Monday, June 8, 2015

Очиж үзэх ёстой газруудын нэгдээ.



Очиж үзэх ёстой газруудын нэгдээ. Дэлхий дээр ер бусын газрууд маш их. Үүний нэг бол баруун өмнөд Энэтхэгийн Малдьвын цогц арлуудын нэгэн үзэсгэлэнт арал болох Ваадно юм. Тус арлын хөвөөнд хуйлран гэрэлтэх гайхамшигт амьтдыг үдшийн цагт үзэж болно. Зураг дээр тус амьтны гэрлийн үзэгдэл бий болгож буйг харуулжээ. 
(Phytoplankton –Далайн гэрэлтдэг бичил биетэн)

06.08.15

---Месопотами---"Дунд болон гол" нэрнээс гарвалтай Аугаа их хот улсуудын суу алдар хүн төрөлхтөний түүхийн сан хөмрөгт тодоос тод үлдсэн мөртлөө тэдний гарал үүсэл хийгээд баялаг үгийн сан бүхий домог үлгэрүүд эдүгээ судлаачдын сонирхолыг эрхгүй татсаар байна. Ур болон бусад томоохон хот улсуудыг багтаасан Месопотамын өмнөд хэсгийг Сүмэр буюу Шумер гэж нэрлэж байжээ.



---Месопотами---"Дунд болон гол" нэрнээс гарвалтай Аугаа их хот улсуудын суу алдар хүн төрөлхтөний түүхийн сан хөмрөгт тодоос тод үлдсэн мөртлөө тэдний гарал үүсэл хийгээд баялаг үгийн сан бүхий домог үлгэрүүд эдүгээ судлаачдын сонирхолыг эрхгүй татсаар байна. Ур болон бусад томоохон хот улсуудыг багтаасан Месопотамын өмнөд хэсгийг Сүмэр буюу Шумер гэж нэрлэж байжээ. Төв хэсгийг Аккад хэмээн нэрлэж байснаа хожим Вавилон хот хүчирхэг болсны улмаас Вавилониа гэх болов. Тигрийн дагуух умард хэсэг нь Ассир буюу Асшурын нутагт хамаарч байв. Алдарт Сеннахерибын ач хүү, Есархандоны хүү, Ассирын хаан /МЭӨ 668-626/-ны үед аливаа зүйлийг танин мэдэхийн тулд элдэв зүйлсыг цуглуулан судалж тодорхой хэмжээны өв, цуглуулга бүрдүүлж байв. Түүний цуглуулга орчин үеийн судлаачдын хувьд нандин ховор цуглуулга болж үлджээ. Ойролцоогоор 22,000 гаруй дүрс бичиг бүхий чулуун хавтангууд дотор Их усан үерийн болоод Ертөнцийн үүслийн талаархи цөөнгүй утга зохиолын өв сан бий. Орчин үед Унгар судлаачид болон түүх сонирхогчид Нимродыг Ассир хотын үндэслэгч их хаан хэмээн үздэг бөгөөд Нимрод хаан нь Урал Алтай хэлний бүлд хамаарах хүн гэж үзэж байна.


08.06.15