Sponsered

Monday, April 3, 2023

Бактери нь хүн төрөлхтөний ирээдүйд онцгой тус хүргэх болно.


 

Хүний тархины эсийн атаат дайсан.

Тархины эсийн атаат дайсан бол хар тамхи, мансууруулах төрлийн бодис, архи дарс юм. Харин сөрөг сэтгэл хөдлөл болох уур хилэн нь төдий хэмжээгээр тархины эсүүдийг эгнэгт буцаж сэргэхгүйгээр үгүй хийж байдаг.



 

Яагаад Хорусын мэлмий гэж?

Бурхны "нүд" гэх ойлголт эртний Египетийн мэргэн ухаанд бий. Рагийн сүр хүчин Тэнгэрлэг дарь эх хийгээд гэгээрэл, мэргэн ухааны төлөөлөл болж эртний судруудад мөн бичигдсэн аж. Хорус болон Ра нь эртний домог үлгэрүүдэд бүгдийг тольдогч ер бусын этгээд хүчтэй - логих дээр суурилсан хүчин зүйл - гэж тайлбарласнаас гадна бүгдийг үзэгч мэлмий нээгч бүхий бурхан гэж дурддаг. Жишээлбэл "Бид бурханд итгэдэг" гэсэн уриатай Америк доллар дээрх үг нь Хорусын мэлмий ямар өргөн утгатай бэлгэдэлт жишээ болохыг илэрхийлж байна. "Бүгдийг болгоогч - Бүхнийг тольдогч - нь Билгийн мэлмий нээгдсэн мэт бүх л гүний нууц хийгээд ил далд бүгдийг харах чадвартай гэж үзэхэд хүргэж байна.



 

New blood test can detect 'toxic' protein years before Alzheimer's symptoms emerge, study shows


 

Хүнийг “батерей” гэж үзвэл, тэр өөрийн үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд байнга амьдралын эрчим хүчээр цэнэглэгдэж байх ёстой.

Бруно Грёнинг хүнийг эрчим хүч хураагууртай зүйрлэсэн байдаг. Бид өдөр тутмын амьдралдаа... хүн бүр өөрийн энергээ алдаж байдаг. Гэвч шаардлагатай шинэ амьдралын энергээ ихэнхдээ бүрэн авч чаддаггүй. Цэнэггүй болсон зай хураагуур ажилладаггүйтэй адил эрч хүчгүй болсон бие махбодь өөрийн үүрэг даалгавраа биелүүлж чадахаа болих нь эргэлзээгүй. Үүний үр дагавар нь ядаргаа, тавгүйтэл, айдас, өвчин байдаг.

Хүн бүр эрчим хүчээ хянаж зохицуулж авч, гаргаж чаддаг байх ёстой.


 

Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тэр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.


 

Tuesday, August 9, 2022

Парадокст эцсийн шийдэл алга


Эртний Грекийн гүн ухаантан Зено гэж лут хүн байж. Түүний бодож олсон этгээд зохиолуудын дотор нь парадокс гэж нэрлэсэн философийн багц асуудал нэлээд дээгүүр хөвж явдаг. Хамгийн алдартай нь уралдааны чанартай энэхүү асуудалд хэн нэгэн хэт нэг талыг барьж нотлох боловч шийдэлд үл хүрэх буюу баталгаа олохгүй байх эсрэг нотолгоог илчилдэг. Өөрөөр хэлбэл асуудалд шийдэл олсон ч буцаад шийдэл нь асуудал руу хөрвөж эхэлнэ.

За тийм байж... бас юун Парадокс гэх гадаад үг гараад ирэв? Парадокс гэдэг нь эртний грек хэлний παράδοξος (paradoxus) буюу “жигтэй, хачин” хэмээх үгээс гаралтай, хаа сайгүй орших асуудал бөгөөд учирзүйн үүднээс тайлбарлах аргагүй, ойлгомжтой мэт боловч бодит амьдрал дээр тохиолдож байгаагүй тийм нэг үйл явцыг хэлдэг нэр томьёо аж.
 
