Sunday, November 3, 2013

Эвшээлт


Орчин үеийн судалгаагаар Приматын эвшээлт нь Гоминидын түүхэн хөгжлийн дундаас олж авсан мэдрэхүйн /халдварт/ рефлекц буйг илэрхийлж байна. 

Хүмүүн эвшээснээр тархи сэргэж, үр бүтээлтэй ажиллах мэдрэмжийг хүлээн бий болгодог. Өөрөөр хэлбэл, уураг тархи өөрөө өөртөөн сэргэх ёстойг сануулдаг гэсэн үг. Тэгвэл энэ үйлдэл бусдад халдварладагийн учир нь таны тархи ч бас сонор сэрэмжээ алдахгүй байх хэрэгтэй гэдгийг өөртөө сануулж байгаа хэрэг гэнэ. Ер нь сүүн тэжээлтэн амьтад дундаас Хүмүүн салвар нь эвшээлтийг гээлгүй салж хөгжсөн бол өвөг төрөл болох Паны бүлийн Шимпазед мөн адил эвшээлтийн дохио нь харилцан даган дууриах процесоор түлхүү ажиглагдсаар өнөөг хүрчээ. Энэ нь сэтгэцийн хувьд хүмүүнтэй төстэйг илтгэнэ. Мөн сүүн тэжээлтэн-Mammal's анги дотороо Homo нь бусдаасаа илүү мэдрэмжтэйг илэрхийлэх өнгөц таамнал болно. Бусад доод бүлийн анги, сүүн тэжээлтэн амьтад өөр хоорондоо нэгэн мөчрийн амьтад боловч салаа бүр хэв шинжийн ялгагдахгүй юмгүй өвөг язгууртай болохоо илэрхийлж эвшээлгэх үйлдэл үйлддэг. 


03.11.13

No comments:

Post a Comment