Friday, December 26, 2014

Алберт Эйнштейн Рабиндранат Таагүр хоёрын яриа




Эйнштейн – Та ертөнцөөс ангид орших бурханд итгэдэг үү?

Таагүр – Ертөнцөөс ангид биш бурханд итгэдэг. Хүний эцэс төгсгөлгүй биехүн нь Орчлон ертөнцийг танин барьдаг. Хүний бие хүний хувьд танин баригдашгүй юу ч байх боломжгүй. Энэ нь Орчлонгийн үнэн болбоос хүн төрхтэй үнэн байдаг гэдгийг нотолж байна. Би санаагаа тайлбарлахын тулд шинжлэх ухааны нэгэн баримтыг ашиглая. Завсар хооронд нь юу ч үл байх протон, электроноос матери (бодис) тогтдог боловч тусгаар тусгаар электрон болон протоныг нэгтгэгч орон зай дахь холбоосуудгүйгээр матери үргэлж цул мэт санагдана. Яг үүний адил хүн төрөлхтөн бодгалиудаас бүрддэг авч нийгмийг нэгдмэл амьд организм болгогч хүмүүн харилцааны сүлжээ тэдний хооронд оршино. Бодгалийн адил Орчлон ч бүхэлдээ бидэнтэй холбоотой. Энэ бол хүний Орчлон юм. Энд хэлсэн санааг би урлаг, утга зохиол болон хүний шашинлаг ухамсарт олж харж байна.

Эйнштейн - Орчлонгийн язгуур чанарын тухайд ялгаа бүхий хоёр үзэл баримтлал байна, тухайлбал, 1) ертөнц бол хүнээс хамаарагч нэгдмэл бүхэллэг мөн, 2) ертөнц бол хүний оюун ухаанаас үл хамаарагч бодит байдал мөн гэх явдал юм.

Таагүр – Манай Орчлон мөнхийн хүнтэй найрал зохицолд байгаа тохиолдолд бид түүнийг үнэн байдлаар танин барих (ухаарах) бөгөөд түүнийг төгс сайхан болгон мэдрэх билээ.

Эйнштэйн - Гэхдээ энэ бол Орчлонг чухамхүү хүнээс хамааруулсан үзэл баримтлал юм.

Таагүр - Өөр үзэл баримтлал байх бололцоогүй. Энэ ертөнц бол хүний (шинжтэй)ертөнц. Түүний тухай шинжлэх ухаанч төсөөллүүд бол эрдэмтэн хүний л төсөөллүүд юм. Ийм учраас ертөнц биднээс тусдаа оршин байдаггүй. Манай ертөнц харьцангуй шинжтэй, түүний бодит байдал нь бидний ухамсраас хамаардаг. Оюун ухаанлиг болоод төгс сайхан зүйлийн ямар нэг стандарт (оршин) байх бөгөөд тэр нь энэ ертөнцөд лавтай үнэнийг оноодог. Энэ бол сэрэл мэдрэмж нь биднийхтэй тохирч байх Мөнхийн Хүний стандарт юм.
Эйнштейн - Таны Мөнхийн Хүн гэдэг чинь хүний мөн чанарын хэрэгжилт үү?

Таагүр - Тиймээ, мөнхийн мөн чанарын хэрэгжилт. Бид энэхүү мөн чанарыг өөрсдийн сэтгэл догдлол болон үйл ажиллагаагаараа дамжуулан танин мэдэх ёстой. Бидэнд заяагдсан хязгаарлагдмал байдалгүй Дээд Хүнийг бид танин мэдэж байна. Тусгаар биехүнээр хязгаарлагдаагүй тэр зүйлийг шинжлэх ухаан эрхлэн авч үздэг, тэр(шинжлэх ухаан) бол хүний биеэс гаднахь үнэнүүдийн ертөнц юм. Шашин эдгээр үнэнийг танин барьж бидний тун далдын хэрэгцээтэй холбогдох тэдгээрийн холбоог тогтоодог. Үнэнийг ухаарах бидний хувь ухаарал нь нийтлэг утга холбогдлыг олж байна. Үнэнийг шашин үнэ цэнэтэй болгодог, тийнхүү бид өөртэй нь нийцэх найрал зохицлоо мэдэрснээр үнэнийг ухаардаг билээ.

