Sponsered

Wednesday, December 14, 2011

Мантра буюу оюун санааны дүрс тарнийн дүрслэлд шүтэн бясалгаж бүтээх

Билэгдэлийн утга учир хаа сайгүй оршино
Цаст Түвдийн орны сүсэг бишрэл, хаа сайгүй дэлхийгээр тархжээ. Бурханы шашин, шүтээн гэсэн олон зүйлийг дурьдах буйгаас туг далбаануудын утга шүтлэг бишрэл, билэгдэлийн нууцыг агуулсан Лундаа дарцаг болон салхин дарцагуудыг дурьдаж болох юм. Энэ нь уламжлалт хээ угалз чимэглэлээр чимэглэсэн буддийн шашны бэлэгдэл дорно дахины гүн ухааны төлөөлөл болон дээрхи үндсэн өнгүүдийг давхар илтгэн оршино. Цэнхэр, Цагаан, Шар, Улаан болон Ногоон зэрэг өнгүүдыг бүрдүүлнэ.
Эдгээр өнгүүд нь тус бүрдээ язгуурт таван махбодийг дүрсэлдэг бөгөөд орчлон ертөнцийн сав, шимийн гүн агуулагыг илэрхийлдэг ажээ.

Шар нь Дэлхий,

Ногоон нь Ус,

Улаан нь Гал,

Цагаан нь Агаар-Үүл,

Цэнхэр нь Сансар Хорвоо тэнгэрийн билэгдэл болдог.

Цаст түвдийн орны ард түмэн энэхүү дарцаг далбааг бурханы шашны үүднээс бүтээхийн сацуу ертөнцийн оршин тогтнох мөн чанарын бэлэгдэлийг илэрхийлж байдаг. Энэ нь өөрийн үүх түүхийн өвөрмөц шинжийг гүн ухааныг илэрхийлж байгаа юм. Хожмоо их хөлгөны уламжлал хүчтэй хөгжсөн зүүн өмнөд ази болон умардын Гандан тэнгэрийн орны бэлэгдэлт Намсрай бурханы ертөнц болох Алтайн болон бусад уулсын орнуудад энэ билэгдэлт дарцаг илэрхий сүсэглэгдэн тархжээ. Туг, далбаа, дарцагыг бүтээх хийх арга түүхий эдийн багаж зэргийг мод, хөвөн даавуун дээр хээлэн гоёмсог урлаж чимэглэж дүрсэлсэн нь маш сонирхолтой.


Мантра буюу оюун санааны дүрс тарнийн дүрслэлд шүтэн бясалгаж бүтээх, сахиусын зурагууд болон өлзий жаргалын дээдийн үүдийг нээн билэгдэж урласан дүрслэл зэрэг нь сүсэгтэнд гайхамшигт аврал мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Түвдийн буддистууд болон Их хөлгөны улалмжлалт орнууд зуу зуун жилийн турш өөрийн гэр орон, нандин шүтээны дагуу дарцагыг өлгөн хийсгэж ирсэн зорилго нь залбирал бясалгалаар үл тогтон өөрсдийнхөө болон бусад ард түмнийхээ сайн сайхан үйлийн даллаг болсон увидасыг бий болгож чадах итгэлд тулгуурлажээ.

Тэдгээрийг ариун шүтээны газруудад залсан байдаг нь үүний тод жишээ юм. Эдгээр тавьж өлгөсөн шүтээн туг хиурууд нь салхинд хийсэн намирч өөрийн сүлд хийморь, буян номын арвин их эрч хүчийг түгээн дэлгэрүүлэх уламжлалт зан үйлийг улам ихээр мандан бадруулах давхар их хүчний дуудлага болдог ч юм билүү.
Итгэл бишрэлээр гүнээ бясалган шүтвэл сайн сайхан үйлсийг залан авчрах шидтэй гэдэг. Хүн төрөлхтөны уртын урт хөгжил мандал бадрал, уруудан доройтох цагын аясыг сүсэг бишрэлийн үүргээр чармайн гүйцэтгэж байгаа нэг өнцөг мэт санагдана. Түүнчлэн урт удаан амьдралын ашид ивээлийг хүртэх учиртай хэмээн шүтэх итгэл нь газар бүрд шүтдэг шашин болох Аллах, Ертөнцийн эзэн, Бурхан Будда нарын аль эрт ирээд одсон бидний үзээгүй бурханлаг хүмүүны дүрийг төлөөлөх билэгдэл ч болж мэдэх юм. Тиймдээч хаа сайгүй Ариун Загалмайт дүрс, Аллахын бэлэгдэлт-Ариун чулуу, Буддийн шашны олон талт бурхадын чуулга 84,000 дүрслэл зэрэг нь нэгл цаанаа учиртай мэт.

08,08,11

Огторгуйн цагаан замд юу болох бол?


Огторгуйн цагаан замд юу болох бол?
Агуу бүхэн өнгөрсөн зуунуудад байлаа. Зуу зуун жилүүд өөрийн гэсэн агуу үнэлэмжтэй байдаг харагддаг. Тэдгээр зуунуудад хийж бүтээсэн бүтээлээрээ хүмүүн төрөлхтөн багагүй туршлагыг хуримтлуулж чадсан гэж ойлгож байна. 
Түүхийн үйл явдал хувьсамтгай ба цаг хугацаа тогтмол гэж би ойлгодог. Цаг хугацааг тоолж харьцуулж буй өнөөдрийн энэ их “хөл үймээн” Мел Гибсоний 2006 онд бүтээсэн “Апокалипсис”-ээс үүдсэн биш бололтой. Харин Нострадамусын зөгнөлд л байлаа. 
Түүн дээр өгүүлэхдээ дэлхийн төгсгөл ойртох тусам цөлжилт бий болно гэж сануулж байсан юм. Энэ зөгнөлт туурвилын шинж тэмдэг нь өөрийн зэргэлдээ оршин үйл ажиллагааг явуулагч Будда багшийн ирээдүй цагийг зөгнөн номлосон сударт дурдсанчлан эх болсон зургаан зүйл амьтаны ертөнцөөс гагц “Хүмүүний орон тэр аяараа элсээр хучигдана” гэсэнтэй дүйдэг. 
Энэ судрийн сануулсан дохиогоор “Муу цагт туйлын нэрийг сүсэгтэн хиртүүлэн атгаг муу санаа сэтгэлд орохын цагт, хилэнц нүглээр хоол хийхийн цагт хүмүүний амьдралыг нар хорлохын цэн таван хором дотор...” гэсэн нь өнөөгийн хэлээр атмосфер дахь озоны давхарга цоорсноос үүдсэн уур амьсгалын дулаарал таван хэмд хүрэхэд амьтан, хүн орших нөхцөлгүй болно гэсэн шинжлэх ухааны нотолгоотой дүйнэ. 
Бурхан багш Шагжаан овогтын агь Сиддхарта буюу Будда галав юүлж, дэлхий хэвийн байдалаан алдах цагт, хүмүүн төрөлхтний нүднээс нүлимс бус цус гарахын цагт, огторгуйн төвөөс Майдар бурхан гарч ирнэ хэмээсэн нь өөрийнхөө төгсгөлийг бус дахин хүмүүн төрөлхтөнд буцаж ирэх талаархи эш үзүүлсэн хэрэг байлаа. 
МЭӨ 1000-МЭ 1500 жилийн хооронд иргэншин амьдарсан маяачууд ч “төгсөшгүй хуанли”-даа өөрсдийнхөө мөхлийг хүртэл зөгнөсөн гэдэг бөгөөд ирэх жилээс дуусаж буй нарны цагны мөчлөгт сүүлчийн өдрийг зааж “Дараачийн дахин төрөлт,мөхөлийн эцсийн цэг” гэж нэрлэсэн байх нь хүн төрөлхтөнд өгсөн Нарны хөвгүүдийн хаант улсын мэдээлэл байлаа. Ирэх жилээс хүмүүнд гарз тохиол, олз ашиг янз бүрээр ирнэ би үүнд итгэж байна. Би сайн сайханы сэтгэл санааны гэгээн гэгээлэг энеригээр бие биесдээн хандаж төгсгөл болох их эргэлтийн жилээн угтацгаая гэж уриалмаар байна. 
Тун удахгүй цөөхөн сарын дараа он солигдох нь. Энэ нь та биднийг амьдралдаан өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэгийг сануулж байна. 
Тэгээд та үхэлд бэлэн үү?
11.10.04

Библийн ёсоор бол Ноагаас хойшхи хүмүүс “тэнгэрлэг этгээд ” болсон байх ёстой байжээ

Библийн ёсоор бол Ноагаас хойшхи хүмүүс “тэнгэрлэг этгээд ” болсон байх ёстой байжээ


Бүх л шашин өөртөөн агуу номлолыг агуулж тээдэг. Энэ нь шашин оршин тогтнохын гол мөн чанар билээ.Номлол болгон өөрийн гэсэн онцлогыг зааж сурган гэгээрүүлэх зорилогтой байна. Буян үйлдэгчийн номлол гэж байдаг бол үхэлийг зөвтгөх шалтгааныг логих хувь тавилангын онолд зохион зөвтгөх сургаал саналууд ч бий. Энэ нь хүн төрөлхтөнтэй хамт бурхан байдаг гэдэгч түүнийгээн дагаад чөтгөр бас буй гэсэн санаа юм.
Эхлэл цэг тэгвэл анхнаасаан бохирдсон байсан байж. Төгсгөл хүртлээ бохир өгөгдлөөн хадгалж төгсдөг. Цаг хугацааны “цэвэрлэгээний” тухай элдэв таамаглал, ёгтлолууд үүн дээрээс тулгуурлан бий болсон. Бүдүүлэг дундад зуунд өчнөөн бурханлаг мэдлэгээн тэнгэрт тулган өргөмжилсөн.Тэгээд бурханы хайрыг тийм ч сайхан хүлээж аваагүй юм. Мухар бүдүүлэг дундад үед гол логихоон тэнгэрлэг мэдлэг хэмээн үзэж самуурсан юм.
Олон сайн үзэл санааны төлөөлөгчдыг хороосон, хавчсан, өвтгөсөн ба улмаар тэдгээр этгээдийг устгасан юм даг. Эдүгээ цагт тэр үеийг би бээр хүний биеийн мухар олгойн /яг рудемэнт эрхтэн/ үрэвсэл мэтээр төсөөлж хүндэтгэж хандаагүй дээ бус юм. Тэр үедээн тийм л байх ёстой байж.
 Яг л Кармийн хууль үйлчилж байгаа шиг.Түүнчлэн яг энэ мөчийн хандлагаар эргэн тийн дүгнэх цагт ийм үг гарч ирэх юм. Бүгдээрээ л ертөнцийн оршин байхын нэгэн эрин үе (era-калы юга) нөгөөгөөр солигдох тухай ярьдаг. Эрин үеүдийн энэ зааг залгааг хүмүүс зөвхөн гамшиг сүйрлээр эргэн төсөөлж байна. Бидний энэ төсөөлөл үнэн, худлын алин болохыг тааварлахад бэрх юм. Ертөнцөд тайлагдашгүй хүчин зүйлс байнга хүмүүсийг сочирдуулж бйадаг шиг бүх зүйлс гэнэтийн байна. Харин тэдгээр гэнэтийн зүйлсийг тэнгэрлэг мэдлэг хэмээх шашны сударт өгүүлэх амьдралын номлолд илтэд зөгнөдөг.
 Библийн ёсоор бол Ноагаас хойшхи хүмүүс “тэнгэрлэг этгээд ” болсон байх ёстой байжээ. Харамсалтай нь засарсангүй. Зовлон эхлэлтэй агаад төгсөшгүй байдаг нь энэ буюу 11.10.05

