Saturday, March 9, 2013

Зарим хүнд “Ум” гэдэг нь хаана ч гэрэлтэх гэрэл, зарим хүнд бүгдийг багтаасан хууль, зарим нэгэнд бүхнийг чадагч ухамсар болж төсөөлөгдөнө.








УМ: Пифагорын сургаалаар бол тэнгэрийн ямар ч бие, тодруулж хэлбэл, ямар ч атом өөрийн хөдөлгөөндөө өвөрмөц авиа хэмнэл буюу вибраци үүсгэдэг ажээ. Энэ бүх авиа вибраци нь сансар хорвоогийн ерөнхий зохицлыг үүсгэх ба үүний элемент бүр өөрийн үүрэг, шинж чанарыг хадгалахын хамтаар нэгдмэл нэгэн цогц болж өөрийн хувь нэмрийг оруулдаг байна. 
OM (written universally as ॐ; in Devanagari as ओं oṃ [õː], औं auṃ [ə̃ũ], or 'ओ३म्' om [õːm]) is a mystical Sanskrit sound of Hindu origin(India), sacred and important in various Dharmic religions such as Hinduism, Buddhism and Jainism. The syllable is also referred to as omkara (ओंकार oṃkāra) or aumkara (औंकार auṃkāra), literally "om syllable", and in Sanskrit it is sometimes referred to as praṇava, literally "that which is sounded out loudly". Om is also written ओ३म् (ō̄m [õːːm]), where ३ is pluta ("three times as long"), indicating a length of three morae (that is, the time it takes to say three syllables)—an overlong nasalized close-mid back rounded vowel—though there are other enunciations adhered to in received traditions. It is placed at the beginning of most Hindu texts as a sacred incantation to be intoned at the beginning and end of a reading of the Vedas or prior to any prayer or mantra. It is used at the end of the invocation to the god being sacrificed to (anuvakya) as an invitation to and for that God to partake of the sacrifice. The Māndukya Upanishad is entirely devoted to the explanation of the syllable. The syllable consists of three phonemes, a (Vaishvanara),
Зарим хүнд “Ум” гэдэг нь хаана ч гэрэлтэх гэрэл, зарим хүнд бүгдийг багтаасан хууль, зарим нэгэнд бүхнийг чадагч ухамсар болж төсөөлөгдөнө. Боломжит бүх хэлбэр болон өнгөний мөн чанарыг нь өөрчлөлгүйгээр тусгагч толины адилаар “Ум” нь ямар ч шинж чанарыг тусгаж, дээд идеалын ямар ч хэлбэрт биелэхдээ, аль нэгээр нь өөрийгөө хязгаарладаггүй юм. Хэрэв энэ ариун үг ямар нэг тодорхой утгатай адилссан бол “Ум” өөрийн иррациональ чанарыг хадгалалгүй, аль нэг идеалд хамаарч байсан бол хувийн бүх хүсэл эрмэлзэл биеллээ олдог оюун ухааны тэр түвшиний билэг тэмдэг болж чадахгүй байсан юм. Бүтээгч авианы тухай үзэл болон вибрацын онол Билэг тэмдэг нь амьд бүхний адилаар уналт, цэцэглэлтийнхээ үеийг үзэж өнгөрөөдөг, цэцэглэлт мандалтын үе нь оргилдоо хүрэхэд буурч, өдөр тутмын амьдралын хүрээнд орж, дараа нь ердийн болзолт хэллэг болон хувирч нэг бол туйлын явцуу, нэг бол туйлын өргөн утгыг олон дахин буй болгосноор сүүл сүүлдээ өөрийн гүн нандин агуулгыг алддаг. Энэ үед тэдний байрыг өөр билэг тэмдгүүд эзэлж, өмнөх нь “ маш явцуу хүрээнд” байр сууриа хадгалан цагаа болоход дахин сэргэдэг юм. “Явцуу хүрээ” гэдэг нь зохион байгуулалттай бүлэг хүмүүс биш, өөрсдийн мэдрэмжийн ачаар билэг тэмдгийн нарийн учрыг мэдэрдэг хүмүүсийг хэлж байгаа юм. Юмс үзэгдлийн мөн чанарыг нээгч бөгөөд аливаа бүтээлийн нууцыг тайлах түлхүүр өгөгч авиа, вибрацын далд хүчний энэ нууцыг эртний мэргэд бүрэн дүүрэн ойлгодог байжээ. Бүтээл хийгээд бүтээгдсэний нууцыг тайлагч түлхүүр болсон бүх юмс, үзэгдлийн мөн чанарыг нээгч болсон авиа буюу хэлбэлзлийн энэхүү нууц хүчийг өнгөрсөн үеийн мэргэд болох Гималайн нуруунаа суугч асан Арш гэгээн, Месопотамын адептууд, Египетийн тайлгач нар төгс мэддэг байлаа.
Бүтээлч авианы тухай үзэл санааг Логосын тухай сургаал хөгжүүлсэн юм. Жишээ нь: Иоанны Евангели “Хамгийн эхэнд үг байсан, Үг бурхан байсан... Тэгээд бүх юм үгээр дамжиж буй болсон” гэсэн нууцлаг үгээр сургаалаа эхэлсэн байдаг билээ. Бүтээлч авианы тухай мэдлэг Энэтхэгт ч байсан. Энэ мэдлэг йогийн янз бүрийн системд хөгжиж, Буддизмын сургуулиудад төгс боловсорсон юм. Тэдгээр сургуулийн үндэс болсон Вижнянавадаг бас “Йогочара” гэх бөгөөд түүний уламжлал Төвдөөс Япон хүртэл дэлгэрсэн Их хөлгөний сургаалд хадгалагдан үлджээ. Александр Девид Неел “Төвдийн аян” бүтээлийнхээ VIII бүлэгт “Кимвалтай” төстэй зэмсгээрээ хамгийн ер бусын янз бүрийн авиа гаргаж чаддаг төдийгүй, гүн ухааны хувьд бүх бодис юмс, өөрийн төрөлх шинж чанарт зохицсон авиа гаргаж чаддаг хэмээн Пифагорын адилаар нотолдог хүнтэй уулзсан” тухайгаа бичжээ.


Бэлэгдэл болон зарим бичлэгийн эх сурвалж: http://en.wikipedia.org/wiki/Om
http://bodonguudbatchuka.blogspot.com/2013/03/sacred-word-om.html

No comments:

Post a Comment