Monday, November 10, 2014

Н.Сома: Бөө болж, сүнстэй харьцдаг гээд байгаа хүмүүс бол эмнэлэгийн хэлээр сэтгэцийн хямралын салбарт хамаарагдана


Эх сурвалж: GoGo.mn
2009-05-15 09:42 GMT+8

Энэ удаагийн GoGo.Cafe буландаа бид эзотерикч Н.Сомаг урин оролцуулсан юм. Тэрээр Москвагийн их сургуульд гүн ухааны чиглэлээр суралцан, улаан дипломтой төгсгөсөн нэгэн. Н.Сома Монголын эзотерикийн ухааны академийн тэргүүн. Түүний хүн төрөлхтөнд тулгараад байгаа мөхөл хийгээд түүнийг хэрхэн даван туулах, түүнээс зайлсхийх боломжуудын талаар өгүүлсэн лекцүүдийг манай уншигчид сонсож байсан биз ээ. Мөн орчуулгын болон өөрийнх нь гаргасан номнууд ч цөөнгүй бий. Ингээд олныг нуршилгүй түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. 

-Эзотерикийн ухааныг сонгох болсон учир нь юу байсан юм бол. Юу нь танд тэгтлээ их таалагдаж татагдах болов?
-Мэдээллийн анхдагч эх үүсвэрээс бүх урлаг, шашин, гүн ухаан, шинжлэх ухаанууд салбарлан гарсан түүхтэй. Энэ мэдлэгийн анхдагч эх уурхай нь эзотерик ухаан юм. 1989 онд би хоёрдугаар курст байсан. Энэ үеэсээ нарийн мэргэжлээр мэргэшиж эхэлсэн. Тэгээд курсийн ажил бичиж эхлэхэд, миний сонгож авсан багш маань эзотерикч хүн байсан. Тэгээд л би энэ салбар луу орсон доо. Үндсэндээ хувь заяа байх. Аливаа зүйлийг цогц байдлаар нь тайлбарлаж, судалж байгаа нь илүү их таалагдсан. Шинжлэх ухааны салбарууд аливаа зүйлийг нэг л өнцгөөс хардаг. Тэгвэл эзотерик бүх талаас нь судалдаг. 

-Та “энэ эринд шашин үүргээ гүйцэтгээд дууссан” гэж хэлдэг. Тэгвэл эзотерик шинэ үеийн шашин мөн үү?
-Шашин биш ээ. Шашин гэдэг маань тухайн цаг үед тохирсон хэлбэрийн чанартай зүйл. Түүний мөн чанар нь мэдээж мэдлэгийн анхдагч эх сурвалжтай холбоотой зүйл байдаг. Хэлбэр үзэгдлийн чанартай зүйл гэдэг утгаараа шашин хэлбэрийнхээ талаас үүргээ гүйцэтгээд дуусч байгаа юм. Мөнхөд үнэн байдаг шашин гэж байхгүй шүү дээ. Тэр шашны аливаа үзэл суртал нь тухайн нийгмийн ухамсарт зориулсан л зүйл. Тэгээд үүргээ гүйцэтгэлээ дахиад шинэ өөр тайлбар хэлбэрүүдэд байраа тавьж өглөө. Ийм байдлаар л нийгмийн үйл явц урагшилж байдаг. Тэгэхээр шашныг сүсэг бишрэл гэдэг утгаар нь авч үзвэл үүргээ гүйцэтгэж дуусчээ. Яагаад гэвэл хүмүүс хий хоосон сүсэг бишрэлээс илүү батлагдсан зүйлд, танин мэдэхүйд илүү их хүсч тэмүүлж байна. Мэдлэгийг синтезийн талаас нь хардаг ийм хандлага цаашид улам хүчээ авах болно. 