Амьдралын цэцэг

Амьдралын цэцэг
Амьдралын цэцэг бол орчин үеийн нэрээрээн Геометрын дүрс хэлбэртэй олон хуваагдалт тэгш хэмт эзэлхүүнтэй тойрог маягын дугуй титэм харагдах ба тэр нь эмхлэн цэгцэлсэн хэв загварт үзэсгэлэнт цэцэгний зургаан хосмолжсон билэгдэлийн дүрс болж харагддаг байна. Төвийн хэсэгээс эхлэн тус бүр цацарсан зургаан талт титэмүүд тус бүрдээн голч тэнхлэгтэй оршиж үндсэн бүтэцээн хадгалдаг.



Энэ нь маш нарийн гүн гүнзгий Ариун геометрын утга дүйх учир эрт цагийн сүсэг бишрэлийн уртаас урт он цагийг туулжээ. Энэ утга дүрслэлийн нарийн шинж чанарыг үзвэл төгс төгөлдөр барилдлагтай нэхэгдсэн байх ба шууд амьдралын махбодийг агуулсан болох санааг бас давхар илэрхийлж байна.




Түүнчлэн “Акашийн товчоон”-ны гол үндсэн мэдээллийн цөм болж байдаг.Түүнд өгүүлснээр Амьдралын цэцэг нь маш олон утга илэрхийлсэн сүнслэг оюун санааны тухай төсөөллийг илтгэсэн хэмээсэн гэсэн буй тухайлбал: Дүрслэл нь таван хэмжээст Platonic solids болж Metatron cube загварчлалын утгыг бүрнээ илэрхийлж байгаа билээ. Ямар ч байсан энэхүү утга илэрхийллийн гарал үүсэл нь амьдралын цэцгийн өөрийн онцлог болох геометрт дүрслэлийн хэв загвараараан шүтээны үнэ цэнэт билэгдэлийг илэрхийлж чадсан. Улмаар сүм хийдийн ариун дагшин газарт чимэглэлийн уран хийц тансаг хэрэгцээг хангаж ирсэн гэх.


Бас нэгэн тэмдэглэлд өгүүлэхдээ Амьдралын цэцгийг “Амийн мод”-той харьцуулсан байдаг. Энэ бол ариун гэхээсээ илүүтээгээр сүсэг бишрэлийн тал дээр гүнзгий санааг илэрхийлж байна. Түүний харагдах байдал нь ариун дүрслэлийн шинжтэй байх атал түмэн олны оюун санаанд харин илүүтээгээр сүсэг бишрэлт үүднээс хэрэглэдэх болсон нь ажиглагдаж байгаад учир байгаа юм. Энэ тухай номын багш, соён гэгээрүүлэгч барууны төлөөлөгчдын өгүүлж буйгаар амьдралын мод гэсэнтэй утга гүн дүйж ажиглагдсан юм.


Drunvalo Melchizedek –ийн үзлээр бол энэ нь Жүүд-Христосын уламжлал зэрэгтэй эн тэнцэхүйц утга санаатай ба Амьдралын цэг тэр Genesis-Эхлэл судартай харьцуулан бүтэцлэн тайлбарлаж болох юм гэжээ. Ертөнц үүтгэсэн долоон өдрийн тухайд жишээлж болох. Elohim-Эцэг бурхан шүтээний ойлголтонд. Амьдрал бүтээсэн Genesis 2:2-3, Exodus 23:12, 31:16-17, Isaiah 56:6-8,гэх мэт судруудаар батлаж болох юм. Доорхи өгүүлбэрийг Хуучин гэрээны ишлэлээс авав. Өгүүлбэл “ Долоо дахь өдөр болоход бурхан өөрийн хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө тэрээр амарчээ.
Учир нь бурхан өөрийн хийж бүтээж байсан бүх ажлаа дуусмагц, энэ өдөр амарсан билээ-Эхлэл” Үүнээс харж үзвээс бурханы бүтээсэн ертөнц түүнээс амьдрал үүссэн болох бүхийл өдөр нь зургаан өдөрт багтсан ба удаах өдөр буюу долоо дахь өдөр амарсан юм. Тэхлээр зургаан өдөр нь их ажил хийж дууссан өдөр, нөхцөлүүд нь бүрдээд дууссан, хойшид дахин өрнүүлэхгүй гэсэн санаатай ба үлдсэн нэг өдөр нь их амралтын өдөр буюу ням гараг болжээ. Үргэлжлэл бий.., 11.10.10

Амьдралын цэцэг-Үргэлжлэл



Амьдралын цэцэг-Үргэлжлэл
...Мөнхүү Exodus 23:12, “ Зургаан өдөр чи ажлаа хийж харин долоо дахь өдөртөө ажлаа зогсоо, чиний үхэр, илжиг амарч, чиний шивэгчний хүү, мөн харийн хүү сэргэг”.


31:16-17, “Тиймээс Израйлийн хөвгүүдийн амралтын өдрийг үеийн үед мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд амралтын өдрийг сахигтун” “Энэ бол би болон изриалын хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Юу гэвэл зургаан өдрийн дотор эзэн тэнгэр газрыг бүтээж харин долоо дахь өдөр ажлаа зогсоон сэргэсэн билээ гэв”.



Үүнд тэмдэглэгдсэн ишлэлийн утга болгоон үзвэл зургаан өдрийг их ажил өрнөн дуусч буй ба харин долоо дахь өдрийг амралтын өдөр хэмээсэн нь бурхан өөрөө тунхагласнаар жишээлж байгаа юм. Үүнд л зургаан талт амьдралын цэцэг түүний утга гарч байгаа билээ.

Isaiah 56:6-8 “Эзэнд үйлчилж эзний нэрийг хайрлан түүний зарц болохын тулд түүнтэй нэгдсэн харь хүмүүсийг амралтын өдрийг бузарлалгүй сахин миний гэрээг чанд мөрдөгч хүн бүрийг бутарсан израйльчуудыг цуглуулагч эзэн бурхан тунхаглаж байна. Аль эрт цугларсан хүмүүс дээр би өөр хүмүүсийг цуглуулна”
Библи судрын бичлэгд 6-н тоо 7-д шилжихдээ амралт болдог. Улмаар амьдралын цэцэгийн талст нь 6-н талт титэмийг үзүүлсэн байгаа болохоор эртний хуучин гэрээны ертөнц үүтгэсэн домогтой нягт холбогдон батлагдаж байна.
Түүнчлэн ертөнцөд нийтлэг шүтэлцээнүүд их байдагийг би өнгөрсөн сард анзаарсан юм. Тэр юу гэвэл зургаан талт усан болорын талстын өөрийн онцгой шинжийг Өмнөговьд хайгуулаар явж байхдаан нэгэнтэй анзаарч эргэцүүлэн бодож билээ. Ямарч болор талст нь өөртөөн хэзээд тоо үл дутаах, илүүдэхгүй зургаагын тоон талст хувийг үүтгэн байгаль дээр ургадаг.

Цаг хугацаа орон зайн уудам дайдад түүхлэн бичигдсэн амьдралын цэцэгний нууц нь барууны нэртэй түүхчид, далд нууцын мөрөөр горьлогч нарын бодол үзэлтэй нягт холбогдож байгаа д эргэлзэх хэрэггүй билээ. Хүмүүний оюун сэтгэхүйд боловсрогдсон тэрхүү дүр буулт нь материаллаг биетэн дээр бууж зарим нэгэн хүмүүний сонирхолыг татах нууц дүрс болж шүтэгдсэн нь гайхалтай.

Үүнээс бусад хүрээлэл болох дүрслэлт билэг тэмдэгийн хязгаараас хальж зурхайн орд Vesica Piscus (Эртний сүсэг бишрэлийн зурагт дүрслэл) буюу Borromean Rings (Боремийн цагираг - Ариун гурвал) зэрэгтэй утга хоршдогийг нь гайхах юмгүй билээ.
Үргэлжлэл бий 11.11.10

Монголчуудын шүтээнд Арван хангал шүтээны ганц эмэгтэй сахиус болох Балдам лхам сахиусны зэрэгт эн тэнцэх шүтээн гэсэн үг юм.



Диана-Артемис-Тантр
Диана нь Ромын сарны охин тэнгэр юм. Юпитерийн охин Диана нь Аппологийн ихэр эгч бөгөөд өөрөө сарны охин тэнгэр юм. Тэрээр анчин онгон охины дүрээр төлөөлөгддөг бөгөөд олон газар түүнийг иахин шүтдэг байжээ. Монголчуудын шүтээнд Арван хангал шүтээны ганц эмэгтэй сахиус болох Балдам лхам сахиусны зэрэгт эн тэнцэх шүтээн гэсэн үг юм. МЭӨ 400 онд буюу тэр үеийн манай өвөг дээдэс Их Нирун улс баруун газрын улсуудад элч илгээж байсан үе болох ба тэр үед Италид Грекийн шүтээн нэвтэрч эхэлжээ. Италичууд Диана бурханыг өөрсдийн Артемис бурхантай адилтган шүтдэг.


