Sponsered

Wednesday, December 21, 2011

Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна.

Мусульман шүтлэгтнүүд соёл иргэншлийн
мөхлийг зөгнөж байна

   Исламын ариун ном судрууд, хүн Саран дээр хөл тависны дараа өнөөгийн оршин буй энэ соёл иргэншил мөхөн сүйрнэ гэж баталсан байдаг. Олон хүмүүс манай соёл иргэншил ухаанаа хянах зарчмууд дээр суурилсан болохоор энэ түүнийг мөхөлд хүргэнэ хэмээн ярьцгаадаг. Исламын эзотерик бүтээлүүд жишээ нь, нэг нүдтэй мангасын тухай өгүүлсэн байдаг ба тэрээр айл өрх бүрийг өөрийн захиргаанд авна гэжээ. Энд юуны тухай яригдаж байгааг төсөөлж чадахгүй хүн байхгүй биз. Энэ бол зүгээр л ердийн телевизор.
Дева Марийн сэрэмжлүүлэг

  Сүүлийн үед Дева Мари өөрийн нүүр царайгаа олон хүмүүст харуулсан гэх яриа их яригдах болсон. Сүүлийн хэдэн жилийн туршид энэ нууцлаг үзэгдлийн тухай мэдээ Боснийн Уулын мужаас ирсээр байна. Тэрбээр бүх дэлхий даяар олон зуун мянган хүнд харагдсан аж. Энэ үед бараг л цаг ямагт Дева Мари хүмүүст хандан энгийн ч гэлээ маш шаргуу, няхуураар, хэрэв хүмүүс зөвхөн өөрийн амьдралын хэв маягаа өөрчилж, гэм нүгэлдээ харамсан, Бурханд хандсан энэ тохиолдолд л аврагдана гэдгийг өгүүлж байсан байна. Түүний айлдварын хоёр дахь хэсэгт, хэрэв хүн төрөлхтний нүгэл хилэнц нэмэгдээд л байх аваас тун ойрын хугацаанд аймшигтай гамшиг тохионо гэжээ.

Иудей-христийн уламжлалд өгүүлэгдсэн
өөр бусад сэрэмжлүүлгүүд

    Үүнтэй адил төстэй мэдээлэл Зохарын хуулиудын эмхэтгэл Каббалд багтсан байна. Зохар нь томоохон донсолгоон, нийтийг хамарсан сүйрлийг зөгнөн өгүүлэгчдийн нэг. Түүнээс гадна Библи дэхь Иоаннын “Нээн танихуй”-г олж харах боломж тохиосон бүхэн бидний энэ цаг үе бол хамгийн сүүлчийн цаг, мөч хийгээд үүний дараагаар гариг дэлхий маань сүйрэл донслолын ёроолд живэх болно хэмээх баталгаанд өөрийн эрхгүй итгэх болно.

   “Зөнч Элизабет Клар”, “Буун морилсон гэгээн багш нар” гэх мэт шашны хөдөлгөөнүүд энэ баталгаануудыг баталсан мэдээллүүдийг бидэнд хүргэж байна. Энэ бүлгүүдтэй хамт нэр цуутай бүх Мормонууд  XXI  зуунд тохиох үйл явдлуудын тухай өгүүлцгээсэн байдаг.