-Сүүлийн үед хүн төрөлхтнийг сайхан сэтгэлтэй байя, байгаль дэлхийгээ хамгаалъя гэсэн үзэл суртал их явагдах болжээ?
-Одоогийн хүн төрөлхтөнд тулгараад байгаа энэ хямрал нь аргын хямрал юм. Өөрөөр хэлбэл арга ухааны талаас бүх зүйлийг тайлбарлах гэдэг энэ байдал өөрөө хямралд орсонтой холбоотой. Хүний зүрх сэтгэл, зөн билгийн ухамсар мэдрэмжийн тал их хойно хаягдсан байжээ. Одоо арга, билгийг тэнцүүлэхийн тулд зөн билгийн гениүд илүү давамгайлсан хүмүүс төрж байна. Энэ юу вэ гэхээр хөгжил гэдэг цогц байх ёстой. Арга ухаан гэдэг хүний зүүн тархины тодорхой нэгэн функц дээр суурилсан зүйл шүү дээ. Энэ аргыг хэтэрхий их баримталснаас болоод хүн байгалийг гадаад болоод дотоод түвшинд сүйтгэсэн. Дотоод түвшинд гэдэг нь өөрийнхөө сэтгэлийн ертөнцийг сүйтгэсэн. Гадаад түвшинд байгаль эх дэлхийгээ сүйрүүлсэн. Тэгэхээр одоо энэ гажуудлыг засах хэрэгтэй. Амьдралд хандах илүү цогц хандлагыг шаардаж байна.

-Яаж засах ёстой гэж?
-Сэтгэлийн соёлыг эрхэмлэж байж сэтгэлийн хоосрол, мацаг барилтыг үүсгэсэн гажуудлыг засах хэрэгтэй. Зөн мэдрэмж, зөн билгийг хөгжүүлдэг байгальд, өөртөө, бусад олон амьтанд хандах нинжин сэтгэлийг дээдлэх хандлагаар засах хэрэгтэй. 

-Та зөн билигтэй хүүхдүүд их төрж байна гэлээ. Яаж мэдэж байна?
-1984 оноос бүр 1970 оноос эхлээд цоо шинэ зөн билэгтэй хүүхдүүд дэлхийн өнцөг буланд төрж байна. Нэгэнт сонин хэвлэлүүд яриад эхэлсэн шүү дээ. Эхлээд индиго ауротой хүүхдүүд төрж байсан, дараа нь цэнхэр туяаны хүүхдүүд төрж эхэлсэн. Одоо 2000 оноос хойш бүр талст ауротой хүүхдүүд төрж байна. Эдгээр нь оюуны маш өндөр түвшнийг илэрхийлдэг. Ялангуяа талст гялбам цагаан ауро гэдэг бол багажаар тогтоосон зүйл шүү дээ. Түүнээс бусдаас илүү өндөр хараатай хүн харчихаад бусдад хэлээд, бусад нь үнэмшээд байгаа зүйл биш. Тэгэхээр цэнхэр, хөх, талст, индиго ауро гээд ийм гайхамшигтай аурыг эзэмдсэн хүмүүс баруун зүүн тархи нь хоёулаа тэнцвэртэй хөгжсөн, хэл, шинжлэх ухаан, урлагийн салбаруудыг маш өндөр түвшинд эзэмшдэг төрөлхийн чадвартай. Өөрөөр хэлбэл өндөр түвшний сүнснүүд гэсэн үг. Эдгээр хүмүүсийн сүнснүүд шинэ цикл ирэхийг маш тэвчээртэйгээр удаан хүлээж байсан. Тэгээд одоо төрж байна. Энэ хүүхдүүд цоо шинэ дэлхий ертөнц, соёл иргэншлийг цогцлуулна. Энэ хүмүүсийн эрин ирж байна. 

