Sunday, May 6, 2012

Хятадад яст мэлхийг их бэлгэ дэмбэрэлтэй амьтан хэмээн үздэг бөгөөд бөмбөгөр хуягийн хэлбэрээр сансарыг төсөөлөн дээд тэнгэр, хэвлийнх нь хавтгай хуягийг доод газардэлхийтэй зүйрлэдэг байна. Түүнчлэн хуягийн хавтангийн хээг ч онцгой утга учиртай гэдэг.



































Яст мэлхий
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв хэсэгт орших монголын хосгүй нандин дурсгал нь  Чойжин ламын сүм нь яах аргагүй мөн билээ. Тус Сүм музейн орох  хаалга Махаранзын сүмийн хойд зөрөг зам  дагуу нэгэн энгийн атлаа хүний сонирхол өөрийн эрхгүй татах чулуун Яст мэлхий байдаг юм. Энэ яст мэлхий нь өөрийн гэсэн өнгө төрх билэгдэлт нууцийг хадгалан тус музейн буурал түүхийн хамт гэрч болон одоог хүртэл оршсоорл байна. Чухамхүү яст мэлхийн билэгдэлээс гадна энэ амьтан нь хэдий цаг үеээс үүсч бий болсон, ямар учир билэгдэлээр хүн төрөлхтөны оюун санаанд шүтэгдэж дээдлэгдэж ирсэн нь сонин.
Яст мэлхийн билэгдэл түүний учир утгыг тайлбарлах нь зүйд нийцнэ. Түмэн бодост ертөнцийн буман амьтадын нэгэн төрөл зүйл болох энэ амьтан нь одоогоос 250 сая жилийн тэртэй анх үүссэн гэдэг ба анхны өвөг шинжүүд мөхсөн боловч[1] эдүгээ цагт өнгө зүсээн хадгалсаар түүх дурсгалын томоохон дурсгалын хэсэг болж мөнхөр ч чаджээ. Яст мэлхийн баг нь Дотроон Далай ба Хуурай газрын гэж хоёр ангилж үздэг байна. Яст мэлхий билэгдэлийн шинж чанартай хүн төрөлхтөны оюун санаанд шүтэгдэж дээдлэгдэж ирсэн нь учиртай юм. Түүний булчинлаг хөл, урт хумстай савар, хурц шүд бүхий том ам нь лууных байж болмоор ижил харагддаг. Хөл хуяг хоёрыг нь галын дөл мэт хээ гаргаж холвон зохиомжилж дүрсэлэн могойч юмуу гэмээр байдаг. Биеийнх нь дунд хавтангууд буй хавтангууд зургаан булантай, зууван хэлвэртэй, дээгүүр нь сувдан хэлхээ мэт гол зураас гаргасан байна. Яст мэлхийнүүд бүгд нурууныхаа голд тэгш дөрвөлжин оруулга нүхтэй, тэрхүү нүхэнд нь бичээс сийлсэн чулуу суурилуулдаг байжээ. Хятадад яст мэлхийг их билэг дэмбэрэлтэй амьтанд тооцдог. Бүр Христийн тооллийн  хоёр мянган жилийн өмнөх  домогт  Шан  “Shang” улсын үед яст мэлхийн хуягийг мэргэ төлгө тавих хэрэгсэл болгож байжээ. Хятадад яст мэлхийг их бэлгэ дэмбэрэлтэй амьтан хэмээн үздэг бөгөөд бөмбөгөр хуягийн хэлбэрээр сансарыг төсөөлөн дээд тэнгэр, хэвлийнх нь хавтгай хуягийг доод газардэлхийтэй зүйрлэдэг байна. Түүнчлэн хуягийн хавтангийн хээг ч онцгой утга учиртай гэдэг.
 Эрт үеийн яст мэлхийн дүрслэлд нуруун дээр нь од гарагийн хялбарчилсан тэмдэглэгээ байдаг. Хуягийн захын 24 хавтан нь хятад тариачдын хуанлийн жилийн 24 үечлэлтэй дүйх бөгөөд түүгээр амархан хувирч өөрчлөгддөг сарны хуанлийг орлуулдаг байжээ. Мөн хуягийн зурааснуудыг мэргэ төлгийн найман тэмдгийн үндэсч  гэдэг. Тэдгээр нь тасралтгүй үргэлжилсэн “эр” зураас, дундаа тасархай бүхий “эм” зурааснуудаас бүрдэнэ. 64 янзаар гексаграмм болгож хослуулсан болгож хослуулсан тэдгээр зурааснууд нь мэргэ төлгийн“ Өөрчлөлтийн ном” “Хятадаар: yijing” -ын үндэс болдог.
 Түүнээс гадна, яст мэлхий нь ертөнцийн дөрвөн зүгийг илэрхийлэгч дөрвөн амьтдын нэг бөгөөд бөгөөд могойн хамтаар “Умардын хар дайчин” болохын зэрэгцээ /луутай хамт/ эр чанарыг бэлгэддэг.Мөн “Яст мэлхий нь усны амьтан бөгөөд Таван Махбодийн усны бэлгэ тэмдэг нь яст мэлхий учир хотыг усны аюул осолоос хамгаалахын үүднээс самардуулан байрлуулж” байж гэж үздэг. Яст мэлхий урт насалдаг нь түүний бас  нэг чухал шинж бөгөөд “далайн усан дор мянга гариу жил амьдарч хэвтсэн яст мэлхий нэг удаа далайн мандал дээр гарч иртэл хүзүүнд алтан шилвэч мод углагдсантай адил хүний төрлийг олох тийм ховор чухаг тавилан юм”[1] улмаар  их ухаан суудаг байна. Түүнчлэн хүнд ачаа даах чадвартай, хөл нь тэнгэрийг түшиж, тэнцвэрийг нь тогтоож өгдөг хэмээнэ. Тийм учраас цаг хугацааны нөлөөнд үл автах хүчирхэг амьтан мөнхөд хадгалагдах бичээсийг үүрэх хувь тавилантай ажээ.
Ном зүй
[1]Монголын нэвтэрхий толь II УБ., 2000. 1199 Тал .
[1]Жаргалсайхан Ц Хархорины товчоон УБ., 2010. 99 Тал.



No comments:

Post a Comment