Ведийн зөгнөлүүд
    “Махабхаратад” өгүүлсэнчлэн, хэрэв богино хугацааны дотор тэнгэрт хоёр хиртэлт ажиглагдвал таагүй үйл явдал тохиохын зөн хэмээн өгүүлжээ. Учран  тохиох үйл явдлын өөр нэгэн таагүй шинж тэмдэг нь долоон гариг нэг “гэрт” буюу нэг ордод жагсах явдал юм. Тэнгэрийн эрхсийн дээрхи хоёр үзэгдэл хоёулаа “Махабхарата”-д өгүүлэгдсэн хамгийн аймшигт дайн эхлэхээс өмнөхөн үзэгдсэн байдаг. Орчин үеийн зурхайчид хоёр хиртэлтийг чухам 2000 онд болно хэмээн зөгнөж буй бөгөөд “Махабхарата” болон “Бхавишья Пуранд” өгүүлэгдсэн долоон гаригийн цуваа нь мөн энэ оны таван сард болно гэжээ.
     Дэлхийн нүүр царайг хувирган өөрчлөх өөр нэг хүчин зүйлийг пралайя гэсэн үзэл ойлголтоор томъёолдог. Санскритаар пралайя гэдэг нь устгал сүйрэл эсвэл ахуй оршин байхаа болихыг хэлдэг. Пралайя гэж мөн хоёр манвантарын/ведийн цаг хугацааны хэмжээс. Орчлонгийн өвөг эцэг болсон нэг Ману нөгөө нэг Манугаар солигдохыг хэлж байна. Орч./  зааг дээр байгаль дээрхи хүчний  нууцлагдмал төлөв байдлыг нэрлэнэ. Пралайаг гамшиг зовлон, сүйрэл мөхөл дагалддаг. Ведүүд Дэлхий дээрхи амьдралын устгал сүйрлийг дагалдах янз бүрийн нөхцөл байдлуудыг өгүүлжээ. Өнөө цагт бид дөхөн ирж буй пралайаг шууд бус байдлаар заан буй зарим нэг үзэгдлийн гэрч болж байна. Мэдээжээр, энэ тухай яг таг хэлэхэд хэцүү ч энэ үзэгдэл нь өөрөө Дэлхий дээрхи амьд хэсгийн томоохон хэсгийг сүйтгэн устгах уршигтай.
     Парникын эффект. Энэ бол болзошгүй пралайн эхний шинж тэмдэг. Агаар мандалд хаягдсан хог хаягдлаас үүсэн гарсан янз бүрийн хий болон нийтийг хамарсан дулааралт нь Дэлхийн температурыг нэмэгдэхэд хүргэж байна. Нүүрсхүчлийн хий, метан, азотын хүчил хэт ихэссэн нь Дэлхийн агаар мандалд уур амьсгалын дулааралтыг авч ирэн, нарны температурыг нэмэгдүүлсээр байна. Сүүлийн 50-60 жилийн туршид эрдэмтэд,  хэдийгээр хүрээлэн буй орчны бохирдлыг багасгах оролдлогоо үл орхисон ч гариг дэлхий маань халж байна гэдгийг тэмдэглэсэн. Хэрэв бид энэ байдлаараа л үргэлжлүүлээд байвал энэ нь хүн төрөлхтнийг мөхөн сүйрэхэд хүргэнэ. Энэ бүхнээс гадна нийтийг хамарсан дулаарал нь туйлын мөсийг хайлахад хүргэх ба энэ нь далай тэнгисүүдийн усны түвшинг нэмэгдүүлснээр усны үер, усан махбодийн гамшиг тохиох бөгөөд энэ нь  бүхэл бүтэн улс гүрэн төдийгүй зарим нэг тивүүд ч усанд автах магадлалтайг харуулж буй юм.
   Озоны цоорхой. Хоёр дахь шинж тэмдгийг озоны цоорхой хэмээн нэрлэж болно. Мэдээллийн агентлагуудын зарим нэг мэдээллээс би иш татъя. Зарим нэг нь жишээ нь: “Озон үгүй болж байна. Энэ нь зөвхөн Өмнөд туйлаар зогсохгүй” гэж мэдээлж байхад өөр зарим нэг нь: “Хүн гариг дэлхийгээ бохирдуулж, уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь мөхөл сүйрэлд хүргэж болох юм” гэсэн гарчигтай ч байна. Өөр нэг мэдээллийн гарчиг нь: “Парникын эффект эрчимжсэнээр Антаркдид дээрхи озоны цоорхойг нэмэгдэхэд хүргэх ба озоны дахин сэргэх хугацааг удаашруулна” гэжээ.
     Озоны үе давхарга нь Бурханлаг тусгалын элемент байж, гариг эрхсийн маань бүх агаар мандлыг бүрхэж байдаг. Тэрээр өөр бусад зүйлүүдийн хамтаар биднийг үхлийн аюулт нарны туяанаас хамгаалдаг. Хүрээлэн буй орчныг бохирдуулж буй янз бүрийн хиймэл химийн бодисуудын тархалтын нөлөөгөөр болон мөн өөр бусад хиймэл зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хирээр озоны үе давхарга улам улам нимгэрч, агаар мандлын дээд хэсэгт хэт ягаан туяа гүн нэвтрэн орох нөхцлийг өгч байна. Өнөөдөр Антарктидын дээр маш том цоорхой бий бөгөөд мөн гариг дэлхийн маань өөр бусад хэсгүүдэд ч оршин байна. Эхэндээ эрдэмтэд тэр өөрөө алга бочихно доо гэж энэ асуудалд огт анхаарал тавьж байгаагүй ч харин ийм сайжрал болсонгүй, нөхцөл байдал улам улам дордсоор байна. Озоны цоорхой аюултай цацраг идэвхит туяаг нэвтрэх боломжийг олгон нэмэгдсээр байгаа билээ. Аюулын учир нь юунд оршино вэ гэвэл энэ нь сая сая хүмүүс хийгээд бусад амьд бодгалиудыг зовж шаналахад хүргэхэд байгаа юм. Энэ хүчин зүйл нь аль хэдийнээ ил тод болж байна. Үүнийг арьсны хавдрын өвчлөл огцом нэмэгдэж байгаагаар холбон тайлбарлаж болно. Цацраг идэвхижил нь мөн үр тарианы үйлдвэрлэл болон өөр бусад хөдөө аж ахуйн соёл иргэншилд нөлөөллөө үзүүлж болох юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлснөөр далайн гүний амьтад, өөр бусад амьд бодгалиудад сөрөг нөлөө учруулах эрсдэлтэй.
     Цөмийн дайн. Болзошгүй пралайан гурав дахь шинж тэмдэг нь цөмийн дайны аюул юм. Кубын нутаг дэвсгэр дээр цөмийн цэнэгт хошуунуудтай пуужингууд байрлуулж байхад АНУ нь дэлхийн гурав дугаар дайны босгон дээр зогсож байсан нь нууц биш. Тэр үед нөхцөл ямархуу хурц байсныг бид тун саяхан л мэдсэн. Орос улс Куба руу нэвтрэн орж АНУ руу тулалдахад бэлэн байжээ. Одоо бүх зүйл өөр байгаа л даа. Тэр үеийн коммунист дэглэмд хадгалж байсан хүч нөөц одоо үгүй. ..Гэвч үүнээс гадна өөрийн шинэ олиггүй санаат эздийг нэг их ядах юмгүйгээр олчихож чадах зэвсэг хэрэгсэл, материалуудын асар их нөөц оршсоор л байна.
    Америкын засаг төр дэлхий олон нийтэд аюул учруулах байдлаа эцэст нь хүртэл ойлгохгүй л байх шиг. Учир нь энэхүү үхлийн аюултай төсөл хөтөлбөрүүдэд гурав дахь орны чөлөөт мэргэжилтнүүд оролцох аюул бий. Энэ нөхцөл байдал нь АНУ цөмийн мэргэжилтнүүд бэлтгэхээс татгалзсаны дараагаар л боломжтой болсон юм. Зөвхөн өнөөдөр л бид, тэр нөхдүүд алан хядах байгууллага хийгээд засаг төрд үйлчлээд байна гэдгийг мэдэж байна. ... Хэдийгээр цөмийн зэвсэг ашиглах, боловсруулах үйл ажиллагаанаас татгалзсан гэрээ байгуулж, үүнд нь олон улс орон оролцсон ч үүнийг энх тайвны баталгаа гэж нэрлэж болох болов уу даа. Хэзээ дайн дэгдэх вэ гэдэг нь ердөө цаг хугацааны л асуудал юм даа.
    Хэрэв ийм зүйл болвол бид бүр ч илүү аймшишгтай нүүр тулах хэрэг гарах нь. Ялангуяа дэлхий дээр алан хядлага, хэт даврах үзэл гаарч байгаа энэ цагт. Алан хядагчид цөмийн бөмбөг бүтээж чадах хийгээд энэ нь нэг агшинд л хэдэн арван мянган хүнийг егүүтгэж чадах хүчтэй. Олон олон мэргэжилтнүүд, ийм мэт сүйрлээс биднийг зөвхөн цаг хугацаа л тусгаарлаж байна гэж баталсан байдаг.

    Эрт дээр цагт улс орны удирдагчид эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж бусдын эзэмшилд халдахаас халгадаг байсан. Гэвч манай өнөө цаг хэт үзэлтнүүд энэ тал дээр санаа зовдоггүй. Алан хядагчид өөрийн амь наснаасаа хагацахаас ч айдаггүй тухай мэдээг бид мэдээллийн агентлагуудын мэдээнээс нэг бус удаа сонсож байсан. Манант, цэвэр бус ухамсар нь тэднийг өөрсдийнхөө авралын төлөө бусдад халдахад хүргэдэг. Ийм учраас л тэд өөрийнхөө амь насны үнээр дайснаа устган хөнөөхөд бэлэн байдаг аж.
   Химийн болон бактериологийн дайн. Дэлхийд учирч болох пралайаг илтгэх дөрөв дэхь нөхцөл байдал нь химийн болон бактериологийн дайн. Магадгүй та бүхэн Израиль улс хорт хийн эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нилээд их хөрөнгө оруулсан тухай мэдээг сонссох байх. Ингэснээр тэд ард иргэдээ боломжит химийн дайны гамшгаас хамгаалах нь. Химийн болон бактериологийн зэвсэг бүтээх нь цөмийн бөмбөг хийхээс хамаагүй хямд өртөгтэй. Химийн зэвсэг нь устган сөнөөх асар их хүчтэй байхад бактериологийн зэвсэг нь маш богино хугацаанд үхлийн аюултай өвчнөөр тоо томшгүй олон хүнийг сүйрүүлэх аюултай. Олон хүмүүс бактериологийн зэвсэг нь хяналтаас гарах вий гэж айн түгшицгээж байна. Хэрэв хяналтаас гарвал энэ нь бүх хүн төрөлхтөнг устган сүйтгэх аймшигт тахал болно.
     Туйлуудын солигдол. Тав дахь шинж тэмдэг нь туйлууд солигдох магадлал. Хэрэв ийм зүйл болвол сүйрлээс бид хаашаа ч зайлж чадахгүй. Хэргийн учир нь Дэлхийн туйл өөрчлөгдвөл энэ нь урьдчилан хэлэхэд бэрх зүйлсийг авч ирнэ. Магадгүй газар хөдлөлт, усны үер, өөр бусад байгалийн гамшгууд. Археологичид ийм мэт өөрчлөлт нь манай гариг дээр хэд хэдэн удаа болж өнгөрч байсныг нотлох чулуулгийг олсон байдаг. Зарим нэг хүмүүс туйл нь байнга солигдож байдаг, туйлын огцом өөрчлөлтөөс биднийг нэг их удаан хугацаа тусгаарлахгүй байгаа гэдэгт итгэлтэй байдаг ажээ.

