Тэгэхэд демонлог шинжтэй хүмүүс, энэ бүх зүйлс тохиолдлын чанартайгаар хийгээд өөрсдийнх нь шинж чанарын ачаар л болж явагддаг хэмээн боддог. Хүмүүс янз бүрийн байдалтай байх, тэдний гоо үзэсгэлэн, боловсрол гэх мэт болон өөр бусад зүйлс нь урьдаас тогтоогдчихсон, тийм байхаар хэдийнээ тодорхойлогдчихсон байдаг гэдгийг тэд мэддэггүй.”
Тууштай фатализм ч бай, хувь заяаныхаа төлөө хийх тууштай тэмцэл ч бай ялгаагүй бодит байдлын талаарх үнэн зөв төсөөлөл болдоггүй. Жинхэнэ үнэн бодитой ойлголтыг Ведэд өгдөг: карма болон болзолдож нөхцөлдсөн байдлын зэрэгцээгээр сонголт хийх эрх чөлөө үргэлжид байдаг.
Нэгэн зэрэг хослон нийлэх.
Хэдийнээ оноогоод хүртээсэн буюу өөрөөр хэлбэл урьдаас тогтоогдчихсон, тодорхойлогдчихсон аз жаргал болон зовлон бэрхшээлийн зэрэгцээ урьдаас тодорхойлогдоогүй шинэ үйлүүдийг үйлдэх боломж бидэнд үргэлж байсаар байдаг. Баладева Видйабхушана Веданта-сйамантака (6 дугаар бүлэг, Карма-таттва-нирупанах)-д бичсэнчлэн, эдгээр шинэ үйлүүд нь:
1. Шууд илрэн тодордог, эсвэл бараг шууд буюу энэ амьдралын хугацаанд илрэн тодордог.
2. Энэ амьдралын дараа, ирээдүйн хойчийн амьдралд илрэн тодрох гэсэн хоёр төрлийн үр дагаврыг авчирдаг.
Эхний хэлбэрийн үр дагавар нь хуримтлагдаж хураагдсаар цаг нь болохоор өнгөрсөн амьдралын нь үйлийн үр дагавруудтай холилдон нийлж хамтдаа илрэн тодорч байж болно. Өнгөрсөн амьдралын үйлийн үр дагаврууд нь ийнхүү халхлагдан далдлагдсанаар, бүх зүйлс зөвхөн одоогийн үйлүүдээс хамаардаг гэсэн сэтгэгдэл хүмүүст төрж, бий болж байж болох. Гэхдээ ийм төсөөлөл нь мөн чанарын хувьд демонлог юм (Б.-г.,16.16-гийн тайлбар, эхний хэсэг).
Хүн одоогийн энэ амьдралаа сайжруулж, дээшлүүлж болдог юм болов уу?
Тэгж болдог нь эргэлзээгүй хэрэг. Шримад Бхагаватамын 2.10.32-ын тайлбарт ийн өгүүлдэг: “…оюун бол тухайн байр байдлыг гүн гүнзгийгээр шүүн үзэж бодох болон бүхнийг сайн тал руу нь өөрчлөх чадвартай.” Ач тустай, тааламжтай сайн хариу үр дагаврыг удаж төдөлгүйгээр шууд авчрах тийм үйлүүдийг одоо үйлдэх аваас хүн амьдралаа сайжруулж чадна. Гэхдээ ингэж буй хүн материалист хэвээрээ үлдэх аваас өнгөрсөн амьдралдаа хийж үйлдсэн үйлүүдийн нь үр дагавар түүнийг одоо юу хийж үйлдэж байгаагаас нь үл хамааран тэртэй тэргүй л “бүрэн хэмжээгээрээ буюу бүрэн хөтөлбөрөөрөө” нөмрөн авах болно. Эдгээр хоёр хэлбэрийн үр дагаврууд нь өөр хоорондоо янз бүрийн хувь хэмжээтэйгээр холилдон нийлцгээх бөгөөд бид үүнийг бүдүүн тойм байдлаар дараахь дөрвөн хувилбарт хувааж болно:
1. Хувь тавилангаар оноогдсон муу үр дагавар + одоогийн муу үйл (болон муу шинэ үр дагавар).
2. Хувь тавилангаар нь ирж байгаа муу үр дагавар + одоогийн сайн үйл (болон шинэ сайн үр дагавар). Энэ бол гэм нүглээ наманчлахуйн хувилбар (прайашчитта).
3. Хувь тавилангаар ирж байгаа сайн үр дагавар + одоогийн муу үйл (болон шинэ муу үр дагавар). Энэ бол “Үл бүтэх этгээдүүд яагаад ингэж цэцэглэн хөгжиж, сайн сайхан байгаад байдаг юм бэ? Бурхан тэднийг харахгүй, өөр хаашаа хардаг байнаа?” гэдэг асуултын хариу.
4. Хувь тавилангаар нь ирж байгаа сайн үр дагавар + одоогийн сайн үйл (болон шинэ сайн үр дагавар).
Дээр дурьдсан хувилбаруудаас хоёр дахь нь “карма-г саармагжуулахуй” гэж нэрлэгддэг. Прайашчитта буюу гэм нүглээ наманчлах тал дээр зааж зөвлөсөн зан үйлүүдийг үйлдсэнээр хүн хувь тавилангаар нь ирж байгаа муу үр дагаврууд дээрээ “шинэ” сайн үр дагавруудыг нэмдэг. Ингэснээр муу үр дагаврынхаа заримыг саармагжуулдаг. Тэрээр “хувь заяаны цохилт” буюу өнгөрсөн үеэс ирж байгаа сөрөг муу үр дагаврыг саяхан үйлдсэн наманчлалынхаа үр дүнд өөрт нь ирж байгаа эерэг үр дагаврын тусламжтайгаар тосон хүлээж авдаг. Гэхдээ бүрэн хэмжээгээр биш ч гэсэн саармагжилт болж явагддаг бөгөөд энэ үед амьдрал аз жаргал болон зовлон шаналалын холимог болон хувирдаг. Гэсэн ч энэ нь дан ганц, ямар ч горьдлого найдлагагүй зовлон шаналалд нэрвэгдэж байснаас л дээр билээ.
Сонголт хийх эрх чөлөөт байдлын шинж тэмдгүүд.
Амьдралын үйл явцаа захирч хянаж огт чаддаггүй гэдгээ олон хүмүүс мэдэрдэг, мэддэг. Хүнд хэцүү хувь заяаныхаа талаар болон хэн нэгэн нь өөрсдийнх нь өмнөөс бүгдийг хэдийнээ (илэрхий сайн бусаар) шийдвэрлэчихэж, тэгээд л зовж шаналж байна хэмээн тэд гутранги байдлаар боддог. Гэхдээ тэдэнд илэрч байгаа энэхүү гуниг гутрал нь сонголт хийх эрх чөлөө угийн байдаг гэдгийн шинж тэмдэг юм. Сүнсэнд сонголт хийх эрх чөлөө угийн байдаггүй байсан бол хувь заяа нь түүнд саад төвөг учруулж байна гэсэн ийм мэдрэмж хаанаас гарах гарах билээ? Үүнд ийнхүү урам хугарч байгаа явдал нь түүнд байсан сонголт хийх эрх чөлөөнөөс нь үлдсэн байгаа тэр хэсэг, хэрчим нь юм. Энэхүү ханамжтай бус байдал, сонголт хийх эрх чөлөөний энэхүү хэсэгхэн хэрчим нь сүнс бол бие махбодьдоо хэзээ ч уусан нэгддэггүй гэдгийг зааж байгаа хэрэг. Хэдийгээр сүнс бүх эрчмээ энэхүү бие махбодьдоо “цутган оруулсан” хийгээд өөрийгөө түүнтэй адилтгадаг ч гэсэн хэзээ ч бүрнээ бие махбодь болдоггүй. Сүнс энэхүү бие махбодийн үйлдэж байгаа сайн эсвэл муу аль ч үйлийг үйлдэгч хэзээ ч бүрнээ болдоггүй. Заримдаа хүмүүс “Үүнийг үйлдэж байхдаа би өөрөө биш байсан байна, би өөрөөрөө байгаагүй.” гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ, тэд “Би бол энэ бие махбодь биш байсан байна.” гэж хэлж байгаа хэрэг. Би бол бие махбодь биш, би бол матери биш гэдгийг хэдийгээр маш богино хугацаанд гялсхийх байдлаар ч гэсэн тод томруунаар ойлгох явдал бол огоорохуй тийш хандсан эхний алхам юм.
Сонголт хийх нь юунд хүргэдэг вэ?
Буянтай сайн эсвэл нүгэлтэй муу үйл үйлдэх үү гэдгийн хооронд хийх сонголт хүнд үргэлж байдаг. Буянтай сайн үйл нь ирээдүйд эдлэх таашаал ханамжийн үрийг авчирдаг бол нүгэлтэй муу үйл нь зовлон шаналалын үрийг араасаа дагуулдаг. Буянтай сайн үйл (пунйа-карма) бол Ведэд зөвлөсөн байдаг тухайлбал, тахилга өргөл өргөх, тэвчил хатамжлал хийх эсвэл өглөг өгөх зэрэг хэлбэрийн үйлүүд. Зарим төрлийн үйл ажиллагаанууд хэн бүгдийн хувьд адилхан байдаг буюу хийж үйлдэхийг бүгдэд зөвлөмж болгодог. Тэгвэл тодорхой хүмүүст зориулсан эсвэл тусгай нөхцөл байдалд хийж үйлдэхийг зөвлөсөн буюу үүрэг болгосон өөр үйлүүд ч байдаг. “Хэн нэгэнд нь рашаан болж байгаа зүйл бусдад нь хор болж болно.” гэсэн үг байдаг.
Нүгэлт үйл (викарма, папа-карма эсвэл угра-карма) гэж ариун гэгээн бичээсүүдэд буюу шаструудад хориглосон тийм үйлүүдийг хэлдэг.
Бүр илүү өргөн сонголт бол материаллаг мөн чанарын гурван гунуудтай харьцах харьцааны сонголт юм. Цэвэр ариуны гунатай харьцах харьцааг сонгож буй хүн дэвжин дээшилдэг, хүсэл тачаалын гунатай харьцах харьцааг сонгож буй хүн байран дээрээ л дэвхцсэн байдалтай байдаг. Харин харанхуй мунхагийн гунатай харьцах харьцааг сонгож байгаа буюу энэ гунын нөлөөнд оршин байгаа хүн уналт доройтолд ордог.
Эцсийн дүндээ, хүний амьдралдаа хийж байгаа хамгийн гол чухал сонголт бол үйлчлэл зүтгэлийн болон бишрэл хүндэтгэлийн объектоо буюу шүтээнээ сонгох явдал. Үйлчлэл зүтгэлийн мөнхийн объект буюу Шүтээн бол Дээдийн дээд Бодьгал. Миний өмнө тулгарч байгаа гол сонголт бол би Түүнд үйлчлэн зүтгэхийг зөвшөөрөх үү эсвэл үгүй юү гэдэгт оршдог. Хэрвээ үгүй гэх аваас би өөрийн мэдрэхүйдээ болон хуурамч “Би”-дээ л үйлчлэн зүтгэх болно. Иймд, сонголт хийх боломж хүнд үргэлжид байдаг болно.
Сонголт хийх эрх чөлөөг өргөжүүлэх түлхүүр.
Сонголт хийх эрх чөлөө болон сэтгэл зоригийн хүч. Энэ хоёр ойлголт нь нягт уялдаа холбоотой. Сонгосон зорилгодоо хүрэхэд саад болж байгаа хүндрэл бэрхшээлийг туулахад хүнд сэтгэлийн зориг хэрэгтэй. Сэтгэлийн эр зориг, хат муутай хүмүүсийн хувьд бодохын ч аргагүй тийм зүйл сэтгэлийн илүү их хат, зоригтой буюу сэтгэлийн тэнхээтэй хүний хувьд хүрэх бүрнээ боломжтой байдаг. Иймээс сонголт хийх эрх чөлөө нь сэтгэлийн хүч зориг, сэтгэлийн хат тэнхээ ихийн ачаар улам бүр өргөжин тэлдэг. Сэтгэлийн хат тэнхээ буюу сэтгэлийн хүч зориг хүн бүрт байдаг. Өөр бусад аливаа хүчний адилаар бид түүнийг тодорхой хүрээ хязгаарын дотор сулруулж эсвэл хүчтэй болгож болно. Мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэхээс огоорох явдлыг хөгжүүлснээр хүн сэтгэлийн хат тэнхээгээ буюу сэтгэлийн хүч зоригоо хүчирхэгжүүлэн, амьдралаа удирдан залах бүр илүү их боломжтой болдог. Харин мэдрэхүйдээ таашаал ханамж эдлүүлэхэд дурлан татагдах явдлыг хөгжүүлснээр хүн сэтгэлийн хүчээ сульдуулж, хяналтаа алддаг. Гэхдээ ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн сэтгэлийн хүч хат бүрмөсөн арилан алга ч болдоггүй, эсвэл хамгаас хүчирхэг ч болдоггүй.Эх сурвалж Веда
“Reincarnation” буюу “дахин төрөх” хэмээх үг нь XIX зууны дунд үеэс англи хэлэнд орж иржээ. Re-гэдэг нь дахин, in-гэдэг нь дотоод, carn-нь бие махбодь, ate-учрах буюу болох, ion-гэдэг нь процесс буюу үйл явц.
“Reincarnation” буюу “дахин төрөх” хэмээх үг нь XIX зууны дунд үеэс англи хэлэнд орж иржээ. Re-гэдэг нь дахин, in-гэдэг нь дотоод, carn-нь бие махбодь, ate-учрах буюу болох, ion-гэдэг нь процесс буюу үйл явц. Иймээс reincarnation гэдгийг үгчилвэл “бие махбодид дахин орох процесс” буюу өөрөөр хэлбэл сүнс нэг биеэс нөгөө биед шилжин орох процесс гэсэн үг болж байна.
Өнөө үед дахин төрөхүйн тухай асуудлыг олон тооны нэр цуутай, алдар хүндтэй хүмүүс судлаж байна. Тэдний нэг нь Карлсоновын их сургуулийн хий судлын профессор Ян Стивенсон юм. Стивенсон нь урьд төрлөө санадаг жаахан хүүхдүүдийн тохиолдлуудыг судлаж мэргэжсэн хүн юм. Хүүхдийн ухамсар нь хүнд бэрх “сэтгэл зүйн дарамтанд” ороогүй, томчуудынхаас илүү цэвэр байдаг тул хүний урьд амьдралуудыг нээн таниулах янз бүрийн мэдээллүүдийг өгдөг. 1987 онд л гэхэд Стивенсоны архивт гурван мянга орчим тийм төрлийн мэдээлэл цугларсан ба тэдгээр тохиолдлуудын ихэнхи хувийг шинжлэх ухаанаар батлагдсан хэмээн тооцсон байна. Тэр ч бүү хэл Стивенсоныг эсэргүүцэгч нар ч дөнгөж саяхан төрлхи хэлээ сурж ядаж буй жаахан хүүхэд өөр орны хэл дээр, зарим тохиолдолд одоо цаг үед мөхөж сөнөсөн гэж тооцогддог, хэний ч судлаж байгаагүй нэн эртний хэлээр чөлөөтэй ярьж буйн учрыг тайлбарлаж чадахгүй байв. Тэдгээр гурван мянган хүүхдийн тал хувь нь тэр хүүхдүүдийг төрөхөөс өмнө амьдарч байгаад нас нөгчсөн бодит хүмүүс болох нь тогтоогджээ. Ян Стивенсоны судалгаа нь Сэтгэл зүйн судалгааг дэмжих Америкийн нийгэмлэгийн нэр хүндтэй шагналыг авсан ба түүний бүтээлүүд “Эмч нарын Америкийн ассоциацийн сэтгүүл”, “Мэдрэлийн болон ухаан санааны өвчлөлийн тухай сэтгүүл”, “Харьцуулахуй социологиийн Олон улсын сэтгүүл” болон бусад томоохон хэвлэлүүдээр байнга хэвлэгддэг байна. Энэ төрлийн жишээнүүд дэлхий дээр маш олон бий. Жишээ нь, кино найруулагч продюссор Фреди Брейтер дахин төрөхүйн тухай сэдвийг хөндсөн “Одри Роуз” хэмээх уран сайхны киног бүтээсэн бөгөөд тэр киноныхоо тухай тэрээр түүний хүүд тохиолдсон явдал уг киног бүтээх санааг өгсөн гэж ярьсан байдаг. Хүүгээ зургаан настай байх үед тэднийх шинэ газарт нүүн очжээ.
Шинэ нүүн очсон г эрт нь концертын төгөлдөр хуур байсан ба тэднийг тавилга сэлтээ буулган эмхэлж байтал гэнэт гайхамшигтай аяз эгшиглэжээ. Эцэг эх нь хүүгээ радио асаачихаж дээ л гэж бодож. Гэвч тэд, хүү нь урьд өмнө нь хэзээ ч суралцаж байгаагүй төгөлдөр хууран дээр гайхалтай чадмагаар тоглож буйг хараад мэл гайхсан гэдэг. Энэ бол урьд төрлийн хөгжмийн авъяас эргэн сэргэсний гайхалтай тод жишээ юм.
Бид яагаад өөрсдийн урьд төрлөө эргэн санадаггүй юм бэ? Орчин үеийн эрдэмтдийн үзэж байгаагаар нэг амьдралаас нөгөө амьдралд шилжин төрсөн тухайгаа дурсан санаж чадахгүй байх нь гипофизын хойд хэсгийн гормон болох окситоциноос шалтгаалдаг гэжээ. Энэ гормон нь жирэмсэн үеийн организмаар бүтээгддэг ба төрөх үеийн савны агших давтамжийг нэмэгдүүлж, цус алдахаас урьдчилан сэргийлдэг ажээ. Жирэмсэн үеийн сүүлийн шатуудад эхийн окситоцин хүүхдэд дамждагийн улмаас энэхүү энгийн мансууруулагч нь урьд төрлийн ой санамжийг арчиж хаядаг байна. Их хэмжээний окситоцин нь туршилтын амьтдын ой санамжийг ч алдуулах, тэр ч бүү хэл сургагдсан амьтад өөрсдийн сайтар сурсан зүйлээ ч гүйцэтгэх чадвараа алдах хэмжээнд хүргэдэг болохыг судалгаагаар нотлосон байна.
Шинжлэх ухааны судалгаанаас гадна нэн эртний, магадгүй дахин төрлийн тухай маш баттай мэдлэг, мэдээллийг өгч чадах янз бүрийн гүн ухааны, шашны системүүд байдаг. Тэдгээрийг харьцуулан дүгнэвэл дахин төрөхүй нь дэлхийн аль ч шашны хувьд томоохон үүрэг роль гүйцэтгэдэг болохыг итгэлтэйгээр хэлж болно.
Индуизм
“Сүнс нь жаахан хүүхдийн биеэс залуу эрийн биед, түүнээс өтөл хөгшний биед дамжин шилждэг шиг үхэх мөчид тэрээр өөр биед шилжин ормуй” ( Бхагавад-гита, 2.13 ).