-Сүүлийн үед бөө үзмэрч их олноор төрөх болж. Бараг л дэргэдэх танил маань бөө болчихлоо гэхэд гайхахааргүй боллоо?
-Бөө болгон зөн билигтэн биш шүү дээ. Далд ертөнцийг мэдрэх, далд хэмжүүрүүдтэй харьцах энэ чадвар маань өөрөө доод, дунд, дээд гэсэн бүдүүвчилвэл ийм гурван түвшинтэй байгаа. Манайд бараг л сэтгэхүйн тахлын хүрээнд үзэгдэж байгаа энэ бөө, үзмэрчийн үзэгдэл бол ерөнхийдөө доод түвшнийх. Хүний амьтанлаг биед байдаг тодорхой чадвар сэрсэнийх юм. Гэнэт бөө болоод л, сүнстэй харьцдаг гээд байгаа хүмүүс бол эмнэлэгийн хэлээр шизофрени буюу сэтгэцийн хямралын салбарт хамаарагдана. Далд ертөнцийн үзэгдлийг харах энэ үзэгдэл нь нохой мууранд ч байдаг чадвар төдий юм. Энэ тийм олигтой зүйл үү гэвэл үгүй юм. Асар олон сая жилийн өмнө хүн хөгжлийн доод түвшинд байхдаа автоматаар эзэмшиж байсан чадвар. Энэ бол хэрэггүй байсан учраас л дарагдсан хэрэг. Бидний хувьд арга ухаанаа хөгжүүлэх нь илүү хэрэгтэй байсан учраас тэр чадварыг байгаль эх унтраасан хэрэг л дээ. Тэр чадварыг сэргээх шаардлага байхгүй. Энэ бол эмгэнэл. Харин сэтгэлийн дээд психик чадвар гэж байна. Энэ нь нөгөө бодь сэтгэлийн чадвар. Энийг л бид илүүтэй хөгжүүлэх ёстой юм. 

-Та ямар чадвар эзэмшсэн хүн бэ?
-Би өөрийгөө чадвартан гэж тунхагламааргүй байна. Энэ тухай асуудлыг ердөө ярьмааргүй байна. Яагаад гэвэл хүн болгон чадвартан, хүн болгон зөн билигтэн болчихсон байхад би бас дээрээс нь нэрмээс болмооргүй байна. 

-Хүн ер нь яаж амьдарвал зөв амьдрал болдог юм бэ?
-Бид бол нийгмийн амьтад шүү дээ. Тиймээс бид бусдад дараагүй, гэмгүй амьдрах урлагт суралцах хэрэгтэй байна. Бид бусдаас л болж би зовлонтой амьдарч байна, төр засгаас болчихлоо гэж дандаа бусдад бурууг тохож амьдардаг. Энэ бол их нялхамсаг сэтгэлгээ. Их амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч тэгж бусдыг буруутгаж амьдардаггүй. Дандаа өөрөө өөрийнхөө дотроос амжилтын эх үүсвэрийг олж амьдарсан байдаг. Эдгээр хүмүүсийн үлгэр жишээг бид дагаж дуурайх хэрэгтэй л дээ. Тухайлбал хүн аз жаргалтай байхын тулд орчин нөхцлөө бүрдүүлэх хэрэгтэй. Орчин нөхцлөө бүрдүүлж, өөрийнхөө биеийг зассаны дараа нийгэмдээ өөрийнхөө төлөвшсөний хэрээр тусыг бүтээж амьдардаг. Хүн аз жаргалтай байхын тулд эх үүсвэрийг нь өөрийнхөө дотоодоос олж сурах хэрэгтэй юм. Энэ нь хэдий чинээ аз жаргалтай байна, бусдаас хамааралгүйгээр түүнийхээ хэрээр бусдад аз жаргал бэлэглэгч болж хувирдаг. Би шинжлэх ухааны баримт хэлмээр байна. Тухайлбал 1,5 км-т миний нэгэн дотны найз аз жаргалтай байхад тэр хүний аз жаргал нь автоматаар надад нөлөөлж, намайг аз жаргалтай болгодог. Энэ бол олон жилийн турш хамт олон, бүлэг найз нөхөд, гэр бүлийн хүмүүс дунд хийсэн туршлагын үр дүн. Тэгэхээр бидэнд аз жаргалыг бусдад түгээж амьдрах боломж байна уу гэвэл байна. Дотны хэн нэгэндээ бид аз жаргалыг бэлэглэх бололцоотой юм байна. 

