Орос оронд буй нэн эртний Ведийн мэдлэгийн нэгэн хэлбэр бол Баби Яга юм. Үүнийг Ягизм хэмээн нэрлэдэг. Энэ үзэл Орос болоод Славян ард түмний ертөнцийг үзэх үзэлд нэвт шингэсэн байдаг. Жишээлбэл бид зам хөндлөн хар муур гүйх аваас их ёрогшоож үздэг. Шар үст Оросын уламжлалт сударт үүнийг ёр бус харин "Амьдралд шингэсэн хар зүгийн энерги болон муу үйлийн үрээс ангижирч биедээ анхааралтай байхыг сануулах дохио" гэж үздэг. Харин бид хаа хамаагүй гудам талбай дээр зам хөндлөн гүйсэн хар муурыг мууг дуудаж байна гэж үздэгээ болих хэрэгтэй юм байна. Нөгөөтэйгүүр Слаянчуудын дунд түгсэн Баби Яги эмгэн шулам бол Баби Ёогч ажгуу. Харин Энэтхэг оронд Бабиг Их Багш гэгээнтэн хэмээн нэрлэдэг нь учиртай. Энэ хүмүүний ертөнцөд орон зай цаг хугацаа хамаарахгүй эртний иргэншлийн сүлбээ эрт эдүгээ үргэлжилсээр л байна.
Human Origin and issues around the subjects: What does it mean to be human?
Sunday, March 29, 2015
Friday, March 27, 2015
Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь
Номын хүрдийг эргүүлэхийг гуйж залбирах нь
Бурхан Будда Шакьямуни Бодхгая модны дор төгс гэгээрлээр агуу их чөлөөлөлтөд хэрхэн хүрэхийг харуулсан ч, дараа нь өөрийн туулсан Номоо сургааль болгон хайрлаагүй сан бол, энэ хорвоогийн хүмүүс сансрын зовлонгийн далайгаас чөлөөлөгдөх завшаан хүртэх ямар ч боломжгүй үлдэх байв. Иймээс Буддаг бясалгалын амгаланд оршиж байхад нь Брахма ба Индра тэнгэрүүд дараах хүсэлтийг талбижээ:
Хамгаалан ивээх хамгаалагчгүй болвоос
Хорвоогийн эдгээр сохор бядан явагч амьтад доод орнуудад унах болно.
Нигүүлслийн эрдэнийн их сан та бясалгалаасаа өндийн босоод
Номын хүрдийг эргүүлж хайрлаач.
Брахма ба Индра нарын энэ гуйлтын дүнд Будда төөрөлдлийн өвчнийг анагаагч Дхармын сургаалиудыг олноор хайрласан билээ. Энэ цагаас одоог хүртэл тоолшгүй төрөлтөнгүүд Буддагийн сургаалийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлсээр сансрын зовлонгоос төгс ангижирсан юм. Үүний ижлээр энэ хорвоод Богд Зонховагаас цацарсан хувилгаан дүрүүд олон байдаг ч, тэд хэрэв Зонховагийн сургаалийг номлохгүй аваас энэ хорвоогийн хүмүүс энэхүү онцгой сургаалийг сонсох, онож хэрэгжүүлэн цэвэр бүтээл үр дүнд хүрэх завшаангүй болно. Иймийн тулд садханы бадгуудыг уншсанаар бид Дхармын хүрдийг эргүүлэх тусгай гуйлт хүсэлт тавьж байдаг юм.
Зүрхэн эрдэнэ.
Буянд даган баясахуй.
Богд Зонхова өөрийн намтартаа Дхармаг өргөн хүрээнд судалж эхлэхдээ Буддагийн бүхий л сургааль нь хувийн зөвлөгөө юм гэдгийг ухаарсан бөгөөд, эцсийн дүндээ Дхармаг өдөр шөнөгүй дадуулж бүтээсээр гүн гүнзгий онож хэрэгжүүлсэн хэмээн айлдсан байдаг. Тэрвээр өөрийн хамаг үйл хэргээ цэвэр Буддадхарма буюу Бурханы ариун номыг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан билээ. Товчдоо Богд Зонхова энэхүү доройтлын цагт Дхармын ёсыг баримтлагсдад даган мөрдөх хамгийн сайн үлгэр дуурайлыг үзүүлсэн юм. Цэвэр Буддадхарма гэж юу болохыг тэрвээр номлон сургаж Дхармаг хэрхэн судалж, дадуулж бүтээх, хэрхэн төгс хэрэгжүүлэн бүтээхийг заасан юм. Үүний эргэцүүлэн бодоод садханы бадгуудыг уншиж байхдаа бид зүрх сэтгэлийн гүнээс баясах болно.
Зүрхэн эрдэнэ.
Monday, March 23, 2015
Богд Зонхова нь Бурхан Буддагийн Очир хөлгөний сургаальдаа номлосон ёс суртахууны бүх бүтээлүүдийг баримтлан мөрддөг байсан юм.
Thursday, March 12, 2015
3D statue of Marshal (general chief commander) Khorloogiin Choibalsan.