Жишээлбэл: Өвлийн хар шөнө Балдан гуай 4 зам орох гэж ТБД андуудын Шөлөндө-гөөс гараад зүүн зүг явган жирийж... Парадокс ёсоор бол мань эр замын төгсгөл хүртэл алхахыг хүссэн нь тов тодорхой байна. Тэрээр төгсгөлд хүрэхээс өмнө эцэс хүртэлх замын хагасыг нь туулах ёстой. Тэгээд тэр хагас замынхаа төгсгөлд хүрэхээс өмнө эхэлж гарснаас төгсгөл хүртэлх хагас замыг бас туулна. Энэ мэтээр төсөөллийн хязгаарт нэг замын хагасаас төгсгөл рүү тэмүүлж алхах боловч эргээгээд төгсгөл хүрэх замын хагасыг барахын тулд улам бүр шамдан алхах ёстой... энэ мэтээр хязгааргүй тийн үйлдэх хоосон чанарын замыг туучих тул очих цэг үл харагдах үлгэрийн зам болно.

Балдан гуайн идсэн өег шөлч оргүй шингэж нөгөөх хүрэх зай улам бүр адал явдалтайгаар үргэлжилнэ. Иймийн учир замын төгсгөлд хэзээ ч хүрэх боломжгүй гэж Зено итгэл төгс хэлэв. “Төгсгөлд нь хэчнээн ойртсон ч тэр эхлээд хагасыг нь явах хэрэгтэй болно. Гэсэн ч хагасын хагаст хүрэхийн тулд дахиад л явна”.
 
Ямар новшийн яацарсан ажилгүй хүний Парадокс асуудал дэвшүүлээ вэ.
 
Олон зууны туршид парадоксыг шийдвэрлэх аргыг цөөнгүй гүн ухаантнууд унтахдаа хүртэл бодож өглөө нь парадоксоо зүүдлэн сэрдэг байлаа. Тэдний нэгэн элч төлөөлөгч бол Философич Демокрит бөгөөд санал болгосон шийдэл нь түүний Өрнөдийн оюун сэтгэлгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан Атомизм-тай холбоотойгоор бууж байв.
 
Демокрит нь орчлон ертөнц бол “Ахуйн хязгаарт орших атом юм” гэж нэрлэсэн ба цаашлаад үл хуваагдашгүй жижиг хэсгүүдээс бүрддэг гэж нотолж орхив. Тэрээр Балдан гуайн замын төгсгөлд хүрэх боломжийг зөвхөн нэг атомын зайд хүрснээр бат итгэлтэйгээр хуруу даран тоолж тооцов. Ингээд зайг шууд хоёр дахин хуваах боломжгүй болгожээ. Энэхүү тайллаар Парадокст эцсийн шийдэл гаргахыг итгэл төгс хүлээлгэв.
 
Ммм... За тийм байж болох л юм. Гэхдээ атом нь ширхгээр тооцож үзвэл өнөөх цаглашгүй хумхын тоосны нэг хуваасны тэн хагасаар яваад дуусна гэж бүр нарийн нэгжээр тооцъё. Цаашлаад тэрхүү яриад буй атомын дотор цөөнгүй нэгж атом байхыг үгүйсгэж чадахгүй. Тэрхүү цаглашгүй хумхын тоосны нэг хуваасны тэн хагасаар задалж тавих юм бол таны таамаглал бас эргэлзээтэй.
 
Харин та бүхний хувьд бодол үл хүрэх оддын хязгаарыг насан багадаа төсөөлж байсан л байх. Ой ухаанд үл багтах чанадын тэр ханыг оюун бодлоор тогшиж үзсэн үү?

Batchuka Bodonguud 08.09.22

Sunday, April 24, 2022

Хүмүүсийн мөнгийг хүүлэх арга улам бүр нарийсаад, хэмжээ дамжаа нь эрс нэмэгдсэн.

Луйварчид олон сая хүмүүсийг хуурахын тулд программчлалыг ашигладаг ба илүү хортой код бүхий хиймэл эргэлтийн тоон мэдээг санд оруулснаар мэдээллийн чарт дээр үнэ хөөрөгдсөн байдлыг харуулж чаддаг болжээ.

Дэлхий дээр өдөр бүр олон мянган иргэд ийм төрөлийн хиймэл үнэ хөөрөгдөл дунд андуурч тодорхойгүй төсөлд хөрөнгө мөнгөө алдсаар.

Крипто дахь өсөлтийн мэдээнд сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Харин олсон мөнгөө хэмнэхийн тулд төслийн албан ёсны сувгуудыг сайтар шалгаж байна уу.