Тэгвэл бид үүнийхээ хажуугаар бухимдлыг, айдсыг бас бэлэглэдэг. Энэ нь өөрөөр хэлбэл халдварладаг. Энэ механизмыг бид үнэрийн салбар дахь нээлтээр тайлбарлаж болох юм. Бидний хамар тодорхой тооны үнэрүүдийг ялгах чадвар байдаг. Гэтэл хамар маань хоёр системээс бүрддэг. Нэг нь ухамсартайгаар мэдэрдэг, нөгөөх нь далд ухамсарт мэдрэгддэг. Тэгвэл бусад хүний айдас түгшүүр эргэлзээтэй байдал зэргийг бид далд ухамсар буюу зөн совингоороо мэдэрдэг. Тэгээд тэр далд ухамсраараа өөрсдөө мэдэлгүйгээр бусад хүний сэтгэл санааг мэдрэх, мэдэрснийхээ дараагаар хариу үйлдэл үзүүлэх өөрөөр хэлбэл айдсыг нь хүлээж аваад айдаст автах зохион байгуулалттай. Тэгэхээр хүн бусдад өөрийнхөө айдас, стресс, уур бухимдал зэрэг муу муухай бүхнээ халдварлуулахгүйн тулд тэрийгээ өөртөө саармагжуулж сурах ёстой. Яагаад гэвэл хүн дан ганц өөрийнхөө төлөө амьдраагүй. Хүн болж өгвөл бусдад тустай амьдрах хэрэгтэй. Тустай амьдарч чадахгүй бол ядаж дараа тээргүй амьдрах хэрэгтэй. 

-Гэхдээ хүн хэдий бухимдалгүй байя гэсэн ч энэ нийгэм чинь өөрөө бухимдлыг бий болгоод байна шүү дээ?
-Хүн өөрийнхөө үйлийн үрийг өөрөө л зохицуулах хэрэгтэй шүү дээ. Хэн тэр үйлийн үрийг бий болгосон юм, өөрөө шүү дээ. Тийм болохоор түүнээсээ болж байгаа бухимдал, айдас түгшүүр зовлонгоо бусдад халдааж, нялзааж амьдрах эрхгүй. Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах урлагт яаж ийгээд суралцах хэрэгтэй. Бурхан хэзээ ч хүнд өөрийнх нь дааж давах хэмжээнээс нь хэтэрсэн зүйлийг үүрүүлдэггүй. Тэр хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг л үүрч байгаа. Үүрээд дээр нь сэтгэл хангалуун байх үүрэгтэй болж байгаа юм. Энэ чинь өөрөө бидний амьдралд ирсэн зорилгуудын нэгд ордог шүү дээ. Хаашаа ч бултах аргагүй бидний үүрэг юм. Гэтэл харамсалтай нь үүнийг өөрийнхөө үүрэг гэж ойлгодоггүй. Би зовж байна гээд өөрөөсөө бусад хэн нэгэн рүү үсчихэд бэлэн явж байдаг. Энэ чинь өөрөө амьдарч чадахгүй, хүн болж, төлөвшиж чадаагүйн илэрхийлэл. Хүн өөрөө өөрийнхөө алдааны буруутан, ололт амжилтынхаа эзэн нь юм. 

-Ядаж л орой бүр үздэг телевизийн кино нь ч аллага хядлага гараад байхаар уурлахгүй, стресстэхгүй байх ч арга алга?
-Мэдээлэлд үзэл суртлын цензур байх ёсгүй. Намчирхсан байр сууринаас цензурдэх ёсгүй. Харин нийгмийг эрүүл байлгах, нийгмийн сэтгэл санааны байдлыг тогтвортой байлгах, соён гэгээрүүлэх үүднээс нь хэрэгтэй хэрэггүй, зөв буруу мэдээллийг шүүх цензур байх ёстой. Болж өгвөл оюуны их өндөр байр сууринаас хүмүүст хүрч байгаа мэдээллийг цензурдэж байх ёстой. Шашны, намын, үзэл суртлын байр сууринаас биш. 