Солир

    Солир нь мөн гариг эрхсийн хэмжээний устгал сүйрлийн шалтгаан болж болох юм. Солир нь хэсэгхэн чулуулаг ба амьд бус объект биш. Тэд, манай орчлонгийн бусад бүх объектууд шиг Бурханы эрч хүчний илэрхийлэл болсон ухамсартай. Бидний олонхи нь Дэлхий эх маань амьд бодгаль мөн гэдэгт итгэлтэй байдаг. Дэлхий, Нар, Сар, ер нь Галактик өөрөө амьд бодгаль юм. Солир ч мөн л ялгаагүй тодорхой хэлбэрийн ухамсрыг агуулсан амьд бодгаль.

    Тийм ч эрт биш дээ, дэлхийн олон нийт Дэлхий рүү маш аюултай зайнд ойртон ирж буй хэд хэдэн солирын тухай мэдээлэлд автсан байсан. Аюултай утга нь юунд оршиж байсан бэ гэвэл солир нь нэг бол манай гаригтай мөргөлдөж, бүх амьд бүхнийг устган сүйрүүлэх эсвэл түүний тойрог замыг өөрчилснөөр сөрөг үр дагаврыг авчрах явдалд оршиж байв. Энэ гариг дээр маань амьдарч буй хүмүүсийн нүгэл хилэнц нь хүн төрөлхтөнд бүхий л магадлалт зовлон, гамшгийг авч ирнэ гэхэд эргэлзээд байх зүйл үгүй. Заавал нэг солир ч юм уу эсвэл байгалийн гай гамшиг шаардлагагүй. Хэдийгээр хүн төрөлхтний түүхэнд дээрх үзэгдлүүд олонтоо тохиож байсан ч тэд заавал асар том гамшиг сүйрлийг авч ирэх албагүй. Нөхцөл байдлыг арай өөрөөр авч үзэх нь зүйтэй: хэрэв хүн таван янзын үхлийн аюултай өвчин тусаж, зовж байхдаа бүх хүч чадлаараа зургаа дахьтай нь тэмцвэл энэ нь түүнд туслаж чадах уу. Үхэл, амьдралын зааг дээр байгаа хүнд энэ чухал бус. Учир нь түүний үхэл аль хэдийнээ урьдчилан тодорхойлогдсон.
     Ийм учраас дэлхийн бүх амьд бүхэнд гамшиг зовлонг авч ирэх, ойртон дөтлөж буй солирын тухайд гайхашрах зүйлгүй. Эдгээр тэнгэрийн эрхсүүдийн олонхи нь бидний ухамсарт нөлөөлөх хүчтэй ба үнэхээр ч маш хүчтэй сэтгэл зүйн нөлөөллийг үзүүлж чадна. Бид ийм мэт жишээнүүдтэй өдөр тутам л тулгарч байгаа. Жишээ нь тэргэл сартай өдрүүдэд мэдрэхүйн үйл маш хурц болдог хийгээд гэмт хэрэг ирх гардаг. Мөн ноход, хээрийн чононууд улилдан хуцалддаг. Солирууд ч мөн бидний мэдрэхүйг хурцлан биднийг сайн эсвэл муу үйлэнд тэмүүлэх тэмүүллийг маань ирлэж өгөх чадвартай билээ

Эх сурвалж: http://www.veda.mn/content/view/156/1/

Мичид од, түүнтэй холбогдох домгийн задлан шинжлэл, тайлбар

Мичид од, түүнтэй холбогдох домгийн
задлан шинжлэл, тайлбар

Алдар Ю.Болдбаатар

Хүн төрөлхтний эртний шүтлэг бишрэлийн гол суурь шүтлэг болох байгалийг шүтэх шүтлэгийн дотор тэнгэрийн од эрхэс , нар сарыг шүтэх шүтлэг онцгой байр эзлэнэ.


Хүний амьдралын орчин дахь байгалийн бүхий л үзэгдэл ямар нэг хэмжээгээр өдөр шөнө, улирлын хэмнэлээр хувирч өөрчлөгдөн оршдог. Эртний хүмүүсийн ажиглалтаар галт уул дэлбэрэх, газар хөдлөхөөс бусад улирлын шинжтэй үзэгдэх ган, зуд, үер, түймэр зэрэг байгалийн хатуу ширүүн үзэгдэл, түүнчлэн тэдний ан агнах, мал адгуулах, нүүж, суух, үр жимс түүх, тариалан эрхлэх зэрэг аж ахуй, амьдралын гол үйлүүд энэхүү хэмнэлд шууд зохирч байжээ. Энэхүү зохирол нь эртний хүмүүсийн хувьд жам ёсны хийгээд түүнийг эрхшээгч нь юуны өмнө маргаангүйгээр нар, сар, од эрхэс байжээ. Өөрөөр хэлбэл тэрхүү зохирол жам ёсыг хуульчлагч, эрхшээгч эзэн нь тэнгэрт гэрэлтэн үзэгдэгч тэдгээр биетүүдийг хэмээн эртний хүмүүс үзэж төсөөлөн ойлгож асан нь өгүүлэн буй шүтлэгийн үүсэж хөгжихийн үндэс болжээ. Эдгээр тэнгэр дэх гэрэлт биес нь тэр цагийн байгалийн хүрээлэл дунд, эгэл соёлоор оршин амьдрагч тэдгээр хүмүүст юун түрүүнд цаг улирлын хэмнэлийг тогтоогчоос гадна орчлонг гэрэлтүүлэгч /одод гялалзан харагдагч утгаараа/, түүнчлэн орон зай, мөн зүг чигийг гол заагч эрхэм чухал шүтээнүүд байжээ.

Монгол нутаг дахь эртний нүүдэлчдийн нар, сар, од эрхсийг шүтэх шүтлэг нь анхнаасаа л байгалийг шүтэх шүтлэгийн чухал бүрэлдэхүүн нь болж байв. Тэрээр тэнгэр шүтлэг цогц байдлыг олж хөгжихөд гол суурь болсон нь эргэлзээгүй.
Энэхүү судалгаанд өвлийн сэрүүн улиралд үзэгддэг мичид одыг онцлон, түүнтэй холбоотой Эрхий мэргэний домгийг задлан шинжилж, эртний нүүдэлчин өвгөдийн танин мэдэхүйд хүчтэй нөлөөлсөн байгалийн үзэгдэл, юмс тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, шалтгаан, үр дагаварыг харьцуулан судлав. Ийнхүү онцлон үзсэн нь эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлд дээрх од үлэмж байр эзлэн буйгаас шалтгаалсан хэрэг болно.  

Нэг. Мичид од нь олон оддын бөөгнөрөл бөгөөд энгийн нүдэнд харагдах нь зургаа, бидний ярьж заншснаар өвлийн шөнө зулзагласан үедээ долоо болж үзэгддэг бөгөөд монголчуудын хувьд нар, сарны дараа, бүх оддын өмнө яригддаг одод юм. Тиймээс ч монголчууд “од мичид” гэж хоршиж хэлэх нь түгээмэл. Мичид нь намар үзэгдэж эхлээд хавар харагдахыг больдог буюу өвлийн саруудад хамгийн сайн үзэгддэг.