  • Ямар ч мэдээллийн эх сурвалж байлаа гэхэд сонссон үнэ чинь боломжийн ба "одоо л авдаг цаг" гэдэгт бүү итгэ.
  • Сонирхолтой хэвээр байж бүх талаас нь дахин дахин нягтал.
  • Санхүүгийн гүйлгээ хийхээсээ өмнө үргэлж өөрийнхөө судалгааг хий.
  • Тэр зоос сайн гэнэ лээ. Энэ зоос чамайг баян болгоно гэдэгт эргэлзэж бай.
  • Өөрөө мэдэхээ байхдаа бусад мундагуудаас тусламж хүсдэг. Гэхдээ эндээс эхэлж техник тусламжийн луйвар эхэлдэг. Ялангуяа сошл орчинд чамайг өлхөн луйвардана.
  • Giveaway луйвар чамайг байнга отож байгаа. Үнэгүй юм гэж байхгүй ба амьдрал дээр өгье гэсэн хүмүүс тун цөөхөн. Харь элгийн хүн ямар юмаа тамд илүүчлэх вэ дээ.
  • Крипто фишинг буюу хуурамч өгөөж өгч залилах. Танихгүй цахим хаяг, үл мэдэгдэх дугаараас ирсэн SMS мессеж дээр албаны мэт мэдээлэл өгч, дэмжлэг өгөх өгөөмөр зангаар таны итгэлийг олно.
  • Понзи схем... Жишээлбэл: Plc-ultima зоосыг сурталчилж авахыг, нэгдэхийг уриалж буй та болон таны найзууд хэн нэгнийг санхүүгийн хувьд хөрөнгөө алдах магадлал руу түлхэн оруулж байгааг бодолцож үзээрэй.

Эцэст нь:
Та луйвардуулсан бол таны өмнөөс хэнч хариуцлага хүлээхгүй.
Одоогоор эрх зүйн орчин сайн бүрдээгүй.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM

Wednesday, April 20, 2022

Зах зээл төгс байх албагүй л дээ

PLCU is a manipulated crypto coin, which about to SCAM any time. There is no fundamental base of this coin. They released small quantities of coin initially to rock the price. So becareful to invest in long time.

