Sunday, November 20, 2016

Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг.


Бясалгал нь хүний дотор орших нарийн энергийн системийг сэргээдэг. Энэ нарийн энергийн систем нь хүн төрөлхтөн үүсэн бүрэлдэн бий болхоос эхлэн хүний хөгжлийн явцад бий болсон зүйл юм. Энэ бол хүний дотор орших нарийн энергийг зохицуулдаг энергэн систем - бүтэц юм. Хүний сэтгэл, бие махбодь, оюун санааны байдлуудыг хариуцдаг. Гэхдээ энэ систем нь хүний сэтгэлийн болон сүнсэн бүтэцтэй илүү их холбоотой. Энэ систем нь 3 н энергийн шугам буюу мөн 7н энергийн зангилаа-“чакра” гэж нэрлэгддэг төвүүдээс бүрддэг. Эдгээр энергийн бүтэц нь хүний нуруунд нугас дагаад байрладаг бөгөөд хүний автономит нервийн системэнд илэрдэг /хүн үүнийг нервүүдээрээ мэдрэх боломжтой/. Эдгээр нь хүний баруун болон зүүн симпатетик нервний систем болон төв парасимпатетик нервийн системүүдээс бүрддэг. Төв нервийн систем нь хүний хөгжлийн явцаар одоогийн байдал хүртэл хуримтлагдсаар ирсэн хүний ухамсрыг илэрхийлдэг.Бясалгал йогын аргаар хүн энэхүү сисмем /бүтэцийг/ өөрсдийн нервний системэн дээрээ мэдэрч эхэлдэг. Тэгэхлээр энэхүү системийн тусламжтайгаар хүн өөрийн нервүүд дээрээ сэрүү татах энергийн долгионоор дотоод байдлаа мэдэрч сурхаас гадна, чакранууд дэр байрлах сүнсний илрэл, сэтгэлийн мөн чанарыг мэдэрч сурдаг. Хүн өдөр тутмын үйл хэрэгт баруун зүүн – 2 талын шугамаа хэрэглэдэг - сэтгэл мэдрэл, бие махбоди, оюун ухааны үйл хэрэгт энэ 2 шугамын энергийг зарцуулан ашигладаг. Энэ нарийн системэнд зүүн тал нь - ‘ИДА НААДИ’ гэж мөн нэрлэгддэг. Энэ шугам нь 1-р чакранаас эхлэдэг. /Хөх өнгөтэй, сарны чанартай, сэтгэл мэдрэмжийн энергийг агуулдаг шугам/. Хүний биеийн зүүн талаас толгойн голд ирээд, толгойн баруун талруу ирээд “Суперэго”-г (худал чанар) үүсгэдэг. ПИНГАЛА НААДИ’ гэгдэх баруун шугам /шар өнгөтэй, нарны чанартай, үйл хэрэг, идэвхийн энергий агуулдаг/ 2-р чакрнаас эхэлж биеийн баруун талаар яван толгойн голд ирээд толгойн зүүн талруу ирээд “Эго” гэдэг (худал чанар)ыг үүсгэдэг. Төв шугам буюу ‘СУШУМНА НААДИ’ нь (Муладхара) 1-р чакранд эхэлдэг. Хүний нугасыг даган өгсөж 6н энергий төвөөр дамжин өнгсөж 7дахь хамгийн сүүлчийн толгой дээр байрлах (Сахасрара) энергийн төвд ирж Дээд Хүчтэй нэгддэг. Энэ шугам нь хүний хөгжлийн хүчийг агуулдаг. Шудрага явдал, сайн сайхан бүхний энэ шугам агуулдаг. Мөн хүний ухамсар оюуны хүч энд байрладаг. Энэ шугамаар Кундалини өгсдөг. Бясалгал йогын аргууд нь сэтгэлийн сайн сайхныг хайдаг жирийн хүмүүсд, амьдарлын давчдаанд үгүй болсон тэрхүү эрүүл мэнд, амар амгалан, амьдарлын энергийг нөхөх сэргээх зорилготой байдаг билээ. Кундалини сэргэж өгсөхдөө хүний сүүлчийн чакра(Сахасрара)-г нээж, өөрийн эх үүсвэртэйгээ - Дээд Оюун, Абсолют/Үнэмлэхүй хүчтэй холбогддог. Кундалини Дээд Оюунтай холбогдсон үед - хүний гарны алгаар, биеэр, толгой дээгүүр хүйтэн сэрүүн сэвэлзүүр салхи долгион мэдрэгддэж эхэлдэг. Төв шугам нь хүний хөгжлийн шугам бөгөөд хүн энэ шугамын тусламжаар бүхэл нийт дэлхий дахины, нийт ертөнцийн ухамсар, мэдлэгтэй холбогдож, бүх юм нэг юмнаас гаралтай гэдгийг мэдэн өөрөө нэг том юмны хэсэг болхоо мэдэрдэг. Хүний дотоод ухамсар болон автономит нервийн систем нэгдэж нэг болдог. Өөр үгээр хэлбэл бидний сэтгэл буюу мөн чанар амилдаг. Тэгэхлээр бидний Сахасрара (толгой дээр байрладаг 7-дугаар энергийн төв чакра) нээгдэхээр - хүн өөр ухамсарлуу шилжиж, “бодол үгүй бясалгалын” байдалд хялбархан ордог болдог. “Бодол үгүй бясалгал”-ын байдал нь бидний төв шугамыг маш хүчтэй бат болгох, хүний оюуны хөгжлийг авчирах чухал зайлшгүй хүчин зүйл юм.