Тэдний зүгээс бидний шүтээн бол ариун гэж үздэг байв. Хожмоо Дорно дахины Тантрын урсгалын Догшин эр эм сахиус шүтээны зэрэгт илүү дээгүүр гэж үзэн тантрын шүтээныг завхай хэмээн үздэг байсан болох тухай түүхэнд өгүүлсэн буй. Ефесчүүд ийн артемис бурхан агуу билэг чанартай гэж Библийн зарим нэг ном дээр дурдагддаг нь учиртай. Энэ талаар "Үйлс"-д дурджээ. Түүний тухай маш олон домог байдаг бөгөөд мөнгөн дуган болон грекийн олон хөхтэй онгон эмэгтэй бурхадын үйл хэргээс аваад тухайн үеийн нийгмийн ноцтой явдалуудыг нэг бүрчлэн тайлбарлаж үлгэрлэн бичжээ.
Мөн түүнчлэн сем ёсны сарны бурхан Аштореттой нэгтгэж бүтээсэн

ази маягаар дүрслэн хийсэн Артемисын дүрс бүхий жижиг " Дуган" байсаныг дурдаж болох юм. Ефесчүүдүүн үздэгээр Артемис нь бурхад, хүн, амьтан, ургамал, бүх азийн бурхадын асрамжлагч эх бурхан бөгөөд бэлгийн хүсэл тачаалыг өгөгч бурхан байжээ. Урлагын бүтээлийн бурханы хувьд Грекийн бусад бурхад нь гоо сайхан байхад Артемисын бурханлаг дүр нь хүмүүсийн нүднээ тантр шүтээны зэрэгт эн дүйхүүц харагдаж байдаг юм. Энэ шүтээныг яаж шүтдэг болсон тухай түүх сөхөн үзвэл тэнгэрээс тус ЕФес хот дээр солир унасантай холбоотой байж гэсэн таамаг зарим нэгэн судалгааны ном дээр байдаг. Сонирхуулхад "Дианагийн шашны баяр наадам болоход арилжаа наймаа хийх сайхан боломж гардаг" гэжээ.
11.10.14

Монгол-Алт-Alt. English-Gold Turkmen-altyn

Олон улсын хэлний сонирхолтой харьцуулалт

Монгол-Алт-Alt.
English-Gold
Turkmen-altyn
Cuvash-yltăn
Gagauz-altyn
Turkish-altin
Karachai, Kumy-altyn
Tatar-altyn
Kazakh-altyn
Uzbek, Uygur-oltyn
Tuvinian-aldyn
Khakassian-altyn


Kirghiz-altyn
Монгол-Цэцэг-Tsetseg.
English-flower
Turkmen- čeček
Cuvash- čeček
Gagauz- čiček
Turkish, Azer-çiçek
Karachai,Kumyk-čiček
Tatar-čəčək
Kazakh-šešek
Uzbek, Uygur- čečak
Tuvinian- čeček

Аяа үүлэн, хагацал зовлонт намайг өрөвдөх нөхөрсөн, Аль нэгэн сэтгэлээр миний өчүүхэн хүслийг гүйцэлдүүлээд, Хурын улирал ойртсоны сайхныг бадруулж ажран одохдоо, Агшин зуур ч цахилгаан хатагтай лугаа үл хагацах болтугай.

Галидас
""ҮҮЛЭН ЗАРДАС""
Мянга таван зуун жилийн тэртээ энэтхэг оронд нэгэн сод гэгээн тунгалаг яруу найрагч төрөн гарч, улмаар түүний зохиол бүтээл нь дэлхийн олон оронд түгэн дэлгэрч цөөнгүй хэлээр хэвлэгдэн дэлхийн оюунлаг хүмүүсийн оюуны цангааг тайлав.

Галидас
""ҮҮЛЭН ЗАРДАС""
Сэрэмж алдсан нэгэн ягшас, хилинт эзний бошго зарлигаар

Сүр жавхлангаа бууруулан,үзэсгэлэнт амрагаасаа жилээр хагацаад

Сэтгэлд тааламжит гүнжийн угаалд ариудсан мөрний ойр,

Сүүдэр төгөлдөр галбарварас модот Рамын уулнаа суун авай.



Амраг хонгороосоо олон сар хагацан уйдаж суусаар турж,

Алтан бугуйвч царвуунд тогтохгүй, Бүрвасад сар төгсөх өдөр,

Аугаа заан, соёогоор уул мөргөн наадах мэт бөхийсөн

Алсын үүл, уулын оргилд налан наалдсаныг ажин үзвэй.



Эрдэнэсийн эзний дагагсад, түүнийг ширтэн, удтал зогсож,

Элэг эмтрэн, нулимс барьж ядан, тэсгэлгүй гунихран уйтгарлав

Энх жаргалтан ч, үүл үзээдсэтгэлд гунил төрөх атал,

Энхрий янагаа тэврээсэй гэж хүсэгч зовлонтыг хэлээд яах вэ?



Зуны хоёрдугаар сар болж, амраг юугаа сэтгэл санаа амуулж,

Зуураас үүлээр мэндийг мэдэгдэх ухаан бодож олоод, тэр ягшас

Зулгараагүй сайхан маллига цэцгээр тахил өргөн бариад

Зуучилж, амрагийн сэтгэл сэргээхийг өчин мөргөвэй.



Утаа, гэрэл, ус хийгээр бүтсэн нэгэн үүл яахин зардас болж,

Учиртай уг захиаг уламжлан нэвтрүүлж чадах билээ?

Уйтгар гунигт автагдсан ягшас гэдэг тэр хөөрхий,

Ухаарч үүнийг бодсонгүй биз, янаг сэтгэлийн энэлгэнд.



Хормустын түшмэл үүл, дүрсээ дураараа хувьсгагч чамайг

Хожим галав юүлүүлэх үүлсийн угсаатан гэж шинжин танинам

Хувь зохиолдоо амрагаас хагацсан би чамайг өчин гуйнам.

Хувьгүй намайг эс дагавч, доордыг гуйснаас надад тэр нь дээр.



Энэлгэтнийг тэтгэгч үүлэн чи, хайртад минь мэдээ хүргээч,

Эзэн Гүвираагийн зарлигаар хагацсан намайг энд гэж хэлээч,

Ягшасын эзний Алага балгасанд очиж, цэцэрлэгийн дунд

Шива тэнгэрийн магнайн саран туяанд гийгч орд харшид.



Агаар тэнгэрээр халин одох чамайг Алага зорин явахад

Аянчны эхнэр үсээ сөхөн харж, нөхрөө хүсэн хүлээнэм,

Аянга дуугий чинь сонсоод, амрагаа таалахыг хэн үл хүсэх вэ?

Азгүй би л эзний хилинд эрстэж, энхрийлэн таалж үл чадам.



Сааталгүй замнан явсаар, ажин түүнийг үзэх вий чи,

Санаандаа өдөр хоног тоолон хүлээж суугаа вий, тэр минь,

Цэцгийг түшигч ишийн адил, эмэгтэй хүний амрагийн сэтгэлийг

Цээжинд нь горьдлын иш түшин дэмжиж, амий нь залгам заа.



Аясын зөөлөн салхин чамайг аятайхан урагшлуулж,

Аялгуу сайхан дуугаар зүүн хажуунаас чинь заадага жиргэж,

Агаарт халин, үрс бэлгэдэгч чамайг сайн хувьт нүдээр

Аятайхан харж, эгнэн цувах тогоруу шувуу тосном заа.



Алтан дэлхийг мөөгний шүхрээр бүрхэж, үр шим дэлгэрүүлэгч

Аянгат чиний дуугий чинь хун шувуу сонсон дуулаад,

Алс хол Манас нуураа санан хүсэж линхувын соёогоор,

Амь залгаж хойноос чинь, Хайлас уул хүртэл барааднам.



Ариун Рамын өлмийн оромж гэж хотлоор тахигч

Оргил өндөр энэ уулаа салан одохдоо тэврэн таалмуу.

Он бүр чамтай учран нийлэхдээ, чамд хайртайн тулд

Оргилсон халуун нулимсаа асгаруулан хайлдаг биш үү, тэр?



Чиний явах сайн замыг, үүл чамдаа зааж өгьө 6и,

Чихэнд шингээж захих үгээ дараагаар нь хэлж өгьө,

Алжаан ядрах цагт уулсын оргил түшин амсхийгээрэй,

Ангах цангах цаг, нуур голоос ундлан шамдаарай.



Уулын үзүүр булгалж үнэр хөлөглөгч салхин одсон буюу гэж

Ууль хайлан, бүтэгсдийн хатагтай нар эмээн харнам заа.

Шимт нишингү ургасан бэлээс хагацаад, умрыг чиглээрэй,

Ширүүн догшин зүгийн зааны хошуунд замдаа савардуулалгүй.



Сайхан эрдэнийн гэрэл гийгүүлсэн хормустын нуман

Шоргоолжны үүрийн үзүүрээс татан гарнам заа.

Вишнийн хөх үхэрчин, тогосын гялалзсан өднөөс өнгө орох мэт,

Хөхрөн харагдах дүрий чинь улам үзэсгэлэн болгом заа.



Балгадын хатагтай адил, сэртэнтэхийг үл мэдэгч тариачин эмс,

Баясгалант нүдээр чамайг ширтэн, үрсийг арвижуулна гэлцэнэ.

Баахан хурын усаар тариаланг дэлгэрүүлээд алгуур өөд болж,

Баруун зүг барьсхийн явсаар, умар зүгийг барин одоорой.



Алсын замд алжаасан чамайг, бэлийн түймэр унтраасан

Ачий чинь санан өндөр Амрагуда уул оргилдоо амраана.

Aчтан нөхрийн ач тусыг өчүүхэн хүмүүн үл марттал,

Агулсын өндөр Амрагуда яахин чиний ачийг үл бодом.



Амрагуда уулын оргилд амран тогтохын цагт чинь

Анарын жимс боловсорсон нь үзэсгэлэнт эмсийн хөхнөө адил,

Үхэл үгүй эр, эм хоёрын гайхаж харахад, дэлхий эхийн

Үзэмжит цагаан хөх, дундаа хөх дуслаар чимсэн !



Ойн гөрөөчний гэргий оршигч байшинт тэр уулнаа түдээд

Уснаасаа хөнгөлөн асгаж, цаашлан замнахад чинь,

Уруудаж Виндья уулнаа Нармадын гол мурилзах нь,

Уран зураачийн будсан зааны нурууны хээ мэт амуу.



Зааны бохь анхилж, замбу модод мөргөлөн урсагч,

Нармада голын сайхан уснаас сэрүүцэн сэргэж уу.

Усан төгс баригч чамайг үнэр хөлөглөгч үл хөдөлгөм.

