--Хүн бид ертөнцийн мөн чанарыг яаж ч гүн таньж мэдсэн бай, физик хаа хүртэл хөгжсөн ч бай, ирээдүйн тухай мэдэхгүй хэвээрээ л байх болно.
Үүнийг л Хаосын онол гээд байгаа юм.
-- Энэ ертөнц чинь тэр чигээрээ "хэдэн микро бөөмнүүд болон, тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлээс" л бүрэлдэн тогтож байгаа төдий гэж үзэх юм бол, энэ ертөнц маань өөрөө тэр чигээрээ ямар ч тодорхой төлөвгүйгээр, олон тооны магадлал байдлаар зэрэгцэн оршиж байгаа хэрэг болно.
-- "Энтропи өсөх хууль" гэж байдаг. Энэ бол – Ертөнц (сансар огторгуй) бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам бүр эвдэрсээр л байна гэсэн физикийн хууль юм. Өөрөөр хэлбэл, бүхий л зүйлс эвдрэх тавилантай. Одоо оршин байгаа ямар ч дэг журам хэзээ нэгэн цагт гарцаагүй замхран алга болох болно.
-- Бид дэг журмыг бий болгохын тулд амьдралаас олсон мэдлэгээр эмх цэгцийг бүтээдэг. Гэвч цаг нь болохоор буцаад задарч эвдрэх тул утга учиргүй мэт.
-- Хана руу шидсэн лонх яагаад зад /хагарч/ үсэр ч эмхгүй тарах болов?
-- Ширээн дээр асгасан сүү яагаад ийш тийш гоожиж мөн агаарт ууршиж дэгдэнэ вэ?
-- Мөнх бусыг үзүүлсэн хүний гоо цогцос яагаад задарч эх дэлхийдээ шингэж хэдэн хэлхээ яс цагийн эрхээр тарж бутарч үгүй болов?
2015.09.27
No comments:
Post a Comment