Бид зулайгаа нээж, бүрэлдэл олсон бол, дараа нь аль болох удаан хугацаагаар бодлоос ангид, анхаарлаараа төв шугамандаа байж, тэжээл өгөх Кундалини хүчийг биеэр урсах боломжийг аль болох бүрдүүлж сурах хэрэг юм. Энгэснээр хүн одоо цагтаа ордог. Ийм маягаар хүн цаг хугацаа, орон зайны хил хязгаарыг даван, цаг хугацаанаас орон зайнаас ангид болдог. Тэгээд энэхүү орон зайндаа бид оюунаар өсөн сүнсээр хөгжиж, төв шугаманд л зөвхөн илэрдэг туйлын баяр, туйлын хайрын хүчнээс ямагт тэжээл авах боломжтой болдог.

Эх сурвалж: Бясалгал

Давид нь 950 оны үес Израиль-хобрайн улсын хаанаар өргөмжлөгдсөн алдарт эр. Библийн домгоор бол орь залуу Давид аварга том Голиафыг дийлсэн гэнэ. Тэгэхэд Давид малчин хөвүүн байсан гэнэ. Голиаф гэдэг нь манай эриний өмнөх арванхоёрдугаар зуунд Газар дундын тэнгэсийн эргээр аж төрж байсан филистимлян түмнээс гаралтай хүн байсан гэнэ.


Олдоно олдоно, юу ч олдоно, Монголоос. Тийм ээ, дэлхийн түүхтэй салшгүй холбоотой хийгээд сансар хорвоотой үлшгүй сүлбээтэй юм ч Монголоос олдоно. Үүнд нэг их хачирхаад байлтгүй. Гэхдээ явсан нохой яс зуудаг гэдгээр яван байж л олно. Уул хад нэгжин байж л нээнэ.

Мянганы газрын цөлд умбасан Ромын ихэсийн ямбаны хөх чун Хөх Монголын өвгө Хүннү дээдсийн булшнаас гарсан. Тэртээ Газар дундын тэнгис рүү шургасан Сири улсын бичээс Сүмбэр Алтайн маань сүүхийх хадан дээр сийлээстэй байсан.

Түмний газарт байсан Византийн зоосыг дууриалгаж дэлдсэн түрэгийн хөрөгт алтан зоос Туулын бунхнаас илэрсэн. Буман гэрлийн жилд шумбасан одот тэнгэрийн баларын үеийн зураг Жавхлант хайрханы хаднаас олдсон.

Тийм ээ, түүх нь зузаанаас зузаан, үүх нь уртаас урт юм даа, миний Монгол. Тэгтэл Соломон хааны шидэт тамга гэгддэг Маgen David Өмнөговь аймгийн Хан богд сумын Далайн дуулга уулын урдтайх жижиг толгойгоос олддог байна шүү! Бахдаж инээмээр ч юм шиг, баярлаж уйлмаар ч юм шиг.

Зарим нөхөд молхи намайг “юун сүртэй юм, зургаан хошуутай нэг тэмдгийг хадан дээр сийлсэн л байгаа биз, энэ толгойдоо юмтай болчихож гэж даажигнаж байж ч мэдэш. Миний толгой будангуйрах яах вэ, ёстой яршиг л байна, монгол түмний маань толгой улам цэлмэвэл боллоо.

