Wednesday, November 20, 2013

ИНДО-ЕВРОП БА ЭРТНИЙ ЕВРОПЫН ТАЛААР

North Pontic stelae
МЭӨ 4500-2500 жилийн орчим Дорнод Европын Төв хэсэгт бүхэллэг шинж хэлбэртэй соёлын шилжилт хөдөлгөөн зэргэлдээх бүс нутгууд руу алгуур шилжиж эхэлсэн агаад Эртний соёлын төлөөллийн нэг болох Курганы соёлт (Kurgan-Хойшид Хиргисүүр гэж бичнэ) нүүдэлчид Ижил мөрөн болон Умард Понтикийн хээр талаас эхлэн тархжээ. Тухайн үед хүн ам зүйд нэлээд чухал хүчин зүйлс ажиглагдаж эхэлсэн байдаг.
Эдгээрт:
1.      МЭӨ 4300 жилийн орчим Морь унаж чаддаг болсон тал нутгийн хагас нүүдэлчин овог аймгууд Өмнөд Сибирийн бүсээс Дунай мөрөн хүртлэх үржил шимт тал нутгийг эзэгнэн оршиж байжээ. Эртний Европын газар нутагт хоёр хэв шинжийн төлөөлөл буйг харуулах арьстаны бүлгүүд өөр хоорондоо нийлэгжилтэнд орох явц ажиглагдаж эхэлсэн байдаг. Үүний дийлэнхи нь Хар Тэнгисийн хөвөө дагаж суурьшсан эртний соёлт давхрага болох Karanovo-Gumelni£a, Vinca, Lengyel, болон LBK соёлууд байснаас багцалж Cucuteni-ийн жишээн дээрээс дурдаж болдог. Өрнөд Европын эртний соёлуудын хувьд МЭӨ 3500 жилийн үед холбогдох Дорнод Английн нутаг дэвсгэр дээрхи аварга чулуун байгууламж зэргийг нэрлэж болох юм.  
2.      МЭӨ IV мянганы эхний хагаст Умард Понтийн буюу Кавказын бүс орчмийн эртний хүмүүс өөр хоорондоо генетик ба угсаа соёлын харилцаа хүчтэй явагдсан байдаг. Тухайн үеийн нийгмийн бүтэц, угсаа-соёлын бүрдэлүүд хүчтэй ялгарч эхэлсэн бөгөөд энэ үед төр төст нэгдэлүүд үүсч хөгжсөн гэж үздэг. Харин Төв Европын эртний хүн ам зүйд хүрэл болон зэсээр үйлдсэн хатуулаг чанартай чичлүүр хутга хэлвэрийн зэвсгүүдийг төрөл зүйл бүрээр нь урлаж эхэлсэн байна.
3.      МЭӨ 3000 жилийн үед Ижил мөрний үржил шимт хөндийн адгаас эхлэн үлэмж хэмжээний чулуун дарааст булшнууд илэрсэн юм. Улмаар тус хэлвэрийн булшнууд нь Дорнод Европын нутаг даяар тархаж дараа дараагийн шинэ угсаатны бүлгийг үүтгэсэн гэж үздэг. Харин тухайн үеийг Индо-Европын хүн ам зүйн нүүдэл Төв Европ руу шилсэн гэж үзээд цаашлан Валт орчмийн Дорнод хэсэг, Төв Оросын нутаг дэвсгэрт түрэхийн хамт Баруун Умард зүгийн Скандинав руу тархсан байдал ажиглагддаг. Харин Өмнөд хэсгээс Грек рүү тус тус шилжин нүүдэллэж байв.
4.      III дэх мянганы хоёрдугаар хагаст морь унаж сурсан овог аймгууд (дайсагнагч) Өрнөд Европ руу түрж эхэлсэн байдаг. Эдгээр овог аймгууд Дорнод Европын тэгш тал нутагт өвөрмөц соёлын голомтыг бий болгосон бөгөөд Өрнөд Европын нийт угсаатны дунд эцгийн талаас төлөөлөх төрхтөний төлөөлөл болсон байдаг. Энэ үзэгдэл нь Дорнод-Төв Европийн хувьд өөр хооронд дахь нүсэр хэмжээны нүүдлийн төлөөлөл болох агаад Өрнөд Европ руу нүүдэллэсэн овог аймгууд цаашилж Англи хүрсэн байх өндөр магадлалтай. Газрын Дундад Тэнгисийн хөвөө дагаж нүүдэллэх эртний хүмүүс хамгийн түрүүнд Английн Өмнөд арал болох Isles-д хүрчээ. 