Ведүүд нь энэтхэгчүүдийн ариун судар бичээсүүд юм. Тэднийг дахин төрлийн тухай хамгийн баттай, бүрэн дүүрэн хариултыг өгч чадах мэдлэгийн үндэс гэж тооцдог. Энэ ойлголт нь кармын хууль буюу үйлийн үрийн хуультай холбоотой ба энэ хуулиар бол амьд оршнолын төрөлт нь ямар нэг байдлаар түүний зан байдлаас ихээхэн хамаардаг. Хэрэв бид энэ хуулийн механизмыг мэдэж чадвал өөрийн хувь тавилан болон ойр дотныхныхоо хувь тавиланд нөлөөлөх бодит боломжийг олох болно.
“Бхагавад-гита”( 8.6 )-д тайлбарласнаар: “Бие махбодио орхих агшиндаа хүмүүн ямар ахуйг дурсан сананам бэ тэрээр энэ төлөв ахуйдаа эргэлзээгүйгээр хүрмүй” гэсэн байдаг. Нийтдээ 8 сая 400 мянган амьдралын хэлбэр байдаг. Үүнд хүн, амьтан, усны амьтад, ургамал, тэнгэр диваажинд оршин суугчид, тамд оршигчид, үнэт эрдэнийн чулууд гэх мэт зүйлүүд ордог. Зөв болон буруу үйл болгон өөртөө тодорхой үр дагавар реакцийг дагуулдаг. “Гаруда Пуран” хэмээх нэгэн сударт өгүүлснээр, худал хуурмагаар гэрч мэдүүлсэн хүн дараа төрөлдөө хэлгүй болон төрнө, худал хэлдэг хүн ээрүү болдог, худал хэлэгчийн яриаг шимтэн сонсч асан хүн дүлий болдог, хордуулагч нь сэтгэл зүйн өвчтэй төрдөг, галдан шатаагч нь халзан, бусдын юмыг хулгайлагч нь ядуу болж төрдөг гэжээ. Харин буянт үйл үйлдсэн нэгэн нь сайн эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, эд баялагтай болдог гэсэн байна.
Амьд оршнол нь диваажингийн гаригс, тамын гаригс, дунд гаригийн систем болох Дэлхийд төрөх гэсэн гурван түвшингийн аль нэгд нь төрдөг. Харин хэрэв хүн Бурханы хууль зааврыг дуулгавартай дагавал тэрээр бурханлаг ертөнцийн гаригуудад дээшлэн хүрч болно. “Чин бишрэл зүтгэлийн төгс төгөлдөрт хүрсэн аугаа сүнснүүд нь Над руу буцан ирснээр энэхүү зовлон шаналлаар дүүрэн цаг зуурын ертөнцөд дахин хэзээ ч буцахгүй. Материаллаг ертөнцийн хамгийн дээд гаригсаас эхлээд хамгийн доор орших гаригсууд нь үхэлт, төрөлт давтагдан байдаг зовлон гаслангийн өлгий юм. Харин Миний орших газар оронд хүрсэн нэгэн нь дахин хэзээ ч төрөхгүй”( Бхагавад-гита,8.15-16 ).
Буддизм
Буддын шашны сургалаар амьд оршнол нь ахуйн 6 түвшний аль нэгэнд төрж болно гэжээ. Эдгээр нь тамын төрөл, адгуусны төрөл, биегүй амьтас буюу бэрдийн төрөл, хүний төрөл, тэнгэрийн орны төрөл, асурын төрөл. Индуизмын уламжлалын адилаар дараагийн шинэ төрөл нь тухайн хүний хүсэл болоод үйлийн үрээс шалтгаалдаг тухай номлодог. Мөн дараа төрлийн хэлбэрийг илтгэдэг үхэх цаг мөчид бодсон санасан, хоргодсон зүйлийг тодорхойлдог “Алтан сав нээх” хэмээх шашны зан үйл хүртэл байдаг. Энэ нь дээр өгүүлсэн “Бхагавад-гита”( 8.6 )-д өгүүлсэнтэй адил утгыг илэрхийлж байгаа юм.
Дахин төрлийн тухай цааш нь нотлох баталгаа нотолгоог бид “Жатакийн тухай хүрнэхүй”( Төрөхүйн тухай ярианууд )-ээс олж болно. Энэ судрыг Бурхан Будда өөрөө анх айлдсан байдаг. Энэ сударт Будда нь төөрсөн амьд оршнолуудад туслахын тулд хэрхэн сахиулсан тэнгэрийн бие, адгуус амьтны бие, модны биед төрж байсан тухай өгүүлдэг. “Жатакийн” бараг бүх 547 хүүрнэлийн голлох байр суурийг дахин төрөлтийн тухай хүүрнэл эзэлдэг.
Иудаизм
Дахин төрөлтийн тухай сургаал нь ид шидэт иудейн уламлжлалд чухал байр суурийг эзэлсэн байдаг. Иудейн Библид төрөл дамжих тухай шууд өгүүлээгүй байдаг боловч библийн хуулиудын олон газарт энэ үзэл бодлын санаа тод томруун харагддаг. Жишээ нь, Библи нь үхдэлтэй харьцаж ирээдүйг зөгнөн хэлэх аргыг эрс хориглосон байдаг. Энэ нь үхэгсдийн сүнс нь ахуйн өөр нэг хэлбэрт өөрийн оршихуйгаа үргэлжлүүлж байгаа гэсэн үг юм. Өөр нэгэн жишээ нь, ( Иерем1.4-5 )-д, Дээд Бурхан Иеремд, түүнийг төрөхөөс нь өмнө мэддэг байсан ба тийм ч учраас түүнийг номлогч болгон төрүүлэхээр зарлигдсан хэмээн өгүүлжээ. Ийм мэтийн нотолгоо нь иудейн судар номуудад олонтоо тааралддаг.( Энэ тухай Стивен Роузений “Дэлхийн шашнууд дахь дахин төрөхүйн тухай үзэл” номоос дэлгэрэнгүй үзнэ үү, 3-р бүлэг ).
Каббала нь Торын нууцлагдмал, ид шидэт мэргэн ухаан ба тэрээр бурханлаг практикийг төгс эзэмшсэн иудейчүүдэд зориулагдсан тухай өгүүлсэн байдаг( Зогар гэдэг нь каббалын сонгодог бүтээлүүдийн нэг бөгөөд түүнд өгүүлснээр: “Сүнс нь Туйлын Үнэний зүгт буюу анхлан үүссэн тэр зүгрүүгээ буцах ёстой. Гэвч энэ замд гарахын тулд тэрээр төгс төгөлдрийг өөртөө хөгжүүлэх ёстой ба тэр төгс төгөлдрийн үр хөврөл нь бүгдэд оршин байдаг. Хэрэв тэд энэ чанаруудаа энэ төрөлдөө үл хөгжүүлвэл тэд хоёр дахь, гурав дахь гэх мэт төрлөө эхлэх хэрэгтэй болно. Тэд Бурхантай дахин холбогдоход туслах тийм төлөвт хүртлээ замаа үргэлжлүүлэх ёстой” ) гэжээ.
Үүнээс гадна иудейн ном сударт “хэрэв хүн үйл, үг яриа, бодол санаандаа бүхий л 613 хориг цаазыг даган биелүүлэхгүй бол тэрээр гарцаагүй гилгул буюу дахин төрөлтийн зууш болно” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг.
Христийн шашин
Библи нь дахин төрөлтийн тухай асуудлыг нээлттэй, шуудхан хүлээн зөвшөөрөөгүй байдаг ч энэ ариун судар номыг анхааралтай судлаж үзвэл дахин төрөлтийн тухай нотлож гэрчилсэн баталгаа нотолгоо бүхий бага бус газруудыг олж болно. Жишээ нь, номлогч Илия нь Иоанн Загалмайлагчийн дүрээр дахин төрөх тухай дурдсан байдаг. Евенгалистууд бүхэлдээ энэ зөгнөлийг 10 гаран удаа иш татсан байна. Өөр нэгэн газарт Иисус болон түүний шавь нар төрөлхийн сохор нэгэн хүнтэй уулзаад”Равви! Нүгэл үйлдсэн нэгэн болон мөн түүний эцэг эх сохор төрдөг юм уу?” хэмээн асуусан байдаг. Ийм мэт өгүүлэмжүүд Библид олонтоо таардаг.
Дахин төрөлтийн тухай үзлийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй Ориген Александрын сүм ( 165-254 ) гэх мэт нэр хүндтэй сүмүүд байдаг. Библийг судалдаг олон судлаачид сүнсний шилжилтийн тухай сургаал нь “Апокалипсис”-ээс ч эртнийх гэж тооцдог. Өнөө цагт христийн шашин нь, дахин төрөлтийн хуулийг анх оршсон цагаасаа хойш сүм дуганы эрх мэдэл Юстиниан хааны улс төрийн нөлөөллийн амбиц дор энэ сургаалд сэв суусан II Констанитинополийн Чуулганыг (м.э 553 он ) хүртэл хүлээн зөвшөөрдөг байжээ гэсэн үзэл номлол тогтоод байна.
![]() |
Шопенгауэр, Артур |
![]() |
Eastern Religions and Traditions |
Шинэ нүүн очсон г эрт нь концертын төгөлдөр хуур байсан ба тэднийг тавилга сэлтээ буулган эмхэлж байтал гэнэт гайхамшигтай аяз эгшиглэжээ. Эцэг эх нь хүүгээ радио асаачихаж дээ л гэж бодож. Гэвч тэд, хүү нь урьд өмнө нь хэзээ ч суралцаж байгаагүй төгөлдөр хууран дээр гайхалтай чадмагаар тоглож буйг хараад мэл гайхсан гэдэг. Энэ бол урьд төрлийн хөгжмийн авъяас эргэн сэргэсний гайхалтай тод жишээ юм.
![]() |
| Egyptian Theories on Afterlife |
Шинжлэх ухааны судалгаанаас гадна нэн эртний, магадгүй дахин төрлийн тухай маш баттай мэдлэг, мэдээллийг өгч чадах янз бүрийн гүн ухааны, шашны системүүд байдаг. Тэдгээрийг харьцуулан дүгнэвэл дахин төрөхүй нь дэлхийн аль ч шашны хувьд томоохон үүрэг роль гүйцэтгэдэг болохыг итгэлтэйгээр хэлж болно.
Индуизм
“Сүнс нь жаахан хүүхдийн биеэс залуу эрийн биед, түүнээс өтөл хөгшний биед дамжин шилждэг шиг үхэх мөчид тэрээр өөр биед шилжин ормуй” ( Бхагавад-гита, 2.13 ).
Ведүүд нь энэтхэгчүүдийн ариун судар бичээсүүд юм. Тэднийг дахин төрлийн тухай хамгийн баттай, бүрэн дүүрэн хариултыг өгч чадах мэдлэгийн үндэс гэж тооцдог. Энэ ойлголт нь кармын хууль буюу үйлийн үрийн хуультай холбоотой ба энэ хуулиар бол амьд оршнолын төрөлт нь ямар нэг байдлаар түүний зан байдлаас ихээхэн хамаардаг. Хэрэв бид энэ хуулийн механизмыг мэдэж чадвал өөрийн хувь тавилан болон ойр дотныхныхоо хувь тавиланд нөлөөлөх бодит боломжийг олох болно.
![]() |
| Hinduism |
Амьд оршнол нь диваажингийн гаригс, тамын гаригс, дунд гаригийн систем болох Дэлхийд төрөх гэсэн гурван түвшингийн аль нэгд нь төрдөг. Харин хэрэв хүн Бурханы хууль зааврыг дуулгавартай дагавал тэрээр бурханлаг ертөнцийн гаригуудад дээшлэн хүрч болно. “Чин бишрэл зүтгэлийн төгс төгөлдөрт хүрсэн аугаа сүнснүүд нь Над руу буцан ирснээр энэхүү зовлон шаналлаар дүүрэн цаг зуурын ертөнцөд дахин хэзээ ч буцахгүй. Материаллаг ертөнцийн хамгийн дээд гаригсаас эхлээд хамгийн доор орших гаригсууд нь үхэлт, төрөлт давтагдан байдаг зовлон гаслангийн өлгий юм. Харин Миний орших газар оронд хүрсэн нэгэн нь дахин хэзээ ч төрөхгүй”( Бхагавад-гита,8.15-16 ).
Буддизм
![]() |
| Wheel of Life |
Буддын шашны сургалаар амьд оршнол нь ахуйн 6 түвшний аль нэгэнд төрж болно гэжээ. Эдгээр нь тамын төрөл, адгуусны төрөл, биегүй амьтас буюу бэрдийн төрөл, хүний төрөл, тэнгэрийн орны төрөл, асурын төрөл. Индуизмын уламжлалын адилаар дараагийн шинэ төрөл нь тухайн хүний хүсэл болоод үйлийн үрээс шалтгаалдаг тухай номлодог. Мөн дараа төрлийн хэлбэрийг илтгэдэг үхэх цаг мөчид бодсон санасан, хоргодсон зүйлийг тодорхойлдог “Алтан сав нээх” хэмээх шашны зан үйл хүртэл байдаг. Энэ нь дээр өгүүлсэн “Бхагавад-гита”( 8.6 )-д өгүүлсэнтэй адил утгыг илэрхийлж байгаа юм.
Дахин төрлийн тухай цааш нь нотлох баталгаа нотолгоог бид “Жатакийн тухай хүрнэхүй”( Төрөхүйн тухай ярианууд )-ээс олж болно. Энэ судрыг Бурхан Будда өөрөө анх айлдсан байдаг. Энэ сударт Будда нь төөрсөн амьд оршнолуудад туслахын тулд хэрхэн сахиулсан тэнгэрийн бие, адгуус амьтны бие, модны биед төрж байсан тухай өгүүлдэг. “Жатакийн” бараг бүх 547 хүүрнэлийн голлох байр суурийг дахин төрөлтийн тухай хүүрнэл эзэлдэг.
Иудаизм
![]() |
| Jainism |
Каббала нь Торын нууцлагдмал, ид шидэт мэргэн ухаан ба тэрээр бурханлаг практикийг төгс эзэмшсэн иудейчүүдэд зориулагдсан тухай өгүүлсэн байдаг( Зогар гэдэг нь каббалын сонгодог бүтээлүүдийн нэг бөгөөд түүнд өгүүлснээр: “Сүнс нь Туйлын Үнэний зүгт буюу анхлан үүссэн тэр зүгрүүгээ буцах ёстой. Гэвч энэ замд гарахын тулд тэрээр төгс төгөлдрийг өөртөө хөгжүүлэх ёстой ба тэр төгс төгөлдрийн үр хөврөл нь бүгдэд оршин байдаг. Хэрэв тэд энэ чанаруудаа энэ төрөлдөө үл хөгжүүлвэл тэд хоёр дахь, гурав дахь гэх мэт төрлөө эхлэх хэрэгтэй болно. Тэд Бурхантай дахин холбогдоход туслах тийм төлөвт хүртлээ замаа үргэлжлүүлэх ёстой” ) гэжээ.
Үүнээс гадна иудейн ном сударт “хэрэв хүн үйл, үг яриа, бодол санаандаа бүхий л 613 хориг цаазыг даган биелүүлэхгүй бол тэрээр гарцаагүй гилгул буюу дахин төрөлтийн зууш болно” хэмээн тодорхой өгүүлсэн байдаг.
Христийн шашин
Библи нь дахин төрөлтийн тухай асуудлыг нээлттэй, шуудхан хүлээн зөвшөөрөөгүй байдаг ч энэ ариун судар номыг анхааралтай судлаж үзвэл дахин төрөлтийн тухай нотлож гэрчилсэн баталгаа нотолгоо бүхий бага бус газруудыг олж болно. Жишээ нь, номлогч Илия нь Иоанн Загалмайлагчийн дүрээр дахин төрөх тухай дурдсан байдаг. Евенгалистууд бүхэлдээ энэ зөгнөлийг 10 гаран удаа иш татсан байна. Өөр нэгэн газарт Иисус болон түүний шавь нар төрөлхийн сохор нэгэн хүнтэй уулзаад”Равви! Нүгэл үйлдсэн нэгэн болон мөн түүний эцэг эх сохор төрдөг юм уу?” хэмээн асуусан байдаг. Ийм мэт өгүүлэмжүүд Библид олонтоо таардаг.
Дахин төрөлтийн тухай үзлийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй Ориген Александрын сүм ( 165-254 ) гэх мэт нэр хүндтэй сүмүүд байдаг. Библийг судалдаг олон судлаачид сүнсний шилжилтийн тухай сургаал нь “Апокалипсис”-ээс ч эртнийх гэж тооцдог. Өнөө цагт христийн шашин нь, дахин төрөлтийн хуулийг анх оршсон цагаасаа хойш сүм дуганы эрх мэдэл Юстиниан хааны улс төрийн нөлөөллийн амбиц дор энэ сургаалд сэв суусан II Констанитинополийн Чуулганыг (м.э 553 он ) хүртэл хүлээн зөвшөөрдөг байжээ гэсэн үзэл номлол тогтоод байна.
Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ.
Вед нь эрдэм, мэдлэг гэсэн санскрит үг. Ведийн бичээсүүд нь манай гариг дээрх хамгийн эртний сурвалж бичиг юм. Одоогоос таван мянга орчим жилийн өмнө Вед нь орчин үед сөнөж мөхсөн хэл гэж тооцогдоод буй санскрит хэл дээр бичигдэн үлдсэн бөгөөд түүнээс өмнө Вед нь багшаас шавьд зөвхөн амаар дамжин уламжлагддаг байжээ. Ведэд өгүүлснээр, ертөнц дээр гурван төрлийн хэл мөнхөд оршин байдаг гэжээ. Эдгээр нь пракрита, санскрит, пайшас юм.Пракрита хэлээр таван мянга орчим жилийн өмнө хар ажилчид, гуйлгачид, тэнүүлчид ярьдаг байжээ. Санскрит нь ведийн соёлын талаар мэдлэг бүхий хүмүүсийн ярьдаг хэл бөгөөд ведийн соёлын дагуу амьдарч байгаа бүхий л хүмүүсийг Ведийн бичээсүүдэд арийчууд гэж нэрлэдэг. Ийм соёлыг арийн соёл гэж нэрлэдэг байв. Хэлний гурав дахь төрлийг пайшаса гэж нэрлэдэг бөгөөд пайшаса нь доод төрөлд төрсөн амьд амьтсын(хий үзэгдэл, буг) ярьдаг хэл юм. Ийм маш олон төрлийн амьд бодгалиуд байдаг байна. Эдгээр гурван төрлийн хэл нь мөнхөд оршин байдаг.
