Pages

Айсуй сүйрэл гамшгийн тухай сэрэмжлүүлэг нь Дэлхийн бөмбөрцгийн бараг өнцөг булан бүрд зуун зуун болгонд давтагдаж байсан. Хүн төрөлхтний зарим нэг хамгийн их буянлаг, бүтээлч, ажигч ухаан бүхий хүмүүс нь биднийг хөгжин буй технологийн аюул ба байгалийн хуулийг зөрчсөнөөс ирэх аюулаас биднийг сэрэмжлүүлэхийг чармайн оролдож байна. Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид зөгнөлт-зохиолчид, роман болон уран элэглэлийн бүтээл туурвигчид биднийг бардам зан, шунахай сувдаг зангаасаа татгалзахыг сэрэмжлүүлсээр ирсэн. Жонатан Свифт, Льюис Кэррол, Чарльз Диккенс, Марк Твен, Олдос Хаксли, Герберт Уэлсс, Жорж Бернард Шоу, Айзек Азимов гэх зэрэг зохиолчдын бүтээлүүд хүн төрөлхтний сонгосон алдаатай, буруу замыг маш оновчтой, нэвт шувт өгүүлсэн дүрслэлээр баялаг.

Дотор сэтгэлийн сул дорой байдал, юмсыг бүрэн бүтнээр нь ойлгох ойлгоц хангалтгүй, өгөөмөр сэтгэл үгүйг илэрхийлж буй юм. Тэдэнд дээд зорилг...