МЭӨ III мянганы хоёрдугаар хагаст Эртний Европын бүхийл хэсэгт эдийн засаг ба нийгмийн хөгжил нь үндсэндээ шийдвэрлэх өөрчлөлтөнд хүрсэн байна. Мал аж ахуй эрхлэн амьдрагч болон Хагас нүүдэлчин овог аймгууд тариалангийн аж ахуйг эрхлэн хөгжүүлсээр байлаа. Эртний Европ тивд өөр хэв шинжийн оршин суугчдийн суурингууд бүрэлдэн бий болж улмаар далай тэнгисийн алс хол арал зэрэг хөвөө хязгаарын газруудад хүртэл цөөн тоотой популяци хэдийнэ бий болсон байв. 
Индо-Европ хэв шинжийн эртний овог аймгууд Европ даяар тивийн онцлогтой домгийн бурхадын үүслийг бий болгосон гэж үздэг. Харин эртний Европын бурханыг Эхийн эрхт ёсны бурхад, сахиустай холбон үздэг нь өнөөдөрч гэсэн язгуур онцлогийг гээлгүй Өвөг Индо-Европ гарвалын бэлгэдэлтэй хамт усталгүй эдүгээ хүрч иржээ. Эртний Европын бурхад  нь Индо-Европын бурхадтай хэлвэрийн хувьд төсөөтэй талууд байдаг. Гэхдээ Хиргисүүрийн соёлыг төлөөлөх овог аймгууд нь үхэгсдийн ертөнцийг төсөөлж газар доорхи амьдрал эсхүл энэ насны дараахи амьдрал буйг төрөл бүрийн домог үлгэрт тусгаж дүрсэлсэн нь археологийн эд, өлгийн дурсгалууд болон аман зохиолд илэрхийлж дүрсэлсэн байдаг бол Эртний Европын овог аймгууд Эхийн эрхт ёсны үүтгэлтэй байгаль дэлхийн үр шимийг ямар нэгэн адгуус амьтан тэтгэж байдаг гэсэн илтгэлийг илэрхийлсэн хадны сүг болон бусад соёлын дурсгалуудад дүрсэлсээр иржээ...

Эцэст нь дүгнэн өгүүлвэл “хүн төрөлхтөний үүсэл хөгжил нь орон нутгийн хэв шинжтэй соёл, генетик хувиралын үр дүн мөн”

20.11.13
Examples of Contrasting Symbols in Old European and Indo-European Mythologies
OLD EUROPEAN
The Color Black
The Color White
The Serpent
The Bull, the Bucranium
The Sun
The Horse


INDO-EUROPEAN
Color of fertility and Mother Earth
Color of bone, symbolic of death related to yellow, gold, amber, marble, alabaster
Benevolent snake, symbol of life energy in humans, animals and plants; stimulating and protecting the life powers of the family and domestic animals; poisonous snake an epiphany of the Goddess of Death
Source of life, symbol of regeneration, simulacrum of woman's uterus
Symbol of regeneration and one of the manifestations of the Goddess of Regeneration (feminine gender for the sun in Celtic, Germanic, Baltic, and Slavic languages is inherited from Old Europe)
Nonexistent in pre-Indo-European Europe

No comments:

Post a Comment