Анхандаа зөвхөн ганц л Вед байсан бөгөөд Калийн галав буюу одоогийн бидний амьдарч буй энэ цөвүүн цагийн аясаар хүмүүсийн ой тогтоолт муудсан тул Ведийг дөрөв болгон ангилж хүмүүст хүргэх шаардлагатай болжээ. Ийнхүү Вед нь Риг, Сама, Атхарва, Йаджур хэмээн дөрвөн хэсэгт хуваагджээ. Мөн тэдгээрээс гадна Веданта-сутра, түүний буурьтай тайлбар болох Шримад-Бхагаватам, 108 Упанишад, 18 Пуран, Махабхарата гэх мэтийн олон арван түүхэн бичээсүүд бий. Дээрх бичээсүүдийг аугаа их мэргэн Шрила Вайсадева орчин үеийн уналт, доройтолд орсон хүмүүст хүргэхийн тулд бичиж үлдээжээ.Ведийн соёл нь өөрийн нэрнээсээ Ведийн зарчмууд дээр тулгуурласан болох нь харагдана. Энэ соёлын гол үнэ цэн нь хүний амталж болох аз жаргал юм. Аз жаргалыг үндсэн гурван ангилалд хуваадаг. Үүнд:
Мэдрэхүйн эрхтэн мэдрэхүйн объекттой хүрэлцсэнээр амсах аз жаргал(жишээ нь хүн маш гоё сайхан зүйлийг харснаар нэгэн төрлийн цэнгэл эдлэдэг.).
Мөнхийн ахуй, ертөнцийн үндэс, Шалтгаан Бүхний шалтгаанаас цацран гарах туяа, хольцгүй сүнслэг ахуй буюу Брахманыг таниснаар амталж болох аз жаргал(буддын шашинд үүнийг нирванд хүрэх гэдэг).
Шри Кришнад(Дээд Бурханы Бодгаль) үйлчилснээр амталж болох аз жаргал
Нэг дэх төрлийн аз жаргалын хязгаарлагдмал байдлын талаар тайлбарлах нь илүүц биз. Материас ханамж таашаал авах гэсэн оролдлогыг өөрөөр хэлбэл бидний мэдрэхүйгээ цэнгүүлэхээр тэмүүлж буй байдлыг Ведэд тарианы хоосон хальсыг тээрэмдэхтэй зүйрлэсэн байдаг. Чингэвч энэ төрлийн аз жаргал хүмүүсийн дийлэнхийнх нь сонирхлыг татаж байдаг. Ведэд хүмүүс нь хэрхэн зөв амьдрах хийгээд яаж байж болох таашаал ханамжийг эдэлж болох талаар маш олон заавар сургамж байдаг. Материаллаг аз жаргалыг Ведэд хоёр ангилсан байдаг. Нэгт, энэ төрөлдөө эдлэх аз жаргал, хоёрт нь үхсэнийхээ дараагаар эдлэх аз жаргал. Ведийн заавар журмын дагуу амьдарснаар хүн энэ хоёр аз жаргалыг аль алиныг нь амтлах боломжтой болдог. Энэ амьдралд нь аз жаргалыг амтлуулахын тулд Вед нь хүмүүст варнашрам-дхарма гэж нэрлэгдэх нийгмийн бүтцийн загварыг өргөн барьсан байдаг. Варна гэдгийг санскритаар орчуулвал “мэргэжлийн буюу төрөлхийн дур сонирхол “ гэсэн үг юм. Заримдаа энэ үгийг каст гэж орчуулах нь бий. Гэвч энэ нь буруу юм. Ведийн судар бичгийн гол бүтээл “Бхагавад-Гита” сударт:
чатур-варнйам майа сриштам
гуна-карма-вибхагашах
тасйа картарам апи мам
виддхй акартарам авйайам
“Кришна(Бурхан) айлдахдаа, материаллаг байгалийн гурван гуна буюу мөн чанар болон тэдэнтэй холбоо бүхий үйлтэй нь холбогдуулж Би вээр хүний нийгмийг дөрвөн ай бүлэгт хуваасан билээ. Гэвч энэхүү системийг үндэслэгч нь Би хэдий ч Би Өөрөө мөнхийн, өөрчлөгдөшгүй, алив нэг үйлд оролцдоггүй билээ” хэмээсэн байдаг.
Энэ шүлэгт, хүн нийгмийн аль нэг анги давхаргад гарал үүслээрээ бус харин өөрийн байгалиас заяагдсан дур сонирхлоороо аль нэг ангид хамаарагдахыг тов тодорхой өгүүлжээ. Энэ дур сонирхол нь материаллаг байгалийн гуна буюу мөн чанараас хамааралтай байдаг. Материаллаг аз жаргал нь хүн өөрийн мөн чанарт үл тохирох үйлийг хийхээр зүтгэх биш харин өөрийн байгалиас заяагдсан үйлийг гүйцэтгэж буй тохиолдолд л боломжтой юм. Ийм үйлийг Ведийн соёлоор бол дээд зэргийн зөв үйл гэсэн байдаг бөгөөд үүнийг батлан “Бхагавад Гита” сударт:
све све карманй абхиратах
самсиддхим лабхате нарах
сва-карма-ниратах сиддхим
йатха виндати тач чхрину
“Өөрийн мөн чанарт тохирох үйлийг үйлдсэнээр хүн бүр төгс төгөлдөрт хүрч болно(…)” гэжээ.
Ингэж нийгэмд амар амгалан байдал тогтдог. Учир нь хүн өөрийн байр сууриндаа сэтгэл ханаснаар өөр хэн нэгний байр суурийг эзлэх гэж оролдохгүй. Ийм байр суурь нь зөвхөн нэг л нөхцөлд буюу атаархал гэгч зүйл бүрэн дүүрэн байхгүй байсан нөхцөлд л боломжтой юм. Чухамхүү ийм учраас ведийн нийгэмд атаархлыг хүний нэгдүгээр зэргийн дайсан гэж тооцдог. Атаархлыг шунал тачаал, уур хилэн, хомхой сэтгэл, хоосон хуурмаг, ухаангүй байдал зэрэг муу муухай араншингийн цогц гэж үздэг. Вед нь атаархлаас ангижрах маш найдвартай арга хэрэгслийг олгодог. Энэ нь Бурханд өөрийн бүхий л үйлээ зориулах арга юм.
Үхсэнийхээ дараагаар эдлэж болох аль ч төрлийн аз жаргал нь Бурханд мөргөөгүй, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлээгүй бол боломжгүй юм. Хүний амьдралын үнэ цэн нь үнэхээр зүйрлүүлэшгүй аугаа. Амьдралын 8400000 хэлбэр байдаг бөгөөд тэдэн дотроос хүний амьдралын хэлбэрт төсөөлж болшгүй боломжийг олгодогоороо гайхамшигтай. Нэгдүгээрт, хүн өөрийн хувь тавилангаа(карма)өөрчилж болно. Харин адгуус амьтдад тийм боломж байдаггүй. Адгуус амьтад нь байгалийн дуудлагыг л дагадаг байхад харин хүмүүн нь сонголт хийх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл хүнд сайн мууг ялгах хангалттай оюун ухаан заяагдсан гэсэн үг. Хоёрдугаарт, зөвхөн хүний амьдралд л амьд амьтан нь уур хилэн, шунал тачаал гэх мэт муу муухайгагаас ангижрах боломжтой байдаг. Сүнс нь дээр өгүүлсэн муу муухай болгоноос ангижирмагц түүнд тэнгэрийн оронд хүрэх үүд хаалга нээгддэг. Шөнийн тэнгэрт бидний нүдэнд үзэгдэх үйл олон од эрхэс нь бүгдээрээ оршин суугчидтай. Тэр гаригсын дийлэнхийг диваажингийн гэж нэрлэх ба амьдрах хугацаа хийгээд амтлах жаргал нь манай дэлхий дээрхи амьдралтай зүйрлэшгүй.
Эцэст нь зөвхөн хүний амьдралын хэлбэр нь л амьд амьтанд дээдийн дээд цэнгэл буюу Бурханд үйлчлэх аз жаргалыг амтлах боломжийг олгодог. Тантра-Шастирт Шива Бурхан өөрийн эхнэр Сатид:
“Хайрт эхнэр минь, Бурхан Говиндагийн(Кришна)бадамлянхуан өлмийд өмөг түшиг олж өөртөө цэвэр Кришнагийн ухамсрыг хөгжүүлж чадсан хүн нь имперсоналист буюу хоосон чанарыг даган баримтлагчдын хүрэхээр тэмүүлж буй бүхэнд маш хялбараар хүрэх ба хамгийн өндөр түвшинд хүрсэн вайшнавын(Кришна Бурханы чин бишрэлтэн)эдлэж болох аз жаргалаар цэнгэж чадмуй” гэсэн байдаг.
Материаллаг цэнгэлийн үргэлжлэх хугацаа нь бурханлаг цэнгэлтэй харьцуулахад маш өчүүхэн юм. Бурханд цэвэр чин бишрэлээр үйлчилснээр амсах аз жаргал нь аз жаргалын дээд хэлбэр юм. Яагаад гэвэл ийм аз жаргал нь төгсгөлгүй байдаг. Мэдрэхүйгээр хүртэж эдлэх аз жаргал болон Брахманыг таних буюу нирванд хүрснээр эдлэх аз жаргалыг доод хэлбэрийн аз жаргал гэдэг. Учир нь тэдгээр нь эхлэл болон төгсгөлтэй байдаг юм.
Бутран сүйрч буй дэлхий Сүүлийн үед олон хүн, дэлхий ертөнц маань экологийн, геологийн, эдийн засгийн хүрээнд сүйрүүлэх процессыг амсаж буй хэмээн тооцож байгаа. Хүрээлэн буй орчны бохирдол нь нэг муж, нэг улс орон, нэг тивийн асуудал биш харин гариг эрхсийн хэмжээний гамшиг болоод байна. Бараг өдөр бүр манай гариг дээр галт уул дэлбэрч, хөрсний гулгалт, хар салхи, усны үер, ган гачиг болж олон олон хүмүүст хийгээд амьд оршнолуудад гамшиг зовлонг авчирсаар байна.
Бид бүгдээрээ л нийтийг хамарсан өөрчлөлт хувирал, аюул гамшгийн тухай сонссон. Ялангуяа сүүлийн үе буюу хоёр мянганы зааг дээр. Зарим нэг янз бүрийн шашны уламжлалын төлөөллүүд болсон эрдэмтэд, орчин үед юмсын байр суурь гайхалтай байдлаар, хүн төрөлхтнийг хүлээж буй нийтийг хамарсан эрс хувиралтын нөхцөл байдлын тухай өгүүлсэн судар номын зөгнөлүүдийг тодхон санагдуулж байна хэмээн онцлон тэмдэглэжээ.
Өөр зарим нэг нь гайхалтай үнэн мэт санагдах ид шидийн үзэгдлийн гэрч болсон гэж баталцгаадаг. Гэвч зөгнөлүүдийн цөөн бус нь фанатик этгээдүүдийн амнаас гарсан гэдгийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. ..Зарим нэг хүмүүс зөгнөлийг, бид маш аюултай замд хөл тавьсан бөгөөд эдгээр сэрэмжлүүлгүүдийн мөн чанарыг сонсон ойлгоод үүний хамт өөрийн байдал төлвөө засвал сүйрлээс зайлж чадна гэдгийг бүх хүн төрөлхтөнд сануулсан сануулга гэж хүлээж авах ёстой гэсэн үзэл хандлагатай байдаг.Ингээд бидний өмнө хүлээж буй он жилүүдийн тухай хамгийн ихээр тархсан зөгнөлүүдэд дүн шинжилгээ хийж, тэдний бидний амьдрал дээр илрэх илрэлийг мөшгин, дэлхий ертөнцийн нүүр царайг эерэг сайн тал руу нь эргүүлэн өөрчлөхөд бурханлаг дайчид болсон бид чухам зайлшгүй юу хийх нь чухлыг шийдье.
Бутран сүйрч буй дэлхий
Сүүлийн үед олон хүн, дэлхий ертөнц маань экологийн, геологийн, эдийн засгийн хүрээнд сүйрүүлэх процессыг амсаж буй хэмээн тооцож байгаа. Хүрээлэн буй орчны бохирдол нь нэг муж, нэг улс орон, нэг тивийн асуудал биш харин гариг эрхсийн хэмжээний гамшиг болоод байна. Бараг өдөр бүр манай гариг дээр галт уул дэлбэрч, хөрсний гулгалт, хар салхи, усны үер, ган гачиг болж олон олон хүмүүст хийгээд амьд оршнолуудад гамшиг зовлонг авчирсаар байна.
Энэ талаар бид эргэцүүлэн бодох ёстой. Дэлхий маань маш ихээр өвдөн шаналж байна гэж бүрэн хэлж болно. Урьдын төрхөө олохын тулд, тэнцвэрт байдлаа сэргээхийн тулд тодорхой зарим нэг цэвэрлэгээ зайлшгүй чухал. Олон тооны байгалийн гамшгийг судар номуудад Дэлхийд өөрт нь угаас байдаг өөрийгөө ариутган цэвэрлэх хэрэгсэл хэмээн зөгнөн хэлсэн байдаг.
Зөвхөн 1998 онд л гэхэд 300 сая хүн газар хөдлөлт, усны үер, хүчит хар салхинаас болж толгой хоргодох орон гэрээ алдсан хийгээд 50 000 хүн олон тооны гамшгийн золиос болж амиа алджээ. Эргэлзээгүйгээр бид энэ бүх шинж совингуудад анхаарал хандуулах хэрэгтэй ба харин болж буй бүхнийг нүдээ анин өнгөрүүлэх ёсгүй юм.
Хамгаалагдмал байдлын талаархи хуурмаг мэдрэмж
Зарим хүмүүс эргэн тойронд болж буй бүхэнд үнэхээр нухацтай анхаарал хандуулдаг ч өөр бусад нь учирч буй нөхцөл байдалд маш өнгөц ханддаг. Харамсалтай нь мэдээллийн агентлагуудын мэдээлэл бидний анхаарлыг асуудал болгон дээр төвлөрүүлэн дэлхий дээр болж буй үйл явдлын ерөнхий дүр төрхийг харах боломж олгодоггүй. Зөн совингоороо бид энэ бүхэн бидэнтэй бус харин өөр хэн нэгэнтэй учран тохиож байна даа гэж л бодож байдаг. Бид тусгай хэдэн модыг ой гэж хүлээн авдаггүй бөгөөд Байгаль-Эх олон олон амь насыг авч одож буй тэр баримтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна.
Байгаль эмх замбаараагүй бус, бодлогогүй бус. Тэрбээр зөвхөн бидний үйлийг л зохицуулж байдаг. Хүн төрөлхтөн түүнтэй маш түрэмгий харьцах байдлаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд түүний анхны, хамгийн эгэл хариу үйлдэл бол өөрийн тусламж, дэмжлэгтэйгээр биднийг арилган зайлуулах, үгүй болгох явдал. Хэрэв түүн дээрхи хүчирхийлэл эс таслан зогсвоос тэрээр сэргэн өндийж, өөрийнхөө төлөө сөрөн зогсож чадна. Чухамхүү ийм явдал л биднийг тойрон болоод буй юм.
Яагаад энэ бүхэн болно вэ?
Энэ бүх улигт гамшиг, сүйрлүүд биднийг зөвхөн мухардалд л хүргэнэ. Хэрэв манай дэлхий дээр бүх зүйл эв зохистой байгаа юм бол хаанаас ядуурал, хоосрол, гэмт хэрэг, арьс өнгөөр ялгаварлах үзэл, шунахай сувдаг сэтгэл, хүчирхийлэл гарна вэ? Хэрэв үнэхээр орчлон ертөнцийн универсаль сансрын эмх цэгц байдаг юм бол яагаад үе үе бүхэл бүтэн ард түмэн, үндэстэн сүйрэхэд хүрнэ вэ?
Эргэцүүлэн бодох чадвар бүхий амьтас болсон бид жам ёсоороо л мөнхийн, цаг зуурын бус үнэн хийгээд дээд материйн тухай асуултуудыг тавьдаг. Гэвч энэ асуултуудынхаа хариултыг хайх явцдаа тодорхой хэмжээгээр асуудал проблемоос өөрөөс нь холдож, материаллаг ертөнц дээр болж буй бүхэн зайлшгүй давтагдах ёстой юм гэдгийг ойлгохыг оролдох хэрэгтэй. Энэ материаллаг ертөнц дээрхи амьтай хийгээд амьгүй бүхэн төрөхүйн, оршихуйн, устан сүйрэхүйн хуулиудад уягдан болзолдсон байдаг. Энд юу ч энэ шатуудаас зайлж чадахгүй. Энэ үзлийн үүднээс Дэлхий дээр болж буй бүхэнд нэг их гайхах зүйл байхгүй юм.

Хүлээгдэж буй асар том өөрчлөлтүүд
Бид түүхийн хугарлын цэг дээр амьдарч байна. Нэг эрин түүхийн нугачаанд ард хоцороход үүний хамт нөгөө нэг нь хөшгөө нээн, үүдээ онгойлгодог. Энэ нь хүмүүст өөрсдөд нь хийгээд тэднийг хүрээлэн буй орчин тойронд нөлөө үзүүлдэггүй. Энэ бол хүний ахуйг Ном гэж тооцвол дараагийн бүлэгт нь хөтлөн оруулж буй Бурханы өршөөл билээ.
Бурханаас ангижран холдохуйн вирусаар өвчилсөн хүн төрөлхтнийг Өөрийгөө удаан хүлээлгэлгүйгээр Түүний чин сүсэг бишрэлтнүүд зовон шаналахгүй байх, гэм зэмгүй хүмүүс жинхэнэ зам мөрөөсөө халин гажихгүй байх арга хэмжээг Тэрээр даруй авдаг. Бурхан Өөрөө Түүнийг хайрлан шүтэгчийн амьдралд түгшүүр шаналлыг авч ирдэг. Учир нь энэ бэрхшээлүүдийг амсснаар чин бишрэлтэн сүнснүүд нь улам улам хүчтэй болж, бат итгэл, орчлонг донсолгосон алдарт хүрдэг. Энэ саад тотгорууд нь хүмүүст, Байгаль-Эх, Бурхан-Эцэг бидэнд тоомсоргүй ханддаггүй юм гэдгийг, Тэд биднийг орхиогүй, Тэд биднийг мартаагүй юм шүү гэдгийг баталж өгдөг. Энэ нь бидний зүрхэнд найдвар горьдлогын очийг асаанам.
Хүн төрөлхтөний бүх зовлонгийн чухамхүү үнэн шалтгаан нь хүмүүсийг сүүлчийн шалгалтанд бэлтгэхэд оршино. Бид бүгдээрээ л хүнд бэрх шалгалтуудыг туулж байна. Эдгээрийн мөн чанар нь хэрэв бидэнд аз тохиох аваас, хүн төрөлхтөн хэдий хир амжилттайгаар, угтан ирж буй өөрчлөлт хувислыг даван туулж чадах вэ гэдгийг харуулахад оршино. Бидэнд угаас өөрчлөлт хувисалд орох чадвар бий. Гэвч биднээс өөр хэн ч үүний тулд зайлшгүй хийх ёстой шийдвэрийг гаргахгүй.Ээ хөөрхий, бидний дийлэнхи нь тулан ирж буй нөхцөл байдлын анхаарууштай байдлын талаар өчүүхэн ч сонирхол хийгээд ойлгоц байдаггүй. Эцсийн дүндээ бидний хувийн амьдралын хэв маяг нь нийгмийг үл анзаарах байдлаас илүүтэй ихээр түгшээн сандраах болном. Өөрийн иргэдээ эгэл амьдрал, байгальтай эелдэг зөв хандах хүмүүжил, амьдралдаа сэтгэл хангалуун байх зарчимд сургаагүй бүхэл нийгэм маань хувь тавилан болоод донслол цочролын хүндээс хүнд цохилтонд өртөх болно. Өөрт нь урган цэцэглэж буй тансаг байдалд дурлах дуршлаа хорьж үл чадах “хатаж хорчийсон” хүмүүс орчин үеийн ертөнц дахины өмнөх бодит байдал руу бүдүүлгээр эргэн хандаж, тэднээс олонхи нь энэхүү тун нухацтай шалгалтуудыг даван гарах эр зориг сэтгэлийн хүчин дутах буй заа..
Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна. Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг.
Дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилгын төлөө аливааг золиослохын тухай санаа ч төрдөггүй. “Өөрийн ойр дотныхон, өөрөө галаас эсвэл усны үерээс гараад зугатчих чадваргүй өвчтэй хүмүүст би яаж туслах вэ?” гэж ховорхон асуудаг. Ихэнхи хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог.
Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба итгэл найдварын очийг бадраанам. Мөн бидэнд үгээр өгүүлэх аргагүй аугаа чанарууд болон өөр бусад зүйлсийг хайрлана. Гэвч хүмүүс зөвхөн тодорхой хэмжээгээр л Бурханлаг хийгээд олон зүйл биднээс өөрсдөөс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Дээр өгүүлсэн зүйлүүдээс аль нь ч бурханлаг дайчныг самууруулж, гайхашруулж чадахгүй. Бурханлаг дайчин нь хүний ухааны мөн чанарыг мэддэг, хүрээлэн буй орчиндоо оновчтой дүгнэлт өгөх хандлага, угийн чадвартай. Болзолдсон ухааны санаа бодлын цутгал нь цаг үргэлжид өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ухаан нь тухайн зүйлийн тов тодорхой байдлыг үл харгалзан, түүний таагүй байдал, аймшигт үнэнээс айн аливааг үгүйсгэх, үл хэрэгсэх мөн чанарыг агуулсан байдаг.
Түүхийн сургамжууд
Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна.
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг. Энэ бүх ухаантнууд нэгэн дуугаар хүн төрөлхтөнд туссан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн байдаг. Тэдний олонх нь жишээ нь, Олдос Хаксли өөрийн “Brave new world”хэмээх бүтээлдээ хэдийгээр орчин үеийн материслист үзэл энэ ойлголтонд маш болгоомжтой ханддаг ч дорнын мэргэн ухаан, трансцендентализмд хандсан байна.
Ийм мэт асуултууд ямар ч ухаалаг хүний толгойд буунаа даа. Хэдийгээр бид бололцоот хямралын тухай эргэцүүлэн бодоход бүрнээ автах хэрэггүй ч энэхүү болгоомжлол сэрэмжлүүлэгт анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа урьд өмнөх үеийн зөгнөлүүдийн гэгээн гэрэл байсаар байхад. Ийм учраас бид зарим нэг зөгнөлд хянуур хандаж, зуун зууны тэртээгээс бидэнд дөтлөн ирсэн тэр мэргэн ухааны мөн чанарт нэвтрэн орохыг чармайх хэрэгтэй болов уу.
Олон тоон зөгнөлүүд янз бүрийн метафизик, бурханлаг уламжлалын үндэс суурь дээр үүсэн бий болсон. Гэвч сүйрэл мөхлийн тухай хэд хэдэн зөгнөлүүд бурхангүй үзэлтнүүдийн амнаас гарсан гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал. Энэ нь бурханлаг хүмүүс л нийтийг хамарсан сүйрэлд өртөх буюу эсвэл тэд л илүү их дотоод гүн гүнзгий хараатай гэсэн үг үү? Энэ асуултанд та бүгд өөрсдөө хариу өгөхийг оролдоосой гэж би хүсч байна.
Далдыг харагчид ирээдүйг зөгнөж байна.
Ирээдүйг харах төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Магадгүй эдгээр хүмүүсийн зарим нь йогчид байсан байж болох хийгээд энэ чадвар нь шинэ бие махбодид нь шилжин үлджээ. Зарим нэг нь ийм чадвар бүхий амьд оршнолууд амьдардаг өөр ертөнцөөс ирсэн байдаг. Гэвч ямартай ч зөгнөн харах чадвар нь маш ховор агаад ийм хүмүүс нь манай дэлхийд төрвөл тэд жам ёсоороо л олон дундаас ялгарч харагддаг.
Энэ ангиллын хүмүүст зөгнөх чадвар бүхий зарим нэг далдыг харагчид хамаардаг. Тэдэнд байгалиас ямар нэг онцгой чадвар заяагдсан байдаг ба тэд гэрэл цацруулж байдаг нь эгэл бус сайн карма болон урьд төрлийн баялаг туршлага буйг нотлон харуулна. Тэдний олонхи нь богино хугацаанд дээд хүчийг олох бөгөөд эсвэл аль хэдийнээ түүнийг шингээсэн байдаг.
Мянга мянган жилийн туршид дэлхий дээр хэд хэдэн зөгнөгчид төрсөн бөгөөд тэдний зөгнөл гайхалтайгаар биелсэн байдаг. За ингээд хамгийн чухал зүйлийг сонсоход бэлдэнэ үү. Хэргийн учир нь эдгээр зөгнөгчид ойрын хугацаанд хачин гайхмаар өөрчлөлт хувирлыг зөгнөсөн байгаад оршино. Тэдгээрийн зарим нь ер нь тун удахгүй Дэлхийн хүн амын гуравны хоёр нь сөнөж мөхнө гэдгийг тэмдэглэсэн байна.
Хүн төрөлхтний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Эдгар Кейс, Нострадамус гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурдагдсан байдаг. Тэдний буянлаг байдал, цэвэр ариун байдал нь тэднийг өөр эринээс зочлон ирэхэд хүргэжээ. Нострадамусын бараг бүх зөгнөлүүд яг биелсэн байдаг.
Эдгар Кейс мөн зөгнөн хэлэх онцгой чадвартай нэгэн. Виржиня Бич хотын “Судалгаа шинжилгээ, ангижрал гэгээрлийн холбоо”-ны ханан дээр Кейсын трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кейс, Япон улс Номхон далайн усанд автана, шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөд өртөн устана гэх мэтчилэн зөгнөсөн байдаг. Тэрбээр, шинэ зууны эхэн дээр тохиох эрс эргэлтийн тухай өөр олон олон зүйлийг өгүүлсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийн
зурхайч нарын өгч буй мэдээлэл
Энэтхэгийн Бангалорт амьдарч буй хамгийн нэр цуутай зурхайч нарын нэг Б.В.Раман маш эгэл бус судалгаа шинжилгээг явуулах үйл ажиллагааг санаачлагч нэгэн. Тэрбээр дэлхийд нэрд гарсан томоохон зурхайч нараас тогтох зарим нэг зөвлөлтэй хамтран зөгнөлийн ном туурвижээ. Бүгдийг гайхашруулсан зүйл нь юу байсан бэ гэвэл тэд бараг бүгдээрээ нэгэн дуугаар, XXI зууны эхээр маш том сүйрэл, гамшиг болно хэмээжээ. Тэдний зарим нь үүнийг айсуй дайны устган сүйрүүлэх үр дагавартай, зарим нь газар хөдлөлт, усны үертэй холбон тайлбарласан бол өөр бусад нь тун ойрын хугацаанд Дэлхийн нүүр царай гайхмаар их өөрчлөгдөнө хэмээх дүгнэлтэнд хүржээ. Эндээс тодорхой нэг л зүйл байгаа нь тэд бүгдээрээ сүрдмээр аймшигтай хэмжээ талбайг хамарсан томоохон мөхөл сүйрлийг зөгнөн хэлсэн байна.
Зөн билигт зүүдүүд
Зүүдийг судлах нь зөгнөн хэлэхийн нэг үндэс суурь байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний бие нь ийм зүйлүүдтэй олонтоо тохиож байлаа. Энэ бүгдийг өөрийнхөө, ном, лекцүүдэд би тусгадаг. Миний шуудангийн хайрцагт ийм туршлага бүхий хүмүүсийн захидал байнга ирдэг. Энэ мэдээллүүд дээр үндэслэн би маш олон хүмүүс томоохон сүйрлийг илтгэсэн зүүдийг зүүдлэдэг болохыг итгэлтэйгээр хэлэх байна. Энэ дашрамд хэдийгээр нэг нэгнээсээ тусдаа, алс хол зайд оршин буй, хэл, соёл, хүмүүжил өөр хүмүүсийн зүүднүүдийн агуулга дахин давтагдаж байсан нь сонирхолтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ийнхүү би Чет Шоугийн дүгнэлтийн үнэнд итгэсэн юм. Тэрээр нийтийг хамарсан янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг заасан олон янзын зүүднүүдийг тодорхойлон томъёолсон байдаг.
Хосвдлын үед болон регрессийн төлөвт олж авсан нотолгоонууд
Принстонскийн их сургуулийн оюутан байхдаа л би дорнын гүн ухаан, өрнийн сэтгэл судлалын чиглэлээр курсын ажил бичиж байлаа. Өөрийн судалгаа шинжилгээнийхээ сэдвийн нэг болгож би ховсдлын регрессийн төлөвт олж авсан нотолгоог иш татсан юм. Урьд төрлүүд болон дараа төрлүүдийнхээ тухай ярьсан хүмүүсийн яриа, мөн маргаж боломгүй өөр бусад баримтууд үхлийн дараахь амьдрал байдгийг надад итгүүлж үнэмшүүлж дөнгөсөн юм.
Дахин төрөл байдгийн баримт нотолгоог үл хүлээн зөвшөөрөгч хүмүүс үүнийг тэмдэглээд аваарай. Дахин төрөлтөд хамгийн ихээр итгэдэг нөхдүүд урьд нь дахин төрөлд хамгийн ихээр үл итгэгчид байсан гэдгийг. Эрдэмтэн Жесс Штерн, түүний өвчтөн роман-зохиогч Жанет Тейлор Колдэлл, нэрт физикч Рут Монтгомери, мөн тэр ч байтугай Эдгар Кейс өөрөө ч маш тодорхой баримт нотолгоотой тулгарахаасаа өмнө дахин төрлийн онолыг огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа.
Бидний судалгааны өөр нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл байна. Маш эрчтэй ховсдлын процессын үед өвчтөн ирээдүй рүү аялан хөдлөхүйд жишээ нь, XXI, XXII зуун руу аялах үед олон хүмүүс өөрийгөө олж хараагүй байна. Өвчтнүүдийн бараг хэн нь ч XXII зуунд өөрийгөө хараагүй байна.
XXI зуун руу аялж чадсан зарим нэг нь бараг л бүгдээрээ гайхмаар адилхан өгүүлэмжийг өгцгөөж байлаа. Тэднээс олонхи нь аймшигтай гамшиг, гайхмаар өөрчөлт хувислаас өөр юу ч олж хараагүй аж. Трансын төлөвт оршингоо тэд ирээдүйд бараг хэн ч амьдарч чадахгүй хэмээн баталцгаажээ. Харин ингэж чадсан нэгэн нь технологийн хөгжил дэвшлээр бий болсон урхи занганаас хол, хөдөө аж ахуйн хамтралд тусгаарлагдмал амьдралаар амьдрах ажээ.
Доктор Реймонд Моудигийн психомантиум
Зөгнөн хэлэх өөр нэгэн арга байдаг. Үүнийг психоманитиум гэж нэрлэх бөгөөд ханыг нь толиор хийсэн харанхуй өрөөнд орсон хүмүүс ирээдүйг хардаг бөгөөд энэ толийг харснаар тэд өнгөрч одсон хүмүүстэй харьцаж чаддаг. Энэ бүх гайхамшиг болж болох өрөөг доктор бий болгож чадсан юм. Энэхүү мэдээлэл хүлээн авах арга нь өөрийн давуу талаа батлан харуулсан. Үүний ачаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ чиглэлийн маш олон материал нийтлэгдсэн юм. Доктор Моудигийн зочдын олонхи нь ирээдүйг ийм байдлаар мэдэрсэн байдаг. Тэд сая сая хүнийг үхэн мөхөж, зовж зүдэрэхэд хүргэсэн аймшигтай гамшиг зовлон, үүний дараагаар цоо шинэ иргэншил үүсэн бий болж байгааг харсан байна.
Үлэг гүрвэлүүдийн илгээмж
Зузаан мөс, цасанд дарагдсан мөстөн царцсан үлэг гүрвэлүүдийн үлдэгдлийг олсон археологчдын саяхны нээлт мөн сонирхолтой. Эрдэмтэд хэсэг хэсэг эрхтнүүдийг олсон төдийгүй мөн үлэг гүрвэлийн бүтэн биеийг олж чаджээ. Мөн тэд арслан зааныг олох аз тохиосон бөгөөд тэдний ходоодонд боловсорч амжаагүй халуун орны ургамал үлдсэн байна.
Эхлээд эрдэмтэд маш их сандарч мэгдсэн байдаг. Энэ ургамал хэзээ ч ургаж байгаагүй арктикийн районд эртний үлдцийг олжээ. Гэвч эцсийн дүндээ судлаачид энэ мужид уур амьсгалын маш огцом өөрчлөлт болж өнгөрснийг баттайгаар тогтоосон байна. Үлэг гүрвэлүүдийн амьдралд гаригийн уур амьсгал ойлгогдошгүй өөрчлөлтийг буюу халуун орныхоос арктикийн болтлоо өөрчлөгджээ.
Пирамидын нотолгоо
Эртний Египетийн пирамидын буурал түүхийг сөхвөл ялангуяа Гиза дахь пирамидыг судалснаар эрдэмтэд орчин үеийн соёл иргэншлийн түүх 2001 онд төгсөнө хэмээх нээлт хийхэд хүрсэн байна.
Эртний Америкийн цаг хугацааны хэмжээсүүд
Америкийн уугуул оршин сугчид анхлан өвөг дээдсүүдтэйгээ болон мөн байгалийн янз бүрийн хүчтнүүдтэй харилцан байгальтайгаа зохицон амьдрахаар оролдож байсан. Майя омгийн индианууд, нэгэн цагт технологи хүн төрөлхтний эсрэг эргэж, түүнийг залгих болно гэж баталсан байна. Тэдний хуанлиар бол 2012 онд технологи хяналтнаас гарч, бараг бүх дэлхийг устгах болно гэжээ.
Магадгүй тэдний үгийг анзааран сонсохгүй байх нь тэнэг хэрэг байх вий. Майягийн хуанлийн бүх түүхийг тэдний овгийн ариун гэгээн хүмүүс зөгнөн хэлсэн байдаг нь үүнийг нотлох баримт болно. Гэвч энэ хуанлиар бол одоо ноёлож буй шашны уламжлалуудыг өөр нэгэн шашин өвлөн авах бөгөөд тэрээр энэхүү жагсаалтын хамгийн сүүлчийнх байх болно гэсэн байна. Дээр өгүүлсэн энэ томъёоллын шалтгаан нь соёл иргэншил мөхөн сүйрэх явдал. Майягийн соёл иргэншлийн ном судрууд, хүмүүс шинэ нөхцөлд амьдарч сурахын тулд огт өөр зарчмаар амьдрах хэрэг гарна хэмээн баталсан байна. Ацтек, Хопи омгийн индианчууд үүнтэй адил төстэй зүйлийг мөн өгүүлсэн байдаг. Энэ ард түмнүүдийн амаар мэдлэг дамжуулах уламжлал нь тун ойрын ирээдүйд томоохон гамшиг болох тухай нэгэн дуугаар зөгнөн өгүүлсэн байдаг.
Будын шашны ирээдүйн дүр зураг
Шашны уламжлалуудын олон тооны лам хуврагуудын зөгнөлүүд нь дээр өгүүлсэн далдыг харагчид, зөгнөгчдийнхтэй нилээд ижил төстэй байдаг. Жишээ нь, буддизм нь аль эртнээс, буддизм нь 2500 жил оршин тогтнох бөгөөд үүний дараагаар нэг бол нэн чухал шинэчлэлт хийгдэх буюу эсвэл бүр устаж үгүй болно гэдгийг зөгнөсөн. 2000 оны босгон дээр буддынхан өөрийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн байдаг. Төвдийн буддистууд арван дөрөвдүгээр Далай ламыг жанч халснаас хойш түүний сэнтийд хэн ч суухгүй гэж ярьцгаадаг. Одоо буддистууд энэхүү арван дөрөвдүгээр Далай ламдаа мөргөн сүсэглэцгээж байгаа билээ. ..
Нөхцөл байдлыг түүнээс өөрөөс нь үүсэн бий болсон арга хэрэгслээр засаж, сайжруулах гэдэг нь огт утгагүй зүйл. Бид аажмаар өсөн хөгжиж, өөрийнхөө хайрыг үйлээрээ илэрхийлэх чадвартай болтол бидэнд хэзээ ч бидний дотор нуугдан буй Бурханлаг оч нээгдэхгүй. Бурханлаг ухамсар нь өгүүлшгүй хамгаалалтыг хайрлах ба итгэл найдварын очийг бадраанам. Мөн бидэнд үгээр өгүүлэх аргагүй аугаа чанарууд болон өөр бусад зүйлсийг хайрлана. Гэвч хүмүүс зөвхөн тодорхой хэмжээгээр л Бурханлаг хийгээд олон зүйл биднээс өөрсдөөс хамаардаг гэдгийг ойлгох хэрэгтэй.Дээр өгүүлсэн зүйлүүдээс аль нь ч бурханлаг дайчныг самууруулж, гайхашруулж чадахгүй. Бурханлаг дайчин нь хүний ухааны мөн чанарыг мэддэг, хүрээлэн буй орчиндоо оновчтой дүгнэлт өгөх хандлага, угийн чадвартай. Болзолдсон ухааны санаа бодлын цутгал нь цаг үргэлжид өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд чиглэгдсэн байдаг. Ухаан нь тухайн зүйлийн тов тодорхой байдлыг үл харгалзан, түүний таагүй байдал, аймшигт үнэнээс айн аливааг үгүйсгэх, үл хэрэгсэх мөн чанарыг агуулсан байдаг.
Түүхийн сургамжууд
Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна.
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг. Энэ бүх ухаантнууд нэгэн дуугаар хүн төрөлхтөнд туссан өвчний шинж тэмдгийг өгүүлсэн байдаг. Тэдний олонх нь жишээ нь, Олдос Хаксли өөрийн “Brave new world”хэмээх бүтээлдээ хэдийгээр орчин үеийн материслист үзэл энэ ойлголтонд маш болгоомжтой ханддаг ч дорнын мэргэн ухаан, трансцендентализмд хандсан байна.
Ийм мэт асуултууд ямар ч ухаалаг хүний толгойд буунаа даа. Хэдийгээр бид бололцоот хямралын тухай эргэцүүлэн бодоход бүрнээ автах хэрэггүй ч энэхүү болгоомжлол сэрэмжлүүлэгт анхаарал хандуулахгүй байж болохгүй. Ялангуяа урьд өмнөх үеийн зөгнөлүүдийн гэгээн гэрэл байсаар байхад. Ийм учраас бид зарим нэг зөгнөлд хянуур хандаж, зуун зууны тэртээгээс бидэнд дөтлөн ирсэн тэр мэргэн ухааны мөн чанарт нэвтрэн орохыг чармайх хэрэгтэй болов уу.