Угаас хоосон юм хөнгөн, юмтай юм жинтэй байдаг!



Гаадамбын ногоон бөгөөд заримдаг шар тоорцогт цэцэг харан,

Гадалийн ёсоор соёолон ургасныг балчигт газар чимхэн идэгч буга

Галд түлэгдсэн газар дэлхийн үнэр аваад ус баригч чамд

Гялалзсан хурдан дусалт үүлсийн тоомыг зааж өгнөм заа.



Тосч, борооны дусал уух заадага бялзуухайг үзээд,

Тогорууны жигдлэн цувж нисэхийг харж, бүтэгсдийн эрс

Тажигнах дуунд чинь тэвдэн тэвэрсэн гэргийтэйгээ эвцэлдээд

Талархан баярлах сэтгэлээ чамд илэрхийлэм заа.



Тааж байна би: сайн мэдээ хүргэхийг яаравч,

Таатай цэцэг анхилсан ууланд түдэн саатаж,

Тогос шувуу баярын нулимс унаган донгодон тосоход,

Түдэл үгүй хагацан салж үл чадам заа, чи



Хүрэхэд чинь, Дасарна орны цэцэрлэгийг, цагаан гядага цэцэг

Хүрээлэн бүслээд, ариун модонд нь элдэв шувууны үүр дүүрээд,

Замбу модны зах нь боловсорсон жимст харлан харагдаж,

Заавал хэд хонох бий тэнд саатаж, хун шувуу.



Видиша хэмээн хотол алдаршсан Дасарнын нийслэлд хүрээд,

Видравадийн мяралзсан долгионт уснаас үнсэн цэнгэхэд чинь,

Хөмсөг зангидсан эмэгтэйн царай мэт үрчлээтэн,

Хүрчигнэж эргийн захаар дуугарам тэр ус нь.



Тэндээс Низай гэдэг ууланд хүрээд алжааснаа амсхийж,

Дэр нийлэхэд чинъ гаадамбын цэцгээр чичрэн бүрхюү,

Хадны нь хонгилоор хүүхнүүдийн хүжийн үнэр ханхалж,

Хавийн завхай залуучуудыг гэрчлэн заанам.



Сэгхийгээд чанагш одохдоо, ойн голын эргийн гүнд цэцгийг

Сэрүүн дуслаараа сэргээгээд, цэцэг түүгч сайхан охидыг

Сэрвэгнэн савирах хөлсөө арчсаар чихний линхув чилснийг

Сэрүүцүүлэн хоромхон ч гэсэн амрааж өгөөрэй.



Умрыг зүглэхдээ муруйн гажисхийгээд, Ужжайнийн орд харш лугаа

Учран дайралдах завшаан тохиол замд чинь байх буй заа.

Балгад түүний баясгалант эмсийн гялалзах нүдээр буландахад

Бахдах сэтгэл чинь эс хөдөлвөөс харамсмаар буй заа.



Долгисон хөдлөхөд дуугарагч хун шувуу бүсэн чимэгт

Нирвандья голтой тохиолдоход чинь, үелзэн үймэгч эргүүлэг нь,

Үзэсгэлэнт эмсийн гүн хүйс мэт сэтгэл татан хөдөлгөх нь,

Үнэн хүслээ эмэгтэйчүүд хайртандаа дохиогоор анх уламжлам.



Сайн хувьт аа, тэр гол, чамаас хагацан зүдэрсэн хатан мэт

Салаалан урсах ус нь, салаа нарийн шанх адил болоод,

Эргийн модноос унасан навчинд өнгө царай нь зэвхийрчээ.

Энэлгий нь арилгаж, дуслаараа амилан сэргээх ёстой, чи



Удаянын түүх, гацаа хүйн өтгөс хэлэлцдэг Авандийн орноо,

Урд дурдсан, эрдэнэсээр баялаг бөгөөд тэнгэрийн нэгэн хэсгийг

Буяныг нимгэрэхэд, доошоо буухдаа тэнгэр нар энэ дэлхийд

Буулгасан нь Ужжайнийн орд харшид хүргээрэй.



Тэнд үүрээр Шипра голын жавар нь, тогорууны дуу дуулдуулж,

Дэлгэрсэн линхувын тун биенд сайн үнэр ханхлуулж ирэх нь,

Тэсгэлгүй хурьцлаас алжаан ядарсан хатагтай нарыг

Тэмтрэн эрхлүүлж, амраг нь дахин дур хөдөлгөх адил.



Голдоо эрдэнэ шигтгэсэн гоё сондор, тоо томшгүй сувд.

Гялгар өвсөн ногоон маргад эрдэнийн чулуу,

Гоё шүр, тана дэлгүүр дүүрэн тэнд дэлгээстэйг

Гайхан үзэхэд, далайг шүүж, дан ус үлдээсэн мэт.



Тэнд Вадасаранза, Брадийода хааны гүнж халуун авчээ.

Тэнд тэр хааны алтан дал модны ой байсан ажээ.

Тэнд Налагири заан ороо орж, шонгоо сугалжээ гэж

Тэр газарчин хун, зочинд сонин болгон ярих ажам.



Гэгээвчээр гарах үнэрт утлагын утаанд утуулж,

Гэрийн тогосын бүжгээр хүндэтгэн ёслуулаад,

Хатагтайн өлмийн будаг нь цэцэг болсон орд харшит

Ужжайнийг баялагт зам зуурын алжаал сэргэн одмуу.



Гурван сансрын эзни оронд ороход өнгий чинь

Эзний хоолойн адил гэж нөхдийн нь чуулган сүслэм заа.

Гандарвади голын жавар усанд наадагч охидын ооны үнэр,

Удвал цэцгийн үнэр ханхлуулж, үүсгэмэл цэцэглэлийг хөдөлгөм.



Их харын оронд өөр цагт хүрээд, өдөр боловч нарыг

Илт жаргахын цагийг хүлээн саатаарай, үүлэн чи.

Гурван үзүүртийг баригч Шивыг орой хэнгэрэг цохин танихад

Луугийн дуун дуурьсгаж хотол даяарт сүр бадруулаарай.



Үдэш, чуулганы үзэсгэлэнт эмс, хөл хөдөлгөн, бүсэлхийн чимгийг

Үелзүүлэн хангинуулж, үзэмжит дэвүүр барьсан гар нь чилээд,

Хур оруулсанд чинь, урт нүдээр буландах нь зөгий гялалзах шиг,

Хурьцангуй амрагийн чимхсэнийг сэрүүцүүлсэнд баярлам заа.



Шингэх нарны гэрэлд жава цэцэг мэт час улаан болоод,

Шива тэнгэрийн ойн том мод мэт мутрыг ороогоод,

Зааны нойтон шир барин бүжих хүслийг нь хангахад

Завсраас хатан нь хөдлөхгүй нүдээр бишрэн харам заа



Амрагтаа шөнийн харанхуйд айн очиж яваа эмст

Алтаар чулуу зурсан шиг цахилгаанаар замы нь зааж,

Аятайхан гийгүүлээд, аймхай тэднийг сочоож,

Аянгын дуу дуурсган, хур оруулахыг тэвчээрэй, чи



Тачигнан гялалзсаар алжаасан цахилгаан гэргий лүүгээ

Тагтаа унтсан байшингийн орой дээр хоноод,

Наран гарахад зорчин аялах замдаа ороорой,

Найртай нөхрийн тусыг бодогсод, зуур үл саатам.



Хүсэн гомдсон эмэгтэйн нулимсыг амраг нь өглөөгүүр арилгам.

Хүний тэр ёс мэдэж, нар халхлалгүй замаас нь зайлаарай.

Налина цэцгийн линхувын царай дахь шүүдрийн нулимсыг

Нар өөрөө арилгадгийг, халхлаж түүнийг битгий хилигнүүлээрэй.



Гамбира голын сэтгэл нь тунгалаг усан мандалд

Гайхамшиг сайхан чиний дүр тусан тодорном заа.

Гүмүда цагаан цэцэг мэт харж, загас дээшээ үсэргэн хүндэтгэх

Гол түүний хүслийг огоорон тэвчвээс үл зохим за.



Гулзалзах зэгсэн эмжээрт хөх усан хувцсыг нь сөхүүлээд,

Гуя болсон хоёр эргий нь нүцэглэнхэн гаргаад,

Хэвтсэн нөхөр чи, дорхиноо яаж өндийн босох вэ?

Хэн нэгэнт амты нь аваад нүцгэн түүнээс салах вэ?



Дивагири хүрэх хүсэлт чамайг салхи алгуур хөдөлгөм

Дэлхийн чиний хурд сэрүүцсэн сайхан үнэр авч

Заан баясгаж, хамрыг нь тургиулан дуугаргагч

Дэгдмэл тэр салхин, зэрлэг, удамбарын жимс болгоно.



Тэндээс чи Девагирид цэцэгт хурын үүл болж Скандад

Тэнгэрийн Гангын усаар норгосон цэцгийн хур оруулмуу

Тэр Сканда, Хормустын цэрэг хамгаалж, нарнаас халуун дуслаа

Галайхаанд өргөсөн шинэ саран баригч Шивын үр ажам.



Уул цурайтам луугийн дуу дуурсгаж, Скандын тогосыг

Уянгатайяа бүжиглүүл. Зовхинд нь Шивын алман сар туяарч,

Ума, үр юүгээн энхрийлэн, хөх линхуваар чимсэн чихнээ

Унасан нүдэт өдийг нь авч чимэг болгон хэрэглэх ажам.



Хулсны цэцэглэгээс төрсөн тэр тэнгэрийг тахин цаашлахад

Хурын уснаас эмээгч бүтсэн эр, эм пипа барин зайлам заа.

Үхрээр тахисан газар нь гол урсан дэлхийд тогтож,

Үүрд Рандидэвийг алдаршуулсан түүнээ саатасхийгээрэй



Кришна тэнгэрийн өнгөт чамайг голын уснаас авахад

Огторгуйгаар явагчин бүхэн дорогш харан үзвээс

Урт гол, үүл чамтай алсаас хатан дэлхийн хүзүүнд

Голдоо индранил эрдэнэтэй сувд эрх мэт үзэгдэм.



Тэр гол гартал, цагаан гүнда цэцэг дээрх хар зөгий мэт,

Хар ногоон ялгарсан нүдний нь харц, хөдлөн дохих

Ороонго мэт хөмсгийн дороос чамайг таааланхан харах

Дашабүра балгасны хатагтай нарын сэтгэл чамд тусам.