-Манай хэдэн телевизүүдээр дэлхийн хаа нэгтээ болж байгаа шинжлэх ухааны ололт амжилтаас илүүтэй аймшгийн кино хурдан нэвтэрнэ. Магадгүй өчигдөр дэлхийн нээлт болоход өнөөдөр манай аль нэгэн телевизээр шууд үзэгчдэд хүрч байх жишээтэй. Энэ байдал сэтгэлийг минь маш их зовоох юм.
-Энэ бол маш эрүүл үзэл байна. Энд ёстой жинхэнэ нийгмийн хараа хяналт хэрэгтэй шүү дээ. Хэсэг хүмүүст аймшгийн балмад хэрцгийлэлтэй кино үзүүлээд дараа нь шүлснээс нь сорьц авахад тухайн хүний дархлааны эсрэг биетүүд огцом буурч, стрессийн гормон маш өндөр болсон байдаг. Тэртэй тэргүй стресстэй зовлонтой байгаа нийгэмд дахиад стресс үүсгэх, эрүүл бус болгох мэдээлэл өгөх ямар шаардлага байгаа юм бэ. Хүний цусан дахь кортизол буюу стрессийн гормон хэвийн хэмжээнээс их болоод эхлэнгүүт тухайн хүн өвчилдөг, эрт өтөлдөг, хөгширдөг. Тэгээд ч тийм их картизол буюу бухимдлын гармон ихтэй хүн нийгэмд маш их дараа тээртэй этгээд байдаг. Хаа яваа газраа дандаа өө сэв хайж, үргэлж амьтан хүнтэй хэрэлдээд л, аз жаргалгүй байдлаа бусдад халдварлуулсан ийм нийгмийн эсрэг амьтан байдаг. Тэгвэл ийм нийгмийн эсрэг амьтдыг олноор нь бий болгоход өдөөсөн, ийм аймшгийн болон балмад хэрцгийлэлд уриалан дуудсан кинонуудыг гаргахгүй байх нь зүйтэй шүү дээ. Энд нийгмийн хараа хяналт байж, олон нийтийн байгууллагууд үүний эсрэг хөдлөх ёстой. 

-Таны номнууд голдуу юун тухай өгүүлсэн байдаг вэ?
-Би уг нь эзотерик чиглэлийн ном гаргах ёстой. Гэтэл одоо хүртэл би цэвэр эзотерик ном гаргаагүй л явж байгаа. Яагаад гэвэл тэрийг ойлгох хэмжээнд нийтийн ухамсрыг бэлтгэхийн тулд бэлтгэл шатны номнуудыг бүтээж, орчуулж байгаа л даа. Ихэвчлэн буддын номнууд орчуулсан байна лээ. Стивен Ковэгийн “Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал” гэдэг номыг орчуулсан. Яагаад энэ номыг онцлоод байна гэхээр энэ номны тулгуур зарчмууд нь буддын гүн ухаан, буддын бясалгалаас эхтэй байдаг. Бүр тодруулбал бас миний орчуулсан Чожьям Трунгпа гэдэг Ринбүүчигийн “Шамбалын дайчин” гэдэг номон дээр шууд тулгуурласан. Тэгээд хүмүүст энэ хоёр номыг харьцуулж үзээрэй гэж хэлмээр байна. Өрнийн бизнесийн ажил хэрэгч ертөнц хүртэл энэ нинжин сэтгэл, бодь сэтгэлийг маш их шимтэн сонирхож байна шүү. Учир нь өрнийн соёл иргэншил өөрөө амьд эсэн үлдэхийн тулд өөрийн эрхгүй энэ практикт хандаж байна. Зүгээр л биеэ хамгаалах зөн совингоороо. Хүн төрөлхтөн амьд эсэн үлдэхэд өрнийн соёл иргэншлийн өөрийнх нь парадигмууд буюу тулгуур зарчмууд хомсдчихсон. Ямар ч ажиллах чадваргүй болчихсон учраас шинэ юмыг хайж байна. Тэгээд дорнын практик руу хандаж байна. Нөгөө л сэтгэлийн соёл. Тэгэхээр ирж байгаа цагийн хамгийн гол түлхүүр нь сэтгэлийн соёл боловсрол. 