Мичид одны тухай хэд хэдэн хувилбар домог байдгаас доктор С.Дуламын “Монгол домог зүйн дүр” бүтээлд өгүүлсэн нь: “Эрт цагт энэ од нь зургаа биш долоо, халхчуудын дунд яригддаг хувилбарт арван хоёр од байжээ. Өвлийн цагт гардаг сэрүүн од байж. Гэтэл Эрхий мэргэн сэцэн харавдагтаа эрдэж “Би энэ арван хоёр одыг дараалан оновол энэ мичид үгүй болог, алдах юм бол хар ус уухгүй, хагд өвс идэхгүй амьтан болъё” гэж ам гарч харвасаар зургааг нь онож, зургааг нь алдсан учир тэрээр хар ус уухгүй, хагд өвс идэхгүй тарвага  болсон гэдэг. Мөн Г.Н.Потанины тэмдэглэсэн өөр нэг хувилбарт “Урьд мичид долоон од байж, газар дэлхийг хүйтэн жихүүн болгож хүн амьтныг дааруулдаг байв гэнэ. Энэ гай зовлонг зайлуулах гэж газар дэлхийн нэг их сайн харваач Эрхий мэргэн энэ долоон одыг нэгэн сумаар харваад үгүй хийж чадахгүй юм бол эрхий хуруугаа огтолж, тарвага болж хувилаад хар ус уухгүй, халдан (хагд) өвс идэхгүй салхитай өдөр гарахгүй, цастай өдөр босохгүй, эрүүл салхиар унд хийж эр хүний олз болъё гэж ам тангараг тавьсан юм гэнэ. Тэр тангаргийг тавиад Мичид од руу харватал ганцхан оды нь оноод бусдыг нь оносонгүй гэнэ. Тэгээд өнөө хүртэл тэнгэрт зургаан од байдаг. Эрхий мэргэн өөрөө андгай тангаргаа сахиж тарвага болсон юм гэнэ”. (Потанин, 1916, 17-18) Үүнээс үзвэл монголчууд Мичдийг хүйтэн сэрүүн болгодог од гэж үздэг байжээ. (Дулам, 1989, 114-115) Энэхүү домгийн хоёр хувилбарын өгүүлэмжийг задлан шинжилж үзвэл мичид од нь ерөөс хүйтэн сэрүүнийг гол эх үүтгэгч гэсэн эртний нүүдэлчдийн үзэл төсөөлөл тод илэрч харагдах хийгээд тиймээс ч тэдгээр одод үгүй бол хүйтэн сэрүүн улирал үгүй болно гэсэн, үлгэрлэвэл Жангарын туульс дахь Бумбын орны нэгэн адил хүмүүсийн хүсэл мөрөөдлөөс үүдэж буй болсон домог болох нь басхүү илэрхий байна. Чингэхдээ тэрхүү хүслийг гүйцэлдүүлэхийг зорьсон домгийн дүр нь Эрхий мэргэн харваач байгаад алдаж эндсэний учир ам тангарагтаа хүрч тарвага болсон ажээ. Гэхдээ Эрхий мэргэн чухам яагаад ямар нэгэн араатан амьтан юм уу, өвөл ичдэггүй өвсөн тэжээлтэн, эсвээс жигүүртэн болж хувирсангүй харин тарвага болсон юм бэ? Энэ асуулт ихээхэн сонирхолтой. Тарвага гэж ямар амьтан бэ?

