Wednesday, June 14, 2023

Ази тивд санхүүгийн эзэнт гүрний ирээдүй бэлтгэгдэж байна




"АМЕРИК ОРОНД КРИПТО салбар нь ХУУЛЬ, ХЯНАЛТЫН БҮСЛЭЛТЭНД ОРСОН". ЭРТХЭН КРИПТОГООС ГАР гэж шаардаж БАЙНА.

АНУ-д #bitcoin авах эрэлтийн тоо өсөж байна. Зарим хэсэг нь Америкаас зугтах
шахам нүүж байхад нөгөө хэсэг нь нэмж авсаар.
  • АНУ-аас эрс ялгаатай нь Ази тивийн улсууд криптовалютын компаниудыг илүүд үздэг.
  • Circle, Anchorage Digital зэрэг хэд хэдэн гол тоглогчид Сингапурт аль хэдийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • Үүний зэрэгцээ, Хонг Конг санхүүгийн салбарт криптовалют хөрөнгө оруулалт болон блокчейн технологийг нэвтрүүлэх хууль тогтоомжийг боловсруулснаараа криптогийн чухал төв болж байна.
  • Энэ оны эхээр Хонконгийн Валютын газар банкуудыг криптовалютын компаниудад үйлчилгээ санал болгохыг уриалсан.
  • Үүний дараа тэд (Саяхан) жижиг хөрөнгө оруулагчдад зориулж крипто арилжаа хийхийг хуульчилсан.
  • Одоо Хонг Конгийн Үнэт цаас, фьючерсийн хороо нь ердийн санхүүгийн байгууллагуудыг бодит ертөнц дэх хөрөнгийг токенжуулах чиглэлээр судлахыг дэмжиж байна.
Криптод итгэлээ бүү алд.
Ирээдүйн дүр төрх эерэг харагдаж байна.



БОДИТ ОРЛОГО БУУРСААР БАЙНА
2023.06.13
    • Их Британийн ажилчдын дундаж цалин 2023 оны 2-р сараас 4-р сард өмнөх жилтэй харьцуулахад өссөн байна. Гэсэн хэдий ч инфляцийг (үнийн өсөлт) харгалзан үзсэний дараа цалин бодитоор буурсан.
    • Их Британи дахь сул ажлын байрны тоо 2023 оны 3-р сараас 5-р сард 79000-аар буурч, 1.051 сая болжээ. Энэ нь сул орон тоо 11 дэх улирал дараалан буурч байгаа бөгөөд судалгаанд оролцогчид ажилд зуучлахад саад болж буй хүчин зүйл нь эдийн засгийн дарамт хэмээн дурдсан байна.

No comments:

Post a Comment