-Би дахиад л кино ярих гээд байдаг. Нийгмээрээ хошуурч үзээд байгаа “Эхнэрийн урхи” гэдэг Солонгос кино гэхэд л дүүрэн өшөө хорсол л байх юм байна шүү дээ. Энэ тэгэхээр сэтгэлийн соёл гэдгээс их хол зайтай сонсогдож байна шүү? 
-Ерөнхийдөө санал нийлж байна. Бурхан багшийн сургаальд байдаг шүү дээ. Цусыг цусаар угаадаггүй, хорслыг хорслоор тайлдаггүй. Хамгийн гол арга нь юу юм бэ гэвэл уучилж өршөөх. Тэгээд өөрийгөө л хөгжүүлэх. Би яагаад тэр дайсанд чадагдчихав, миний сул доройнх шүү дээ. Тэгэхээр “энэ хүн надтай ингэж хандсанаараа миний сул талыг илрүүллээ, энэ дээрээ ажилла гэж зааж өглөө, баярлалаа” гээд тэр алдаан дээрээ л ажиллах хэрэгтэй байхгүй юу. Энэ хамгийн зөв эерэг хандлага. Уучлахаасаа өмнө эхлээд өөрийгөө хайрлаж байгаа биз дээ. Гэтэл өшөө хорслоо авна гэдэг маань хүн өөрийгөө ч хайрлахгүй, хүнийг ч хайрлахгүй болоод явчихсан байна шүү дээ. Өөрийгөө эерэгээр хайрлаж байгаа хүн бол өөрийнхөө сул талуудтай тэмцдэг. Гэтэл өшөө авч байгаа хүн өөрийнхөө сул талтай тэмцэхгүй, дайсантайгаа тэмцэж байгаа хэрэг юм. 

-Таныг тэргэл сарнаар бясалгал хийдэг гэж сонссон юм байна?
-Тийм ээ, таван өдөр гурван эрдэнэд бясалгал залбирал хийдэг юм даа. Манай уламжлалын суурьтай бясалгал байгаа. Тэргэл сарны бясалгал залбирлыг дорно дахин дээдэлсээр ирсэн шүү дээ. Тэгвэл энэ зөвхөн дорнын үзэгдэл биш болж өрнийн манлай сэтгэгчдийн хүрээнд энэ тэргэл сарны бясалгалыг эрхэмлэдэг болсон байна. Тэгэхээр Монголчууд яагаад энэ уламжлалаа сэргээж болохгүй вэ гэсэн үүднээс хийж байгаа. 

-Ганцхан олдох насаа бясалгасаар өнгөрөөнө гэдэг харамсалтай ч юм шиг санагдах үе гардаг болов уу. Сайхан наргиж цэнгэж байгаад насыг баръя гэдэг бодолтой хүмүүс бас байдаг шүү дээ?
-Яагаад гэвэл надад тэр хүмүүсийн сайхан гэж бодоод байгаа зүйлс нь ерөөсөө сайхан биш учраас. Тэр үнэхээр надад таашаал төрүүлдэг бол би тэгээд л явж байх сан. Гэвч үнэндээ тэндээс би ямар ч таашаал олж үзээгүй, харин хийж байгаа юмнаасаа дээд зэргийн аз жаргалыг амсдаг учраас л би энэ ажлыг хийж байгаа. Аливаа юм надад сайхан биш бол би юу гэж хийх юм бэ. Би албадаж хийж байгаа биш. Би үүнийг цэвэр сэтгэлийнхээ дуудлагаар жинхэнэ аз жаргалтайгаар хийж байгаа.

-Таныг залуухан эмэгтэй атлаа ийм хүнд салбарт тэмүүлж байгаа болохоор чинь сонирхож байна л даа. Таны найз нөхөд, гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Залуу хүн гэж би чинь одоо дөчтэй шүү дээ. Дээрээс нь би бүр хоёрдугаар курсээсээ 19 наснаасаа энэ рүү орсон учраас эргэлт буцалтгүй миний хувь заяа байхгүй юу. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй шүү дээ. Би бол энийг хэн нэгэн шинжлэх ухааны үүднээс, хүмүүст ойлгуулж, хүргээсэй гэсэн үйлийн үрийн зохицуулалтаар ажиллаж байгаа байх. Би тэр программ дотор л ажиллаж яваа. 

-Гэхдээ нэг зүйлийг асуухад би заавал бясалгахгүйгээр сайхан сэтгэлтэй байж, бодь мөрийг эрхэмлэж болно биз дээ?
-Зарчмын хувьд тийм. Гэхдээ хүн чинь аливаа юманд ханадаггүй амьтан шүү дээ. Сайн ч утгаар, муу ч утгаар. Тэгэхээр зүгээр л зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж явж байхаар нэг шат ахия даа байз гээд илүү хүчтэй арга хэрэгслийг сонирхож эхэлдэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө зөв энергийг улам хүчтэй болгох, танин мэдэхүйгээ тэлэх гэх мэтээр дараа дараагийнхаа шат руу ордог. Түүнтэй л адил. 