- Монгол орны ойт хээр, уулын хээр, тал хээрт түгээмэл тархсан уламжлалт агнуурын чухал ан болох тарвага нь өвлийн хүйтэн сэрүүн улиралд ичдэг амьтан. Ичинэ гэдэг нь амьдралын хэвийн үйл ажиллагааны нэгэн хэсэг хийгээд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа нь удаашран нүхэндээ олон сараар унтаж өнгөрүүлэхийг хэлдэг. Дэлхийн бөмбөрцгийн умард өргөрөгт орших монгол нутгийн хувьд олон зүйлийн мэрэгч амьтад түүний дотор тарвага, мөн том амьтадаас баавгай ичдэг. Энэ амьтад юунаас ичиж байна вэ? Хүйтэн сэрүүнээс үү, магадгүй энэ бүхнийг нөхцөлдүүлэгч хэмээн бидний өвөг нүүдэлчдийн сэтгэж асан  мичидээс үү? Үүнд домгийн холбоос байж болохыг үгүйсгэх аргагүй утгын сэжүүр ажиглагдаж байна. Монголчуудын хувьд тарвага бол агнуурын маш чухал амьтан бөгөөд манай орны Алтайн уулсаас дорнын их тал хүртэл өргөн тархснаас үзэхэд тэрээр энэ бүс нутагт нутаглаж байсан эртний нүүдэлчдийн амьжиргаанд их чухал үүрэгтэй байсан нь илэрхий. Түүнийг хүнчилж үзэх гол шалтгаан юу вэ? 
Хүн тарвага хоёрын хоорондын ижилсүүлж болохуйц шинж тэмдэг, түүнээс үүдэж хөгжсөн эртний нүүдэлчдийн сэтгэлгээний хөгжил:
    1. Тарваганы морфологи шинж болоод эд эрхтнийг хүнтэй ижилсүүлсэн төсөөлж болох шинж тэмдгийн тухай:
     А. Тарвага хойд хоёр хөл дээрээ босч чаддаг хийгээд орооныхоо үед зодолдож байгаа бурхинууд яг л бөх барилдаж буй мэт /зураг ./ байдаг нь түүнийг хүнчлэн /anthromorph/ үзэж төсөөлөхөд чухал нөлөө үзүүлсэн шинж гэж хэлж болно. Энэ шинж нь баавгайтай ижил хийгээд баавгай хойд хоёр хөл дээрээ хүн шиг зогсож, түүгээр ч зогсохгүй явж чаддаг билээ. Энэ нь хүнтэй төстэй чухал шинж төдийгүй, баавгайг хүншүүлэн үзэж төсөөлөхийн гол эх сурвалж болсон шинж тэмдэг гэж хэлж болох юм. Тиймээс ч баавгайг монголчууд “хүн хар гөрөөс” хэмээн нэрлэх нь буй. /Энэ тухай Амьтныг шүтэх шүтлэг дэх Баавгай шүтлэгийн хэсэгт хойно дэлгэрэнгүй өгүүлнэ/ Тэгвэл үүнтэй ижилсүүлхүйц шинж тэмдэг дээр өгүүлсэнчлэн тарваганд бас байдаг нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээнд тийнхүү хүншүүлэн үзэж төсөөлөхөд, басхүү өгүүлэн буй домгийн уран сэтгэмжид томоохон дүр эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн хэмээн хэлж болох юм.
     Б. Тарваганы сарвуу, тавхайн хэсгийн хүний алга, сарвууны хэсэгтэй адилтгаж болохуйц шинж нь дээрх домогт өгүүлэх Эрхий мэргэн эрхий хуруугаа огтлосон гэх үзэл төсөөллийг төрүүлэх сэжүүр шинж болсон байж болох юм. Өгүүлэгч бээр /Ю.Б/ балчир ахуйдаа өвчиж буй тарваганы сарвууг харж хүнийхтэй төстэй болохыг нь ихэд гайхдаг байсан билээ.
     В.  Тарваганы хаанд байх ягаан өнгийн нэгэн булчирхайг монголчууд бид “хүн мах” гэж нэрлэн ерөөс иддэггүй. Энэ нь хүний мах буюу тодруулвал домгийн баатар Эрхий мэргэнээс үлдсэн мах гэсэн үзэл ойлголт хадгалагдаж ирснийг гэрчилж байна.
    2. Тарвага монгол домог зүйн од эрхсийг хүртэл харвах чадал бүхүй сансрын хэмжээний баатар болох Эрхий мэргэний хувилсан дүр болсон шалтгаанд тэрээр нүүдэлчдийн хүнсний хэрэгцээний чухал ан байсныг харгалзан үзэх хэрэгтэй. Ер нь хүн төрөлхтний амьтныг шүтэх шүтлэгээс үзэхэд эн тэргүүнд дайсан нь болдог, түүнчлэн тэдний хоол хүнс болдог амьтад байдаг. Төв Азийн эртний анчин нүүдэлчдийн аж ахуйд үйлдвэрлэх аж ахуй болох мал аж ахуйн эзлэх байр суурь төгөлдөржөөгүй тэр цагт амьдралын баталгааны нэгэн чухал хүчин зүйл болох хүнс тэжээлийн хуримтлал нөөц баталгаагүй байсныг энд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай билээ.
     3.  Мөн тарвага зуны халуун цагт өдөр идээшлэх нь ховор хийгээд голцуу өглөө, оройн сэрүүнд идээшилдэг. Энэ нь халуунаас дайжиж байгаагийн шинж хийгээд өвс ургамлын шүүсээр ундлах уг амьтны хувьд хэт халуун нь биед агуулагдах усны хэвийн хэмжээгээ алдах аюултайн учир аль болох сэрүүнд идээшилдэг байгалийн зохилдолготой ажээ. Түүнчлэн тарвага намрын сүүлчээс хаврын дунд хүртэлх ид хүйтэн улиралд ичдэг. Энэ үе нь эртний нүүдэлчдийн сэтгэлгээн дэх өвлийн хүйтнийг үүтгэгч гол одод болох мичид түгэж үзэгдэх сарууд хийгээд чухамдаа эдгээр оддын бөөгнөрөл хүйтний улиралтай таарч тохиодог, басхүү хоол хүнсний чухал ан тарвага энэ л үед газар дорх нүхнээсээ гарч ирэхийг больж ичдэг явдал нь Эрхий мэргэний домгийн сюжетийг нөхцөлдүүлсэн ажээ. Тодруулвал: бидний өвөг анчин нүүдэлчид сэтгэхдээ юуны өмнө өвлийн тэсгим хүйтэн, зуд турхан, хүнс тэжээлийн хомсдол, өлсгөлөн, үгүйрэл эдгээрийг дагалдаж эрчимжих айдас хүйдсийн үндсэн шалтгааныг мичид од хэмээн үзэж, улиралын чанартай энэ бүх гай зовлонгоос ангид үргэлжид хүйтэн бус сэрүүн, дулаан таатай цаг улиралтай байхыг хүссэн гэгээн хүсэл эрмэлзлэл нь энэхүү домгийн сэтгэлгээний үүсэл хөгжлийн үндэс нь болсон буюу  өөрөөр хэлвэл үүний негатив үндэс нь цөхрөл байсан хэмээн үзэж болно. Чингэхдээ хүнсний хэрэглээний гол ан буюу тэдний хүүхэд, эмэгтэйчүүдээс авахуулаад хэн бүхний өвчиж чаддаг, түүгээр зогсохгүй арьсанд нь боож боодог хийчихдэг нүүдэлчдийн ахуйн хүрээнд хамгийн ойр, нэн түгээмэл тархсан амьтан болох тарвагыг хүйтнээс бус мичдээс дайжиж нүхэндээ ичдэг гэсэн үзэл төсөөлөл буй болж, түүнийгээ соёлын баатар мэргэн харваачаар хүсэл мөрөөдлийн сайн үйлсийг эзэншүүлдгийн нэгэн адилаар Эрхий мэргэнийг гол баатар болгосон авч, шийдвэрлэхийг хүссэн бэрхшээл зовлон нь /хүйтэн/ нэг мөсөн төгсгөл үгүй үргэлжийн давтамжит чанартайг туршлагаараа мэдэж, ухамсарласны учир уг домог баатарлагаар бус нэг үгээр байгалийн хүчийг дийлсэнгүйгээр туурвигджээ хэмээн үзэж тайлбарлаж болох байна. Ингэснээрээ байгалийн үзэгдэл, хүчний өмнө хүмүүн хүчин мөхөс болохыг, нөгөөтэйгүүр байгалийн үзэгдэл, хүч нь ертөнцийн жам ёсонд зохирогдож байгааг хүлээн зөвшөөрч, түүнийг аргадаж, зохицож амьдрах ёстой гэсэн өвөг нүүдэлчдийн ертөнцийг үзэх язгуур үзлийг илэрхийлж байна.
5.  Энд домгийн баатар мэргэнийг Эрхий гэж нэрлэснийг басхүү анхааран үзэж болно. Эрхий хуруу нь дайн тулаан, ан гөрөөнд нумаан татаж, сумаа тавихад бусад дөрвөн хуруутай эн тэнцэх төдийгүй нумын хүчийг гол тогтоон баригч хуруу учир монголчуудад эрт цагаас эрхэмлэгдсэн ажгуу. Тийм ч учраас “Эрхийдээ эрчимтэй” гэсэн үг хэллэг ардын аман зохиолд элбэг байдаг. Гэвч домгийн баатар мичид оддыг харваж чадаагүй нь түүний эрхий хурууны эрчмээс шалтгаалсан гэсэн эрхий хуруунд тохоосон далд буруутгал санаа нь уг домгийн баатрыг төдийгүй домгийг нэрлэх нэр болж кодлогдсон байхыг үгүйсгэх аргагүй.
6.   Бидний өвөг эртний нүүдэлчдийн одыг харваж үгүй хийж болно гэсэн үзлийн үндэс юу вэ? Үүнийг тайлбарлавал: Тэнгэрийн од эрхсийн чөлөөндөх сул биес дэлхийн агаар мандалд нэвтэрч улмаар дэлхийн татах хүчний нөлөөгөөр асар их хурдсалтайгаар галт зам татуулж үзэгддэг үзэгдлийг монголчууд “од харвах” хэмээн нэрлэдэг. Энэ үгийг анхаарч үзвэл уг үзэгдлийг харвасан сумтай ижилсүүлсэн төсөөлөл, түүнчлэн тэнгэрийн түг түмэн оддын нэг нь харваж, тэгснээрээ тэрхүү од мөхөж байна гэсэн үзэл ойлголт ажиглагдана. Энэ л үзэгдлээс үүдсэн үзэл төсөөлөл нь хүний амьдрал ахуй дахь зовлон бэрхшээлийг үүтгэгч хэмээн ухаарсан од эрхсийг мөхөөх хүслийг жигүүрлүүлж, одыг соёлын баатар мэргэн харваач харван мөхөөж болох тухай сэтгэлгээнд хөтөлж хүргэсэн хэмээн үзэж болох юм. Тиймээс л Эрхий мэргэн Мичидийг харвахийн зэрэгцээ Долоон өвгөний домгийн мэргэн харваач тэнгэр өөд харваж, араас нь харуулдан байтал сум нь оддыг асгаруулан бууж ирдэг (Беннигсен,1912, 55-56), (Дулам, 1989, 100) зэрэг нь одыг харваж болох тухай үзэл төсөөлөл хөгжиж дэлгэрсний илэрхийлэл ажгуу. Түүнчлэн монголчуудын томоохон уулсын тахилгын дотор тэнгэр өөд нум сумаар харвадаг зан үйл  уламжлагдан ирсний өдгөө далдлагдаж кодлогдсон утга буюу тухайн цагийн анхдагч утга нь бидний өвөг нүүдэлчдийн сэтгэлгээн дэх тэнгэрийн хур бороог халхлаж буй бүрхүүлийг зад харван задрааж улмаар хур бороо оруулж дэлгэр сайхан зун болгохыг хүссэн утга агуулга бүхүй эртний зан үйлийн улбаа ажгуу. Энэхүү харваа нь бидний эртний өвөг анчин, малчин нүүдэлчдэд үүнтэй ижил мичид өөд өвлийн тэсхэм хүйтнийг байхгүй болгохыг хүсэж харвадаг зан үйл байсан юм биш биз гэсэн үгүйсгэх үндэсгүй асуултын сэжүүрийг төрүүлнэ. Хэрэв ийм зан үйл эрт цагийнханд бодитойгоор байсан хэмээн төсөөлвөөс тийнхүү харвах харваач нь хүмүүсийн дээрх хүслээр, тэгэхдээ ам тангараг тавилгүйгээр харваж буй энгийн ахуй дахь бичил дүр, харин Эрхий мэргэн нь тэрхүү хүсэл, зан үйлээс сэтгэгдэж, хийсвэрлэгдэн буй болсон домгийн үлэмж дүр болно. Чингэхдээ эл домгийн өгүүлэмж нь Эрхий мэргэнийг эр чадал мөхөс хэмээн буруушаасан агуулгатай гэвэл үгүй юм. Харин тэрвээр дараалан сум тавьж Мичидийг харван мөхөөж чадах байсан ч нэгэнт харвах сумны тоогоо хэлж амласан, тэгээд ч алдаж харвасан учир /цээрлэгдэж, шийтгэгдсэн бус/ эртэй чадалтай баатар эр ам тангаргаасаа няцдаггүйг харуулж, хар ус уухгүй хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах тарвага болсон гэсэн нэг талаар харамсмаар авч, нөгөөтэйгүүр үнэндээ нүүдэлчдийн сэтгэлгээний ертөнц дэх эр хүний мөн чанар, жинхэнэ үнэлэмжийн үлгэр болсон бахархалтай дүр юм.
Эрхий мэргэний домогт Эрхий мэргэн ам тангарагтаа хүрээгүйн учир хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, харанхуй нүхэнд амьдрах болсон гэдэг нь нүүдэлчин монголчуудын ертөнцийн гурван тивийн тухай үзэл нэн эртнийх болохыг гэрчлэхийн зэрэгцээ доод тивийн амьтадын амьдрах орчины тухай төсөөллийг тодруулан өгч байна.
Түүнчлэн хувь заяаны эрхээр дээд, доод тивд орших болсон монгол домог зүйн хоёр их хөлөг баатар Эрхий мэргэн, Хөхдэй мэргэн хоёрын дүр, өгүүлэмжийг паралель маягаар зэрэгцүүлж үзвэл эдгээр домог нь тус тусдаа бус харин хосолмол байдлаар нүүдэлчдийн ертөнцийн тухай цогц үзлийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл хоёр домгийн өгүүлэмж нь бүхэлдээ нэгэн контекст болж бидний анчин гөрөөчин явсан өвөг нүүдэлчдийн үзэж төсөөлж асан дээд, доод, дунд гэсэн гурван тивт ертөнцийн зургийг бидэнд харуулж байна. Чингэхдээ Хөхдэй мэргэний орших дээд, Эрхий мэргэний орших доод тивүүд бол гурван тивт ертөнцийн дээд, доод хоёр туйл ажээ.