My project in 3D and i did in 3D pro with phothoshop CC, this statue will install in Center of Choibalsan city of East Mongolia.The statue is dedicate for Choibalsan and his 120 years anniversary
. In 2015…
. In 2015…
Read for more http://en.wikipedia.org/wiki/Khorloogiin_Choibalsan
03.12.15
Tuesday, March 10, 2015
Агуa Александр хаан ер бусын авьяаслаг удирдагч байсан бөгөөд түүний эзэмшилд багтах газар зүйн тодорхой бүсчлэлд хамаарах ёстой эртний улсуудыг алхам тутамдаа буулгаж байжээ.
ертөнцийг үзэх үзэл хэмээх бүлэг.
АГУA ИХ
АЛЕКСАНДР БА ГАЗРЫН ДУНДАД ТЭНГИСИЙН ХААН СУЛ-ХАРНАЙ
/МЭӨ
356-323/
Сул-Харнай хэмээх нэр нь
эртний ард түмнүүдийн дунд Александр хааны алдаршуулж байсан нэгэн нэрны үг
ажээ. Харин Монголчуудын хувьд Сул-Харнай нь эргэлзээгүй түүний нэр аж. Эрт үед Сул-Харнай хэмээх нэгэн нуурын нэрийг
Төв Азийн ард түмэн мэддэг байж. Өнөөдөр тэр нуурын талаархи нэр утга нь
гээгдэн хаягдаж Газрын дундад тэнгис хэмээн нэрлэдэг болсон байна. /Mediterranean
Sea/.
Нэр утга
агуулгын хувьд чухам яагаад Сул-Харнай нуур хэмээн нэрлэдэг болсон шалтгаан нь тэр
газрын эргэн тойрон мөсөөр хучигдсан мөнх цастай байсны учир бололтой.
Харин яагаад
хүмүүс Александр хааныг Сул-Харнай хэмээн дууддаг байв. Орчин үеийн утга
зохиолын эх сурвалж дээр түүний нэрийг эрт үед “Титес” хэмээн нэрлэж байж.
Газар зүйн байршил хийгээд их газруудын шилжилт хөдөлгөөнт онолын хүрээнд авч үзвэл Евразийн эртний тэгш хэмт хавтаг нь Аварга том Гондван тивийн нэгэн тусгаар хэсэг байжээ. Нөгөөтэйгүүр их Хааны байлдан дагуулалт нь газар зүйн хувьд тухайн бүсчлэл хүрээнд харьялагдах цагийн зүүний эргэлт шиг тойрог доторхи тэр үеийнхээ улс орнуудыг байлдан дагуулалтаар хамруулж улмаар хүрээндээ багтааж байсан бөгөөд удалгүй энэ тойрог дотороо Их Эзэнт Гүрнийг байгуулж чадсан байна.
Газар зүйн байршил хийгээд их газруудын шилжилт хөдөлгөөнт онолын хүрээнд авч үзвэл Евразийн эртний тэгш хэмт хавтаг нь Аварга том Гондван тивийн нэгэн тусгаар хэсэг байжээ. Нөгөөтэйгүүр их Хааны байлдан дагуулалт нь газар зүйн хувьд тухайн бүсчлэл хүрээнд харьялагдах цагийн зүүний эргэлт шиг тойрог доторхи тэр үеийнхээ улс орнуудыг байлдан дагуулалтаар хамруулж улмаар хүрээндээ багтааж байсан бөгөөд удалгүй энэ тойрог дотороо Их Эзэнт Гүрнийг байгуулж чадсан байна.
Агуа Александр
хаан ер бусын авьяаслаг удирдагч байсан бөгөөд түүний эзэмшилд багтах газар зүйн тодорхой бүсчлэлд хамаарах ёстой эртний улсуудыг алхам тутамдаа буулгаж
байжээ.
ANCIENT COINS. GREEK. Kingdom of Macedon, Alexander III, The Great (336-323 B.C.), Gold Stater, |
Тэрээр Персийн
эзэнт гүрний эсрэг III Дари хааны хүчийг буулгаж чадсан байдаг. Энэ үед өөрийн
мөрөөдөл биелэх “Ялалтын уухай”-г хэдийнэ мэдэрч байсан бөгөөд энэ эрчээр Төв
Азийн өрнөд хязгаарыг төвшитгөн тохинуулж чадсан нь өнөөдөрч үнэ цэнээ алдаагүй
билээ. Харин түүний байгуулсан эзэнт гүрэн эдүгээ мөнхийн эзэнт гүрэн мэт
ажгуу. Учир нь тэрээр Газрын дундад тэнгис хийгээд эртний аварга том Гондваны
нэгэн цул хэсгийг эзэмшилдээн авч чадсан нэгэн.
Эртний Монголчуудын хувьд Александр хаан уугуул гарвал нэгэн овгийн хүү мэт нэрлэгдэж байв. Эдүгээч түүний цаг үед байлдан дагуулсан эзэнт гүрэн болон эртний Монгол овог аймгуудын соёлын хэлхээний хувиас зээлдэгдэж нэгэн чухал үлгэр дууриалал болсоныг нуух юун. Ертөнцийн хязгаар дэх гурван хааны нэг болох Сул-Харнайн домог ийнхүү нийтэд түгсэн амой.[1]
Sul Kharnai has become famous by name Alexander the Great in the world and Sul Kharnai is his Mongolian name.
In the ancient there was a lake called Sul Kharnai in central Asia, today this lake is located in middle Asian's Mediterranean Sea. Ancient Mongols were knows his great story and who was wearing the horned crown or helmet.
Subscribe to:
Posts (Atom)