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа

Ярилцсан О.Ариунбилэг /Ariunbileg@gogo.mn/

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/53740 

Thursday, November 6, 2014

DEFORMATION SKULL OF ANCIENT WORLD. HOW DID THYE MAKE IT?

---Elongated skulls--- in the world many evident on remains are discovering from ancient world in some ruins or burials. it has been usually between some people in side of old world (in Europa, Asia, Africa and America). Some sholars are called it is definitely artificial typed skull ceremony of aristokratic class. Today not yet discover like this typed skull found in Mongolian land. Below the scene is Olmec figure and from Mezo America, in South Mexico.





Индиан овог аймгийн тэргүүлэгч, нөлөө бүхий лам, язгуур эрх мэдэл бүхий хүмүүсийн тархины хэлвэр өөрчлөх "механик арга" энд дүрсэлжээ. Утас болон модны хавчих аргаар хийх энэ технологи нь Chinookan овгийн нэгэн хүүхдийн жишээн дээр харагдаж байна.
Уран зургийг Пол Кени зурав.

Тархийг хэлбэрдэж шөвгөр болгосон Алан эмэгтэйн гавал хэмээн үздэг Хүн судлалийн жишээ баримт.


Төв Америкийн Маяа нарын хүүхдийн толгойг хэрхэн хэлбэр оруулах талаархи ерөнхий аргачлал үзүүлсэн байдал. 

Мексик дэх Хүн судлалийн Музейд тавигдсан Маяа хүний хэлбэрдүүлсэн гавалийн яс.

Тархины хэлбэрийг хэрхэн өөрчилсөн хийгээд гавалийн ясанд үүссэн механик хэлбэршлийг үзүүлсэн гэрэл зураг.


...Перугийн эртний судлаач Жулой Телло 1928 онд сонирхолтой судалгааны баримтуудыг олсон байна. Түүний эрэл хайгуулын үр дүн нь үлэмж хэмжээны Шөвийлгөсөн гавалууд болон бусад эртний судлалын баримтуудыг нээсэн явдал байв. Өвөрмөц хэлвэршилд оруулсан гавалын нэрийг "Паракасийн гавал" хэмэээн нэрлэжээ. Үндсэндээ Теллогийн судалгааны ажил маш үр дүнтэй, сонирхолтой нээлт болсон бөгөөд нээлт хийсэн газраас нилээд тооны шөвийлгөсөн гавалуудыг нэмж олсон аж. Он цагийн хамаадал нь ойролцоогоор 3000 жилийн эрин үеэс наашхи үеийн баримжаа өгч байв.

Мөн судлаач Брейн Поестр эдгээр ер бусын гавалуудад Генетик судалгааны ажилуудыг хийж байна. Хэлвэрт оруулсан гавалуудыг нарийн судалж үзвэл тухайн үед амьдарч байсан хүний гавалийг нарийн олс юмуу уяагаар чангалж уях байдлаар толгойг хэлвэршүүлдэг байсныг илрүүлжээ. Эрт үед элвэрдүүлсэн гавал хийхийн тулд хүүхдийг багаас нь эхлэн толгойг шахаж, хавчих аргаар хэлвэрт оруулах аргыг мод, олсоор шийдэж байсан байна. Гэхдээ гавалын хэлвэршүүлэлт нь гавалд үлэмж өөрчлөлт өгөхөөс гадна Тархины эзэлхүүн, хүндийн жин зэрэгт хэвийн хэмжээнээс ялгагдах зүйлгүй байдаг аж. Өөрөөр хэлвэл тархины эзэлхүүн зэрэгт төдиилөн нөлөөлөхгүй аж.