Хоёр. Мичид хэмээх нэрийн гарвал:
Этимологи талаас шинжилвэл энэ үг нь эртний түрэг, монгол хэлэнд буюу өвөг алтай хэлнээ холбогдох ажээ. Эртний түрэг хэлнээ “bičin” буюу “таслах, зааглах, огтлох” гэсэн утгатай байжээ. /Наделяев, 1968, 105/ Францын түрэг судлаач Базин ч үүнтэй ижил утгаар авч үзсэн ажээ. /Дулам, 1989, 116. Доктор С.Дулам “энэ үг эртний түрэг төдийгүй эртний монгол хэлэнд ч бас буй бөгөөд түүнтэй нэгэн язгуур бүхүй “бяц”,”бяцлах”, “бяцархай”, “бяцхан”, “бичил” гэсэн үгс байна” /Дулам, 1989, 117/ хэмээжээ. Эдгээр нэгэн язгуурт үгс нь алив нэгэн зүйлийн бэсрэг хэмжээ болон дотоод бичил хэсэг, мөн тухайн биетийн жижигрүүлэх үйлийг заасан утгатай байгаа нь зүйтэй бөгөөд монголчууд мал амьтны бие бүтцийн /анатоми/ тулгуур эрхтнүүд болох хөлийг урд хойт мөч, мөн хүний биеийн дээд мөч гэж гарыг, доод мөч гэж хөлийг хэлдэг. Мал амьтны махыг эвдэж янзлахуйд “мөчлөөд тавь” гэх буюу “мөчөөр нь салгаад тавьчих” гэвээс бид хамгийн боломжтой холбоос хэсгүүдээр нь уламжлал ёсоор эвдэж янзалдаг. Мөн цаг хугацааг хэмжих хэмжээст “мөч” гэж буй бөгөөд “цаг мөч” гэхчилэн хоршиж хэрэглэх нь түгээмэл билээ. Үүнээс цааш дэлгэрүүлж тайлбарлах нь илүүц учир Мичид одны нэр нь "Мичин сар, мичин жилийн зуд” хэмээхэд гарах 12 амьтны нэг болох бичин буюу мичинтэй холбоогүй харин цаг улирлыг мөчилж заагладаг гэсэн утгатай үг болно. Харин хэрхэн заагладаг вэ гэвэл жилийн улирлыг дулаан, хүйтэн гэж 2 мөчид хуваадаг од болно. (Болдбаатар, 2006, 154) Гэхдээ 9 сарын дундаас Мичид үзэгдэж, түүнийг дагалдах мэт Гурван марал, Хөхдэй мэргэн шөнө хугаслан ар араасаа гарч ирдэг. Энэ нь хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгааг буюу дулаан цаг улирч, хүйтний улирал эхлэж буйн гол дохио тэмдэг учир мичид нь хүйтний дохиоч од ажгуу. Тиймээс л мичид үзэгдэж эхлэх тэр цагаас эхлэн хүүхдүүд шагайгаар наадаж эхэлдэг. Мөн монголчууд ийнхүү мичид үзэгдэж эхэлсэн, намрын шөнө нь өдрөөсөө уртсах /өдөр шөнийн тэнцэл/ цагаас эхлэн ногоо цухуйх хүртэлх хүйтэн сэрүүн улирлын, ерөнхийдөө өвлийн шөнийн уртад үлгэр, домгоо хуучлан, тууль хайлж оюун сэтгэлгээний уудам ертөнцөөрөө үлгэр домгийн баатруудынхаа хамтаар аялан тоглодог уламжлалтай билээ.
 Энэ бүхнээс үзэхэд Мичид одны нэр нь цаг улирлыг мөчилж зааглагч гэсэн утгатай хийгээд уг од дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт орших монголчуудад хүйтэн сэрүүн улиралд үзэгддэг нь тийнхүү түүнийг хүйтнийг гол нөхцөлдүүлэгч од хэмээн үзэж сэтгэхүйн гол шалтгаан болжээ.