Эйнштейн - Тэгэхээр, үнэн буюу төгс сайхан нь хүнээс хамаардаггүй биш гэсэн үг үү?

Таагүр - Хамаардаггүй биш.

Эйнштейн - Хэрэв хүмүүс гэнэт үгүй болбоос Аполлон Бельведерский үзэсгэлэн төгс байхаа больчих юм уу?

Таагүр – Тийм ээ!

Эйнштейн - Төгс сайхны тухай ийм үзэл баримтлалыг би зөвшөөрч байгаа хэдий ч, үнэний тухай ийм баримтлалтай санал нийлэхгүй нь ээ.

Таагүр - Яагаад? Үнэнийг хүн л танин мэддэг шүү дээ.

Эйнштейн - Би үзэл номлолынхоо үнэн зөвийг нотолж чадахгүй байгаа ч, энэ бол миний шашин юм.

Таагүр - Универсаль (даяар түгээмэл) хүнд хэрэгжин биелэгч төгөлдөр найрал зохицлын эрхэмнэлд төгс сайхан байдаг. Үнэн бол универсаль оюун ухааныг төгс ухаарах явдал юм. Бодгалиуд бид нар том, жижиг алдаа гаргаж, туршлага хуримтлуулж, оюун ухаанаа гэгээрүүлснээр үнэнд ойртдог, учир нь, өөрөөр бид яаж үнэнийг танин мэдэх билээ дээ?

Эйнштейн - Шинжлэх ухааны үнэнийг хүн төрөлхтнөөс үл хамаарах шударга үнэн хэмээн үзэх ёстой гэдгийг би нотолж чадахгүй ч, үүнд хатуу итгэлтэй байдаг. Геометр дэх Пифагорын теорем нь хүний оршихуйгаас үл хамаарах ямар нэгэн ойролцоо үнэн зүйлийг тогтоодог. Хүнээс үл хамаарагч бодит байдал хэрэв байдаг л юм бол энэ бодит байдалд тохирогч үнэн байх ёстой, тийм болохоор, эхнийхийг үгүйсгэх нь дараачийнхыг үгүйсгэх явдлыг ч дагуулах болно.

Таагүр - Универсаль Хүнд хэрэгжсэн үнэн нь, мөн чанартаа, хүн төрхтэй байх ёстой, учир нь, эс тэгвэл, хувь бодгалиуд, бид нарын танин мэдэж болох бүх зүйлийг үнэн хэмээн нэрлэж хэзээ ч болохгүй байхсан билээ, ядаж л гэхэд, логик үйлдлүүдийн тусламжтайгаар, өөрөөр хэлбэл, хүний эрхтэн бологч сэтгэхүйн эрхтнээр дамжин ойртож болдог шинжлэх ухааны үнэн хэмээн нэрлэж болохгүй юм. Энэтхэгийн философи ёсоор, өөрөөр хэлбэл, тусгаар бодгалийн оюун ухаанаар танин барьж, эсвэл, үгээр тайлбарлаж болохгүй үнэмлэхүй үнэн болох Брахма оршин байдаг. Бодгаль гагцхүү эцэс төгсгөлгүй чанар руу бүрэн нэвтэрч бясалгах замаар л тэр үнэнийг танин мэднэ. Тийм үнэн нь шинжлэх ухаанд үл харьяалагдана. Бидний ярьж буй энэхүү үнэний уг чанар нь гадаад шинжтэй, тухайлбал, энэ нь хүний оюун ухаанд үнэн болон (мэт) төсөөлөгдөж буй тэр л зүйл юм, тийм ч учраас, энэ үнэн бол хүний л үнэн юм. Үүнийг Майя буюу хуурмаг үзэгдэл хэмээн нэрлэж болох юм.

Эйнштейн - Тэгэхээр, Энэтхэгийн философийн номлол байж болох Таны үзэлбаримтлалтай холбогдуулан авч үзвээс, бид тусгаар биехүний биш, харин нийт хүн төрөлхтний хуурмаг үзэгдэлтэй харьцаж байна аа даа?

Таагүр - Бид шинжлэх ухааны сахилга батад захирагдан хувь оюун ухаанаар маань тулгасан бүх хязгаарлалтыг орхидог, тийм байдлаар л Универсаль Хүний оюун ухаанд хэрэгжсэн үнэнийг танин барих үйл рүү бид хүрч ирдэг.