Сүүдэр хэлбэртэй болж Ариуна орогч оронд гүрүчадраагийн

Хан язгууртын байлдаан хийсэн газар хүрэн бууна уу чи.

Гандивын эзэн Аржуна тэнд хан язгуурт ноёдын толгой

Линхуваар чиний хур буулгах адил, түмэн хурц сум буулгажээ.



Амарлингуй төгөлдөр өө, Саарасвадийн уснаа хүч хүртээд,

Гаднаа хар боловч, дотроо ариудан цагаан болъюу, чи

Анжисчин Баларама, саднаа эрхэмлэж байлдааныг тэвчээд, түүнийг

Рөвадийн нүдэн туссан үнэт дарсны оронд уусан гэдэг.



Цаст уулнаас Ганахалын тэнд бууж, сагарын үрсэд

Тэнгэр өөд дэвших алхам болсон Гангад Гуручадраагаас од.

Тэр мөрөн, Умын хөмсөг зангидсан царайг элэглэн,

Цагаан хөөс сахарсан долгиогоор Шивын магнайн сар шүүрэм.



Мөрөн түүний уснаас уух гэж тэнгэрийн заан мэт,

Огторгуйгаас хагас биеэ унжуулж, тунгалаг болор

Мөрөн түүний уснаа сүүдрээ тусгахад чинь,

Ямуна мөрөн лүгээ Ганга дахин нийлсэн мэт сэтгэгдэм.



Гангын эх болсон цаст цагаан уулнаа хүрвээс,

Хүдэр орших хадан хясаа нь заарын үнэр анхилан,

Газрын хол аянд алжааж, оргил түшин амрах чинь

Гурван мэлмийт Шивын цагаан бухын онгичсон шавар мэт үзэгдэм.



Салхинд харгай мод хавиралдан ой түймэр шатаад,

Сарлагийн саваг сүүл хуйхлаваас, түмэн дусал

Хур юугаан буулган, галын гамшиг дараарай.

Зовлонтны гасланг нимгэлэх нь дээдсийн хишиг!



Уул түүнээ найман хөлт догшин буга чамайг дайран.

Замаас нь зайлбал, үе мөч нь хэмхрэн сүйрэм заа.

Аянга мөндөртэй хур буулган хөөж зайлуулмуу.

Хирээ мэдэхгүй дайрагсад, шоолуулахын орон буюу заа.



Магнайдаа алман сарт Шивын өлмийн ором тэнд буйг

Бишрэн, эргэл мөргөл хиймүү. Бүтэгсэд йогини нар,

Өлмийн ором түүнийг дахин шүтдэг үүнээ, хэн хүн

Шүтэн тахиваас, болор бат орон болох болъюу.



Үнэр хөлөглөгч орсон хулснаас яруу аялгуу гараад,

Гинарийн хатагтай нар хөгжмийн аялгуу нийлүүлж,

Гурван балгадыг ялсны эгшиг дуун дуурсгахад, чи

Хаданд хэнгэрэг адил дуугарваас Шивын хөгжим бүрдэм.



Үзүүштэй сонин газраар өнгөрөн, бие сунаасан байдлаар

Бали мангасыг дарсан Вишнийн хөх өлмий төслөж,

Сухт Рамын алдар бадруулж, хунгийн хаалга болсон

Хавцал Грүнза давааны боомтоор умрыг чиглээрэй.



Ахин явсаар, охин тэнгэрийн толь болсон Гайласа уул хүрч,

Арван гарт Раванад бэлээ ноолуулсан түүний зочин болом заа.

Цагаан гүмүда мэт оргилоор огторгуй тулсан тэр үүл,

Гурван мэлмийт Шивын инээдэм биелэн тогтсон мэт үзэгдэм.



Гялалзсан бараан тосон өнгөт чамайг, саяхан огтолсон

Зааны соёо нь цагаан оргилд нь хүрэхийг үзэхүл,

Анжисчин Баларамын цагаан мөрөнд хэдэрсэн

Хөх нөмрөг адил, тогтуун ажихад сонин үзэгдэм заа.



Могойн бугуйвчит Шивын мутрын хажууд суугч Ума эхэд

Цэнгэлийн уул түүнээ ажиръя гэж мутраа сунгаваас.

Доторхи усаа хураан тогтоогоод, Умын алхамд зохицон,

Эрдэнийн бэл өөд авирах үүлэн шат болж өгөөрэй.



Тэр ууланд тэнгэрийн хатагтай нар бугуйвчийн үзүүрээр

Цоо чичин усы чинь гоожуулж угаал хийх гэх бий.

Салж эс өгвөл, зун цаг тул, зугаач тэр хатагтайг

Чихийг нь дөжиртөл аянгын дуугаар сүрдүүлээрэй.



Айравада зааныг агшин зуур аятайхан халхлаад,

Алтан тоорцогт линхувт Манас нуурын уснаас ундлан,

Галбарварас модны найлзуур салхиар найгуулан ганхуулж,

Гайлас уулыг зүйлийн наадмаар цэнгүүлэн баясгаарай.



Аяа дураар бидэгч чи, тэр уулын өвөрт Алага балгас гэж,

Амрагийн өвөрт, Гангын усан хувцас тайлаад орсон мэт буй,

Түүнийг таним заа: долоон давхар цагаан байшин нь,

Үсээ сувдаар чимсэн хатагтайн адил хурын үүлээр чимээстэй.



Өнгөт зураг, үзэсгэлэнт охидтой, хэнгэрэг цохисон хөгжимтэй,

Эрдэнээр өнгөлсөн асар харшийн тэр байдлыг үлгэрлэн зүйрлэвээс,

Цахилгаан гилбэлгээтэй, солонготой, аянгын сүрт дуутай,

Хурын устай, өндрөө явагч үүлсийн чуулгантай адилтгам ажээ.



Хатагтай нар линхув барин, үсэндээ гүнда цэцэг хатгаж,

Царайн өнгө, лодрэ цэцгийн оо түрхэж цайвгар болоод,

Гүрвага цэцгээр үсээ, сайхан шришаа цэцгээр чихээ чимээд,

Чиний ирэхэд цэцэглэсэн гаадамбаар шанхаа гоёном заа,



Үргэлж цэцэглэгч тэндэх модыг зөгий бужигнан тойрч,

Насад цэцэглэгч линхувыг хун цэн хүрээлэн эргэж,

Хэзээд гялалзагч өдөт тогос донгодонхон дуугарч,

Үүрд гийгч саран гэрэлд шөнийн харанхуй дарагдам.



Тэндэх ягшас гагцхүү жаргалын нулимс бөмбөрүүлэн,

Гаслангүй, гагцхүү янагийг мэдэж бие, сэтгэл нийлэм.

Амрагууд хэрэлдэхээс өөр хагацахыг огт үл мэдэн,

Орь залуугаас өөр, өтлөхийн дүрийг үл үзэм.



Тэндэх ягшас, тэнгэрийн одон гялалзан тусах үзэмжит

Болор эрдэнийн сайхан тагт харшид үзэсгэлэн төгөлдөр

Гоо охидын хамт галбарварсын жимсийн шим янагийн сархад

Чиний дуутай адил хэнгэргийн дуу сонсон ууж жаргам.



Тэнд маш үзэсгэлэнт охид, мөрний захын мандар модны

Таатай сүүдэрт, Гангын усны амьсгалт сэрүүн салхинд

Алтан элснээ зэндмэнь эрдэнэ булж нуугаад,

Таалцан эрж, цаг ямагт цэнгэл наадам хийнэм,



Тэнд тачаангуй амрагууд нь хувцсыг нь хуу татаж

Бүсийг нь тайчихад, вямба жимс мэт улаан уруулт хүүхнүүд,

Ичиж улайсандаа, гэрэлтэй эрдэнийн зул унтраах гэж

Атга атгаар дэмий л оогоо сацан сацан оролдном.



Тэнд чиний адил том үүлс, салхинд хөөгдөн орж,

Долоон давхар амсрын зургийг чийгтэй нойтон болгоод,

Айж эмээхдээ хэрэм мөргөж хэсэг хэсэг уур болж,

Цонхны торын нүдээр утаа мэт суунаглан гарам.



Шөнө дүл үүлэн завсар сарны гэрэл гэв гэгээнээ,

Лавриас унжсан саран зэндмэнь тунгалаг шүүдэр дусаан,

Амрагийн эвцэлдсэнийг тавихад цэнгэлийн чилээ арилгаж,

Үзэсгэлэнт сайхан эмсийн биеийг сэрүүцүүлэм.



Тэнд барагдашгүй эрдэнийн сантай тачаангуй амрагууд,

Вайбрэнз цэцэрлэгт тэнгэрийн дууч сайхан эмстэй,

Өдөр алгасалгүй цэнгэн жаргаж, гинарис хөгжимдөн,

Цэнгэл цэцэрлэгийн эзэн Гувирааг эгшиглэн магтах ажам.



Тэнд нар мандахад, янагтаа шөнө очсон эмэгтэйчүүдийн

Үснээс ойчсон мандар цэцэг, чихнээс ойчсон линхувын дэлбэ,

Яарч гүйхэд нь тасарч унасан сувд, хүзүүний сондор чимэг

Энгэрээс нь бас тасран ойчиж, шөнийн гүйдлийг заах ажам.



Тэнд эмэгтэйчүүдийн биеийн чимэг болох бүх юм,

Эрээн хувцад, нүдийг тачаангуйгаар гялалзуулах сархад,

Уян шимт цэцэг, зүйл бүр хээ чимэг, линхув мэт

Үзэсгэлэнт хөлийн будаг булт галба модноос гардаг байна.



Тэнд Гүвирийн нөхөр Шивын занг мэдэгч амрагийн тэнгэр

Зөгий хөвчит нумаа барин ирэхээс аюун эмээвч,

Алиа гоё эмс, хөмсгөө гулзгай нум, буландах нүдээ

Амрагийн зүрх оногч сум болгож, цэнгэл наадам хийнэм.



Тэнд Гүвирийн ордноос умар тийш Хормустын нум болсон,

Үзэсгэлэнт солонго мэт үзэмжит хаалгатай миний гэр бий.

Амрагийн минь, хүү адил асран тарьж ургуулсан мандар мод нь

Цэцгийн цоморлиг гараар барим доошоо унжиж байх вий.



Гэрийн дэргэд маргад эрдэнийн гишгүүртэй, захаараа

Индранила эрдэнийн иштэй алтан линхувтай цөөрөм бий.