Олон тоон зөгнөлүүд янз бүрийн метафизик, бурханлаг уламжлалын үндэс суурь дээр үүсэн бий болсон. Гэвч сүйрэл мөхлийн тухай хэд хэдэн зөгнөлүүд бурхангүй үзэлтнүүдийн амнаас гарсан гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал. Энэ нь бурханлаг хүмүүс л нийтийг хамарсан сүйрэлд өртөх буюу эсвэл тэд л илүү их дотоод гүн гүнзгий хараатай гэсэн үг үү? Энэ асуултанд та бүгд өөрсдөө хариу өгөхийг оролдоосой гэж би хүсч байна.
Далдыг харагчид ирээдүйг зөгнөж байна.
Ирээдүйг харах төрөлхийн чадвартай хүмүүс байдаг. Магадгүй эдгээр хүмүүсийн зарим нь йогчид байсан байж болох хийгээд энэ чадвар нь шинэ бие махбодид нь шилжин үлджээ. Зарим нэг нь ийм чадвар бүхий амьд оршнолууд амьдардаг өөр ертөнцөөс ирсэн байдаг. Гэвч ямартай ч зөгнөн харах чадвар нь маш ховор агаад ийм хүмүүс нь манай дэлхийд төрвөл тэд жам ёсоороо л олон дундаас ялгарч харагддаг.
Энэ ангиллын хүмүүст зөгнөх чадвар бүхий зарим нэг далдыг харагчид хамаардаг. Тэдэнд байгалиас ямар нэг онцгой чадвар заяагдсан байдаг ба тэд гэрэл цацруулж байдаг нь эгэл бус сайн карма болон урьд төрлийн баялаг туршлага буйг нотлон харуулна. Тэдний олонхи нь богино хугацаанд дээд хүчийг олох бөгөөд эсвэл аль хэдийнээ түүнийг шингээсэн байдаг.
Мянга мянган жилийн туршид дэлхий дээр хэд хэдэн зөгнөгчид төрсөн бөгөөд тэдний зөгнөл гайхалтайгаар биелсэн байдаг. За ингээд хамгийн чухал зүйлийг сонсоход бэлдэнэ үү. Хэргийн учир нь эдгээр зөгнөгчид ойрын хугацаанд хачин гайхмаар өөрчлөлт хувирлыг зөгнөсөн байгаад оршино. Тэдгээрийн зарим нь ер нь тун удахгүй Дэлхийн хүн амын гуравны хоёр нь сөнөж мөхнө гэдгийг тэмдэглэсэн байна.
Хүн төрөлхтний түүхийн он дарааллын бичгийн хуудаснаа Эдгар Кейс, Нострадамус гэх мэт гайхалтай хүмүүсийн нэр дурдагдсан байдаг. Тэдний буянлаг байдал, цэвэр ариун байдал нь тэднийг өөр эринээс зочлон ирэхэд хүргэжээ. Нострадамусын бараг бүх зөгнөлүүд яг биелсэн байдаг.
Эдгар Кейс мөн зөгнөн хэлэх онцгой чадвартай нэгэн. Виржиня Бич хотын “Судалгаа шинжилгээ, ангижрал гэгээрлийн холбоо”-ны ханан дээр Кейсын трансын төлөвт байхдаа хийсэн зөгнөлүүдийн тоо томшгүй олон бичвэрүүд үлдсэн байдаг. Тэд бараг бүгд биелсэн юм. Кейс, Япон улс Номхон далайн усанд автана, шинэ зууны босгон дээр Калифорни газар хөдлөлтөд өртөн устана гэх мэтчилэн зөгнөсөн байдаг. Тэрбээр, шинэ зууны эхэн дээр тохиох эрс эргэлтийн тухай өөр олон олон зүйлийг өгүүлсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрийн
зурхайч нарын өгч буй мэдээлэл
Энэтхэгийн Бангалорт амьдарч буй хамгийн нэр цуутай зурхайч нарын нэг Б.В.Раман маш эгэл бус судалгаа шинжилгээг явуулах үйл ажиллагааг санаачлагч нэгэн. Тэрбээр дэлхийд нэрд гарсан томоохон зурхайч нараас тогтох зарим нэг зөвлөлтэй хамтран зөгнөлийн ном туурвижээ. Бүгдийг гайхашруулсан зүйл нь юу байсан бэ гэвэл тэд бараг бүгдээрээ нэгэн дуугаар, XXI зууны эхээр маш том сүйрэл, гамшиг болно хэмээжээ. Тэдний зарим нь үүнийг айсуй дайны устган сүйрүүлэх үр дагавартай, зарим нь газар хөдлөлт, усны үертэй холбон тайлбарласан бол өөр бусад нь тун ойрын хугацаанд Дэлхийн нүүр царай гайхмаар их өөрчлөгдөнө хэмээх дүгнэлтэнд хүржээ. Эндээс тодорхой нэг л зүйл байгаа нь тэд бүгдээрээ сүрдмээр аймшигтай хэмжээ талбайг хамарсан томоохон мөхөл сүйрлийг зөгнөн хэлсэн байна.
Зөн билигт зүүдүүд
Зүүдийг судлах нь зөгнөн хэлэхийн нэг үндэс суурь байдаг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд миний бие нь ийм зүйлүүдтэй олонтоо тохиож байлаа. Энэ бүгдийг өөрийнхөө, ном, лекцүүдэд би тусгадаг. Миний шуудангийн хайрцагт ийм туршлага бүхий хүмүүсийн захидал байнга ирдэг. Энэ мэдээллүүд дээр үндэслэн би маш олон хүмүүс томоохон сүйрлийг илтгэсэн зүүдийг зүүдлэдэг болохыг итгэлтэйгээр хэлэх байна. Энэ дашрамд хэдийгээр нэг нэгнээсээ тусдаа, алс хол зайд оршин буй, хэл, соёл, хүмүүжил өөр хүмүүсийн зүүднүүдийн агуулга дахин давтагдаж байсан нь сонирхолтой байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Ийнхүү би Чет Шоугийн дүгнэлтийн үнэнд итгэсэн юм. Тэрээр нийтийг хамарсан янз бүрийн үзэгдэл, үйл явдлыг заасан олон янзын зүүднүүдийг тодорхойлон томъёолсон байдаг.
Хосвдлын үед болон регрессийн төлөвт олж авсан нотолгоонууд
Принстонскийн их сургуулийн оюутан байхдаа л би дорнын гүн ухаан, өрнийн сэтгэл судлалын чиглэлээр курсын ажил бичиж байлаа. Өөрийн судалгаа шинжилгээнийхээ сэдвийн нэг болгож би ховсдлын регрессийн төлөвт олж авсан нотолгоог иш татсан юм. Урьд төрлүүд болон дараа төрлүүдийнхээ тухай ярьсан хүмүүсийн яриа, мөн маргаж боломгүй өөр бусад баримтууд үхлийн дараахь амьдрал байдгийг надад итгүүлж үнэмшүүлж дөнгөсөн юм.
Дахин төрөл байдгийн баримт нотолгоог үл хүлээн зөвшөөрөгч хүмүүс үүнийг тэмдэглээд аваарай. Дахин төрөлтөд хамгийн ихээр итгэдэг нөхдүүд урьд нь дахин төрөлд хамгийн ихээр үл итгэгчид байсан гэдгийг. Эрдэмтэн Жесс Штерн, түүний өвчтөн роман-зохиогч Жанет Тейлор Колдэлл, нэрт физикч Рут Монтгомери, мөн тэр ч байтугай Эдгар Кейс өөрөө ч маш тодорхой баримт нотолгоотой тулгарахаасаа өмнө дахин төрлийн онолыг огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа.
Бидний судалгааны өөр нэгэн сэтгэл хөдөлгөсөн зүйл байна. Маш эрчтэй ховсдлын процессын үед өвчтөн ирээдүй рүү аялан хөдлөхүйд жишээ нь, XXI, XXII зуун руу аялах үед олон хүмүүс өөрийгөө олж хараагүй байна. Өвчтнүүдийн бараг хэн нь ч XXII зуунд өөрийгөө хараагүй байна.
XXI зуун руу аялж чадсан зарим нэг нь бараг л бүгдээрээ гайхмаар адилхан өгүүлэмжийг өгцгөөж байлаа. Тэднээс олонхи нь аймшигтай гамшиг, гайхмаар өөрчөлт хувислаас өөр юу ч олж хараагүй аж. Трансын төлөвт оршингоо тэд ирээдүйд бараг хэн ч амьдарч чадахгүй хэмээн баталцгаажээ. Харин ингэж чадсан нэгэн нь технологийн хөгжил дэвшлээр бий болсон урхи занганаас хол, хөдөө аж ахуйн хамтралд тусгаарлагдмал амьдралаар амьдрах ажээ.
Доктор Реймонд Моудигийн психомантиум
Зөгнөн хэлэх өөр нэгэн арга байдаг. Үүнийг психоманитиум гэж нэрлэх бөгөөд ханыг нь толиор хийсэн харанхуй өрөөнд орсон хүмүүс ирээдүйг хардаг бөгөөд энэ толийг харснаар тэд өнгөрч одсон хүмүүстэй харьцаж чаддаг. Энэ бүх гайхамшиг болж болох өрөөг доктор бий болгож чадсан юм. Энэхүү мэдээлэл хүлээн авах арга нь өөрийн давуу талаа батлан харуулсан. Үүний ачаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд энэ чиглэлийн маш олон материал нийтлэгдсэн юм. Доктор Моудигийн зочдын олонхи нь ирээдүйг ийм байдлаар мэдэрсэн байдаг. Тэд сая сая хүнийг үхэн мөхөж, зовж зүдэрэхэд хүргэсэн аймшигтай гамшиг зовлон, үүний дараагаар цоо шинэ иргэншил үүсэн бий болж байгааг харсан байна.
Үлэг гүрвэлүүдийн илгээмж
Зузаан мөс, цасанд дарагдсан мөстөн царцсан үлэг гүрвэлүүдийн үлдэгдлийг олсон археологчдын саяхны нээлт мөн сонирхолтой. Эрдэмтэд хэсэг хэсэг эрхтнүүдийг олсон төдийгүй мөн үлэг гүрвэлийн бүтэн биеийг олж чаджээ. Мөн тэд арслан зааныг олох аз тохиосон бөгөөд тэдний ходоодонд боловсорч амжаагүй халуун орны ургамал үлдсэн байна.
Эхлээд эрдэмтэд маш их сандарч мэгдсэн байдаг. Энэ ургамал хэзээ ч ургаж байгаагүй арктикийн районд эртний үлдцийг олжээ. Гэвч эцсийн дүндээ судлаачид энэ мужид уур амьсгалын маш огцом өөрчлөлт болж өнгөрснийг баттайгаар тогтоосон байна. Үлэг гүрвэлүүдийн амьдралд гаригийн уур амьсгал ойлгогдошгүй өөрчлөлтийг буюу халуун орныхоос арктикийн болтлоо өөрчлөгджээ.Пирамидын нотолгоо
Эртний Египетийн пирамидын буурал түүхийг сөхвөл ялангуяа Гиза дахь пирамидыг судалснаар эрдэмтэд орчин үеийн соёл иргэншлийн түүх 2001 онд төгсөнө хэмээх нээлт хийхэд хүрсэн байна.Эртний Америкийн цаг хугацааны хэмжээсүүд
Америкийн уугуул оршин сугчид анхлан өвөг дээдсүүдтэйгээ болон мөн байгалийн янз бүрийн хүчтнүүдтэй харилцан байгальтайгаа зохицон амьдрахаар оролдож байсан. Майя омгийн индианууд, нэгэн цагт технологи хүн төрөлхтний эсрэг эргэж, түүнийг залгих болно гэж баталсан байна. Тэдний хуанлиар бол 2012 онд технологи хяналтнаас гарч, бараг бүх дэлхийг устгах болно гэжээ.
Магадгүй тэдний үгийг анзааран сонсохгүй байх нь тэнэг хэрэг байх вий. Майягийн хуанлийн бүх түүхийг тэдний овгийн ариун гэгээн хүмүүс зөгнөн хэлсэн байдаг нь үүнийг нотлох баримт болно. Гэвч энэ хуанлиар бол одоо ноёлож буй шашны уламжлалуудыг өөр нэгэн шашин өвлөн авах бөгөөд тэрээр энэхүү жагсаалтын хамгийн сүүлчийнх байх болно гэсэн байна. Дээр өгүүлсэн энэ томъёоллын шалтгаан нь соёл иргэншил мөхөн сүйрэх явдал. Майягийн соёл иргэншлийн ном судрууд, хүмүүс шинэ нөхцөлд амьдарч сурахын тулд огт өөр зарчмаар амьдрах хэрэг гарна хэмээн баталсан байна. Ацтек, Хопи омгийн индианчууд үүнтэй адил төстэй зүйлийг мөн өгүүлсэн байдаг. Энэ ард түмнүүдийн амаар мэдлэг дамжуулах уламжлал нь тун ойрын ирээдүйд томоохон гамшиг болох тухай нэгэн дуугаар зөгнөн өгүүлсэн байдаг.
Будын шашны ирээдүйн дүр зураг
Шашны уламжлалуудын олон тооны лам хуврагуудын зөгнөлүүд нь дээр өгүүлсэн далдыг харагчид, зөгнөгчдийнхтэй нилээд ижил төстэй байдаг. Жишээ нь, буддизм нь аль эртнээс, буддизм нь 2500 жил оршин тогтнох бөгөөд үүний дараагаар нэг бол нэн чухал шинэчлэлт хийгдэх буюу эсвэл бүр устаж үгүй болно гэдгийг зөгнөсөн. 2000 оны босгон дээр буддынхан өөрийн 2500 жилийн ойг тэмдэглэсэн байдаг. Төвдийн буддистууд арван дөрөвдүгээр Далай ламыг жанч халснаас хойш түүний сэнтийд хэн ч суухгүй гэж ярьцгаадаг. Одоо буддистууд энэхүү арван дөрөвдүгээр Далай ламдаа мөргөн сүсэглэцгээж байгаа билээ. ..
Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна.
Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн
мөхлийг зөгнөж байна
Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор.
Дева Марийн сэрэмжлүүлэг
Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан энэ тохиолдолд л аврагдана гэдгийг өгүүлж байсан байна. Түүний айлдварын хоёр дахь хэсэгт, хэрэв хүн төрөлхтний нүгэл хилэнц нэмэгдээд л байх аваас тун ойрын хугацаанд аймшигтай гамшиг тохионо гэжээ.
Иудей-христийн уламжлалд өгүүлэгдсэн
өөр бусад сэрэмжлүүлгүүд
Үүнтэй адил төстэй мэдээлэл Зохарын хуулиудын эмхэтгэл Каббалд багтсан байна. Зохар нь томоохон донсолгоон, нийтийг хамарсан сүйрлийг зөгнөн өгүүлэгчдийн нэг. Түүнээс гадна Библи дэхь Иоаннын “Нээн танихуй”-г олж харах боломж тохиосон бүхэн бидний энэ цаг үе бол хамгийн сүүлчийн цаг, мөч хийгээд үүний дараагаар гариг дэлхий маань сүйрэл донслолын ёроолд живэх болно хэмээх баталгаанд өөрийн эрхгүй итгэх болно.
“Зөнч Элизабет Клар”, “Буун морилсон гэгээн багш нар” гэх мэт шашны хөдөлгөөнүүд энэ баталгаануудыг баталсан мэдээллүүдийг бидэнд хүргэж байна. Энэ бүлгүүдтэй хамт нэр цуутай бүх Мормонууд XXI зуунд тохиох үйл явдлуудын тухай өгүүлцгээсэн байдаг.
Ведийн зөгнөлүүд
“Махабхаратад” өгүүлсэнчлэн, хэрэв богино хугацааны дотор тэнгэрт хоёр хиртэлт ажиглагдвал таагүй үйл явдал тохиохын зөн хэмээн өгүүлжээ. Учран тохиох үйл явдлын өөр нэгэн таагүй шинж тэмдэг нь долоон гариг нэг “гэрт” буюу нэг ордод жагсах явдал юм. Тэнгэрийн эрхсийн дээрхи хоёр үзэгдэл хоёулаа “Махабхарата”-д өгүүлэгдсэн хамгийн аймшигт дайн эхлэхээс өмнөхөн үзэгдсэн байдаг. Орчин үеийн зурхайчид хоёр хиртэлтийг чухам 2000 онд болно хэмээн зөгнөж буй бөгөөд “Махабхарата” болон “Бхавишья Пуранд” өгүүлэгдсэн долоон гаригийн цуваа нь мөн энэ оны таван сард болно гэжээ.
Дэлхийн нүүр царайг хувирган өөрчлөх өөр нэг хүчин зүйлийг пралайя гэсэн үзэл ойлголтоор томъёолдог. Санскритаар пралайя гэдэг нь устгал сүйрэл эсвэл ахуй оршин байхаа болихыг хэлдэг. Пралайя гэж мөн хоёр манвантарын/ведийн цаг хугацааны хэмжээс. Орчлонгийн өвөг эцэг болсон нэг Ману нөгөө нэг Манугаар солигдохыг хэлж байна. Орч./ зааг дээр байгаль дээрхи хүчний нууцлагдмал төлөв байдлыг нэрлэнэ. Пралайаг гамшиг зовлон, сүйрэл мөхөл дагалддаг. Ведүүд Дэлхий дээрхи амьдралын устгал сүйрлийг дагалдах янз бүрийн нөхцөл байдлуудыг өгүүлжээ. Өнөө цагт бид дөхөн ирж буй пралайаг шууд бус байдлаар заан буй зарим нэг үзэгдлийн гэрч болж байна. Мэдээжээр, энэ тухай яг таг хэлэхэд хэцүү ч энэ үзэгдэл нь өөрөө Дэлхий дээрхи амьд хэсгийн томоохон хэсгийг сүйтгэн устгах уршигтай.
Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна. Нүүрсхүчлийн хий, метан, азотын хүчил хэт ихэссэн нь Дэлхийн агаар мандалд уур амьсгалын дулааралтыг авч ирэн, нарны температурыг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн 50-60 жилийн туршид эрдэмтэд, хэдийгээр хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах оролдлогоо үл орхисон ч гариг дэлхий маань халж байна гэдгийг тэмдэглэсэн. Хэрэв бид энэ байдлаараа л үргэлжлүүлээд байвал энэ нь хүн төрөлхтнийг мөхөн сүйрэхэд хүргэнэ. Энэ бүхнээс гадна нийтийг хамарсан дулаарал нь туйлын мөсийг хайлахад хүргэх ба энэ нь далай тэнгисүүдийн усны түвшинг нэмэгдүүлснээр усны үер, усан махбодийн гамшиг тохиох бөгөөд энэ нь бүхэл бүтэн улс гүрэн төдийгүй зарим нэг тивүүд ч усанд автах магадлалтайг харуулж буй юм.