Энэ Монголын эрдэнийн соёлын “алтан аргамжаа” агуу байсныг илтгээд байгаа тэр гагц гайхамшигаар л түмнийхээ толгойг цэлмээх гэж эл бүхнийг чадан ядан эрээчнэм бөлгөө.

Өнгөрсөн зун археологич хатагин Д.Эрдэнэбаатар бид хоёр хадны бичээс хөөцөлдөж явахдаа Соломоны тамганы зураг хадан дээрээс олбол Израильд мөн алдаршина даа гэж хөхрөлдөж явж билээ. Гэтэл үүнийг хаднаасаа л оллоо доо. Хаднаас шүү!
Сайныг зөгнөх гэдэг сайхан ч юм уу даа. Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэж цэцэлдэг нь юутай үнэн...Ерээд оны дундуур шиг билээ, Ч. Болдбаатар гэдэг оюутан хүү “Чингисийн Монголоос Magen David олдлоо” гэсэн нийтлэл над авчирч өгөөд би түүнийг нь нүд бүлтийн гайхаж “Ил товчоо” сонинд нийтэлж байж билээ.

Зохиогч хүү тэр үед чухам юу бичсэнийг би мартжээ. Чингээд би уг өгүүллийн эрэлд гарч, сониныхоо шарласан дугаарыг эргүүллээ. Нээрээ, Болдбаатар юу бичиж вэ? Болдбаатар зургаан хошууны анх үүссэн цагийг мөшгих гэж оролдоод, ер түүнийг VI зууны үеэс л Давидын шидэт бамбай гэдэг нэрээр тодорхой мэдэх болсон тухай өгүүлээд, Дундговь аймгийн музейд байгаа хоёр дурсгал зэрэг сонирхолтой баримт дурдан, хоёр гар зураг нийтлүүлсэн байх юм аа. Энэ тухай үл өгүүлсү.

Оюу толгойг нээсэн нэрт геологич Гарамжал бид хоёр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Далайн дуулга уулын урд орших зүүн урагш сунан тогтсон гүвээний хадны зургийг үзэн явж байлаа. Тэрүүхэн хойно Далайн дуулга уул сүмбэрлэн байх нь энэ говь нутаг эрт дээр цагт далайн ёроол байгаад, тэр уул далай дээр дуулга мэт шовойн байсан байж, манай эртний дээдэс түүнийг нь мэддэг байж, тийн нэрлээд, энэ нэр нь одоо бидний үе хүрч ирж дээ гээд хэлчихмээр ажээ.

Арванхоёрдугаар сар гарсан боловч дулаахан, ер Хан богд сум Монголдоо хамгийн дулаан гэгддэг, энэ нь үнэн юм аа. Ноосон цамцтай явахад ер үл даарах. Ингээд бид тэр гүвээний үзүүрт шахам байх жижиг цохионы өврийн хэдэн янгирын зургийг аваад, арыг нь нэгжихээр тойртол...Тийм ээ, тойртол Магэн Давид, Вифлеемийн од ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг тэр зургаан хошуу хадан дээр тодхон дурайж байлаа.

Би нүдэндээ ч итгэсэнгүй. Нүдээ арчин арчин харлаа. Яах аргагүй ээ. Түүнийг Хүрэл зэвсгийн үеийн сийлээс гэж багцаагаар хэлж болох. Гарамжав маань асууж байна, “Энэ юу вэ, би үүгээр зөндөө л явсан, олж үзээгүй юм байна” гэж байна. “Энэ бол Давид хааны бамбай ч гэдэг, Соломон хааны тамга ч гэдэг эд байна даа. Одоо үүнийг Израиль улсынхаа далбаан дээр залсан байдаг юм даа” гэвэл “Би үнэхээр олж үзээгүй юм байна, миний Жавхлант хайрханы хадны зураг номонд ч ороогүй, үзээгүй юм чинь яаж ч орох вэ дээ” гэж байна.

Нээрээ, Израил улсын төрийн далбаан дээр байдаг онцгойлох энэ тэмдэг үнэхээр Монголд байдаг нь Болдбаатарын бичсэнээс тодорхой л доо. Гэвч говийн энэ хадан дээр зураастай байна гэж хэний зүүдэнд орох билээ. Магэн Давид гэдэг нь хобрай хэлээр Давидын бамбай гэсэн үг юм.