Энэлэхээс ангижирсан хун шувууны чуулган тэнд оршин,

Чамайг үзэвч, Манас сайхан нуураа үл санах вий.



Тэр цөөрмийн захад Индранила оргилтой цэнгэлийн уул,

Алтан гадалийн модоор хүрээлүүлж, нөхөр, чамд үззгдэх бий.

Хаяагаараа цахилгаан гялалзуулах чамайг харахдаа адилшааж,

Миний янагийн хайртай тэр уул санаанд минь орном.



Тэнд гунда цэцгийн сэхээвч, гүрвага цэцгийн хүрээтэй бий.

Дэргэд нь гаслангүй улаан мод, гэсрийн сайхан модон,

Навч гишүү нахилзан, миний адил, амрагийн минь хөл хүрэхийг

Нэг нь хүлээж, нэг нь амнаас нь балга дарс хүсэн хүлээм.



Тэр модон хооронд орой дээрээ болортой алтан багана бий.

Нялх хулсны өнгөт эрдэнэ ёроолдоо шигтгээтэй тэр багананд

Чиний нөхөр тогос, миний амрагийн бугуйвчаа хангинуулан

Хөөрхөн алгаа ташихад бүжиглээд, үдэш нь суудаг билээ.



Аяа нөхөр, миний цээжинд байгаа энэ тэмдгээр бас

Үүдэн талд нь лавай линхувын зурагтайг үзээд лав,

Наран шингэхэд линхув цэцгийн өнгө буурдагтай адил,

Надгүй өнчирсөн орон гэрий минь танин олох биз ээ, чи.



Хурдлан хүрэхийн учир, зааны тугалын дайтай болж.

Миний дурдсан үзэмжит бэлтэй цэнгэлийн ууланд буугаад,

Гялаан хурц цахилгаанаа галт хорхой гийх мэт

Аятай зөөлөн болгоод, гэрт минь шагайж үзээрэй.



Янаг минь, чилгэр залуу, шүд хурц, уруул вямба улаан,

Бэлхүүс нарийн, хүйс гүн, гуя зузаан, алхам алгуур,

Хөх том, нүд нь цочсон янзаганы нүд мэт хөөрхөн,

Эсрэн тэнгэрийн заяасан гоо хатагтайн манлай билээ.



Нөхөр надаас хагацан, ижлээс салсан уран хажин мэт,

Уйдагч хоёрдугаар амь минь болсон тэр хөөрхий минь,

Зовлонгийн удаан, гаслангийн уртад доройтож,

Цас хяруунд өнгө буурсан линхув мэт болсон биз ээ.



Хонгорын минь царай, үүл бүрхсэн сар мэт зэвхийрч,

Нүд нь уйлсаар хавдаад, гашуун шүүрс алдсаар,

Хоёр уруулын өнгө нь буураад, эрүүгээ тулсан тэргүүнээ

Сагсайсан үсээ самнан зассан шинж үгүй биз ээ.



Удалгүй чи түүнийг харамзаа. Эсвэл залбирч суугаа,

Эсвэл, хагацан турсан намайг цээжээр зурж байгаа байх,

Эсвэл тор дахь шрига бялзуухайн жиргэн донгодоход нь,

Чамд хайртай нөхрийг минь, чи ер санадаг уу гэж асуудаг бизээ.



Аяа сайн нөхөр! Хирт хувцастай, өвөр дээрээ пипатай

Миний нэр бэлгэдсэн хүслийн яруу эгшиг дуурсгах гээд

Пипийн чавхдас нулимсанд нь чийгтээд, аялгууг таслан,

Нийлүүлж олсонд аяа сэтгэл гунихран мартаж байнам заа.



Чамайг харахад, хагацан салснаас учрах хүртэл үлдсэн хоног

Босгоны тэндэх цэцгээр тоолон бодож байх вий, хөөрхий

Эсвэл надтай уулзаж байгаа гэж сэтгэлээ тэжээн буй заа

Эмээтэй хун, хайртаасаа холдвол, тэгдэг ёс бий билээ.



Өдөр юм хийдэг тул, хагацсаны зовлон бас гайгүй,

Бүрэнхий шөнийн цаг ганцаардаж байхад хэцүү вий.

Шөнө нойргүй хөсөр хэвтэн зовж балхын цагт нь,

Харшийн цонхоор миний мэдээ хүргэж үзээрэй, чи минь.



Сэтгэлийн зовлонд хатаж, дорно зүгээс гарагч

Шинэ хавирган сар мэт атийж, орон дээрээ ганцаараа,

Урд хоёулаа цэнгэлдэхэд агшин зуур өнгөрдөг шөнө,

Одоо нулимс асгаруулан ганцаараа хэвтэхэд юутай урт!



Рашаан мэт сэрүүн бөгөөд цонхоор тусагч саран гэрлийг

Урьдын дадлаар нэг хараад авснаа байж орхиод,

Мэлтгэр нулимсанд дарагдсан сормуусаар нүдээ халхлах гэх нь

Газрын линхув будант өдөр дэлгэрэх бус, хумбих бус лугаа адил.



Тосгүй угаасан чийгтэй үсээ хацарт унжихад нь,

Цоморлиг мэт уруулыг дарагч халуун сүүрсээр үлээж,

Зүүдэндээ ч надтай нийлэх асан гэж зүүрмэглэхэд нь,

Нүднээс гоожих нулимс, зүүд нойрыг нь тасалнам заа.



Зэмийн хугацаа гүйцэхэд миний гараар задлах ёстой,

Хагацах өдөр цэцгийн чимэг сугалж өөрөө сүлжсэн гэзэг нь

Хүрэхэд хөндүүр, чийгтэй ширүүн болоод хацраасаа холдуулж,

Хумсаа аваагүй хуруугаар тэр гэзгээ түлхнэм заа.



Эцэж турсан хөөрхий тэр минь, чимгээ тайлаад,

Зовлонт бие нь орон дээрээ хэвтэж ядан байхыг,

Үзэнгүүт, чи хурын нулимс асгаруулан хайлам заа.

Зөөлөн сэтгэлтэн, бусдын зовлонг өрөвднөм буюу.



Эцэж турсан хөөрхий тэр минь, чимгээ тайлаад,

Зовлонт бие нь орон дээрээ хэвтэж ядан байхыг,

Үзэнгүүт, чи хурын нулимс асгаруулан хайлам заа.

Зөөлөн сэтгэлтэн, бусдын зовлонг өрөвднөм буюу.



Тэр хөөрхийн надад нэн амраг хайртайг би мэдээд,

Тиймэрхүү байдалтай болоод байгаа гэж тааж байнам.

Намайг чалчаа гэж бүү бодоорой, би хувьтай амьтан шүү

Миний өгүүлсэн бүгдийг удалгүй чи үзэн мэдэх болом заа.



Бодоход, гөрөөсөн нүдэт тэр эмэгтэйн нүдний буландах нь

Унжсан үсэндээ хашигдаж, тос түрхэж гялалзахаа байгаад

Дарсанд хөлчүүрч амрагийн санаа нэвтрүүлэхээ мартавч

Чамайг харахдаа загасны хөдөлгөөн хөх линхув мэт гоо болом заа



Заяа буруутаад, сувд чимгээ тэвчиж, дэр нийлсэн хойно

Миний таалан илдгээс салсан, гадилийн цагаан иш мэт

Зөөөлөн цагаан зүүн гуя нь, миний хумсны ор арилавч,

Чичивхийлж татганан хөдлөх нь бас юуны магад.



Аяа үүл, тэр хүн нойрсон жаргах хувь тохиолдоод,

Намайг тэврэн зүүдлэхэд нь, ороонго мод мэт тэврэн,

Намайг хүзүүдсэн гарыг нь салган сэрээхийг тэвчиж,

Аянгынхаа их дууг түр татан хүлцэж үзээрэй.



Мааладын шинэ цэцэг ханхалсны найрт салхи,

Хурын дусаалаар түүнийг минь сэрүүцүүлэн сэрээгээд,

Чамайг харах цонхоор нь, аянга цахилгаанаа далдлаад

Луугийн хүрхрэх дуугаар дуурсган үгээ хэлээрэй.



Хувьтай чи, бэлэвсэн бус, чиний нөхрийн сайн нөхөр үүл

Чамд түүний сэтгэлийн үгийг уламжлах гэж ирснийг тань!

Гэргийн сүлжсэн гэзгийг нөхрөөр нь тайлуулах гэж

Аянгын дуугаар аянчныг шавдагч үүл би байна гээрэй,



Тэр үг сонсоод, чиний зүг сэтгэл тэсгэлгүй яарч хараад,

Үнэр хөлөглөгчийн хүүг Шита үзсэн адил, харж хүндэтгэм заа

Тэгээд чамайг сонсох нь, эмэгтэй хүнд нөхрийн мэдээ

Нөхрөөс нь сонсохдоо, амраг лугаа учран нийлсэнтэй бараг нэг бий.



Аяа, наснаа төгөлдөр! Бусдын тус бутээвэл өөрийн тус бүтнэ.

Миний үг сонсон дамжуулахдаа, амраг чинь Рамын ууланд

Чамаас хагацан, амьд бөгөөд, чиний мэндийг асууна гээ

Тэр үг хагацах зовлонд учрагсдын ам нээж асуудаг үг.



Бие алсалж, үйлс буруутсан нөхөр чинь, нарийхан, туранхай,

Уйлж гансарсан, халуурсан биетэй чинь эцэж турсан, уй гашуу болсон

Амьсгаадсан хөөрхий биеэрээ нийлэн учирч байгаатай адил

Дотроо сэтгэн санаж суугаа гэж хайртад минь хэлээрэй.



Хажуудах хүний чинь дэргэд ил хэлж болох үгийг

Хайртай нүүрий чинь шөргөөх гэж шивнэн хэлдэг тэр чинь.

Чамайгаа чихээрээ сонсч, нүдээрээ үзэж чадахгүй болоод

Намайг уламжилж хэлээрэй гэж эдгээр үгс найруулжээ.



Ороонго модноо чиний уяхан мөч. цочимхой согооны нүднээ

Чиний нүд, сарнаа чиний янаг царай тогосын өднөө

Чиний үс, мөрний долгионоо чиний хөмсөг атирах үзэгдэн,

Юм бүхэнд одоо чиний төс байна гэж үздэг боллоо.



Хадан дээр баясгалант хилинт чамайг зосоор зураад,

Чиний өлмийн дэргэд хэвтье гэхэд нүдний нулимс

Хур мэт асгараад, нүдэн бүрхэгдэхийг хэлэх үү?