Озоны цоорхой. Хоёр дахь шинж тэмдгийг озоны цоорхой хэмээн нэрлэж болно. Мэдээллийн агентлагуудын зарим нэг мэдээллээс би иш татъя. Зарим нэг нь жишээ нь: “Озон үгүй болж байна. Энэ нь зөвхөн Өмнөд туйлаар зогсохгүй” гэж мэдээлж байхад өөр зарим нэг нь: “Хүн гариг дэлхийгээ бохирдуулж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь мөхөл сүйрэлд хүргэж болох юм” гэсэн гарчигтай ч байна. Өөр нэг мэдээллийн гарчиг нь: “Парникын эффект эрчимжсэнээр Антаркдид дээрхи озоны цоорхойг нэмэгдэхэд хүргэх ба озоны дахин сэргэх хугацааг удаашруулна” гэжээ.
Озоны үе давхарга нь Бурханлаг тусгалын элемент байж, гариг эрхсийн маань бүх агаар мандлыг бүрхэж байдаг. Тэрээр өөр бусад зүйлүүдийн хамтаар биднийг үхлийн аюулт нарны туяанаас хамгаалдаг. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй янз бүрийн хиймэл химийн бодисуудын тархалтын нөлөөгөөр болон мөн өөр бусад хиймэл зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хирээр озоны үе давхарга улам улам нимгэрч, агаар мандлын дээд хэсэгт хэт ягаан туяа гүн нэвтрэн орох нөхцлийг өгч байна. Өнөөдөр Антарктидын дээр маш том цоорхой бий бөгөөд мөн гариг дэлхийн маань өөр бусад хэсгүүдэд ч оршин байна. Эхэндээ эрдэмтэд тэр өөрөө алга бочихно доо гэж энэ асуудалд огт анхаарал тавьж байгаагүй ч харин ийм сайжрал болсонгүй, нөхцөл байдал улам улам дордсоор байна. Озоны цоорхой аюултай цацраг идэвхит туяаг нэвтрэх боломжийг олгон нэмэгдсээр байгаа билээ. Аюулын учир нь юунд оршино вэ гэвэл энэ нь сая сая хүмүүс хийгээд бусад амьд бодгалиудыг зовж шаналахад хүргэхэд байгаа юм. Энэ хүчин зүйл нь аль хэдийнээ ил тод болж байна. Үүнийг арьсны хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаагаар холбон тайлбарлаж болно. Цацраг идэвхижил нь мөн үр тарианы үйлдвэрлэл болон өөр бусад хөдөө аж ахуйн соёл иргэншилд нөлөөллөө үзүүлж болох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлснөөр далайн гүний амьтад, өөр бусад амьд бодгалиудад сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.
Цөмийн дайн. Болзошгүй пралайан гурав дахь шинж тэмдэг нь цөмийн дайны аюул юм. Кубын нутаг дэвсгэр дээр цөмийн цэнэгт хошуунуудтай пуужингууд байрлуулж байхад АНУ нь дэлхийн гурав дугаар дайны босгон дээр зогсож байсан нь нууц биш. Тэр үед нөхцөл ямархуу хурц байсныг бид тун саяхан л мэдсэн. Орос улс Куба руу нэвтрэн орж АНУ руу тулалдахад бэлэн байжээ. Одоо бүх зүйл өөр байгаа л даа. Тэр үеийн коммунист дэглэмд хадгалж байсан хүч нөөц одоо үгүй. ..Гэвч үүнээс гадна өөрийн шинэ олиггүй санаат эздийг нэг их ядах юмгүйгээр олчихож чадах зэвсэг хэрэгсэл, материалуудын асар их нөөц оршсоор л байна.
Америкын засаг төр дэлхий олон нийтэд аюул учруулах байдлаа эцэст нь хүртэл ойлгохгүй л байх шиг. Учир нь энэхүү үхлийн аюултай төсөл хөтөлбөрүүдэд гурав дахь орны чөлөөт мэргэжилтнүүд оролцох аюул бий. Энэ нөхцөл байдал нь АНУ цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээс татгалзсаны дараагаар л боломжтой болсон юм. Зөвхөн өнөөдөр л бид, тэр нөхдүүд алан хядах байгууллага хийгээд засаг төрд үйлчлээд байна гэдгийг мэдэж байна. ... Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах, боловсруулах үйл ажиллагаанаас татгалзсан гэрээ байгуулж, үүнд нь олон улс орон оролцсон ч үүнийг энх тайвны баталгаа гэж нэрлэж болох болов уу даа. Хэзээ дайн дэгдэх вэ гэдэг нь ердөө цаг хугацааны л асуудал юм даа.
Хэрэв ийм зүйл болвол бид бүр ч илүү аймшишгтай нүүр тулах хэрэг гарах нь. Ялангуяа дэлхий дээр алан хядлага, хэт даврах үзэл гаарч байгаа энэ цагт. Алан хядагчид цөмийн бөмбөг бүтээж чадах хийгээд энэ нь нэг агшинд л хэдэн арван мянган хүнийг егүүтгэж чадах хүчтэй. Олон олон мэргэжилтнүүд, ийм мэт сүйрлээс биднийг зөвхөн цаг хугацаа л тусгаарлаж байна гэж баталсан байдаг.
Эрт дээр цагт улс орны удирдагчид эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж бусдын эзэмшилд халдахаас халгадаг байсан. Гэвч манай өнөө цаг хэт үзэлтнүүд энэ тал дээр санаа зовдоггүй. Алан хядагчид өөрийн амь наснаасаа хагацахаас ч айдаггүй тухай мэдээг бид мэдээллийн агентлагуудын мэдээнээс нэг бус удаа сонсож байсан. Манант, цэвэр бус ухамсар нь тэднийг өөрсдийнхөө авралын төлөө бусдад халдахад хүргэдэг. Ийм учраас л тэд өөрийнхөө амь насны үнээр дайснаа устган хөнөөхөд бэлэн байдаг аж.
Химийн болон бактериологийн дайн. Дэлхийд учирч болох пралайаг илтгэх дөрөв дэхь нөхцөл байдал нь химийн болон бактериологийн дайн. Магадгүй та бүхэн Израиль улс хорт хийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нилээд их хөрөнгө оруулсан тухай мэдээг сонссох байх. Ингэснээр тэд ард иргэдээ боломжит химийн дайны гамшгаас хамгаалах нь. Химийн болон бактериологийн зэвсэг бүтээх нь цөмийн бөмбөг хийхээс хамаагүй хямд өртөгтэй. Химийн зэвсэг нь устган сөнөөх асар их хүчтэй байхад бактериологийн зэвсэг нь маш богино хугацаанд үхлийн аюултай өвчнөөр тоо томшгүй олон хүнийг сүйрүүлэх аюултай. Олон хүмүүс бактериологийн зэвсэг нь хяналтаас гарах вий гэж айн түгшицгээж байна. Хэрэв хяналтаас гарвал энэ нь бүх хүн төрөлхтөнг устган сүйтгэх аймшигт тахал болно.
Туйлуудын солигдол. Тав дахь шинж тэмдэг нь туйлууд солигдох магадлал. Хэрэв ийм зүйл болвол сүйрлээс бид хаашаа ч зайлж чадахгүй. Хэргийн учир нь Дэлхийн туйл өөрчлөгдвөл энэ нь урьдчилан хэлэхэд бэрх зүйлсийг авч ирнэ. Магадгүй газар хөдлөлт, усны үер, өөр бусад байгалийн гамшгууд. Археологичид ийм мэт өөрчлөлт нь манай гариг дээр хэд хэдэн удаа болж өнгөрч байсныг нотлох чулуулгийг олсон байдаг. Зарим нэг хүмүүс туйл нь байнга солигдож байдаг, туйлын огцом өөрчлөлтөөс биднийг нэг их удаан хугацаа тусгаарлахгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг ажээ.
Солир
Солир нь мөн гариг эрхсийн хэмжээний устгал сүйрлийн шалтгаан болж болох юм. Солир нь хэсэгхэн чулуулаг ба амьд бус объект биш. Тэд, манай орчлонгийн бусад бүх объектууд шиг Бурханы эрч хүчний илэрхийлэл болсон ухамсартай. Бидний олонхи нь Дэлхий эх маань амьд бодгаль мөн гэдэгт итгэлтэй байдаг. Дэлхий, Нар, Сар, ер нь Галактик өөрөө амьд бодгаль юм. Солир ч мөн л ялгаагүй тодорхой хэлбэрийн ухамсрыг агуулсан амьд бодгаль.
Тийм ч эрт биш дээ, дэлхийн олон нийт Дэлхий рүү маш аюултай зайнд ойртон ирж буй хэд хэдэн солирын тухай мэдээлэлд автсан байсан. Аюултай утга нь юунд оршиж байсан бэ гэвэл солир нь нэг бол манай гаригтай мөргөлдөж, бүх амьд бүхнийг устган сүйрүүлэх эсвэл түүний тойрог замыг өөрчилснөөр сөрөг үр дагаврыг авчрах явдалд оршиж байв. Энэ гариг дээр маань амьдарч буй хүмүүсийн нүгэл хилэнц нь хүн төрөлхтөнд бүхий л магадлалт зовлон, гамшгийг авч ирнэ гэхэд эргэлзээд байх зүйл үгүй. Заавал нэг солир ч юм уу эсвэл байгалийн гай гамшиг шаардлагагүй. Хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дээрх үзэгдлүүд олонтоо тохиож байсан ч тэд заавал асар том гамшиг сүйрлийг авч ирэх албагүй. Нөхцөл байдлыг арай өөрөөр авч үзэх нь зүйтэй: хэрэв хүн таван янзын үхлийн аюултай өвчин тусаж, зовж байхдаа бүх хүч чадлаараа зургаа дахьтай нь тэмцвэл энэ нь түүнд туслаж чадах уу. Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүнд энэ чухал бус. Учир нь түүний үхэл аль хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон.
Ийм учраас дэлхийн бүх амьд бүхэнд гамшиг зовлонг авч ирэх, ойртон дөтлөж буй солирын тухайд гайхашрах зүйлгүй. Эдгээр тэнгэрийн эрхсүүдийн олонхи нь бидний ухамсарт нөлөөлөх хүчтэй ба үнэхээр ч маш хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийг үзүүлж чадна. Бид ийм мэт жишээнүүдтэй өдөр тутам л тулгарч байгаа. Жишээ нь тэргэл сартай өдрүүдэд мэдрэхүйн үйл маш хурц болдог хийгээд гэмт хэрэг ирх гардаг. Мөн ноход, хээрийн чононууд улилдан хуцалддаг. Солирууд ч мөн бидний мэдрэхүйг хурцлан биднийг сайн эсвэл муу үйлэнд тэмүүлэх тэмүүллийг маань ирлэж өгөх чадвартай билээ
Эх сурвалж: http://www.veda.mn/content/view/156/1/
мөхлийг зөгнөж байна
Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор.
Дева Марийн сэрэмжлүүлэг
Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан энэ тохиолдолд л аврагдана гэдгийг өгүүлж байсан байна. Түүний айлдварын хоёр дахь хэсэгт, хэрэв хүн төрөлхтний нүгэл хилэнц нэмэгдээд л байх аваас тун ойрын хугацаанд аймшигтай гамшиг тохионо гэжээ.
Иудей-христийн уламжлалд өгүүлэгдсэн
өөр бусад сэрэмжлүүлгүүд
Үүнтэй адил төстэй мэдээлэл Зохарын хуулиудын эмхэтгэл Каббалд багтсан байна. Зохар нь томоохон донсолгоон, нийтийг хамарсан сүйрлийг зөгнөн өгүүлэгчдийн нэг. Түүнээс гадна Библи дэхь Иоаннын “Нээн танихуй”-г олж харах боломж тохиосон бүхэн бидний энэ цаг үе бол хамгийн сүүлчийн цаг, мөч хийгээд үүний дараагаар гариг дэлхий маань сүйрэл донслолын ёроолд живэх болно хэмээх баталгаанд өөрийн эрхгүй итгэх болно.
“Зөнч Элизабет Клар”, “Буун морилсон гэгээн багш нар” гэх мэт шашны хөдөлгөөнүүд энэ баталгаануудыг баталсан мэдээллүүдийг бидэнд хүргэж байна. Энэ бүлгүүдтэй хамт нэр цуутай бүх Мормонууд XXI зуунд тохиох үйл явдлуудын тухай өгүүлцгээсэн байдаг.
Ведийн зөгнөлүүд
“Махабхаратад” өгүүлсэнчлэн, хэрэв богино хугацааны дотор тэнгэрт хоёр хиртэлт ажиглагдвал таагүй үйл явдал тохиохын зөн хэмээн өгүүлжээ. Учран тохиох үйл явдлын өөр нэгэн таагүй шинж тэмдэг нь долоон гариг нэг “гэрт” буюу нэг ордод жагсах явдал юм. Тэнгэрийн эрхсийн дээрхи хоёр үзэгдэл хоёулаа “Махабхарата”-д өгүүлэгдсэн хамгийн аймшигт дайн эхлэхээс өмнөхөн үзэгдсэн байдаг. Орчин үеийн зурхайчид хоёр хиртэлтийг чухам 2000 онд болно хэмээн зөгнөж буй бөгөөд “Махабхарата” болон “Бхавишья Пуранд” өгүүлэгдсэн долоон гаригийн цуваа нь мөн энэ оны таван сард болно гэжээ.
Дэлхийн нүүр царайг хувирган өөрчлөх өөр нэг хүчин зүйлийг пралайя гэсэн үзэл ойлголтоор томъёолдог. Санскритаар пралайя гэдэг нь устгал сүйрэл эсвэл ахуй оршин байхаа болихыг хэлдэг. Пралайя гэж мөн хоёр манвантарын/ведийн цаг хугацааны хэмжээс. Орчлонгийн өвөг эцэг болсон нэг Ману нөгөө нэг Манугаар солигдохыг хэлж байна. Орч./ зааг дээр байгаль дээрхи хүчний нууцлагдмал төлөв байдлыг нэрлэнэ. Пралайаг гамшиг зовлон, сүйрэл мөхөл дагалддаг. Ведүүд Дэлхий дээрхи амьдралын устгал сүйрлийг дагалдах янз бүрийн нөхцөл байдлуудыг өгүүлжээ. Өнөө цагт бид дөхөн ирж буй пралайаг шууд бус байдлаар заан буй зарим нэг үзэгдлийн гэрч болж байна. Мэдээжээр, энэ тухай яг таг хэлэхэд хэцүү ч энэ үзэгдэл нь өөрөө Дэлхий дээрхи амьд хэсгийн томоохон хэсгийг сүйтгэн устгах уршигтай.
Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна. Нүүрсхүчлийн хий, метан, азотын хүчил хэт ихэссэн нь Дэлхийн агаар мандалд уур амьсгалын дулааралтыг авч ирэн, нарны температурыг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн 50-60 жилийн туршид эрдэмтэд, хэдийгээр хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах оролдлогоо үл орхисон ч гариг дэлхий маань халж байна гэдгийг тэмдэглэсэн. Хэрэв бид энэ байдлаараа л үргэлжлүүлээд байвал энэ нь хүн төрөлхтнийг мөхөн сүйрэхэд хүргэнэ. Энэ бүхнээс гадна нийтийг хамарсан дулаарал нь туйлын мөсийг хайлахад хүргэх ба энэ нь далай тэнгисүүдийн усны түвшинг нэмэгдүүлснээр усны үер, усан махбодийн гамшиг тохиох бөгөөд энэ нь бүхэл бүтэн улс гүрэн төдийгүй зарим нэг тивүүд ч усанд автах магадлалтайг харуулж буй юм.Озоны цоорхой. Хоёр дахь шинж тэмдгийг озоны цоорхой хэмээн нэрлэж болно. Мэдээллийн агентлагуудын зарим нэг мэдээллээс би иш татъя. Зарим нэг нь жишээ нь: “Озон үгүй болж байна. Энэ нь зөвхөн Өмнөд туйлаар зогсохгүй” гэж мэдээлж байхад өөр зарим нэг нь: “Хүн гариг дэлхийгээ бохирдуулж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь мөхөл сүйрэлд хүргэж болох юм” гэсэн гарчигтай ч байна. Өөр нэг мэдээллийн гарчиг нь: “Парникын эффект эрчимжсэнээр Антаркдид дээрхи озоны цоорхойг нэмэгдэхэд хүргэх ба озоны дахин сэргэх хугацааг удаашруулна” гэжээ.
Озоны үе давхарга нь Бурханлаг тусгалын элемент байж, гариг эрхсийн маань бүх агаар мандлыг бүрхэж байдаг. Тэрээр өөр бусад зүйлүүдийн хамтаар биднийг үхлийн аюулт нарны туяанаас хамгаалдаг. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй янз бүрийн хиймэл химийн бодисуудын тархалтын нөлөөгөөр болон мөн өөр бусад хиймэл зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хирээр озоны үе давхарга улам улам нимгэрч, агаар мандлын дээд хэсэгт хэт ягаан туяа гүн нэвтрэн орох нөхцлийг өгч байна. Өнөөдөр Антарктидын дээр маш том цоорхой бий бөгөөд мөн гариг дэлхийн маань өөр бусад хэсгүүдэд ч оршин байна. Эхэндээ эрдэмтэд тэр өөрөө алга бочихно доо гэж энэ асуудалд огт анхаарал тавьж байгаагүй ч харин ийм сайжрал болсонгүй, нөхцөл байдал улам улам дордсоор байна. Озоны цоорхой аюултай цацраг идэвхит туяаг нэвтрэх боломжийг олгон нэмэгдсээр байгаа билээ. Аюулын учир нь юунд оршино вэ гэвэл энэ нь сая сая хүмүүс хийгээд бусад амьд бодгалиудыг зовж шаналахад хүргэхэд байгаа юм. Энэ хүчин зүйл нь аль хэдийнээ ил тод болж байна. Үүнийг арьсны хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаагаар холбон тайлбарлаж болно. Цацраг идэвхижил нь мөн үр тарианы үйлдвэрлэл болон өөр бусад хөдөө аж ахуйн соёл иргэншилд нөлөөллөө үзүүлж болох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлснөөр далайн гүний амьтад, өөр бусад амьд бодгалиудад сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.
Цөмийн дайн. Болзошгүй пралайан гурав дахь шинж тэмдэг нь цөмийн дайны аюул юм. Кубын нутаг дэвсгэр дээр цөмийн цэнэгт хошуунуудтай пуужингууд байрлуулж байхад АНУ нь дэлхийн гурав дугаар дайны босгон дээр зогсож байсан нь нууц биш. Тэр үед нөхцөл ямархуу хурц байсныг бид тун саяхан л мэдсэн. Орос улс Куба руу нэвтрэн орж АНУ руу тулалдахад бэлэн байжээ. Одоо бүх зүйл өөр байгаа л даа. Тэр үеийн коммунист дэглэмд хадгалж байсан хүч нөөц одоо үгүй. ..Гэвч үүнээс гадна өөрийн шинэ олиггүй санаат эздийг нэг их ядах юмгүйгээр олчихож чадах зэвсэг хэрэгсэл, материалуудын асар их нөөц оршсоор л байна.
