Tuesday, November 1, 2016

Огт оргүй хоосон амьдралаас Хүний орчлон Диваажинд ..


Бурханы баруун гарын тэргүүн шавь Бурхантай уулзаагүй байхдаа үнэний эрэлт хатаж явахдаа Ражгир хотод Бурханы хамгийн анхны таван шавийн бага нь болох Ариханд Ашважиттай таараад тэр хүнийг жинхэнэ гэгээрэлд хүрч ариуссан хүн болохыг нь мэдэж бадарчилж явахад нь дагаж явсаар хоолоо идэж дуусахад нь очиж мэндлээд таныг харахад та гэгээрэл ариусалд хүрсэн нь тодорхой байна.


Та ямар багшаар, ямар сургаалыг дагаж гэгээрэл ариусалд хүрэв хэлж өгнө үү? гэсэнд Ашважит миний багш Бурхан энэ хотын ойролцоох хийдэд заларч буй. Очоод та түүнээр заалга гэсэнд Сарипутта тэсэж чадалгүй товчхон айлддаг сургаалыг нь хэлж өгөөч гэсэнд Ашиважит Бурханы айлддаг сургаалыг хураангуйлан "ҮЕ дхамма-хэттү паббхаяа, хэтүнан татаагатха ааха, тэсхаанан жа ниродха, эвам ваадь махасамана" гэх товч айлдсаныг сонсоод хурц билгүүнд Сарипутта тэр суудал дээрээ гэгээрлийн анхны шат болох Шротаппанаад хүрсэн гэдэг.

Энэ шүлгийн утга нь "Юм бүхэн учир шалтгаанаас үүдэлтэй, тэр л шалтгааныг Бурхан тайлан айлддаг болоод мөн тэдгээрийг устгах аргыг нь бас тэр их хуварга бээр айлддаг болой" гэсэн утгатай билээ. Гэтэл одоо олон хүнийг гэгээрэл ариусалд хөтлөх чадвар бүхий энэ шүлэг тарни болон хувирч олон сүм хийдүүдийн хаалганы гадна "Ом үе дхамма-хэттү паббхаяа, хэтүнан тэсхаанан татаагатха ааха, тэсхаанан хиродха Эвам ваадь махасамана СВАХА" гээд тарни болгосон байдаг.
Л.ГАНТУЯА
Эх сурвалж: 
http://www.control.mn/i/4231#.WBdsnHbQeM8

No comments:

Post a Comment