    Олон жилийн өмнө Onecoin дээр мөнгөө луйвардуулсан нэг найзыгаа их л өрөвддөг юм. Тэрээр бүхэл бүтэн байрны мөнгийг туучихсан түүхтэй. Иймээс сүлжээ загвартай арилжааг сонссон даруй үл итгэх бодол төрдөг. Энэ төрлийн наймааны эхэнд нь орсон хүмүүс ашиг авах толгой пирамид схемийн бүтэцтэй. Үүнийг олон түвшний маркетинг, сүлжээний маркетингийн зоос ч гэж нэрлэж болох юм. Иймд сүүлд орсон хүмүүс ашиг авч болох хэдий ч алдагдал хүлээх магадлал ихсэж эхэлдэг гэсэн үг.
    PLC Ultima нь төслийн танилцуулга дээрээ блокчэйн технологи дээр хийсэн бүтээгдэхүүнтэй гэж дурддаг бөгөөд үүндээ Litecoin блокчэйны функцийг өргөжүүлж, хэрэглээний хамрах хүрээг нэмэгдүүлсэн гэж магтдаг.
Үнэндээ ямар ч технологийг хуулж, хөгжүүлж болох боловч гол бизнес загварчлал нь олон түвшний маркетинг, сүлжээний бизнес салбар дээр ажиллаж байгаа бол но-той ноцтой гэж хардалт төрүүлдэг.
    Иймд урилгаар элсэгчид зөвхөн шинэ оролцогчдыг доороо элсүүлэх замаар мөнгө олохыг зааж болох юм. Тийм бол эргэлзээгүй Понзи схемд хамаарна.
Төслийг хөгжүүлж буй Алекс нь өөрийн энэ ажлыг төвлөрсөн бус санхүүгийн платформ дээр ухаалаг гэрээтэй мэт харагдуулахыг хүсдэг. Яагаав нөгөө Litecoin блокчэйны функцийг хөгжүүлсэн гэж нтр...
    Гэвч ямар ч контракт үзэгддэггүй. Тодруулбал гэрээний тоон өгөгдөл бүхий түлхүүр гинжин холбоосны хаяг байхгүй. Блокчэйн дээрээс нь төслийн талаарх олон тооны мэдээллийг хайж үзэх ямар ч боломжгүйгээр бүтээжээ.
    Мөн энэхүү төсөлийн талаарх гялалзсан мэдээлэл одоог хүртэл байхгүй, мэргэжлийн крипто шинжээчдийн дүн шинжилгээгүй... Харин эсрэгээр хөрөнгө оруулагч хэсэг хүмүүсийн бизнес схем загварын дагуу олон нийтийг сүлжээнд нэгдэхийг уриалсан, гэнэт их мөнгө амалсан маркетинг постууд, хэсэг бусга контентүүд цөөнгүй үзэгдэнэ.
    Тийм л мундаг амжилт гаргаж хүмүүсийг цэнгэлийн манлайд хүргэж буй бол яагаад наад захын crypto.news, cryptopanic, cointelegraph гэм мэт сайтуудад эшлэл болгож үлгэрлэхгүй байгаа юм...?
    Баримт: Алексийн хөгжүүлсэн понзи төслийн нэг бол Platincoin.
Platin coin-ийг 4 жилийн өмнө олон нийтэд зарлаж хөрөнгө оруулалтаа татсан ч хүмүүс өнөөдөр хүртэл гар дээрээ бодит өсөлтийн өгөөж юу ч аваагүй. Тэд маш их итгэлээр хөрөнгө оруулжээ. Анх гарсан цагаас хойш схем нь понзи дагуу ажиллах болсон тул Platincoin зоосыг тухайн үеийн арилжааны биржүүд хэсэг хугацаанд орлого болон гүйлгээг хаасан байдаг. Улмаар зоосны эргэлтийг дангаар удирдах болсон ба 2019 оны 6 сар гэхэд гэнэт ихээр өсгөсөн. Хэн өсгөсөн вэ? Мэдээж Компани. Үүний улмаас зоос нь хиймэл памп хөшүүрэг байдлаар өсч эхэлсэн. Их хэмжээний зоосыг буцаагаад өгөөж нэрээр нийлүүлэлт хийсэн. Олон ч хүмүүс худалдаж авсан. Зах зээл ч ханасан. Төд удалгүй хөрөнгө оруулалтаас ирэх тус зоос нь тухайн үедээ Евро хослолтой байсныг үгүй хийж зөвхөн USDT болгож үлдээсэн төдийгүй тогтвортой зоос мэтээр дахин ойлгуулж эхэлсэн.
Түүнээс хойш тус зоосны ханш нь өсөөгүй ба харин ч эрс буурсан байдаг. Харин сүүлийн үед PLCUltima to PLC зоосоор хөрвүүлэх боломжийг ярих болсон.
    Иймээс дээр дурдсан Крито технологийн наад захын шаардлага хангаагүй эл бүтээгдэхүүн бол зүгээр л Понзи схем. Учир нь зах зээлд гаргаж буй зоосны дийлэнх хувийг хэн эзэмшиж байгааг таахад бэрх. Цаашлаад зах зээлийн эрэлт нийлэлтийг барьж тогтвортой байлгах, байлгахгүй нь хэсэг бүлэг хүмүүсийн мэдэлд оршихыг таашгүй ба шууд Ruggpul хийж дампууруулах бүрэн боломжтой. Өнөөдөр Platin coin-ийг үндэслэгч Алексийн хийсэн хоёр дахь PLCU платформ төсөл бол хуурамч төвлөрсөн бус биржийн эрлийз хэлбэр.
    Plc-ultima зоосыг сурталчилж авахыг, нэгдэхийг уриалж буй та болон таны найзууд хэн нэгнийг санхүүгийн хувьд хөрөнгөө алдах магадлал руу түлхэн оруулж байгааг бодож үзээрэй.
Мөн биткойноос илүү өсөлттэй гэж бодож байгаа бол та эндүүрч. Биткойнд хөрөнгө оруулалт хийгчид бол дэлхийн томоохон пүүс, корпорацууд, хувь хүмүүс байхад хөрөнгө оруулалтын нийт үнэ цэнэ нь 24 цагийн байдлаар $24,4 тэрбум доллар давчээ. Plc-ultima нь сүүлийн 24 цагт ердөө $5,2 сая долларын хөрөнгө оруулалтын үнэ цэнийг харуулж байна.
    Эзлэхүүн нь арилжаачдын хувьд криптовалютуудын ирээдүйн ашгийг тодорхойлох маш чухал үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. Global хэмжээнд ажиллах Plc-ultima нь Понзи шатлалын схем учраас өгөөжийг харамгүй өгч байгаач энэ хэвээр хүмүүст тараах нүдгүй буян гэж юу байхав дээ. Нэг л өдөр бүх зүйл нурч унана. Ерөнхийдөө өсөлт ирээд одоо уналт руу орж байгаа ч юм билүү.     Зах зээл төгс байх албагүй л дээ.
Тэгээд хэн хожих юм? Дээр байгаа шатлалын хүмүүс.
Эцэст нь нэмж хэлэхэд нийгэмдээ сайн өгөөж өгч байгаа криптовалютууд ил тод, органик байдаг.