НОМ ЗҮЙ
Болдбаатар Ю. Хөхдэй мэргэн од, түүний домгийн учир холбогдол,
/Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, Volume 2.¹1(254) 2006/ УБ., х.152-163
Дулам С. Монгол домог зүйн дүр, Улаанбаатар, 1989
Беннигсен А.П. Легенды и сказки Центральной Азии. сб., 1912
Наделяев В.М., и др., 1968. Древнетюркский словарь. Ленинград
Потанин Г.Н. Ерке-Культ сына неба в Северной Азий.
Материал к тюркомонгольской мифологии. Томск, 1916, 17-18

Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө.../Фридрих Ницше/



Фридрих Ницше
Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө.../Фридрих Ницше/
"Хүмүүс өөрсдийн амьдралаа 5-10 жилийн хугацаанд урьдчилан харж байвал энэ эмх цэгц. Харин маргааш юу болохыг мэдэж чадахгүй байвал энэ хаос" эдийн засгийн тогтвортой хөгжлийн энэ үед урьдчилан таамаглах хязгаар хангалттай байдаг бөгөөд ийм эмх цэгц нь бусад системд ч гэсэн тодорхой хугацаанд хаос, эмх цэгцгүй төлөвт заавал шилждэг. Энэ бол хөгжлийн аяндаа зүгшрэх үйл явцын зайлшгүй нөхцөл. Нийгмийн шинэ хэлбэршил, шинэ үнэлэмж бүхий мэдээлэл, ерөөс шинэ бүхэн хаосын ачаар үүсдэг болой. Хаос төлөв үгүй бол тогтолцоонд юу ч шинээр үүсэхгүй. Фридрих Ницше нэгэнтээ: " Хаост дуртай бүхнийг би сайшаан зөвшөөрнө. Хаосгүйгээр бүжиглэж буй одод хэзээч төрөхгүй" схэмээсэн байдаг бөгөөд тэрбээр бүжиглэж буй гэсэн нь утгандаа шинэ санаа, шинэ үе, шинэ аксиом, нийгмийн хөгжлийн шинэ, илүү дээд эрэмбэ гэсэн утгыг илэрхийлсэн байдаг. "Синергетик шалтгаалцсан хаос гэдэг ойлголт нь эмх журмыг бүрдүүлэгч, бүтээлч хаос гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрэг дэээрээ хаосыг ч, эмх цэгцийг ч синергетик туйлчлан барьдаггүй бөгөөд тэгэх бололцоо ч бодит байдал д байдаггүй.
Хаос хэзээч хэзээч зуун хувь эмх цэгцэд ордоггүй байна. Эдгээр нь нэг нь нөгөөгийн оршихуйг өөртөө багтаасан, харилцан нөхцөлдсөн шинжтэй үзэгдэлүүд юм. Хаос бол эмх цэгцийн илүү дээд эрэмбийн хэлбэршлийг өөртөө агуулж байдаг. Бас эсрэгээр, эмх цэгцт өөртөө хаос төлөв орох бололцоог мөн агуулж байдаг гэдгийг синергетик онцолдог. Тэгээдч ямарч тогтолцоонд 100% хаос, туйлын 100% эмх цэгцтэй төлөв үүсэх бололцоогүй.
Тэхлээр түүхийн альв бүхэн хүч тэнцвэргүй дайнч үйл явдалаар нөхцөлдөх боломжтой ба энэ нь өөрийн ялалт ялагдалыг туйлчлан зөвөөр гаргаж үл чадна.
Иррационалист Ф.Ницшегийн “эзэрхэх хүсэл зоригийн тухай” сургаалд түүхэнд ямар ч дэвшил, зорилго байхгүй энэ нь нөгөөл хуйларсан хүчний билэг тэмдэг дээр явагддаг. Харин хүчтэй ба хүчгүйн хоорондын тэмцэл үргэлжлэн байдаг гэжээ. Тэрээр эртний Грекийн соёл бол Аполлон, Диониса бурхадын соёлын хоорондын тэмцэл юм хэмээн үзжээ.
Ницше цааш нь хүмүүс адгуусны байдлаас тасран салж хараахан чадаагүй. Түүнийг сөргөлдөөн, өрсөлдөөн, дайн, ухаан бодлогогүй эрмэлзэл гэрчилнэ гэсэн үзэл санаа дэвшүүлэн мөрджээ. Энэ нь түүхэн дэх гутранги үзлийг ноёрхолын тухай бүх үнэт зүйлсийг эргэн харах, үнэлэх нь зайлшгүйн тухай өгүүлэх боломж олгожээ. Ф.Ницшегийн хувьд эзэрхэх хүсэл зориг нь хүний амьдралын нэг гол шинж бол өөрийгөө нэг хэвэнд хадгалан хамгаалах явдал бус, харин улам дээш өгсөн өндийх хүсэл зориг юм. Энэ зоригдол нь өнөөх утга учиргүй бужигнаанаас хар аяндаа үүсэх аж.
Энэ талаар Ф.Ницше “сайн муугийн чанар хязгаар”, “Заратустра тийнхүү ярьж байв” зэрэг зохиолдоо тодорхой өгүүлжээ. Гутранги үзэл бол Европын түүхийн бурханы болон загалмайт бурханы үхлийн зүй ёсны үр дагавар, чин хүсэл, зарчим, хэм хэмжээ, зориулалтын уналт мөн. Иймд Ф.Ницше хүн үл бүтэх санааны утгагүй ертөнцөд хүч чадлаа байнга нэмэгдүүлэн амьдарч сурах ёстой. Энэ утга учиргүй эмхгүй бужигнаанаас хэн нэгэн хандах зүгээн сайнаар эсвэл муу замаар олох нь дамжиггүй гэж өөрийн сургаалыг боловсруулжээ.
12.22.11

Wednesday, December 14, 2011

"Амьдралын мод" tree of life

"Амьдралын мод" tree of life
Хүн төрхтөний зүйлийн талаархи онолын асуудал эрт үеэс маргаантай асуудлын нэг байсан. Өнөөгийн Антропологичдын дийлэнх нь хүнийг биологийн утгаар нэг зүйл болгон үздэг. Энэ онолыг баримтлагчдыг Моногенист онолчид гэж нэрлэдэг.Хүний зүйлийн нэгдлийг баримтлагчид Моногенистүүд хүн төрөлхтөнийг, тухайлбал Негр, Европ, Монголжуу хэмээн тус тусын зүйл гэж үздэг ба улмаар Полигенестидүүдийн хооронд 18-19 зууны онолын хөгжилд маргаан хүчтэй болж ирсэн.
16-17-р зуунд моногенезмын онол нь Адам-Ева хоёроос хүн үүссэн гэсэн шашны үзэл номлолтой нягт холбоотой байсан. Харин шашны номлолыг үгүйсгэгчид дээрхи үзлийг ихэнх нь полигенизмын онолыг баримтлаж байв.
Харин 18-р зуунаас моногенистүүд болон полигенистүүд өөрсдийн онолыг амьд байгалийн ангилал зүйн шинжлэх ухааныг үндэслэн, шинжлэх ухаанчаар батлах оролдлогыг хийж байсан.
02.05.11


“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.


“Бардор Тойдол” –ийг үгчлэн орчуулбал “Сонссоны хүчээр чөлөөлөгдөх” гэсэн утгатай бөгөөд энэхүү судар нь Түвдийн эрдэмтэн мэргэдийн олон зуун жилийн турш үе дамжин цуглуулсан баримтуудаас бүрддэг юм.

Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй болов уу. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”–оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

ЧИКАЯ БАРД БУЮУ ҮХЛИЙН МӨЧИЙН БАРД
Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч.
Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана.
Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ. Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ.
Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм.
Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав. Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр.
Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл аьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.
Хоёр дахь шат:
Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ.
Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ. Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ.
Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ.
Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.
ХОНИД БАРД БУЮУ КАРМУУДЫН ХИЙ ҮЗЭГДЛИЙН БАРД.
Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь ЧикайяБардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай.
Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март.
Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.
Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.
Нэг дэх өдөр.
Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм. Энд чи гэгээрэх боломжтой.
Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
Хоёр дахь өдөр.
Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий.
Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.
Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
Гурав дахь өдөр.
Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.
Дөрөв дэх өдөр.
Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ.
Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.
Тав дахь өдөр.
Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.
Зургаа дахь өдөр.
Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна. Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй.Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана.
Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.
Долоо дахь өдөр.
Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ. Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ. Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ. Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ.
Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө.
Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүрнэ.
Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ.
Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг.
Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.
3.СИДНА БАРД БУЮУ ТӨРӨН МЭНДЛЭХЭЭ ХҮЛЭЭХ БАРД
Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухамсар сэргэж, нэг мэдэхэд чи байна.
Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам.
Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зүйлээ үзэх чадвартай.
Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй.
Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тад чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна.
Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй.
Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ.
Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно.
Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана.
Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ.
Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ.
Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ.
Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм.
Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно. Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.
Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц.
Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.
Төрөх дөрвөн арга зам бий.
Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий.
Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай.
Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал. Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод.
Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. 
Үүнд: Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ.
Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана.
Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга.
Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно.
Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.
Умайг сонгох нь:
Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ.
Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор.
Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр.
Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина.
Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.
Дахин төрөлт.
Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна.
Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс.
Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд.
Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно. Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.
Үүгээр үхэгсдийг чөлөөлж, амьдыг сургагч Бардын тухай сургаал өндөрлөмой.

ВАНГАГИЙН ЗЄН БИЛИГ

ВАНГАГИЙН ЗЄН БИЛИГ

2010 он. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны арваннэгдvгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Дайн ердийнхєєр эхэлж, эхлээд цємийн, дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.

2011 он. Дэлхийн хойд хагаст цацраг идэвхт бодисын vлдэгдэл асгарснаар амьтан, ургамал байхгvй болно. Vvний дараа лалууд амьд vлдсэн европуудын эсрэг химийн дайныг эхлvvлнэ.

2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр шаналах болно.

2016 он. Европ бараг хvнгvй болно.

2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээрХятад тодорно. Хєгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.

2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг єєрчлєгдєнє.

2025 он. Европ улам бага хvн амтай болно.

2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Єлсгєлєнг аажмаар арилгана. Цолмон гариг руу нисэгчтэй сансрын хєлєг замдаа гарна.

2033 он. Туйлын мєс хайлж дэлхийн далайн тєвшин нэмэгдэнэ.

2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт лалууд эрх барих болно.

2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.

2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно. Эрс сэрvvснэ.

2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.

2084 он. Байгалийг нєхєн сэргээнэ.

2088 он. Хэдхэн хормын дотор хєгширдєг шинэ євчин гарч ирнэ.

2097 он. Хурдан хєгшрєх євчнийг ялан дийлэх болно.

2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.

2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.

2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.

2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.

2130 он. Харь гаригийнхний зєвлєгєє, тусламжаар усан дор амьдрал бий болно.

2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.

2167 он. Шинэ шашин гарч ирнэ.

2170 он. Аймшигтай хуурай ган болно.

2183 он. Ангараг гариг дээрх колони цємийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.

2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.

2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.

2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.

2201 он. Наран дээр дулааны цємийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.

2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн тєрєлхтєн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.

2256 он. Сансрын хєлєг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.

2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга єєрчлєгдєх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.

2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.

2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)

2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.

2291 он. Нар хєрнє. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.

2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч єєрчлєгдєнє. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.

2299 он. Францад лалын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.

2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.

2304 он. Сарны нууц тайлагдана.

2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.

2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.

2371 он. Аугаа єлсгєлєн.

2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан єсч vржинэ.

2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мєргєлдєнє. Дэлхий бvрэнхий болно.

3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.

3797 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мєхнє. Гэвч хvн тєрєлхтєн оддын єєр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна

Карл Маркс: “Замбараагүй мэдлэг бол түүн дотроос нь хэрэгтэй юмаа олж чадахгүй ундуй сундуй агуулахтай адил”





Карл Маркс

Карл Маркс: “Замбараагүй мэдлэг бол түүн дотроос нь хэрэгтэй юмаа олж чадахгүй ундуй сундуй агуулахтай адил”

Карл Хайнрих Маркс (1818 -1883) нь , Улс төрийн эдийн засагч болон хувьсгалч, XIX зууны гарамгай филисофич байжээ. Түүнийг коммунизмын Эцэг хэмээн нэрийдэх нь элбэг бөгөөд, тэрбээр сурган хүмүүжүүлэгч болон улс төрийн зүтгэлтэн байв.




Түүний баримталж байсан үзэл бодол нь Коммунизмын Тунхаг Бичгийн (1848) эхний мөрөөс харагддаг. "Эдүгээг хүртэл оршин байсан нийгмийн түүхүүд нь ангийн тэмцлийн түүх юм." Маркс нь капитализмыг, урьд нь байсан, нийгэм болон эдийн засаг дээр тулгуурласан нийгмүүдийн дотоод зүй тогтол шалтгаануудаас сүйрнэ хэмээн үздэг байв. Ийнхүү тэрээр Нийгмийн болон улс төрийн асуудлуудыг хөндөж байсанаараа ихэд алдаршсан билээ.




Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октъябрын хувсгалын Марксист Большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд Марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.




Түүний ахуй амьдрал тиймч сайнгүй байсан бөгөөд насан эцэстлээ өөрийн амьдралын зорилго чигллээн гайхамшигт хүн төрөлхтөн //Диваажин// бий болгох гэсэн мөрөөдөл дунд амьсгаа хураасан гэдэг.25.05.11

Мумми-Чухамхүү энэ гайхамшигт олдвор мумми нь өөрийн өнгө төрхөөрөө гойд ялгагдах залуу эмэгтэйн занданшуулсан шуумал болох ба Ази тивийн эртний улбаат их Торгоны замын дагуу аж төрж байсан овог аймгийн төлөөлөл юм.

Мумми
 

Залуухан үзэсгэлэнт бүсгүйн шарил: XiaoheАрхеологич, Антропологич нар тогтоожээ.

Чухамхүү энэ гайхамшигт олдвор мумми нь өөрийн өнгө төрхөөрөө гойд ялгагдах залуу эмэгтэйн занданшуулсан шуумал болох ба Ази тивийн эртний улбаат их Торгоны замын дагуу аж төрж байсан овог аймгийн төлөөлөл юм.

Залуу бүсгүйн энэ олдвор нь тэр үеийн өнгө төрх ахиун хэрэглээ, өвөрмөц онцлог дүр төрхийг сайн хадгалж занданшсан нь гайхамшигтай. Түүнчлэн түүний нүдний ухархай болон аяганы хэсэг, сормуус нь ноцтой гэмтэл аваагүй яг тэр хэвээрэй сайн хадгалагджээ.
‎(: Нойрсож буй Гүнж Xiaohe /1800 - 1500/ гариу жилийг ардаан орхижээ.Энэ мумми бол одоог хүртэл олдож байгаагүй гайхамшигт олдворуудын тоонд зүй ёсоор ордог юм.The Beauty of Xiaohe гэдэг нэрээр нь түүнийг судлаачид хэдийнэ мэддэг болсон. 


Шведийн судлаач, археологич Folke Bergman, Sven Hendin нар тус газрыг 1934 онд нээсэн ба Tarim Basin хөндийгөөс Хятадын археологичид 2003 онд дээрхи Муммиг олжээ. Энэ нутаг нь Хятадын Шинжаан уйгарын өөртөө засах оронд хамаарагдах хөдөө арал юм. Алслагдсан хуурай, ус, чийггүй энэ бүс нутагт гадна дотны хүмүүс зүглэдэггүй. Тэгээдч үлгэрт гардаг тамын орны эх нутаг үхлийн цөл хэмээн алдаршсан газар ажээ. Хожим Америкийн нэгдсэн улсад аваачсан гэсэн сурагтай.

26.05.11