Зургаар ч гэсэн, золгон нийлэхийн хувьгүйг дурдах уу?



Зүүдэндээ ч гэсэн, хайртай чамайгаа тэврэхсэн гэж

Гар сарвалзан, хоосон хий тэврэх намайг ойн тэнгэрс

Өрөвдөн харахдаа тэсгэлгүй уярч, сувд мэт нулимс

Модны мөчир найлзуурт бөмбөртөл унаган дусаах ажам



Хималайн салхин энд тэнд харгайн салаа мөчир шовтлон,

Давирхайн үнэр ханхлуулж, өмнө зүг хүрч ирэхэд нь,

Үе мөчинд чинь хүрээд наашаа ирсэн болов уу? гэж

Сэтгэлээ тэжээж, салхи тэвэрдэг шүү, хонгор минь!



Шөнийн барагдашгүй уртыг яагаад нэгэн агшин болгож,

Өдрийн бүгчим халууныг яагаад намуун зөөлөн болгоё доо!

Түргэн харцат чамаасаа хагацан гансарсан миний сэтгэлийн

Аль л зовлонг тоочин хэлж тэр бүр барах вэ, би!



Ингэж бодсоор биеэ барьж, сэтгэлээ хатамжлан суунам,

Хайртай чи минь, бас хэтэрхий цөхрөн зовоод яах юм бэ,

Үргэлж зовох, үргэлж жаргахын ёсон байдаг үгүй

Хүний өөдлөх, уруудах нь тэрэгний хүрдийн адил вий!



Вишнү, могойн орон дээрээс сэрэхийн үес эзний зарлиг төгсөнө

Үлдэх тэр дөрвөн сарыг нүдээ анин хүлцэн өнгөрөө.

Тэгээд, учран золгохын цаг, хагацалд хүссэн бүх хүслээ

Намрын сарын гэрэлт шөнө бүрэн гүйцэд эдэлнэ гээд



Бас нэмж хэлсэн нь: Намайг хүзүүдэн тэврээд унтаж байснаа

Гэнэт хашгиран сэрж билээ чи. Дахин дахин асуухад,

Ай давхар санаат! Чамайг ондоо авгайтай цэнгэлээ гэж

Зүүдэнд орлоо гэж мишээн хэлснээ санам уу чи?



Аяа, хар нүдэт минь, тэр зүүднийх шиг намайгаа бодоод

Элдэв юм битгий сана! Хагацахад сэтгэл хөндийрнө гэж

Амьтны хэлэлцдэг тэр үг түмэн худал! хагацахад

Хайртай сэтгэлийн хүсэл хурсаар улам ч ихэддэг!



Анх хагацсандаа гашууддаг ч түүнийu минь тайтгаруулаад

Шивын бухад онгичуулсан Гайласа уулнаас үтэр буцаж,

Хайртай хүний мэндийн мэдээ надад хүргэж ирэн,

Үүрийн гүнда цэцэг мэт амийu минь авран үйлд.



Аяа сайн минь! Нөхрийнхөө энэ зүйлийг гүйцэтгэлгүй дээ

Чиний хариуu сонсч байж л зөвшөөрснийг мэднэ гэхгүй 6и

Гуйгсдын хүслийг хариу хэлэхгүй гүйцэлдүүлэх ёс бий.

Үг хэлэлгүй, чи загравага бялзуухайг ундалдаг шүү дээ.



Аяа үүлэн, хагацал зовлонт намайг өрөвдөх нөхөрсөн,

Аль нэгэн сэтгэлээр миний өчүүхэн хүслийг гүйцэлдүүлээд,

Хурын улирал ойртсоны сайхныг бадруулж ажран одохдоо,

Агшин зуур ч цахилгаан хатагтай лугаа үл хагацах болтугай.



Дашрамд энэ алдарт гэрэл гийсэн зохиолыг дуун хөрвүүлэх хүч ухаан билигээн зориулсан эрхэм бол Бямбын Ренчин гуай бөгөөд өөрийн хүч хөдөлмөрийг Англи хэлнээс сэлгэн монгол руу орчуулах даа эртний энэтхэгийн яруу найрагийн зарим амт үнэрийг оруулахыг хүчээнгүйлэн зорисон билээ.



Европ зүгийн сэтгэлгээ бичгийн хэлнээ хэрхэн хувирч буудаг болохыг эрхэм уншигч мэдэх билээ. Ямар сайн даа алсад унага янцгаана гэх монгол хэлний үгийн утгыг европ зүгийн хэлнээ хөрвүүлэх юм бол янцгаана гэдэг үг олдож өгөхгүй нилээдгүй будилсаны эцэст унага орилох гэж бичих вэ дээ.



Уг зохиолын уран тансаг үгийн баялагыг аялгуу сайхан монгол хэлний уран найраглалын үг зүйн бүтэц руу хөрвүүлэн бичихийн тулд билигүүн номч Бямбын Ренчин гуай болон Эрдэнэпил, Сагаражав нарын гурван эрхэм дур мэдэн гурван хэлнээ тус тусад нь хөрвүүлэн бичжээ. Энэ нь орос, хятад, англи хэлнээ хэрхэн буусан онцлогыг нь тус бүрд нь анхааран үзэж шинжилж хуучин Жагар хэлний бүтэц зүй онцлог, тэрчлэн түвд хэлнээ лавлан үзэж бичсэн нь гүйцэд бүтсэн томоохон хөрвүүлэгийн бүтээл болж чадсан байна.



Энэ гайхамшигт бүтээл бол "Жагарын орны уран зохиолд анх удаа уянгын баатарлаг дүрийг бүтээсэн яруу найрагийн туурвил бөгөөд энэ уянга яруу үгс нь тэнд дүрсэлж байгаа аж амьдарлын туульсын цар хүрээ гүн ухааны сэтгэлгээг өчүүхэн ч бууруулдаггүй онцлогтой."



Тус найраглалын дотоод чадал хүрээ нь эртний энэтхэгийн яруу найргийн арга болох адилтгал, зүйрлэл, төлөөлөл, билэгдэлийн чимэг ашигласнаас гадна эртний домог туульсын өгүүлэмж "Яруу дуулал, яруу хандал, яруу асуулт" зэрэг өгүүлбэр зүйн уран маяг байгаад утга оршино.