Америкын засаг төр дэлхий олон нийтэд аюул учруулах байдлаа эцэст нь хүртэл ойлгохгүй л байх шиг. Учир нь энэхүү үхлийн аюултай төсөл хөтөлбөрүүдэд гурав дахь орны чөлөөт мэргэжилтнүүд оролцох аюул бий. Энэ нөхцөл байдал нь АНУ цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээс татгалзсаны дараагаар л боломжтой болсон юм. Зөвхөн өнөөдөр л бид, тэр нөхдүүд алан хядах байгууллага хийгээд засаг төрд үйлчлээд байна гэдгийг мэдэж байна. ... Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах, боловсруулах үйл ажиллагаанаас татгалзсан гэрээ байгуулж, үүнд нь олон улс орон оролцсон ч үүнийг энх тайвны баталгаа гэж нэрлэж болох болов уу даа. Хэзээ дайн дэгдэх вэ гэдэг нь ердөө цаг хугацааны л асуудал юм даа.Хэрэв ийм зүйл болвол бид бүр ч илүү аймшишгтай нүүр тулах хэрэг гарах нь. Ялангуяа дэлхий дээр алан хядлага, хэт даврах үзэл гаарч байгаа энэ цагт. Алан хядагчид цөмийн бөмбөг бүтээж чадах хийгээд энэ нь нэг агшинд л хэдэн арван мянган хүнийг егүүтгэж чадах хүчтэй. Олон олон мэргэжилтнүүд, ийм мэт сүйрлээс биднийг зөвхөн цаг хугацаа л тусгаарлаж байна гэж баталсан байдаг.
Эрт дээр цагт улс орны удирдагчид эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж бусдын эзэмшилд халдахаас халгадаг байсан. Гэвч манай өнөө цаг хэт үзэлтнүүд энэ тал дээр санаа зовдоггүй. Алан хядагчид өөрийн амь наснаасаа хагацахаас ч айдаггүй тухай мэдээг бид мэдээллийн агентлагуудын мэдээнээс нэг бус удаа сонсож байсан. Манант, цэвэр бус ухамсар нь тэднийг өөрсдийнхөө авралын төлөө бусдад халдахад хүргэдэг. Ийм учраас л тэд өөрийнхөө амь насны үнээр дайснаа устган хөнөөхөд бэлэн байдаг аж.
Химийн болон бактериологийн дайн. Дэлхийд учирч болох пралайаг илтгэх дөрөв дэхь нөхцөл байдал нь химийн болон бактериологийн дайн. Магадгүй та бүхэн Израиль улс хорт хийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нилээд их хөрөнгө оруулсан тухай мэдээг сонссох байх. Ингэснээр тэд ард иргэдээ боломжит химийн дайны гамшгаас хамгаалах нь. Химийн болон бактериологийн зэвсэг бүтээх нь цөмийн бөмбөг хийхээс хамаагүй хямд өртөгтэй. Химийн зэвсэг нь устган сөнөөх асар их хүчтэй байхад бактериологийн зэвсэг нь маш богино хугацаанд үхлийн аюултай өвчнөөр тоо томшгүй олон хүнийг сүйрүүлэх аюултай. Олон хүмүүс бактериологийн зэвсэг нь хяналтаас гарах вий гэж айн түгшицгээж байна. Хэрэв хяналтаас гарвал энэ нь бүх хүн төрөлхтөнг устган сүйтгэх аймшигт тахал болно.
Туйлуудын солигдол. Тав дахь шинж тэмдэг нь туйлууд солигдох магадлал. Хэрэв ийм зүйл болвол сүйрлээс бид хаашаа ч зайлж чадахгүй. Хэргийн учир нь Дэлхийн туйл өөрчлөгдвөл энэ нь урьдчилан хэлэхэд бэрх зүйлсийг авч ирнэ. Магадгүй газар хөдлөлт, усны үер, өөр бусад байгалийн гамшгууд. Археологичид ийм мэт өөрчлөлт нь манай гариг дээр хэд хэдэн удаа болж өнгөрч байсныг нотлох чулуулгийг олсон байдаг. Зарим нэг хүмүүс туйл нь байнга солигдож байдаг, туйлын огцом өөрчлөлтөөс биднийг нэг их удаан хугацаа тусгаарлахгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг ажээ.
Солир
Солир нь мөн гариг эрхсийн хэмжээний устгал сүйрлийн шалтгаан болж болох юм. Солир нь хэсэгхэн чулуулаг ба амьд бус объект биш. Тэд, манай орчлонгийн бусад бүх объектууд шиг Бурханы эрч хүчний илэрхийлэл болсон ухамсартай. Бидний олонхи нь Дэлхий эх маань амьд бодгаль мөн гэдэгт итгэлтэй байдаг. Дэлхий, Нар, Сар, ер нь Галактик өөрөө амьд бодгаль юм. Солир ч мөн л ялгаагүй тодорхой хэлбэрийн ухамсрыг агуулсан амьд бодгаль.
Тийм ч эрт биш дээ, дэлхийн олон нийт Дэлхий рүү маш аюултай зайнд ойртон ирж буй хэд хэдэн солирын тухай мэдээлэлд автсан байсан. Аюултай утга нь юунд оршиж байсан бэ гэвэл солир нь нэг бол манай гаригтай мөргөлдөж, бүх амьд бүхнийг устган сүйрүүлэх эсвэл түүний тойрог замыг өөрчилснөөр сөрөг үр дагаврыг авчрах явдалд оршиж байв. Энэ гариг дээр маань амьдарч буй хүмүүсийн нүгэл хилэнц нь хүн төрөлхтөнд бүхий л магадлалт зовлон, гамшгийг авч ирнэ гэхэд эргэлзээд байх зүйл үгүй. Заавал нэг солир ч юм уу эсвэл байгалийн гай гамшиг шаардлагагүй. Хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дээрх үзэгдлүүд олонтоо тохиож байсан ч тэд заавал асар том гамшиг сүйрлийг авч ирэх албагүй. Нөхцөл байдлыг арай өөрөөр авч үзэх нь зүйтэй: хэрэв хүн таван янзын үхлийн аюултай өвчин тусаж, зовж байхдаа бүх хүч чадлаараа зургаа дахьтай нь тэмцвэл энэ нь түүнд туслаж чадах уу. Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүнд энэ чухал бус. Учир нь түүний үхэл аль хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон.
Ийм учраас дэлхийн бүх амьд бүхэнд гамшиг зовлонг авч ирэх, ойртон дөтлөж буй солирын тухайд гайхашрах зүйлгүй. Эдгээр тэнгэрийн эрхсүүдийн олонхи нь бидний ухамсарт нөлөөлөх хүчтэй ба үнэхээр ч маш хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийг үзүүлж чадна. Бид ийм мэт жишээнүүдтэй өдөр тутам л тулгарч байгаа. Жишээ нь тэргэл сартай өдрүүдэд мэдрэхүйн үйл маш хурц болдог хийгээд гэмт хэрэг ирх гардаг. Мөн ноход, хээрийн чононууд улилдан хуцалддаг. Солирууд ч мөн бидний мэдрэхүйг хурцлан биднийг сайн эсвэл муу үйлэнд тэмүүлэх тэмүүллийг маань ирлэж өгөх чадвартай билээ
Эх сурвалж: http://www.veda.mn/content/view/156/1/
Мичид од, түүнтэй холбогдох домгийн задлан шинжлэл, тайлбар
Мичид од, түүнтэй холбогдох домгийн
задлан шинжлэл, тайлбар
Алдар Ю.Болдбаатар
Хүн төрөлхтний эртний шүтлэг бишрэлийн гол суурь шүтлэг болох байгалийг шүтэх шүтлэгийн дотор тэнгэрийн од эрхэс , нар сарыг шүтэх шүтлэг онцгой байр эзлэнэ.

Хүний амьдралын орчин дахь байгалийн бүхий л үзэгдэл ямар нэг хэмжээгээр өдөр шөнө, улирлын хэмнэлээр хувирч өөрчлөгдөн оршдог. Эртний хүмүүсийн ажиглалтаар галт уул дэлбэрэх, газар хөдлөхөөс бусад улирлын шинжтэй үзэгдэх ган, зуд, үер, түймэр зэрэг байгалийн хатуу ширүүн үзэгдэл, түүнчлэн тэдний ан агнах, мал адгуулах, нүүж, суух, үр жимс түүх, тариалан эрхлэх зэрэг аж ахуй, амьдралын гол үйлүүд энэхүү хэмнэлд шууд зохирч байжээ. Энэхүү зохирол нь эртний хүмүүсийн хувьд жам ёсны хийгээд түүнийг эрхшээгч нь юуны өмнө маргаангүйгээр нар, сар, од эрхэс байжээ. Өөрөөр хэлбэл тэрхүү зохирол жам ёсыг хуульчлагч, эрхшээгч эзэн нь тэнгэрт гэрэлтэн үзэгдэгч тэдгээр биетүүдийг хэмээн эртний хүмүүс үзэж төсөөлөн ойлгож асан нь өгүүлэн буй шүтлэгийн үүсэж хөгжихийн үндэс болжээ. Эдгээр тэнгэр дэх гэрэлт биес нь тэр цагийн байгалийн хүрээлэл дунд, эгэл соёлоор оршин амьдрагч тэдгээр хүмүүст юун түрүүнд цаг улирлын хэмнэлийг тогтоогчоос гадна орчлонг гэрэлтүүлэгч /одод гялалзан харагдагч утгаараа/, түүнчлэн орон зай, мөн зүг чигийг гол заагч эрхэм чухал шүтээнүүд байжээ.
Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нар, сар, од эрхсийг шүтэх шүтлэг нь анхнаасаа л байгалийг шүтэх шүтлэгийн чухал бүрэлдэхүүн нь болж байв. Тэрээр тэнгэр шүтлэг цогц байдлыг олж хөгжихөд гол суурь болсон нь эргэлзээгүй.
Энэхүү судалгаанд өвлийн сэрүүн улиралд үзэгддэг мичид одыг онцлон, түүнтэй холбоотой Эрхий мэргэний домгийг задлан шинжилж, эртний нүүдэлчин өвгөдийн танин мэдэхүйд хүчтэй нөлөөлсөн байгалийн үзэгдэл, юмс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, шалтгаан, үр дагаварыг харьцуулан судлав. Ийнхүү онцлон үзсэн нь эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд дээрх од үлэмж байр эзлэн буйгаас шалтгаалсан хэрэг болно.
Нэг. Мичид од нь олон оддын бөөгнөрөл бөгөөд энгийн нүдэнд харагдах нь зургаа, бидний ярьж заншснаар өвлийн шөнө зулзагласан үедээ долоо болж үзэгддэг бөгөөд монголчуудын хувьд нар, сарны дараа, бүх оддын өмнө яригддаг одод юм. Тиймээс ч монголчууд “од мичид” гэж хоршиж хэлэх нь түгээмэл. Мичид нь намар үзэгдэж эхлээд хавар харагдахыг больдог буюу өвлийн саруудад хамгийн сайн үзэгддэг.

Мичид одны тухай хэд хэдэн хувилбар домог байдгаас доктор С.Дуламын “Монгол домог зүйн дүр” бүтээлд өгүүлсэн нь: “Эрт цагт энэ од нь зургаа биш долоо, халхчуудын дунд яригддаг хувилбарт арван хоёр од байжээ. Өвлийн цагт гардаг сэрүүн од байж. Гэтэл Эрхий мэргэн сэцэн харавдагтаа эрдэж “Би энэ арван хоёр одыг дараалан оновол энэ мичид үгүй болог, алдах юм бол хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болъё” гэж ам гарч харвасаар зургааг нь онож, зургааг нь алдсан учир тэрээр хар ус уухгүй, хагд өвс идэхгүй тарвага болсон гэдэг. Мөн Г.Н.Потанины тэмдэглэсэн өөр нэг хувилбарт “Урьд мичид долоон од байж, газар дэлхийг хүйтэн жихүүн болгож хүн амьтныг дааруулдаг байв гэнэ. Энэ гай зовлонг зайлуулах гэж газар дэлхийн нэг их сайн харваач Эрхий мэргэн энэ долоон одыг нэгэн сумаар харваад үгүй хийж чадахгүй юм бол эрхий хуруугаа огтолж, тарвага болж хувилаад хар ус уухгүй, халдан (хагд) өвс идэхгүй салхитай өдөр гарахгүй, цастай өдөр босохгүй, эрүүл салхиар унд хийж эр хүний олз болъё гэж ам тангараг тавьсан юм гэнэ. Тэр тангаргийг тавиад Мичид од руу харватал ганцхан оды нь оноод бусдыг нь оносонгүй гэнэ. Тэгээд өнөө хүртэл тэнгэрт зургаан од байдаг. Эрхий мэргэн өөрөө андгай тангаргаа сахиж тарвага болсон юм гэнэ”. (Потанин, 1916, 17-18) Үүнээс үзвэл монголчууд Мичдийг хүйтэн сэрүүн болгодог од гэж үздэг байжээ. (Дулам, 1989, 114-115) Энэхүү домгийн хоёр хувилбарын өгүүлэмжийг задлан шинжилж үзвэл мичид од нь ерөөс хүйтэн сэрүүнийг гол эх үүтгэгч гэсэн эртний нүүдэлчдийн үзэл төсөөлөл тод илэрч харагдах хийгээд тиймээс ч тэдгээр одод үгүй бол хүйтэн сэрүүн улирал үгүй болно гэсэн, үлгэрлэвэл Жангарын туульс дахь Бумбын орны нэгэн адил хүмүүсийн хүсэл мөрөөдлөөс үүдэж буй болсон домог болох нь басхүү илэрхий байна. Чингэхдээ тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхийг зорьсон домгийн дүр нь Эрхий мэргэн харваач байгаад алдаж эндсэний учир ам тангарагтаа хүрч тарвага болсон ажээ. Гэхдээ Эрхий мэргэн чухам яагаад ямар нэгэн араатан амьтан юм уу, өвөл ичдэггүй өвсөн тэжээлтэн, эсвээс жигүүртэн болж хувирсангүй харин тарвага болсон юм бэ? Энэ асуулт ихээхэн сонирхолтой. Тарвага гэж ямар амьтан бэ?
- Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан уламжлалт агнуурын чухал ан болох тарвага нь өвлийн хүйтэн сэрүүн улиралд ичдэг амьтан. Ичинэ гэдэг нь амьдралын хэвийн үйл ажиллагааны нэгэн хэсэг хийгээд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа нь удаашран нүхэндээ олон сараар унтаж өнгөрүүлэхийг хэлдэг. Дэлхийн бөмбөрцгийн умард өргөрөгт орших монгол нутгийн хувьд олон зүйлийн мэрэгч амьтад түүний дотор тарвага, мөн том амьтадаас баавгай ичдэг. Энэ амьтад юунаас ичиж байна вэ? Хүйтэн сэрүүнээс үү, магадгүй энэ бүхнийг нөхцөлдүүлэгч хэмээн бидний өвөг нүүдэлчдийн сэтгэж асан мичидээс үү? Үүнд домгийн холбоос байж болохыг үгүйсгэх аргагүй утгын сэжүүр ажиглагдаж байна. Монголчуудын хувьд тарвага бол агнуурын маш чухал амьтан бөгөөд манай орны Алтайн уулсаас дорнын их тал хүртэл өргөн тархснаас үзэхэд тэрээр энэ бүс нутагт нутаглаж байсан эртний нүүдэлчдийн амьжиргаанд их чухал үүрэгтэй байсан нь илэрхий. Түүнийг хүнчилж үзэх гол шалтгаан юу вэ?
Хүн тарвага хоёрын хоорондын ижилсүүлж болохуйц шинж тэмдэг, түүнээс үүдэж хөгжсөн эртний нүүдэлчдийн сэтгэлгээний хөгжил:
1. Тарваганы морфологи шинж болоод эд эрхтнийг хүнтэй ижилсүүлсэн төсөөлж болох шинж тэмдгийн тухай:
А. Тарвага хойд хоёр хөл дээрээ босч чаддаг хийгээд орооныхоо үед зодолдож байгаа бурхинууд яг л бөх барилдаж буй мэт /зураг ./ байдаг нь түүнийг хүнчлэн /anthromorph/ үзэж төсөөлөхөд чухал нөлөө үзүүлсэн шинж гэж хэлж болно. Энэ шинж нь баавгайтай ижил хийгээд баавгай хойд хоёр хөл дээрээ хүн шиг зогсож, түүгээр ч зогсохгүй явж чаддаг билээ. Энэ нь хүнтэй төстэй чухал шинж төдийгүй, баавгайг хүншүүлэн үзэж төсөөлөхийн гол эх сурвалж болсон шинж тэмдэг гэж хэлж болох юм. Тиймээс ч баавгайг монголчууд “хүн хар гөрөөс” хэмээн нэрлэх нь буй. /Энэ тухай Амьтныг шүтэх шүтлэг дэх Баавгай шүтлэгийн хэсэгт хойно дэлгэрэнгүй өгүүлнэ/ Тэгвэл үүнтэй ижилсүүлхүйц шинж тэмдэг дээр өгүүлсэнчлэн тарваганд бас байдаг нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээнд тийнхүү хүншүүлэн үзэж төсөөлөхөд, басхүү өгүүлэн буй домгийн уран сэтгэмжид томоохон дүр эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн хэмээн хэлж болох юм.
Б. Тарваганы сарвуу, тавхайн хэсгийн хүний алга, сарвууны хэсэгтэй адилтгаж болохуйц шинж нь дээрх домогт өгүүлэх Эрхий мэргэн эрхий хуруугаа огтлосон гэх үзэл төсөөллийг төрүүлэх сэжүүр шинж болсон байж болох юм. Өгүүлэгч бээр /Ю.Б/ балчир ахуйдаа өвчиж буй тарваганы сарвууг харж хүнийхтэй төстэй болохыг нь ихэд гайхдаг байсан билээ.
В. Тарваганы хаанд байх ягаан өнгийн нэгэн булчирхайг монголчууд бид “хүн мах” гэж нэрлэн ерөөс иддэггүй. Энэ нь хүний мах буюу тодруулвал домгийн баатар Эрхий мэргэнээс үлдсэн мах гэсэн үзэл ойлголт хадгалагдаж ирснийг гэрчилж байна.
2. Тарвага монгол домог зүйн од эрхсийг хүртэл харвах чадал бүхүй сансрын хэмжээний баатар болох Эрхий мэргэний хувилсан дүр болсон шалтгаанд тэрээр нүүдэлчдийн хүнсний хэрэгцээний чухал ан байсныг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь хүн төрөлхтний амьтныг шүтэх шүтлэгээс үзэхэд эн тэргүүнд дайсан нь болдог, түүнчлэн тэдний хоол хүнс болдог амьтад байдаг. Төв Азийн эртний анчин нүүдэлчдийн аж ахуйд үйлдвэрлэх аж ахуй болох мал аж ахуйн эзлэх байр суурь төгөлдөржөөгүй тэр цагт амьдралын баталгааны нэгэн чухал хүчин зүйл болох хүнс тэжээлийн хуримтлал нөөц баталгаагүй байсныг энд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай билээ.