Эйнштейн - Үнэн бидний ухамсраас шалтгаалдаг гэж үү? Энд л асуудал байна!

Таагүр - Үнэн хэмээн бидний нэрлэдэг тэр зүйл болбоос тус бүр нь Универсаль Хүнд хамаардаг бодит байдлын субъектив, объектив гэсэн хоёр талын хоорондын зохиролт найралд байна.

Эйнштейн - Тэр ч байтугай, бид өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй юмстаа хүнээс үл хамаарах бодит чанарыг нялзаан хамаатуулахаас өөр аргагүй. Мэдрэхүйн эрхтнүүдийнхээ өгөгдлүүдийн хоорондын харилцан холбоог зохист байдлаар тогтоохын тулд бид үүнийг хийдэг. Жишээлбэл, гэрт хэн ч байхгүй байх үед ч энэ ширээ байрандаа л байна.

Таагүр - Тиймээ, ширээ нь бодгалийн оюун ухаанд хүртээлгүй, харин универсаль оюун ухааны хувьд хүртээлтэй. Миний хүртэн мэдэрч буй ширээ нь минийх шиг тийм овог төрлийн оюун ухаанд хүртэн мэдрэгдэж болно.

Эйнштейн - Хүнээс үл хамаарах үнэний оршихуйн тухайд бидний төрөлхийн байр суурийг тайлбарлаж ч, нотолж ч болохгүй боловч түүнд бүх хүмүүс, тэр ч байтугай, балар эртний хүмүүс ч итгэдэг. Хүнээс хэтийдсэн объектив шинжийг бид үнэнд нялзаан хамаатуулж байна. Бид хэдийвээр ямар утга холбогдолтой вэ гэдгийг нь хэлж чадахгүй ч, бидний оршихуйгаас, бидний туршлагаас, бидний оюун ухаанаас үл хамаарах энэ бодит байдал бидэнд зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Таагүр - Хатуу биет болохын хувьд ширээ бол зөвхөн ганц үзэгдэх байдал л юм гэдгийг шинжлэх ухаан нотолсон билээ, ийм учраас, хүний оюун ухаан ширээ байдлаар мэдрэн хүлээн авч буй тэр зүйл нь хүний оюун ухаан байгаагүйсэн бол оршин байгаагүй билээ. Үүний сацуу ширээний элементари бодит байдал нь цахилгаан хүчний эргэлдэгч тус тус төвийн олонлог мөн учраас л хүний оюун ухаанд хамаардаг гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Үнэнийг танин ухаарах үйл явцад хүний универсаль оюун ухаан ба тус бодгалийн хязгаарлагдмал оюун ухааны хооронд байнгын мөргөлдөөн болж байдаг. Танин мэдэхүйн үл тасалдах үйл явц манай шинжлэх ухаанд, философид, бидний ёс суртахуунд өрнөж байдаг. Ямар ч тохиолдолд, хүнээс үл хамаарагч ямар нэгэн үнэмлэхүй үнэн байсан бол тэр нь бидний хувьд үнэнхүү үл оршигч байх билээ. Үйл явдлын дараалал нь хөгжмийн нотын дараалалтай төстэйгөөр, орон зайд бус, харин зөвхөн цаг хугацаанд өрнөдөг тийм оюун ухааныг төсөөлж үзэхэд хэцүү биш ээ. Тийм оюун ухааны хувьд бодит байдлын тухай үзэл баримтлал нь хөгжмийн бодит байдалтай төрөлсөх болно. Харин хөгжмийн ийм бодит байдалд Пифагорын геометр ямар ч утгагүй билээ. Утга зохиолын бодит байдлаас дэндүү ялгаатай цаасны бодит байдал байна. Цаасыг ховдоглон идэгч хивэн хорхойн ухааны хувьд утга зохиол үнэнхүү үл оршино, харин хүний оюун ухааны хувьд цаасыг өөрөө гэхээсээ, үнэн болох утга зохиол ихээхэн үнэ цэнэтэй. Яг үүний адил, хүний оюун ухаанд хандах рациональ, эсвэл, мэдрэхүйн харилцаанд үл орших ямар нэгэн үнэн байдаг бол тэр нь биднийг хүний оюун ухаан бүхий оршихуй байх зуурт юу ч биш байсаар байх юм.