Давид нь 950 оны үес Израиль-хобрайн улсын хаанаар өргөмжлөгдсөн алдарт эр. Библийн домгоор бол орь залуу Давид аварга том Голиафыг дийлсэн гэнэ. Тэгэхэд Давид малчин хөвүүн байсан гэнэ. Голиаф гэдэг нь манай эриний өмнөх арванхоёрдугаар зуунд Газар дундын тэнгэсийн эргээр аж төрж байсан филистимлян түмнээс гаралтай хүн байсан гэнэ.

Энэ тэмдэг нь Тэнгэр Давидын ард түмний хамгаалагч мөн гэсэн утгатай гэнэ. Каббалистууд энэ бэлгэ тэмдгийг ад зэтгэрээс хамгаалах сахиус болгон ашигласан гэнэ. Хөх зургаан хошуу нь сионист хөдөлгөөний цохлох тэмдэг гэнэ. Харин цагаан нь буюу Вифлеемын од нь Христын мэндэлсний бэлгэ тэмдэг гэнэ. Гэнэ, гэнэ гэнэ...Ийн бичээд байвал тайлбар зөндөө олдох бололтой. Гэвч “гэнэ”-ийг больж, гэнэтэд хаднаас олсон тамгаа эргэж үзсү.

Зургийг гурвалжин хөх хадан дээр сийлжээ. Сийлэх гэж дээ сараачих маягаар дүрсэлсэн байна. Ер энэ хадан дээр дээд талд нь үзүүрээрээ эргэсэн уртын урт эвэртэй сүрлэг том янгир явж байх. Ард чоно маягийн араатан дагажээ. Энэ нь хүрэл зэвсгийн дунд үеийн зураг аж. Доод талд нь хоёр хүнийг дүрсэлжээ.

Эдгээр нь хүрэл зэвсгийн эрт үеийнх юм байна. Харин хоёулангийнх нь суга орчимд нь дөрвөн цэг хатгасан нь маш тод бөгөөд эмэгтэй хүний мээмийг дүрсэлсэн болов уу гэмээр. Хоёр хөлийн хооронд салтаанаас үргэлжлүүлэн гонзгой дүрс сийлсэнийг сайн ажиглавал хүүхэд бололтой. Уруугаа харсан хүүхдийн толгой, сарвайсан хоёр гар харагдаж байна.

Энэ нь төрж байгаа хоёр эмэгтэйг дүрсэлжээ гэж болмоор байна. Хоёр хүний зүүн гар талд нэг жижиг янгир байх нь хоёр хүнтэйгээ нэг үеийнх нь харваас илт. Мөн мөрөн тушаа нь бас нь том тэхийг нарийн зураасаар зурсан байна. Хоёр хүний баруун гар талд бөөрөнхий дүрс байна. Юуг нь танихад бэрх. Үүнийг эрт үеийн хүний зураг дээр давхардуулан зуржээ.

Яг үүнийг хавиргалдуулан бидний сонирхоод багаа Magen David-ийг зурсан байна. Дүрс төдий л уран биш, сараачих байдлаар дүрслэжээ. Доод талын хошуу маш бүдэг боловч мэдэгдэнэ. Бусад нь ихээ тод аж. Бүх зураг нийтдээ хүрлийн үед хамаарадаг аж. Ийн эдгээр зургийн он цагийг тодруулахад нэртэй археологич Хатагин Д.Эрдэнэбаатар тусласан гэдгийг хэлэхэд таатай байна.

Монголоор энэ тэмдгийг чойжун /Б.Болдсайхан/, чойндон /Ч.Болдбаатар/, чойнжин /О.Сүхбаатар, Х.Пэрлээ/, дором /Х.Пэрлээ, Ч.Болдбаатар/ мэтээр нэрлэдэг ажээ. Эдгээр нь бүгд төвд үг юм. Ухаан нь, О.Сүхбаатар чойнжин гэдгийг төвдөөр ном гарахуй гэсэн утгатай гэж тайлбарлажээ.

Чойжун гэдэг төвд үгийн утга нь гурвалжин, эм бэлэг эрхтэн гэсэн санааг агуулдаг гэж Б.Болдсайхан “Данзанравжаагийн музейн үзмэрийн чойжунтай холбогдуулан тэмдэглэх нь" гэсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.

Дором нь ч бас гурвалжин гэсэн утгатай. Гэтэл миний багад манай дээдэс эл солбисон хоёр гурвалжинг давхар чойндон тамга гэж нэрлэдэг байсан шиг санагдах юм. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Х.Пэрлээ гуайн “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” гэсэн сайхан ном буй.