Нэмэлт: MLM бизнесийн загвар урт хугацаанд тогтвортой байж чадах уу? Чадахгүй. Хурдан баяжих бизнес гэж байдаггүй. Ийм төрөлийн бизнес ойр дотны хүмүүс, найз нөхөдийн сохор луйвраас гаралтай. Олон хүмүүс олон түвшний маркетингийн компаниудад амжилттай ажиллаж байгаа хэдий ч тэдний ихэнх нь бизнест эрт элссэн бөгөөд тэдний доор цөөнгүй борлуулалтын баг ажилдаг. Түүний нэг нэгж нь та ч байж мэднэ. Мэдээж борлуулалтаас шимтгэл авах боломжтой. Хэрэв та олон түвшний маркетингийн койн, бүтээгдэхүүнийг авч элсэхээр төлөвлөж байгаа бол сайтар судалж үзээрэй. Олон түвшний маркетинг нь танд тохирохгүй гэдгийг удахгүй ойлгоно.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM


Tuesday, March 8, 2022

S&P500 индекс ба Орос-Украины дайны хямрал дэлхийн эдийн засагт хэр удаан нөлөөлөх вэ?

Нацист Герман Дэлхийн II-р дайныг өдөөхөд S&P500 индекс дараагийн хэдэн долоо хоногт 25%-иар унав. Нэг жилийн дараа зах зээл нь үргэлжилсэн дайныг үл харгалзан ихэнх уналтууд нь сэргэсэн.

Их Наран улс Пёрл Харбор боомт руу дайрсны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл нэг өдрийн дотор 11%-иар унав. Удалгүй нэг жилийн дараа S&P500 15%-иар өссөн байна.

Вьетнам болон Персийн булангийн дайнууд илүү бага уналтуудыг үзүүлсэн.

Дунджаар S&P 500 зөрчил гарснаас хойш 3 сарын дараа 6.5%-иар буурсан ч жилийн дараа 13%-иар эерэг үзүүлэлттэй байв. Ихэнх дайн, хямралын дараа хөрөнгийн зах зээл хурдан сэргэсэн байдаг.

Ер нь 10-15%-ийн уналт нь хэвийн үзэгдэл бөгөөд өнгөрсөн жил крипто & Биткойн давамгайлсан хөрөнгийн зах зээл гайхалтай өсөлтүүдээ хоёр удаа давтсан.

Харин хөрөнгө оруулагчдын гаргадаг хамгийн том алдаа бол уналт өсөлтийн трэнд бүрт хэт их ач холбогдол өгч боддог. Улмаар цаг нь болоогүй арилжаа хийж алдаа гаргах нь элбэг.

Хойшид дайн, тахал, засгийн газруудын хориг зэрэг ээлжит давалгаанууд гарч гэнэтийн төлөвлөөгүй үйл явдлууд үргэлж байсаар байна.Тэр болгонд нь ижил хэв маяг ажиглагдсаар...



Санаж яв: Зах зээл гэнэт өсдөг, эсвэл унадаг, гэхдээ дараа нь сэргэдэг. Тэвчээртэй хүлээж, унавал тосож, өсөхөөр нь зарахаа өөрсдөө мэдтүгэй.

<S&P 500 нь хөрөнгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтийг илэрхийлдэг индекс юм>.





Товчоор бол: Өрнөдийн гүрнүүд хад чулууны завсарт хавчуулагдсан байдалтай ацан шалаанд оржээ. Нэг бол Украины талд үүрэг хүлээвэл албан ёсоор дэлхийн III дугаар дайн болно. Үр дүнд нь жинхэнэ хямрал эхэлнэ. Эсвэл үүрэг хүлээхгүй алсаас ажвал Ардчилсан үндэстэн нүдэн дээр сүйрч дуусна. 

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг
хүсвэл доорхи текст дээр дарж орно уу.
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
                                                                                                                                                    03.08.22