Tuesday, March 8, 2022

S&P500 индекс ба Орос-Украины дайны хямрал дэлхийн эдийн засагт хэр удаан нөлөөлөх вэ?

Нацист Герман Дэлхийн II-р дайныг өдөөхөд S&P500 индекс дараагийн хэдэн долоо хоногт 25%-иар унав. Нэг жилийн дараа зах зээл нь үргэлжилсэн дайныг үл харгалзан ихэнх уналтууд нь сэргэсэн.

Их Наран улс Пёрл Харбор боомт руу дайрсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл нэг өдрийн дотор 11%-иар унав. Удалгүй нэг жилийн дараа S&P500 15%-иар өссөн байна.

Вьетнам болон Персийн булангийн дайнууд илүү бага уналтуудыг үзүүлсэн.

Дунджаар S&P 500 зөрчил гарснаас хойш 3 сарын дараа 6.5%-иар буурсан ч жилийн дараа 13%-иар эерэг үзүүлэлттэй байв. Ихэнх дайн, хямралын дараа хөрөнгийн зах зээл хурдан сэргэсэн байдаг.

Ер нь 10-15%-ийн уналт нь хэвийн үзэгдэл бөгөөд өнгөрсөн жил крипто & Биткойн давамгайлсан хөрөнгийн зах зээл гайхалтай өсөлтүүдээ хоёр удаа давтсан.

Харин хөрөнгө оруулагчдын гаргадаг хамгийн том алдаа бол уналт өсөлтийн трэнд бүрт хэт их ач холбогдол өгч боддог. Улмаар цаг нь болоогүй арилжаа хийж алдаа гаргах нь элбэг.

Хойшид дайн, тахал, засгийн газруудын хориг зэрэг ээлжит давалгаанууд гарч гэнэтийн төлөвлөөгүй үйл явдлууд үргэлж байсаар байна.Тэр болгонд нь ижил хэв маяг ажиглагдсаар...



Санаж яв: Зах зээл гэнэт өсдөг, эсвэл унадаг, гэхдээ дараа нь сэргэдэг. Тэвчээртэй хүлээж, унавал тосож, өсөхөөр нь зарахаа өөрсдөө мэдтүгэй.

<S&P 500 нь хөрөнгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтийг илэрхийлдэг индекс юм>.





Товчоор бол: Өрнөдийн гүрнүүд хад чулууны завсарт хавчуулагдсан байдалтай ацан шалаанд оржээ. Нэг бол Украины талд үүрэг хүлээвэл албан ёсоор дэлхийн III дугаар дайн болно. Үр дүнд нь жинхэнэ хямрал эхэлнэ. Эсвэл үүрэг хүлээхгүй алсаас ажвал Ардчилсан үндэстэн нүдэн дээр сүйрч дуусна. 

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
                                                                                                                                                    03.08.22