Тэнд Монгол нутгийн хад чулуунаас олдсон нэлээд тамганы зургийг нийтлэсэн байдаг. Тэр дунд энэ давхар чойндон маань байж магадгүй гэж уул номыг шүүж үзлээ. Хадан дээр зурсан давхар чойндонгийн зураг/өөрөөр хэлбэл археологийн олдвор/ байсангүй.

Харин Засагт хан аймгийн Цэцэн Сартуул гүнгийн хошууны Их шавийн адууны тамганы дотор давхар чойндон байсан тухай дурдаад зургийг нийтлэсэн байлаа. Монголын бэлгэ тэмдгийн сэтгэлгээнд давхар чойндон ямар утга агуулж байсныг би олж дөнгөсөнгүй.

Ямартай ч арга билгийг бэлгэдэж байгаа болов уу гэж өөрийн хар ухаанаар таамаглаж байлаа. Харин Бурханы шашины зан үйлд давхар чойндон ямар үүрэгтэй байсныг дээр дурдсан судлаач Б. Болдсайханы өгүүллээс олж мэдэв. Тэрвээр бичихдээ, “Зөрсөн хоёр гурвалжингаар эр эмийн буюу арга билгийн ухааны хослон барилдах далд утга санааг Их нууц тарнийн ёсонд томъёолон тэмдэглэсээр иржээ...

Чойнжунгаар сэндэрийн ёслол үйлдэж, оюун санааны төгс зохиролт ертөнцийг бясалган дуудахаас гадна тарнийн дээд догшин дагинасаар шимунас хэмээх ад сөргөлдөөнийг дарахад ашигладаг заслагийн хэрэглэгдэхүүн байсан бололтой. Чойнжунг... нууц тарнийн ёсны зэмсэг хэмээн ойлгож болно” хэмээжээ.

Энэ судлаачийн тайлсан нь өрнө зүгийн мэргэдийн тайлбартай ихээхэн дүйж байгаагаараа сонирхолтой юм. Өрнө, дорнын сэтгэлгээ ингэж давхцан таарна гэдэг хүмүүн төрөлхтөн нэг л гэдгийг илтгэнэм бус уу. Өрнө, Дорныг арга, билиг гэдэг боловч...Энд нэг зүйлийг тодруулахад, Дорноговь аймгийн төвд Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейд нэгэн хүрэл чойжун байгаа юм.

Судлаач маань тэр чойжунгийн тухайтад яриад байгаа болно. Ийнхүү Magen David Монголын хад цохионоос нь ч, хутагтынх нь өвөөс ч, адууных ташаанаас ч олдож байна. Олдоно, олдоно, олдоно, юу ч олдоно Монголоос!!!

Хүрэл зэвсгийн үе нь манай эриний өмнөх дөрөв дэх мянганаас нэг дэх мянганы эхэн үеийг хамрана. Чингэхлээр манай Magen David-ийг хүрлийн хожуу үед сийлсэн гэхээр манай тооллын өмнөх нэгдэх мянганы эхээр манай Говийн хадан дээр зурсан байж таарах нь ээ! Судлаач Ч.Болдбаатар цохохдоо “Хамгийн эртний олдвор /зургаан хошууны/ бол Сидон хотоос олдсон манай эриний өмнө VII зууны үед хамаарах Йошуа бен Асаяху гэгч хүнийх байв” гэжээ.

Сидон хот Газар дундын тэнгэсийн эрэг дээр манай эрины дөрөв дэх мянганы үед анх үүссэн гэнэ. Тэр хот үүсч байх цагт манай өвөг дээдэс хадан дээр зургаа урласаар л байж. МЭӨ VII зуун нь МЭӨ нэгдэх мянганд хамаарна. Жигтэй байгаа биз!

Хаднаас олдсон манай давхар чойндон өрнийн Magen David-ийн анхны олдвортой ерөнхийдөө он цагийн хувьд таарах гээд байдаг нь!!! Гэхдээ манайх арай өмнөх юм уу даа. Одоо дэлхийг “хавтгай" гэж мэргэд дүгнэх гээд байна л даа. Дэлхий маань бүүр тэр үед “хавтай” байсан юм биш үү?!

