Monday, September 28, 2020

Өвгийн шинж илрэх үзэгдэл ба ертөнцийн чимээ



In biology, an atavism is a modification of a biological structure whereby an ancestral genetic trait reappears after having been lost through an evolutionary change in previous generations

2010 онд Техас мужын Хюстон хотын зүрхний эмнэлэгт 59 настай нэгэн өвчтөн түргэн тусламжийн тусламжтайгаар хүргэгджээ. Өвчтөний хэлснээр түүний цээж маш их зовиуртай өвдөлт өгч байсан бөгөөд эмч нарийн үзлэгээр ер бусын нээлт хийсэн байна. Өвчтөний зүрх нь 3 тосгуур ховдолтой байх нь тэр. Энэ нь хүнд байдаггүй тохиолдол бөгөөд зөвхөн хэвлээр явагчдад байдаг бие физиологийн онцлог юм. судлаачид энэхүү онцлог шинж бүхий ховор тохиолдлыг биологи болон хувьслын явцад үлдэж хоцорсон өвгийн шинж тэмдэг ажиглагдах Атавизмын нэг тохиолдол хэмээн нэрлэсэн. Олон үе удмын дараа өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэхийг атавизм буюу өвгийн шинжээ давтах үзэгдэл гэнэ. Сонирхолтой нь энэ ойлголтыг судлаачид эрт дээр үеэс судалж эхэлсэн бөгөөд гарал үүслийг таньж мэдэхийн тулд хэвлээр явагчид болон бусад амьтны аймгуудыг харьцуулан судлах шаардлага аяндаа гарч ирсэн. жишээлбэл загас нь хувьсал хөгжлийн загварчлал дотроос усны амьтны аймгийн түвшингээс бусад амьтны төрлүүдийн өвөг гэж болохуйц санааг дэвшүүлсэн байдаг. Мөн загас нь 2 тасалгаатай зүрхний ховдол тосгууртай байдгаараа хэвлээр явагчдаас нэг шат доогуур бол сүүн тэжээлтны багт орох хүн болон хөхтөн адгуус нь 2 тосгуур, 2 ховдолтой байдаг аж. Хөхтөн болон шувуу, загасны төрөл зүйлс үр хөврөлийн явцад нэн төстэй хэлбэрээр хөгжиж байгааг харж болно. Харин хэлбэрийн хувьд илүү төсөөтэй шинжийг ажиглая гэвэл бүр эрт үр тээлтийн үеийг нь харах хэрэгтэй ба эндээс та бараг ялгагдах юмгүй үр хөврөлийн төсөөтэй талыг ажиглах болно. Өвчтөний зүрх яагаад хэлбэр болон зохион байгуулалтын хувьд өвөг хэв шинжтэй төсөөтэй байгаа нь хэвлээр явагчтай хамаатай юу гэдэг асуудал урган гарна. Хүний бие өвгийн шинж тэмдэг ажиглагдсан энэхүү үзэгдэл бол маш ховор тохиолдол ажээ. Генетик нөхцөлүүдэд авч үзвэл энэ тохиолдол нь цэвэр хэвлээр явагчидтай холбогдох ёстой. 1800 оны үед анагаахын шинжлэх ухаан болон аман ярианы тэмдэглэл зэрэгт 100 гаруй тохиолдол Европт тэмдэглэгдсэн байна. Хүмүүс үл мэдэгдэх өвчнөөр өвчилж байсан бөгөөд онцлог нь ямар ч халдваргүй байв. 
    Жишээлбэл: Загасны хайрс шиг хууриа арьстай, хурууны мөч хоорондын таславчгүй нийлсэн хуруунууд болон үе мөч бүр нь нийлж гаж хөгжилтэй төрөх зэрэг олон зүйлсийг дурдаж болно. Гэвч жигд бус ийм гаж хөгжлийг бидний балар цагийн өвгийн үлдэгдэл хэв шинж бодгаль биед буцаж илрэх үзэгдэл хэмээн тайлбарлаж байгаа аж. Зарим судлаачид энэ нь магадгүй хэвлээр явагч амьтны хэв шинж нь хүний хөгжлийн явцад үлдэж хоцорсон үлдэгдэл илрэл гэж үзээд хэд хэдэн үеийн дараа давтамжтай гарч ирэх үзэгдэл болохын хамт харийн ертөнц эсвэл био инженерчлэлийн үед хийгдсэн эрлийзжүүлэлтийн шинж гэж үзэж байгаа аж. Эртний мэдлэг, мэргэн ухаан, астро судлаачид энэ талаар харин өөр бодолтой байгаа бөгөөд тэд энэ үзэгдлийг дэлхийн соёл иргэншлийн олон баримтуудаас хайж байна. Үүний нэг баталгаа нь Хятадын анхны эзэн хаан Фуши юм. 