Эйнштейн - Тийм тохиолдолд би танаас илүү сүсэглэг, шашинлаг хүн.

Таагүр - Миний шашин Мөнхийн Хүнийг, хүн төрхт Универсаль оюун санааг танин мэдэхэд, миний оршихуйн жинхэнэ дайдад байдаг. Энэ шашин нь “Хүний шашин” хэмээн миний нэрлэсэн гиббертийн лекцүүдийн сэдэв байсан юм.

(Энэ яриа Берлиний ойролцоох Капутад Эйнштейний зуслангийн байранд 1930 оны долдугаар сарын арван дөрвөнд болжээ. Яриа хэвлэгдсэн бүтээл нь Эйнштейн А. Собрание научных трудов. Т. IV-M; “Наука”, 1967. - С.130-133).

Орос хэлнээс орчуулсан Хулуд Ж.Отгонбаяр

Monday, December 1, 2014

Calculating how long the mutations they noted took to arise, Schurr's team estimated that the southern Altaian lineage diverged genetically from the Native American lineage 13,000 to 14,000 years ago, a timing scenario that aligns with the idea of people moving into the Americas from Siberia between 15,000 and 20,000 years ago.

Altai in Siberia: A study of genetic markers in DNA showed that the lineage of Native Americans changed around 13-14,000 years ago - when people are thought to have walked across the Bering Strait


Native Americans actually came from a tiny mountain region in Siberia, DNA research reveals




Tiny region in central Russia has DNA link to native Americans today


Ancestors thought to have walked across ice 13,000 years ago


Altai is 'key place', because central location means ancient peoples passed through



Altai in southern Siberia sits right at the centre of Russia. But the tiny, mountainous republic has a claim to fame unknown until now - Native Americans can trace their origins to the remote region.

DNA research revealed that genetic markers linking people living in the Russian republic of Altai, southern Siberia, with indigenous populations in North America.

A study of the mutations indicated a lineage shift between 13,000 and 14,000 years ago - when people are thought to have walked across the ice from Russia to America.

This roughly coincides with the period when humans from Siberia are thought to have crossed what is now the Bering strait and entered America.

'Altai is a key area because it's a place where people have been coming and going for thousands and thousands of years,' said Dr Theodore Schurr, from the University of Pennsylvania in the US.

Among the people who may have emerged from the Altai region are the predecessors of the first Native Americans. Roughly 20-25,000 years ago, these prehistoric humans carried their Asian genetic lineages up into the far reaches of Siberia and eventually across the then-exposed Bering land mass into the Americas.

'Our goal in working in this area was to better define what those founding lineages or sister lineages are to Native American populations,' Schurr said.

The region lies at the intersection of what is now Russia, Mongolia, China and Kazakhstan.


An engraving of early native Americans from the 1500s: DNA research hints that their ancestors came from one tiny region in central Russia

Dr Schurr's team checked Altai DNA samples for markers in mitochondrial DNA which is always passed on by mothers, and Y chromosome DNA which sons inherit from their fathers.

Because of the large number of gene markers examined, the findings have a high degree of precision.

'At this level of resolution we can see the connections more clearly,' Schurr said.

Looking at the Y chromosome DNA, the researchers found a unique mutation shared by Native Americans and southern Altaians in the lineage known as Q.

Mitochondrial DNA is found in tiny rod-like 'powerplants' in cells that generate energy.

Both kinds of DNA showed links between Altaians and Native Americans.



In the Y chromosome DNA, the researchers found a unique mutation shared by Native Americans and people from southern Altai.

The findings are published today in the American Journal of Human Genetics.

Calculating how long the mutations they noted took to arise, Schurr's team estimated that the southern Altaian lineage diverged genetically from the Native American lineage 13,000 to 14,000 years ago, a timing scenario that aligns with the idea of people moving into the Americas from Siberia between 15,000 and 20,000 years ago.

Though it's possible, even likely, that more than one wave of people crossed the land bridge, Schurr said that other researchers have not yet been able to identify another similar geographic focal point from which Native Americans can trace their heritage.

'It may change with more data from other groups, but, so far, even with intensive work in Mongolia, they're not seeing the same things that we are,' he said.


In addition to elucidating the Asia-America connection, the study confirms that the modern cultural divide between southern and northern Altaians has ancient genetic roots