Хатагин Го. Аким

Thursday, November 17, 2016

Зүүдний тухай Карл Юнгийн алдартай ишлэлүүд-Сэтгэцийн эмч, аналитик сэтгэл судлалыг үндэслэгч, зүүдэнд анх удаа анализ хийсэн цөөн хэдэн эрдэмтдийн нэг, өрнө дорнын философи судлаач Карл Густав Юнг


№1 Хамгийн гүнд, хамгийн нууцлаг орших, хэний ч үл таних хаалгаар нэвтрэх аваас тэнд ёс суртхуунаас ангид урт удаан үргэлжлэх шөнийн сэтгэцийн амьдралтай таарна. Тэнд хичнээн ёс суртхуунлаг эго байгаад ч нэмэргүй. Бүх эго тус тусдаа салангид орших болно. Одод үй түмэн харагддаг ч мананцарууд дунд яаж хийгээд тусдаа оршдогийг харах болно. Ухамсар ч бас тусдаа оршдог. Гэхдээ зүүдний түнэр харанхуйн дунд бид ухамсраа илүү юниверсал, цар хүрээнээс давсан, бодит үнэн болгосноор хаа хүрэх газраа ойлгодог. Зүүдэнд хүн бүхэллэг шинжийг олох бөгөөд бүхэллэг шинж ч бас тэр өөрөө юм. Нүдэнд үл үзэгдэх, ёс суртхуунд нуугдсан бүхэн зүүдэнд нэгдэн нийлж ил гарах болно. Энэ нь зүгээр нэг утгагүй яриа, тэнэглэлийн аль нь ч биш юм.

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.304

№2 Одоогоор нэг ч шүүмжлэл, үл ялгаварлал зүүдний талаарх миний бодлыг өөрчилж чадаагүй байна. Зүүдний харагдах байдал нь өнгөц төдий ч зүүдний амьдралаас ирдэг мессеж нь маш ойлгомжтой байдаг. Нэгэн бүхэллэг зүйлийн нэг талыг нь бидний ухамсартай сэтгэц эзэлдэг гэж үзвэл ухамсар нь шөнө, ухамсарт бус нь сэрүүн үед бөхдөг байх нь. Хэн ч сэрүүн үеийн ухамсарт амьдралд эргэлздэггүй хэрнээ ухамсарт бус сэтгэцийг юунд үл тоомсорлоно вэ ? Тэд хоёул бидний амьдралын чухал хэсэг бөгөөд заримдаа сайхан амьдралын төлөө бодит үнэнийг өгүүлнэ, эс бөгөөс нүдэнд харагдах, гарт баригдах сэрүүн үеийн амьдралаас ч дор зүйлийг үзүүлдэг билээ.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.325

№3 Зүүдийг соёлтой, боловсон хүнд байх ямар ч чанартай нь харьцуулах боломжгүй. Хүн зүүдээ зүгээр л яриад өнгөрөх бус өөртөө нь холбоотой зөн совин мэт хүлээн авдагаас болж өөрийгөө болон бодит амьдралаа ялгаж чадахгүйд хүрдэг. Соёлтой, иргэншсэн хүний хувьд зүүд бол ямар ч утгагүй зүйл хэдий ч зарим хүмүүс зүүдний сэтгэл хөдөлгөм, ер бусын үзэгдэлд онцгой ач холбогдол өгдөг учраас л зүүд бол ер бусын, онцгой зүйл гэх итгэлийг хүнд төрүүлдэг байна.

"The Psychological Foundations of Belief in Spirits" (1920). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P.574

№4 Зүүдийг судалдаг сэтгэл судлалын салбар нь "Харьцуулсан анатом" хүний биеийг судалдаг шиг хүний сэтгэцийн бүтэц, түүний хөгжлийн тухай мэдлэгийг бүтээснээр харьцуулсан сэтгэл судлалын шинэ үүд хаалгыг нээж өгнө хэмээн би итгэдэг юм. 

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 476

№5 Зүүдний элемент бүр нь сэтгэцийн бүтцийг харуулна, бас түүнийг сэтгэцийн бүтээгдхүүн ч гэж хэлж болно. Тиймээс зүүднээс олдох бүх зүйл амьдралынх нь бүх зүйл гэж бас ойлгоорой. Хүний амьдрал зөвхөн инстинкт үйлдлээр хязгаарлагдахгүй, харин бие махбодь болон сэтгэцийн ахуй, дур хүсэл, хэрэгцээ, янз бүрийн истинктээс бүрддэг учир зүүд ч бас тэр бүхний тухай өгүүлдэг. Тиймээс зүүдийг яг үүгээр эсвэл ийм элементээр гэж тайлбарлах боломжгүй. Хүний сэтгэцийг яг ийм байдаг гэх нэг ч инстинктийн онол байхгүй учраас дээрх тайлбар буруу гэдэгт итгэл байж болно.