    Түүний талаар олон арван домог байдаг бөгөөд тэдгээрийн нэгэнд өгүүлснээр бол...тэрээр домог ёсоор хүн төрөлхтний өвөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл Адам болон Евагийн домог шиг... Бүтээгч домог ёсоор бол Фуши нь Нюватай хамт зэрэгцэн оршдог байсан бөгөөд Кунлун уулын оройд залрахын зэрэгцээ... хожим хамт нийлж (өнөөгийн Хуашан) хүн төрөлхтний анхны хүмүүсийн өвөг дээдэс болсон гэдэг. Домгийн үйл явдалд өгүүлснээр бол... Нэг өдөр тэд хоёр салангид овоолго бүхий мод овоолон тавьж өөрсдийгөө шатаасан ба гал нь эцэстээ нэгэн цул галын дөл болж улмаар хамтдаа нэгдсэн гэж үздэг.


    Сонирхолтой нь тэдний биеийн дээд хэсэг нь хүн хэлбэртэй байсан бол доод хэсэг нь могойн биетэй байсан гэдэг. Энэ мэт домогт ихэвчлэн доод бие нь могой биетэйгээр дүрсэлдэг. Дэлхийн олон орны түүх домогтой энэ мэт төсөөтэй бичгийн болон аман домог сурвалжууд бүхий л соёлуудад нэн төсөөтэй дурддаг байна.

    Үүнд: Япон, Грек болон Өмнөд Америк зэрэгт маш их аж. жишээлбэл ханын товгор загвараар урласан урлагын бүтээлүүдэд ер бусын хүн болон амьтны хосолмол дүрслэлүүд түгээмэл байгаагаас эртний библи сударт хүртэл анхны бүтээгч эзний эсрэг дүрийг могойгоор дүрсэлж сайн, муу сэтгэлийн хүн чанарыг үүтгэсэн ч гэж үзэх нь бий. Энэ мэт зөндөө төсөөллийн бүтээлүүд байдаг бөгөөд хүний оюун бодолд л дүрслэгдэх эдгээр гаж оршихуй нь гагцхүү эртний ариун судар бичгүүдэд илүүтэй дүрслэгдэж үлдсэн байна. Алтай язгуурын гарвал үүсэлтэй Ази хүмүүсийн сая сая нялх хүүхдүүдэд өвөрмөц хөх толбо зөвхөн хонгон дээр нь байдаг байна. Энэ талаар нягтлан судалж үзхэд Хөх толбо нь ихэнхдээ Монголчууд, Түрэгүүд болон Хятад, Япон болон Солонгос улсад тохиолдох бөгөөд эцэг эхийн аль нэг нь хөх толботой үед 90-95%-д нь, харин зүүн Африк болон индианчуудын 80-90%-д нь тус тус тохиолддог. 

    Мөн Энэтхэгийн ойролцоох газар нутгийн, Энэтхэг, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улс оронд бас тохиолддог. Түүнчлэн олон тооны аварга биетэй хүмүүсийг дүрсэлдэг бөгөөд эртний судар бичгүүд дотроос хуучин гэрээнд аварга биет Нефилимчүүдын талаар дурдсан бөгөөд эрт цагийн баатарлаг, дайнч тэнгэрийн орны эрс газрын бүсгүйчүүдтэй сууж байсныг тухай гардаг. Хуучин гэрээ болон адармаатай маш олон судар бичгүүдэд дурдах үлгэр, домгийн аварга биетнүүдийн үйлс хэргийн талаар барим тавим өгүүлдэг аж. Бид хувьслын явцад хөгжих явцдаа тусгай сансрын эрчимт хүн байсан уу эсвэл өнөөх хэвлээр явагч, загас, болон дараах үл мэдэгдэх хүчин зүйлүүд асуулт хэвээр үлдэнэ. Харин шинжлэх ухааны загварчлал бүхий тооцооллоор бол хүний үүсэл гарвал бий болох урьдах нөхцөлийг дахин боловсруулах боломжтой гэж үзэж байна. Биологийн ямарч төрөл зүйл нь өөрийн гэсэн генетик мэдээлэлтэй бөгөөд тэр бүгдийг нь гаднаас эсвэл байгаль дэлхий дахин боловсруулах бүрэн боломжтой аж. 

Хүн төрөлхтний үүсэл гарвал нь гагцхүү өвгийн шинж үзэгдэх атавизмаар тайлах нь зүй ёст нийцсэн туйлын үнэн биш боловч бидний өвөг дээдсээс дамжуулж хадгалж ирсэн генийн мэдээлэл бүрт хэрэггүй үлдмэл ашигт бус шинж тэмдгүүд хойшид олон шинж тэмдгээр гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

Хэрэв та Блокчэйн болон Крипто зах зээлийн
талаархи мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл 
доорхи текст дээр дарж орно уу. 
КРИПТО ЖИРГЭЭ - Metaverse Project
Мөн ШУ-ны тайлал, Танин мэдэхүйн холбогдолтой контент бүрийг үзэхийг хүсвэл
ТАЙЛАЛ МН
Зугаатай хийгээд илүү шуурхай мэдээллийг нэг дороос бол
INSTAGRAM
2020.09.28