ХҮН СУДЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД




ХҮН СУДЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
Палеоантропологийн судалгаа нь эртний хүний олдвор дээр хийгддэг ба эртний эд өлөг, хүний зан заншил дээр судалдаг . 
Орчин үеийн палеоантропологийн шу-н нь эрчимтэй хөгжиж эхэлсэн үе нь 19 зууны үе бөгөөд Neanderthal хүнийг олсон үеээс албан ёсоор эхэлсэн. 1859 онд араг ясыг олсоноор эртний мичин төрлийн хүний ижил морфологи бүхий онцлогийг хэлэлцсэн. Энэ оролдлого нь биологийн хөгжлийн дэд зүйлд оруулах алхам болсон юм.
On the Origin of species” номоо Чарльз Дарвин өмнөх үеийн мэдээлэл дээр үндэслэн зохиосон. Дарвины анхны номонд хувьслын тухай санааг оруулснаар хүний хөгжлийн тухайд авч үзсэн алдартай зохиол болсон Үүнд: "Хүний үүсэл түүхэн хөгжлийн энгийнээс дээд шат хүртлээ хөгжсөн" гэж Дарвин бүх тэмдэглэлдээн бичиж байлаа. Гэвч уг санаа өмнөх үеийн онолийн шийдвэрийг илүү их сайжруулжээ. 
Хүний хувьслийн хандлагад Thomas Huxley ба Richard Owen нарйн дунд нэлээд маргаантай байсан. Huxley 1863 бичсэн "Evidence as to Man-s place in Nature" номондоо хүн ба бичний хоорондын ялгаатай ба төсөөтэй талийг дүрслэн жишээд үнэмшилтэйгээр тайлбарласан байдаг.
Дарвин мөн шинэ санаагаа "The descent of man"-доо бичсэн нь улмаар алдаршсан юм. Дарвины амьд байгалийн хөгжилт үүслийн онолтой ижил санааг дэмжсэн эрдэмтэд бол Alfred Russel Wallace ба Charles lyell –ийн санаанууд оюун ухаан мэдрэмжүүд үүссэнээр тайлбарлагдсан байдгаараа үндсэн санаагаан нэгтгэж чадсан байдаг. Дарвины алдарт бүтээл болох "Natural selection" буюу Байгалийн шалгарал номонд их тусгагдсан. 19–р зууны үеээс эхлэн Шимпанзе ба Гориллаг хүний төрөлд хамгийн ойрхон хамаатан садан хэмээн үзэх болсон.Дээрхи эрдэмтэдийн үзлээс хойш Carolus Linnaeus эрдэмтэн эртний сармагчнаас салаалсан нь дамжиггүй , тэгээдч сармагчины морфологи шинж зэрэг нь төсөөтэй,хүн нь сармагчаны ойрхон төрөл байх өндөр магадлалтай хэмээсэн .
-Байгаль дээр хүн үүссэн газар нь таамаглаллаар эртний африкийн газар нутаг дээр байсан тухай археологийн шинжилгээны олдворуудаар батлагдаж байна.
1920 онд hominid-ийн олдвор африкаас олдож байсан. Үүнийг 1924 онд Raymond Dart Australopithecus africanus хэмээн нэрлэж тодорхойлсон. Australopithec-ийн хэв маягийн байдал харагдацаараа хүүхэдтэй төстэй жижиг байсан ба түүнийг агуйн дотроос олжээ. Удалгүй <Taung Child> Таунгийн хүүхэд хэмээн алдаршсан . Учир нь өмнөд африкийн таунг газарт олдсон юм.
Шарилийн хадгалагдсан хурдас хэсгээс гайхалтай нь гавал байсан бөгөөд жижигхэн толгой Endocranial Cast хүнийхтэй төсөөтэй байсан. Хэдийгээр жижигхэн тархины багтаамж нь 412см кув. Түүний тархи бөөрөнхий хэлвэртэй байжээ. Тэр нь Шимпанзэ ба Гориллагаас ялгаатай ба орчин үеийн хүнийхтэй илүү адил байсан. Түүнчлэн дээжээс авч үзвэл богинохон соёо шүд ба foramen magnum-ийн байрлал нь нотолгоогоор босоо шилжилттэй байсантай холвоотой . Таунгийн хүүхэд нь хүний босоо эртний өвөг юм. Dart-ийнхаар Хүн ба Бич хоёрийн завсарийн дундах үе хэмээн үзсэн.
Dart нь 20 гариу жилийн турш зүтгэсны үндсэн дээр жинхэнэ ёсоор олдворийн төсөөтэй талийг хайж олсон байна. Түүний их өргөн том тархины хэмжээ ба босоо явдаг хэлвэр нь цаг хугацааны урт он цагийн дараалсан харьцуулалтан дээр их тод илэрч байв. Энэ нь орчин үеийн хүний зэрэгт хүрч ирсэн оюун ухааны ба босоо явах санааг гаргаж ирсэн. Bipedalizm. Australophithecus нь homo sapiens хоёрын аль аль нь нэг угсаатай харин өнөө үеийн хүний бүлэгт харьяалагддаг. Орчин үеийн хүний эртний өвөг нь A.Africanus гэдэгч эргэлзээтэй. Магадгүй тэр үедээн мөхөж үрэгдсэн .
Australopithecus-ийг анх ангилахдаа Gracile ба Robust хэмээн хуваасан Robust нь хэд хэдэн зүйл. Australophithecus ангилсан үеээс Parantropus-ийг бас дурддаг хэдийгээр энэ нь хамгийн доод гарал болох бөгөөд Australopithec бол хүний түүхийн хүн болох эхний өвөг юм. 1930 аад онуудад Robust хэв маягийнхныг тодорхойлойлсон.Үүнд Parantropus өвөг ордог. 1960-аад оны турш Australopithecus-ийг дотор нь нь олон зүйл болгон задалсан. Одоо үед анхны ангилалын дараа тусад нь ангилжээ.
Харин философи, байгалийн шинжээчид Дарвинаас бүр өмнө хувьслын үзэл санааг үлэмж ерөнхийгөөр гарган бичиж байсан байдаг.
Жишээлвэл 18 зууны францын материалист Д.Дидро дүрсүүдийн хувьсах бололцооны тухай үндэслэлийг дэшүүлж байсан. Өмнөх үзэлтнүүдээс ялгагдах тал бол тэрээр зөвхөн таамаглалаар хязгаарласангүй ,харин асар их эмпирик материалаар үндэслэж, дүрс үүсэх хэд хэдэн зүй тогтолыг томёолжээ.
Үүний хамт хүн бол амьтны хөгжлийн дээд утгандаа сүүн тэжээлт амьтны хөгжлийн гинжин хэлхээны дээд гогцоо гэж тэрээр үзэж байсан нь байгалийн шинжлэл дэхь бурхны шашны номлол бүтээгчийн онол буюу шу-ны бус төсөөллийг няцаажээ. Удалгүй Дарвин аяндаа явагдах хувьслын эмпирик дүгнэлт хийж Зүйлийн үүсэл хэмээх зохиолоон бичиж томоохон шинэ өнцөг гарцийг тавьж өгсөн юм.
1859 онд бичсэн Зүйлийн үүсэл номоон хийхийн тулд английн хатан хааны Бигл хөлгөөр хоёр удаа дэлхий тойрон аялсаны дараа аян замын тэмдэглэл дээр үндэслэн судалгаа хийж хүн амьтны хөгжлийн тухай сургаалиан боловсруулсан гэж үздэг. Хагас-хүн хагас-амьтан байдаг гэдэгт итгэх нь огт ер бусийн зүйл байгаагүй. Гэтэл Дарвин энэхүү онолоороо төсөөллийг бүр мөсөн няцааж өгсөн. Христос шашны болон амьтдыг бурханы бүтээлын үр шим гэж үздэг. Харин байгалийн шалгаралын онол нь бүх зүйлийг өөрийн цаг хугацааны үр шимээр дээшлэн хөгждөг хэмээн үздэг нь гайхалтай.
Хувьсал нь Дарвины байгалийн шалгаралын гэж нэрлэсэн тэр зүйлийн үр дүн юм. Мутац хувьралын бий болох төлөв нь генетикийн тохиолдолын өөрчлөлт болдог. Энэ хувьралын үндсэн дээр сайн муу шинжийг агуулсанаар хувьсалын урьдач нөхцөл зэргийг үлдээн цаашид амьд үлдэх магадлалыг бий болгож байсаныг тайлбарладаг. Дарвины дараа хувьслын онол боловсронгуй болсон хэдийч түүний үлдээсэн үндсэн санаанууд ач холвогдлоон хадгалсаар ирлээ.
Түүний дараа дараагийн хөгжүүлэгчид болох материалист онолийг дэмжигч К.Маркс Ф.Енгельс нар тухайн үеийн энэ онолийн үндсэн санааг дэмжэн бичиж байжээ "Хүний нийгэмийг сармагчны сүргээс ялгаж байгаа тэр гол шинж чанарыг бид юунаас олж болох вэ хөдөлмөрөөс" гэж Энгельс хэлж байжээ. К.Маркас Ф.Энгельс соч Т.20.495 . Ямарч байсан Енгельсийн боловсруулсан материализм нь барууны их дээд сургуульд эдүгээ үед ч заадаг нь үнэ цэнэ ихтэй буйн баталгаа буюу.
Сонгодог байгалийн шинжлэлийн дотор эхлээд геологид "Актуализмын зарчим , өөрөөр хэлвэл геологийн түүхийг судлах Lyell-ийн онол арга зам бөгөөд тэрээр Кюбигийн сүйрлийн онолийн оронд байгалийн хуулын байнгын үйлчлэлээр газарын гадаргуу болон түүн дээрхи амьдралын бүх хэлвэр нөхцөл аажим хувьран өөрчлөгддөг тухай сэтгэлгээг дэвшүүлсэн". Дараа нь Эволюционизм эрчимтэй хөгжсөн юм. К.Маркас нэг бус удаа цохон тэмдэглэж байжээ."Хүн гагцхүү түүхэн үйл явцын үр дүнд бодгаль болон ялгардаг ,тэр нь анхлан ..,
Хүн төрөлт амьтан
Овогийн амьтан
Сүргийн амьтан болон гарч ирдэг" К.Маркас и Ф.Энгелис Соч Т 46.4 с. 18-486 гэж бичиж байжээ.
Палеоантропологийн дотор Английн нэрт биологич Дж.Б.С. Холдеин шалгууруудын ролийг хэм хэмжээ хэлвэрийн харьцаа нь газарын таталтын хүч Жишээлвэл –Хүний биеийн хэмжээ үүнээс шалтгаалдаг.., хорхой шавьжны хэмжээг хязгаарладаг усны гадаргуугын татах үйлчилгээ зэрэг хүчин зүйлээр тодорхойлогддог нөхцөл байдалд анхаарлаа хандуулж байна.
Үүнд далдыг шүтэх теологийн хүчин зүйлийг үгүйсгэсэн нь илэрхий бөгөөд антропологийн Шу-нд бурханчлан хандахгүйг миний үзэл бодол болон үе үеийн сэтгэгчид нотолсоор байна. Үргэлжлэл бий...
11.02.11

1953 онд амьдралын нууц кодыг Крик, Батсон хоёр тайлжээ. Харин амьдралын өлгий болох дэлхийн гадаргуу байнга өөрчлөгдөн хувьссаар байсан гэж үздэг .


Дэлхийн нөхцөл байдал ба сүүн тэжээлтэн амьтдын хөгжил
Манай нарны аймаг 10 н тэрбум . Манай дэлхий 5 н тэрбум жилийн настай. Харин дэлхий дээр амьдрал үүсээд 3,6 н тэрбум жилийг ардаа орхижээ. Амьдралын цаад нарийн утга нь ДНХ гэсэн хүчил дээр томьёологдсон байдаг .


1953 онд амьдралын нууц кодыг Крик, Батсон хоёр тайлжээ. Харин амьдралын өлгий болох дэлхийн гадаргуу байнга өөрчлөгдөн хувьссаар байсан гэж үздэг . Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж хоорондоо нэгдэн супэр тив үүсгэн дараа нь задарч байснаас нэлээд чухал тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж 180 сая жилийн өмнө задарсан ч хоёр хэсэг болсон Гондован, Лауриз 2 супер тив болох Пангей юм.
Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750 - 580 сая жилийн өмнөх -1-р Неопротерозой- юм. Сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна. Эртний ертөнцөд дэлхий нарыг тойрох эргэлт их хурдан байжээ.
Нэг жил нь 400 хоногтой байсан байх жишигтэй. Дэлхийн дээр удалгүй амьд организмын томоохон хавтга бий болсон бөгөөд гадаргуугийн өнгө ангараг гараг шиг улаан байжээ. Хэмээн хэмээн Мерилэндийн их сургуулийн эрдэмтдийн судалгаа нотолж байна. Учир нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд бичил биетүүд * retinal * -ийг синтезлэх нь илүү нарийн бүтэцтэй хлорофиллоос илүү хялбар байв. Хлорофилл хөх ба улаан өнгийн гэрлийг шингээж ногоон өнгийг ойлгодог бол харин Retinal ногооныг шингээж ягаан ба улаан өнгийг ойлгодог тул манай дэлхий улаан өнгөтэй харагддаг байв. Харин хувьсал ийн явцад хлорфилийг ашиглах нь энергийн хувьд илүү ашигтай болж, улмаар ийм амьд организмууд давамгайлж байсан гэж эрдэмтэд нар үзэцгээсэн байна. Дэлхийн хөгжлийн амьд организмын томоохон хөгжил эхэлсэн 180 сая жилийн үеэс эхлээд томоохон сүйрлийн 65 сая жилийн өмнө болсон динозавруудын мөхөл ирэх хүртэл геологийн олон хувьсахуй дэлхий дээр өөрчлөгдөж байжээ.

65 сая жилийн динозавруудын сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба 3-4 сая жилийн өмнө Африкт мичний төстэй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж таамагладаг. Энэ нь ч батлагдсаар байна.
Сүүн тэжээлт амьтад ертөнц даяар тархахаас өмнө геологийн сүйрэл дэлхийн
нүүр царайг өөрчилжээ. Гуравдагч галавын үе нь сүүн тэжээлтэн амьтад хурдан хөгжих, дэлхийн эх газар болон тааламжит хавтга арлуудаар тархах үе болсон. Аажим хувьсал, хатуу ширүүн шилэн сонголт нь шумуултай төстэй өчүүхэн жижиг амьтдаас нохой, муур, заан тэрчлэн халим мэтийн орчин үеийн болон аль хэдийнээ сөнөсөн араатны аймгийн бүх загварыг бий болгосон юм. 12.07.11