3. Мөн тарвага зуны халуун цагт өдөр идээшлэх нь ховор хийгээд голцуу өглөө, оройн сэрүүнд идээшилдэг. Энэ нь халуунаас дайжиж байгаагийн шинж хийгээд өвс ургамлын шүүсээр ундлах уг амьтны хувьд хэт халуун нь биед агуулагдах усны хэвийн хэмжээгээ алдах аюултайн учир аль болох сэрүүнд идээшилдэг байгалийн зохилдолготой ажээ. Түүнчлэн тарвага намрын сүүлчээс хаврын дунд хүртэлх ид хүйтэн улиралд ичдэг. Энэ үе нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээн дэх өвлийн хүйтнийг үүтгэгч гол одод болох мичид түгэж үзэгдэх сарууд хийгээд чухамдаа эдгээр оддын бөөгнөрөл хүйтний улиралтай таарч тохиодог, басхүү хоол хүнсний чухал ан тарвага энэ л үед газар дорх нүхнээсээ гарч ирэхийг больж ичдэг явдал нь Эрхий мэргэний домгийн сюжетийг нөхцөлдүүлсэн ажээ. Тодруулвал: бидний өвөг анчин нүүдэлчид сэтгэхдээ юуны өмнө өвлийн тэсгим хүйтэн, зуд турхан, хүнс тэжээлийн хомсдол, өлсгөлөн, үгүйрэл эдгээрийг дагалдаж эрчимжих айдас хүйдсийн үндсэн шалтгааныг мичид од хэмээн үзэж, улиралын чанартай энэ бүх гай зовлонгоос ангид үргэлжид хүйтэн бус сэрүүн, дулаан таатай цаг улиралтай байхыг хүссэн гэгээн хүсэл эрмэлзлэл нь энэхүү домгийн сэтгэлгээний үүсэл хөгжлийн үндэс нь болсон буюу өөрөөр хэлвэл үүний негатив үндэс нь цөхрөл байсан хэмээн үзэж болно. Чингэхдээ хүнсний хэрэглээний гол ан буюу тэдний хүүхэд, эмэгтэйчүүдээс авахуулаад хэн бүхний өвчиж чаддаг, түүгээр зогсохгүй арьсанд нь боож боодог хийчихдэг нүүдэлчдийн ахуйн хүрээнд хамгийн ойр, нэн түгээмэл тархсан амьтан болох тарвагыг хүйтнээс бус мичдээс дайжиж нүхэндээ ичдэг гэсэн үзэл төсөөлөл буй болж, түүнийгээ соёлын баатар мэргэн харваачаар хүсэл мөрөөдлийн сайн үйлсийг эзэншүүлдгийн нэгэн адилаар Эрхий мэргэнийг гол баатар болгосон авч, шийдвэрлэхийг хүссэн бэрхшээл зовлон нь /хүйтэн/ нэг мөсөн төгсгөл үгүй үргэлжийн давтамжит чанартайг туршлагаараа мэдэж, ухамсарласны учир уг домог баатарлагаар бус нэг үгээр байгалийн хүчийг дийлсэнгүйгээр туурвигджээ хэмээн үзэж тайлбарлаж болох байна. Ингэснээрээ байгалийн үзэгдэл, хүчний өмнө хүмүүн хүчин мөхөс болохыг, нөгөөтэйгүүр байгалийн үзэгдэл, хүч нь ертөнцийн жам ёсонд зохирогдож байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг аргадаж, зохицож амьдрах ёстой гэсэн өвөг нүүдэлчдийн ертөнцийг үзэх язгуур үзлийг илэрхийлж байна.
5. Энд домгийн баатар мэргэнийг Эрхий гэж нэрлэснийг басхүү анхааран үзэж болно. Эрхий хуруу нь дайн тулаан, ан гөрөөнд нумаан татаж, сумаа тавихад бусад дөрвөн хуруутай эн тэнцэх төдийгүй нумын хүчийг гол тогтоон баригч хуруу учир монголчуудад эрт цагаас эрхэмлэгдсэн ажгуу. Тийм ч учраас “Эрхийдээ эрчимтэй” гэсэн үг хэллэг ардын аман зохиолд элбэг байдаг. Гэвч домгийн баатар мичид оддыг харваж чадаагүй нь түүний эрхий хурууны эрчмээс шалтгаалсан гэсэн эрхий хуруунд тохоосон далд буруутгал санаа нь уг домгийн баатрыг төдийгүй домгийг нэрлэх нэр болж кодлогдсон байхыг үгүйсгэх аргагүй.
6. Бидний өвөг эртний нүүдэлчдийн одыг харваж үгүй хийж болно гэсэн үзлийн үндэс юу вэ? Үүнийг тайлбарлавал: Тэнгэрийн од эрхсийн чөлөөндөх сул биес дэлхийн агаар мандалд нэвтэрч улмаар дэлхийн татах хүчний нөлөөгөөр асар их хурдсалтайгаар галт зам татуулж үзэгддэг үзэгдлийг монголчууд “од харвах” хэмээн нэрлэдэг. Энэ үгийг анхаарч үзвэл уг үзэгдлийг харвасан сумтай ижилсүүлсэн төсөөлөл, түүнчлэн тэнгэрийн түг түмэн оддын нэг нь харваж, тэгснээрээ тэрхүү од мөхөж байна гэсэн үзэл ойлголт ажиглагдана. Энэ л үзэгдлээс үүдсэн үзэл төсөөлөл нь хүний амьдрал ахуй дахь зовлон бэрхшээлийг үүтгэгч хэмээн ухаарсан од эрхсийг мөхөөх хүслийг жигүүрлүүлж, одыг соёлын баатар мэргэн харваач харван мөхөөж болох тухай сэтгэлгээнд хөтөлж хүргэсэн хэмээн үзэж болох юм. Тиймээс л Эрхий мэргэн Мичидийг харвахийн зэрэгцээ Долоон өвгөний домгийн мэргэн харваач тэнгэр өөд харваж, араас нь харуулдан байтал сум нь оддыг асгаруулан бууж ирдэг (Беннигсен,1912, 55-56), (Дулам, 1989, 100) зэрэг нь одыг харваж болох тухай үзэл төсөөлөл хөгжиж дэлгэрсний илэрхийлэл ажгуу. Түүнчлэн монголчуудын томоохон уулсын тахилгын дотор тэнгэр өөд нум сумаар харвадаг зан үйл уламжлагдан ирсний өдгөө далдлагдаж кодлогдсон утга буюу тухайн цагийн анхдагч утга нь бидний өвөг нүүдэлчдийн сэтгэлгээн дэх тэнгэрийн хур бороог халхлаж буй бүрхүүлийг зад харван задрааж улмаар хур бороо оруулж дэлгэр сайхан зун болгохыг хүссэн утга агуулга бүхүй эртний зан үйлийн улбаа ажгуу. Энэхүү харваа нь бидний эртний өвөг анчин, малчин нүүдэлчдэд үүнтэй ижил мичид өөд өвлийн тэсхэм хүйтнийг байхгүй болгохыг хүсэж харвадаг зан үйл байсан юм биш биз гэсэн үгүйсгэх үндэсгүй асуултын сэжүүрийг төрүүлнэ. Хэрэв ийм зан үйл эрт цагийнханд бодитойгоор байсан хэмээн төсөөлвөөс тийнхүү харвах харваач нь хүмүүсийн дээрх хүслээр, тэгэхдээ ам тангараг тавилгүйгээр харваж буй энгийн ахуй дахь бичил дүр, харин Эрхий мэргэн нь тэрхүү хүсэл, зан үйлээс сэтгэгдэж, хийсвэрлэгдэн буй болсон домгийн үлэмж дүр болно. Чингэхдээ эл домгийн өгүүлэмж нь Эрхий мэргэнийг эр чадал мөхөс хэмээн буруушаасан агуулгатай гэвэл үгүй юм. Харин тэрвээр дараалан сум тавьж Мичидийг харван мөхөөж чадах байсан ч нэгэнт харвах сумны тоогоо хэлж амласан, тэгээд ч алдаж харвасан учир /цээрлэгдэж, шийтгэгдсэн бус/ эртэй чадалтай баатар эр ам тангаргаасаа няцдаггүйг харуулж, хар ус уухгүй хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах тарвага болсон гэсэн нэг талаар харамсмаар авч, нөгөөтэйгүүр үнэндээ нүүдэлчдийн сэтгэлгээний ертөнц дэх эр хүний мөн чанар, жинхэнэ үнэлэмжийн үлгэр болсон бахархалтай дүр юм.
Эрхий мэргэний домогт Эрхий мэргэн ам тангарагтаа хүрээгүйн учир хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах болсон гэдэг нь нүүдэлчин монголчуудын ертөнцийн гурван тивийн тухай үзэл нэн эртнийх болохыг гэрчлэхийн зэрэгцээ доод тивийн амьтадын амьдрах орчины тухай төсөөллийг тодруулан өгч байна.
Түүнчлэн хувь заяаны эрхээр дээд, доод тивд орших болсон монгол домог зүйн хоёр их хөлөг баатар Эрхий мэргэн, Хөхдэй мэргэн хоёрын дүр, өгүүлэмжийг паралель маягаар зэрэгцүүлж үзвэл эдгээр домог нь тус тусдаа бус харин хосолмол байдлаар нүүдэлчдийн ертөнцийн тухай цогц үзлийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хоёр домгийн өгүүлэмж нь бүхэлдээ нэгэн контекст болж бидний анчин гөрөөчин явсан өвөг нүүдэлчдийн үзэж төсөөлж асан дээд, доод, дунд гэсэн гурван тивт ертөнцийн зургийг бидэнд харуулж байна. Чингэхдээ Хөхдэй мэргэний орших дээд, Эрхий мэргэний орших доод тивүүд бол гурван тивт ертөнцийн дээд, доод хоёр туйл ажээ.
Хоёр. Мичид хэмээх нэрийн гарвал:
Этимологи талаас шинжилвэл энэ үг нь эртний түрэг, монгол хэлэнд буюу өвөг алтай хэлнээ холбогдох ажээ. Эртний түрэг хэлнээ “bičin” буюу “таслах, зааглах, огтлох” гэсэн утгатай байжээ. /Наделяев, 1968, 105/ Францын түрэг судлаач Базин ч үүнтэй ижил утгаар авч үзсэн ажээ. /Дулам, 1989, 116. Доктор С.Дулам “энэ үг эртний түрэг төдийгүй эртний монгол хэлэнд ч бас буй бөгөөд түүнтэй нэгэн язгуур бүхүй “бяц”,”бяцлах”, “бяцархай”, “бяцхан”, “бичил” гэсэн үгс байна” /Дулам, 1989, 117/ хэмээжээ. Эдгээр нэгэн язгуурт үгс нь алив нэгэн зүйлийн бэсрэг хэмжээ болон дотоод бичил хэсэг, мөн тухайн биетийн жижигрүүлэх үйлийг заасан утгатай байгаа нь зүйтэй бөгөөд монголчууд мал амьтны бие бүтцийн /анатоми/ тулгуур эрхтнүүд болох хөлийг урд хойт мөч, мөн хүний биеийн дээд мөч гэж гарыг, доод мөч гэж хөлийг хэлдэг. Мал амьтны махыг эвдэж янзлахуйд “мөчлөөд тавь” гэх буюу “мөчөөр нь салгаад тавьчих” гэвээс бид хамгийн боломжтой холбоос хэсгүүдээр нь уламжлал ёсоор эвдэж янзалдаг. Мөн цаг хугацааг хэмжих хэмжээст “мөч” гэж буй бөгөөд “цаг мөч” гэхчилэн хоршиж хэрэглэх нь түгээмэл билээ. Үүнээс цааш дэлгэрүүлж тайлбарлах нь илүүц учир Мичид одны нэр нь "Мичин сар, мичин жилийн зуд” хэмээхэд гарах 12 амьтны нэг болох бичин буюу мичинтэй холбоогүй харин цаг улирлыг мөчилж заагладаг гэсэн утгатай үг болно. Харин хэрхэн заагладаг вэ гэвэл жилийн улирлыг дулаан, хүйтэн гэж 2 мөчид хуваадаг од болно. (Болдбаатар, 2006, 154) Гэхдээ 9 сарын дундаас Мичид үзэгдэж, түүнийг дагалдах мэт Гурван марал, Хөхдэй мэргэн шөнө хугаслан ар араасаа гарч ирдэг. Энэ нь хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгааг буюу дулаан цаг улирч, хүйтний улирал эхлэж буйн гол дохио тэмдэг учир мичид нь хүйтний дохиоч од ажгуу. Тиймээс л мичид үзэгдэж эхлэх тэр цагаас эхлэн хүүхдүүд шагайгаар наадаж эхэлдэг. Мөн монголчууд ийнхүү мичид үзэгдэж эхэлсэн, намрын шөнө нь өдрөөсөө уртсах /өдөр шөнийн тэнцэл/ цагаас эхлэн ногоо цухуйх хүртэлх хүйтэн сэрүүн улирлын, ерөнхийдөө өвлийн шөнийн уртад үлгэр, домгоо хуучлан, тууль хайлж оюун сэтгэлгээний уудам ертөнцөөрөө үлгэр домгийн баатруудынхаа хамтаар аялан тоглодог уламжлалтай билээ.
Энэ бүхнээс үзэхэд Мичид одны нэр нь цаг улирлыг мөчилж зааглагч гэсэн утгатай хийгээд уг од дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт орших монголчуудад хүйтэн сэрүүн улиралд үзэгддэг нь тийнхүү түүнийг хүйтнийг гол нөхцөлдүүлэгч од хэмээн үзэж сэтгэхүйн гол шалтгаан болжээ.
НОМ ЗҮЙ
Болдбаатар Ю. Хөхдэй мэргэн од, түүний домгийн учир холбогдол,
/Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Volume 2.¹1(254) 2006/ УБ., х.152-163
Дулам С. Монгол домог зүйн дүр, Улаанбаатар, 1989
Беннигсен А.П. Легенды и сказки Центральной Азии. сб., 1912
Наделяев В.М., и др., 1968. Древнетюркский словарь. Ленинград
Потанин Г.Н. Ерке-Культ сына неба в Северной Азий.
Материал к тюркомонгольской мифологии. Томск, 1916, 17-18
Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө.../Фридрих Ницше/
Фридрих Ницше
Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө.../Фридрих Ницше/
"Хүмүүс өөрсдийн амьдралаа 5-10 жилийн хугацаанд урьдчилан харж байвал энэ эмх цэгц. Харин маргааш юу болохыг мэдэж чадахгүй байвал энэ хаос" эдийн засгийн тогтвортой хөгжлийн энэ үед урьдчилан таамаглах хязгаар хангалттай байдаг бөгөөд ийм эмх цэгц нь бусад системд ч гэсэн тодорхой хугацаанд хаос, эмх цэгцгүй төлөвт заавал шилждэг. Энэ бол хөгжлийн аяндаа зүгшрэх үйл явцын зайлшгүй нөхцөл. Нийгмийн шинэ хэлбэршил, шинэ үнэлэмж бүхий мэдээлэл, ерөөс шинэ бүхэн хаосын ачаар үүсдэг болой. Хаос төлөв үгүй бол тогтолцоонд юу ч шинээр үүсэхгүй. Фридрих Ницше нэгэнтээ: " Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө. Хаосгүйгээр бүжиглэж буй одод хэзээч төрөхгүй" схэмээсэн байдаг бөгөөд тэрбээр бүжиглэж буй гэсэн нь утгандаа шинэ санаа, шинэ үе, шинэ аксиом, нийгмийн хөгжлийн шинэ, илүү дээд эрэмбэ гэсэн утгыг илэрхийлсэн байдаг. "Синергетик шалтгаалцсан хаос гэдэг ойлголт нь эмх журмыг бүрдүүлэгч, бүтээлч хаос гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрэг дэээрээ хаосыг ч, эмх цэгцийг ч синергетик туйлчлан барьдаггүй бөгөөд тэгэх бололцоо ч бодит байдал д байдаггүй.
Хаос хэзээч хэзээч зуун хувь эмх цэгцэд ордоггүй байна. Эдгээр нь нэг нь нөгөөгийн оршихуйг өөртөө багтаасан, харилцан нөхцөлдсөн шинжтэй үзэгдэлүүд юм. Хаос бол эмх цэгцийн илүү дээд эрэмбийн хэлбэршлийг өөртөө агуулж байдаг. Бас эсрэгээр, эмх цэгцт өөртөө хаос төлөв орох бололцоог мөн агуулж байдаг гэдгийг синергетик онцолдог. Тэгээдч ямарч тогтолцоонд 100% хаос, туйлын 100% эмх цэгцтэй төлөв үүсэх бололцоогүй.
Тэхлээр түүхийн альв бүхэн хүч тэнцвэргүй дайнч үйл явдалаар нөхцөлдөх боломжтой ба энэ нь өөрийн ялалт ялагдалыг туйлчлан зөвөөр гаргаж үл чадна.
Иррационалист Ф.Ницшегийн “эзэрхэх хүсэл зоригийн тухай” сургаалд түүхэнд ямар ч дэвшил, зорилго байхгүй энэ нь нөгөөл хуйларсан хүчний билэг тэмдэг дээр явагддаг. Харин хүчтэй ба хүчгүйн хоорондын тэмцэл үргэлжлэн байдаг гэжээ. Тэрээр эртний Грекийн соёл бол Аполлон, Диониса бурхадын соёлын хоорондын тэмцэл юм хэмээн үзжээ.
Ницше цааш нь хүмүүс адгуусны байдлаас тасран салж хараахан чадаагүй. Түүнийг сөргөлдөөн, өрсөлдөөн, дайн, ухаан бодлогогүй эрмэлзэл гэрчилнэ гэсэн үзэл санаа дэвшүүлэн мөрджээ. Энэ нь түүхэн дэх гутранги үзлийг ноёрхолын тухай бүх үнэт зүйлсийг эргэн харах, үнэлэх нь зайлшгүйн тухай өгүүлэх боломж олгожээ. Ф.Ницшегийн хувьд эзэрхэх хүсэл зориг нь хүний амьдралын нэг гол шинж бол өөрийгөө нэг хэвэнд хадгалан хамгаалах явдал бус, харин улам дээш өгсөн өндийх хүсэл зориг юм. Энэ зоригдол нь өнөөх утга учиргүй бужигнаанаас хар аяндаа үүсэх аж.
Энэ талаар Ф.Ницше “сайн муугийн чанар хязгаар”, “Заратустра тийнхүү ярьж байв” зэрэг зохиолдоо тодорхой өгүүлжээ. Гутранги үзэл бол Европын түүхийн бурханы болон загалмайт бурханы үхлийн зүй ёсны үр дагавар, чин хүсэл, зарчим, хэм хэмжээ, зориулалтын уналт мөн. Иймд Ф.Ницше хүн үл бүтэх санааны утгагүй ертөнцөд хүч чадлаа байнга нэмэгдүүлэн амьдарч сурах ёстой. Энэ утга учиргүй эмхгүй бужигнаанаас хэн нэгэн хандах зүгээн сайнаар эсвэл муу замаар олох нь дамжиггүй гэж өөрийн сургаалыг боловсруулжээ.
12.22.11
Subscribe to:
Posts (Atom)