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 527

№6 Зүүд гол төлөв санаа зовохуйц үзэгдлээр дүүрэн байдаг. Тиймдээ ч зүүдийг утгагүй, дэмий гэх санааг өөгшүүлж, зүүдний гадаад үзэмжинд хүн будилж орхидог болов уу. Тэгэхээр аалзны тор мэт ээдрээтэй зангилааг тайлахын тулд хүн шургуу хичээл зүтгээлээрээ чамбай ажиллах ёстой болдог. Харин эцэст нь үнэний сэжүүрийг атгаснаар нууц, учир битүүлэг дундаас өөрийгөө олох бөгөөд зүүд ач холбогдолтой гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ нь хүмүүсийн дунд дахь зүүдний мухар сүсгээс илүү үнэн мэдлэг юм. 

"On the Psychology of the Unconscious" (1953). In CW 7: Two Essays on Analytical Psychology. P.24

№7 Логиктой, ёс суртхуунлаг, ёс зүйтэй хүслээ биелүүлдэг зүүд гэж бараг л байхгүй. Зүүд ихэвчлэн этгээд байдлаар харагддаг ба ичиж үхмээр, утгагүй дэмий санагдуулдагаас хүн түүнийг "ямар ч хэрэггүй" зүйл гэж өөртөө итгүүлдэг байна. 

"On the Nature of Dreams" (1945). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 532

№8 Зүүд нь ухамсарт бус сэтгэцийн өөрийгөө илчилдэг үнэн төрх. Зүүдний детайл бүр жинхэнэ мөн чанарыг илтгэдэг. Тиймээс бидний ухамсар байх ёстой газраасаа дэндүү холдож, мухардалд орох үед буцах зүгийг заах хөтөч нь зүүд болдог юм.

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.317

№9 Сэрүүн үеийн (Өдрийн) амьдралд бидний нүдэнд үзэхдэх, гарт баригдах зүйлс ухамсрын хязгаарыг үл давна. Харин зүүдлэх үед нүдэнд үзэгдэх, гарт баригдахаас эсрэг өөр зүйлс ухамсрын хязгаарыг давж өөр ертөнцийг бүтээдэг. Зүүдээ өөрийн хүслээр бүтээдэг гэж бодьё, тэгвэл зүүд өөрөө бидэн дээр ирдэг шиг тийм зүйлийг мэдэрч чадахгүй. Бидний дур зоргоор зүүд хувирна гэж байхгүй, түүнд өөрийн гэсэн хууль л үйлчилнэ. Сэтгэцийн цогц тогтолцоо бүхий бие даасан шинжтэй нь илт байдаг. Зүүдэнд ямархуу сэдэл, зорилго байгааг бид мэдэхгүй. Тэгэхээр зүүдийг ухамсарт бус сэтгэцийн гаралтай гэж хэлэхээр байна. Чингэхдээ түүнд буй өөрийн гэсэн цогц тогтолцоо, хууль дүрмээр ухамсарт амьдралыг удирддаг гэх санааг бид дэвшүүлдэг юм. 

"The Psychological Foundations of Belief in Spirits" (1920). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P.580

№10 Унтаж байхад фантаз зөгнөлүүд бидний зүүдийг эзэмддэг бол өдрийн цагаар энэ фантазыг бид цааш үргэлжүүлэхдээ мөрөөдөл болгодог. Ийн бид ухамсар, ухамсарт бус амьдралын турш дарагдсан бодол, сэтгэлийн шархнаас үүдэлтэйгээр тасралтгүй фантазалсаар байдаг. 

"Problems of Modern Psychotherapy" (1929). In CW 16: The Practice of Psychotherapy. P.125

№11 Зүүд бол ухамсарт бус сэтгэцийн тусгай хэл яриа юм. Өдрийн цагаар ажилладаг сэтгэцийг бид ухамсар хэмээн нэрлэдэг. Тэгвэл шөнө ажилладаг сэтгэц ч гэж бий, үүнийг фантазаар дүүрэн ухамсарт бус сэтгэц гэдэг.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.317

№12 Зүүдийг дарагдсан бодол санаа, дур хүслээ хангаж байгааг харуулдаг гэх нь хоцрогдсон ойлголт юм. Түүнд айдас, дур хүслийн илэрхийлэмж нуугддаг нь мэдээжийн хэрэг. Гэхдээ бусад хүчин зүйлс нь яачихсан хэрэг вэ ? Зүүдэнд бодит үнэн ч байна, төөрөгдөл ч байна, тэр бүү хэл философилог яриа, ой дурсамж, санаа төлөвлөгөө, зөн билэг, ер нь өөр юу байдагийг бурхан л мэднэ байх.