Artistic - Elongated Skull










If you are looking for special artist of 3D, like this photos. You are able to check this link out. .. http://www.marciakmoore.com/paracus-elongated-skull.html
Further to more click on it:  https://www.facebook.com/Shipibospirit?fref=ts

- See more at: http://www.ancient-origins.net/news-evolution-human-origins/initial-dna-analysis-paracas-elongated-skull-released-incredible#sthash.iIE7Oabs.dpuf

07.11.14

Tuesday, November 4, 2014

ХЭЛ


ДЭЛХИЙ ДЭЭРХИ 12 ХЭЛНИЙ БҮЛИЙГ ДҮРСЭЛСЭН ГАЗРЫН ЗУРАГ. 
Зургийг Gell-Mann and Ruhlen.
ХЭЛНИЙ САЛААЛАЛТ БОЛОН ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭГ ҮЗҮҮЛСЭН СХЕМ 



Орчин үеийн хүний генийн мэдээлэл нэн эртний үед төрхтөн-зүйл хоорондын дотор цус холилдсоныг баталж байна.


Удмын хэлхээ хамаадал

Хүн төрөлхтөний генетик мэдээлэлд хандсан нарийн судалгааны үр дүнг үзвэл Орчин үеийн хүмүүс үүсэх цөөнгүй шалтгааны хүчин зүйлс нь эртний хүний зүйлс өөр хоорондоо тасралтгүй холигдох /эрлийзжих/ процестой холбон тайлбарлаж байна. 

Геномын мэдээлэл дэх тэмдэг бүрийг тусгайлан судалж үзвэл Неандертал хүн нь нэн эртний хүний нэгэн бүлэг болж байгаа бөгөөд Неандерталчууд нь эртний Хомо сапиенсчуудтай илэрхий цус холигдсон болохыг баталж байна. Денисовын хүн болон эртний хүний төрөл зүйл с нь Европ болон Ази тив дээр ойролцоогоор 30,000 жилийн үед эрлийзжилт эхэлсэн бололтой.

Орчин үеийн хүмүүс бүгд Африк тивийн гадна орших эртний нэгэн өвөг хүн болох Неандарталчуудтай ямар нэгэн байдлаар холигдсон байх өндөр магадлалтай агаад нийт хүн төрөлхтөны 2% нь генетикийн хувьд Неандертал өвгийн шинжийг тээж байдаг. Үүнд Номхон далай болон Папуа, Шинэ Гвинейн арлуудын уугуул иргэд Денисовын хүний буюу өөрөөр хэлвэл Неандертал хүний генийн 4% -аар илүү тээгчид аж. Денисова хэмээх Шу-ны томьёолол нь Алтайн агуйд олдсон эртний хүний олдвортой холбоотой болно. Түүнийг олход цөөнгүй судалгааны хэрэглэгдэхүүн, ясны үлдэгдэлүүд олдсон ба он цагийн холбогдолыг тодруулхад ойролцоогоор 30,000-50,000 жилийн тэртээх үеийг зааж байв. 

(Visit in this link: https://www.youtube.com/watch?v=8flcCtIkTUc and on the TV  http://www.uctv.tv/) The Neanderthals are the closest extinct relatives of all present-day human and the Neanderthal genome sequence provides unique insights into modern humans origins. Svante Pääbo, a biologist and evolutionary anthropologist, describe the current understanding of the genetic contributions of Neanderthals to present-day humans and to extinct human groups. He also describes preliminary analyses of genomic features that appeared in present-day humans since their divergence from a common ancestor shared with Neanderthals and discusses how they may be functionally analyzed in the future. Pääbo is the Director of Max Planck Institute for Evolutionary Anthropology. Recorded on 09/10/2014. Series: "UC Berkeley Graduate Council Lectures" [11/2014] [Science] [Show ID: 28720]04.11.14

Saturday, November 1, 2014

Езекиелийн гэрчлэл ба НИСДЭГ БИЕТИЙН ТУХАЙ Езекиел СУДАРТ ИЙН ӨГҮҮЛЭХ НЬ...


10 Тэдний нүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв.
11 Тэдний нүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биетээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв.
12 Тэд тус бүр чигээрээ урагшилсан. Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд явж, явах үедээ эс эргэв.
13 Амьд биесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв.
14 Амьд биес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.
15 Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв.
16 Дугуйнуудын гадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв.
17 Тэд хөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ.
18 Тэдний мөөрнүүдийн хувьд гэвэл, тэд сүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байв.
19 Амьд биес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв.
By Batchuka Bodonguud