"The Practical Use of Dream Analysis" (1934). In CW 16: The Practice of Psychotherapy. P.317

№13 Зүүд бол дур хүслийн биелэл гэх Фройдын үзлийг эсэргүүцдэг хүний хувьд би хэлье. Зүүд бол ухамсарт бус сэтгэц ямархуу түвшинд байгааг бэлгэдлээр үзүүлдэг эмх цэгцгүй хөрөг зураг [цээж зураг] юм.

"General Aspects of Dream Psychology" (1916). In CW 8: The Structure and Dynamics of the Psyche. P. 505

№14 Миний ажигласнаар зүүн африк дахь зэрлэг омгууд, ялангуяа "томчууд"-ынхан (оточ, шидтэн, овгийн ахлагч) зүүд том л байдаг. Энэ нь балар эртний индикатор байж магад. 

"The Meaning of Psychology for Modern Man" (1933). In CW 10: Civilization in Transition. P.324

№15 Паралел (Өөр ертөнцөд ухамсартайгаар амьдарч буй мэтээр зүүдлэх) зүүд байдаг эсэхийг би үгүйсгэдэггүй. Гэхдээ зүүдэндээ ухамсартайгаар бусдын дэмжлэгийг авч, зүүднийхээ агуулгыг өөрөө шийдэж буй тийм кейс миний амьдралд маш, бүр маш цөөхөн байсныг хэлье. 

Psychology and Alchemy (1944). CW 12: P. 48

Орчуулсан Л. Энхтүшиг

Tuesday, November 1, 2016

Огт оргүй хоосон амьдралаас Хүний орчлон Диваажинд ..


Бурханы баруун гарын тэргүүн шавь Бурхантай уулзаагүй байхдаа үнэний эрэлт хатаж явахдаа Ражгир хотод Бурханы хамгийн анхны таван шавийн бага нь болох Ариханд Ашважиттай таараад тэр хүнийг жинхэнэ гэгээрэлд хүрч ариуссан хүн болохыг нь мэдэж бадарчилж явахад нь дагаж явсаар хоолоо идэж дуусахад нь очиж мэндлээд таныг харахад та гэгээрэл ариусалд хүрсэн нь тодорхой байна.


Та ямар багшаар, ямар сургаалыг дагаж гэгээрэл ариусалд хүрэв хэлж өгнө үү? гэсэнд Ашважит миний багш Бурхан энэ хотын ойролцоох хийдэд заларч буй. Очоод та түүнээр заалга гэсэнд Сарипутта тэсэж чадалгүй товчхон айлддаг сургаалыг нь хэлж өгөөч гэсэнд Ашиважит Бурханы айлддаг сургаалыг хураангуйлан "ҮЕ дхамма-хэттү паббхаяа, хэтүнан татаагатха ааха, тэсхаанан жа ниродха, эвам ваадь махасамана" гэх товч айлдсаныг сонсоод хурц билгүүнд Сарипутта тэр суудал дээрээ гэгээрлийн анхны шат болох Шротаппанаад хүрсэн гэдэг.

Энэ шүлгийн утга нь "Юм бүхэн учир шалтгаанаас үүдэлтэй, тэр л шалтгааныг Бурхан тайлан айлддаг болоод мөн тэдгээрийг устгах аргыг нь бас тэр их хуварга бээр айлддаг болой" гэсэн утгатай билээ. Гэтэл одоо олон хүнийг гэгээрэл ариусалд хөтлөх чадвар бүхий энэ шүлэг тарни болон хувирч олон сүм хийдүүдийн хаалганы гадна "Ом үе дхамма-хэттү паббхаяа, хэтүнан тэсхаанан татаагатха ааха, тэсхаанан хиродха Эвам ваадь махасамана СВАХА" гээд тарни болгосон байдаг.
Л.ГАНТУЯА
Эх сурвалж: 
http://www.control.mn/i/4231#.WBdsnHbQeM8